Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Тус ёслолын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн хүндэт харуулын урд байрлуулсан тавцан дээр очиж зогсоход, Хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай Төрийн хүндэт харуул жагссан болохыг илтгэлээ.

Төрийн дуулал эгшиглэсний дараа тэрбээр хүндэт харуулын бүрэлдэхүүнтэй мэндчилж, хүндэтгэл илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолд оролцогч дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар болон иргэдийн төлөөлөлтэй гар барив.
Энэ үеэр Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим Монголын нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглосноор ёслол өндөрлөж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайгаас хөдлөв. Энэхүү ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр засгийн төлөөлөл оролцлоо.








.jpg)






























































.jpg)

.jpg)





Сэтгэгдэл