Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн үзэл баримтлалтай нь танилцаж эцэслэсэн. Дараагийн лхагва гаригт албажуулна” гэдгээ мэдэгдээд авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагуудтай уулзаж, Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.