Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтыг даргалж, үг хэллээ
11 дүгээр сарын 19-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэньжэний олон улсын солилцооны төвд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтыг даргалж, чухал үг хэллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлт улам хурдацтай өрнөж, шинжлэх ухаан, технологи болон аж үйлдвэрийн инновац эрчимтэй хөгжиж байна. Шинэ боломж, сорилтуудын өмнө Ази, Номхон далайн хамтын ажиллагаа шинэ нөхцөл байдалд дасан зохицож, шинэ алхам хийж, хөгжлийн шинэ төлөвийг бий болгох шаардлагатай. Ингэснээр эв санаагаа нэгтгэн, харилцан туслалцдаг, нээлттэй, харилцан уялдаатай, шинийг санаачлагч, хүртээмжтэй хөгждөг Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахыг ахиулах ёстой гэжээ.
Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд эв санаагаа нэгтгэж, харилцан туслалцах ёстой. Уудам Номхон далай олон мянган хөлөг онгоцыг тээж, амьтай бүхнийг тэтгэн, олон янзын соёлыг хүлээн зөвшөөрч, эв найртай зэрэгцэн орших Ази, Номхон далайн бүс нутгийн онцлогийг бүрдүүлсэн юм. Ази, Номхон далайн нэгэн гэр бүлийн гишүүд нэг завинд сууж буйтай адил. Номхон далайн салхи шуургыг даван туулахын тулд хүчээ нэгтгэн, харилцан туслалцаж, нийтлэг ашиг сонирхлын холбоогоо улам бэхжүүлэн, хамтын нийгэмлэгийн ухамсрыг тасралтгүй төлөвшүүлэх хэрэгтэй.
Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд нээлттэй байдал, харилцан уялдааг баримтлах ёстой. Нээлттэй хамтын ажиллагаа бол Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, сэргэлтийн зайлшгүй зам юм. Нээлттэй бүс нутгийн үзэл баримтлалыг баримталж, эдийн засгийн интеграцчиллыг тогтвортой ахиулан, бусдыг гадуурхдаггүй нээлттэй, хуваагдал бус нэгдлийг эрхэмлэсэн хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Ази, Номхон далайн эдийн засгийн өсөлтөд илүү өргөн боломж нээх ёстой.
Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд шинийг эрэлхийлж, инновацыг дэмжих ёстой. Инновац бол хөгжлийг хөдөлгөгч гол хүч юм. Шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, инновацын ололт амжилтыг бодит хэрэглээнд нэвтрүүлэхийг ахиулан, нээлттэй, тэгш, шударга, ялгаварлан гадуурхахгүй хамтын ажиллагааны орчныг бүрдүүлэх хэрэгтэй. АПЕК-ийн шинэ санаа, санаачилгыг бойжуулах үүргийг улам өргөжүүлж, хамтын ажиллагааны механизм, үзэл баримтлалын шинэчлэл болон бүтцийн өөрчлөлтийг ахиулснаар Ази, Номхон далайн эдийн засгийн эрч хүч, нөөц боломжийг тасралтгүй нээх ёстой.
Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд хүртээмжтэй хөгжлийг баримтлах ёстой. Ази, Номхон далайн гишүүн эдийн засгууд олон янзын онцлогтой бөгөөд хөгжлийн хэрэгцээ, шаардлага нь харилцан адилгүй. Иймээс бодит нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг ахиулж, хөгжлийн үр өгөөжийг нийтэд хүртээмжтэй хуваалцан, иргэдийн амьдралд бодит үр дүнг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн бүх талын ашиг сонирхол, хүлээн зөвшөөрөх боломжийг харгалзан үзэж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах зорилгод хүрэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж Ши Жиньпин онцоллоо.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс бол Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны санаачлагч, дэмжигч, хошуучлагч юм. Хятад улс Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн "Дөрвөн багана, найман тулгуур"-г хамтран бүтээхийн тулд талуудтай хамтран мэргэн ухаан, хүч чадлаа нэгтгэхэд бэлэн байна гэжээ.
Тухайлбал нэгдүгээрт, эдийн засаг, худалдааны тулгуур баганыг бэхжүүлэх. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны хэлэлцээрийг уялдуулж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бодлогын яриа хэлэлцээг бэхжүүлж, талуудын өндөр түвшний эдийн засаг, худалдааны зохицуулалтад оролцох чадавхийг нэмэгдүүлэх.
Хоёрдугаарт, холболтын тулгуур баганыг сайжруулах. "Хатуу холбоо"-г бэхжүүлж, дэд бүтцийн сүлжээг сайжруулах. "Зөөлөн холбоо"-г бэхжүүлж, одлого, зохицуулалтын уялдааг сайжруулах. "Сэтгэлийн холбоо"-г нягтруулж, хүмүүс хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг дэмжих.
Гуравдугаарт, инновацийн тулгуур баганыг байгуулах. Дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, бүс нутгийн тоон өгөгдлийн засаглал, хамтын ажиллагааг сайжруулж, нээлттэй инновацийн экосистемийг бий болгож, хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглахыг дэмжиж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлээр шинэ хөгжлийг дэмжих.
Дөрөвдүгээрт, хөгжлийн тулгуур баганыг бэхжүүлэх. Бүс нутгийн эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжиж, хил дамнасан авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зэрэг болно.






.jpg)











































.jpg)

.jpg)
























Сэтгэгдэл