Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026 оны 11-р сарын 25-наас 2026 оны 11-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Төв, Сэлэнгийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар, 26-ны өдөр Төв, Сэлэнгийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.1-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25, 28-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.







.jpg)












.jpeg)

























































Сэтгэгдэл