Сергей Лавров: Барууныхан түүхийн жам ёсны явц болох олон туйлт дэлхийн чиг хандлагыг сөрж, Евразийн зүүн хэсэгт нөлөөгөө тэлэхээр улайрч байна
Ази дахь Нато болон Барууны орнуудын цэрэг, улс төрийн санаархал тэлж буй тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдлийг хүргэж байна.
"Барууныхан түүхийн жам ёсны явц болох олон туйлт дэлхийн чиг хандлагыг сөрж, Евразийн зүүн хэсэгт нөлөөгөө тэлэхээр улайрч байна. Тэд тив даяар амьдрал, хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар харилцан зөвшилцөхийн оронд эдгээр бүх үйл явцыг дангаар хяналтдаа авахыг санаархаж байна.
Хэсэг хугацааны өмнө тэд энэ зорилгоор Евро-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг гэгчийн аюулгүй байдал салшгүй холбоотой хэмээх үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Өдгөө Азид НАТО-гийн загвараар цэрэг, улс төрийн эвсэл байгуулах асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа бөгөөд энэ ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юм. Хойд Атлантын гэрээний байгууллагыг хуулбарласан “Энэтхэг-Номхон далайн гэрээний байгууллага” хэмээх нэрийг хүртэл аль хэдийн бодож олжээ.
НАТО-г анх зөвхөн гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрт учрах аюул заналаас сэргийлэхэд чиглэсэн батлан хамгаалах холбоо хэмээн байгуулж, сурталчилж байв. Гэтэл одоо яагаад дэд бүтцээ гишүүн орнуудынхаа хил хязгаараас хальж өргөжүүлэх болов гэдгийг Брюссель дэх НАТО-гийн төв байрны албан тушаалтнуудаас асуухад тэд огт ичиж зоволгүйгээр: “Бид батлан хамгаалах холбоо хэвээрээ, гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрийг хамгаалсаар байгаа. Гагцхүү өнөөгийн нөхцөлд эдгээр нутаг дэвсгэрт учрах аюул Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой зэрэг бүс нутгаас ч үүдэлтэй болоод байна” хэмээн хээвнэг хариулдаг.
Япон улс түүхийн сургамжийг умартан, эргээд хурдацтай зэвсэгжиж байна. Хирошима, Нагасаки хотууд нь Америкийн цөмийн бөмбөгдөлтийн аймшгийг биеэр туулсан энэ улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн хагас зуун гаруй жилийн турш баримталж ирсэн “Цөмийн зэвсэггүй байх гурван зарчим”-аас татгалзах хувилбарыг идэвхтэй хэлэлцэж байна.
Барууныхан Евразийн бусад бүс нутаг, тухайлбал Өвөр Кавказ, Төв Ази, улмаар Арктик руу ч нөлөөгөө тэлэхийг эрмэлзэж байгаа ба Европын Холбоо Арктикт чиглэсэн илт цэрэгжсэн, сөргөлдөөний стратеги боловсруулаад байна. НАТО-гийн орнуудын балмад үйлдлүүдийн уршгаар Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал тэнцвэрээ бүрэн алдлаа. Палестин болон түүний талаар гаргасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын шийдвэрүүдийг өдгөө хэн ч дурсахгүй, илт үл тоомсорлож байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин улсыг байгуулахгүй хэмээн олон нийтийн өмнө нэг бус удаа мэдэгдэж, энэхүү байр суурин дээрээ хатуу зогсож байгаа ч үүний эсрэг хэн ч юу ч хийж чадахгүй байна.
Түүнчлэн Ливан, Сири улсуудын бүрэн эрхт нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг ноцтой зөрчиж байна. Тиймээс бид Евразид хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажиллахдаа Европын Холбоо болон НАТО-гийн өөрсдийн дүрэм журмыг тулгаж, Евразийг Евро-Атлантын төвөөс удирдах гэсэн оролдлогын эсрэг бодит хувилбарыг санал болгож байгаа юм. ЕХ болон НАТО харилцан итгэлцэл, аюулгүй байдлын харилцан баталгааг хангах тухай яриад ч хэрэггүй нь хэнд ч ойлгомжтой."
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Евразийн аюулгүй байдлын талаарх Минскийн олон улсын дөрөвдүгээр бага хуралд хэлсэн үгнээс (2026 оны 11 дүгээр сарын 3)






.jpg)











































.jpg)

.jpg)
























Сэтгэгдэл