Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниуд болон гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд 24 цагаар шуурхай ажиллаж байна.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 48 байгууллагын 1400 орчим ажилтан, албан хаагч, 180 машин, 65 механизм, 173 бичил төхөөрөмж, 230 үлээгч төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна. Өглөөний 08:00 цагаас хойш нийт 299.7 тонн давс, 53 тонн бодис цацлаа. Дүүрэг бүрийн зам, талбайд халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй 400 гаруй байршлыг урьдчилан тогтоож, эдгээр цэгт давс, бодисыг түлхүү цацаж байгаа. Мөн эрсдэлтэй бүсүүдэд давс, бодисын нөөцийн сав байршуулж, шаардлагатай үед шуурхай ажиллах хүн хүчний хуваарь гарган, бэлэн байдлыг хангасан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрийн эзэмшлийн болон хариуцсан барилга байгууламжийн орчны 50 метр хүртэлх талбайг тогтмол цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэв.










.jpg)












.jpg)

.jpg)























































Сэтгэгдэл