С.Мөнхчулуун: "Тяньжин фүүдс" компани монголын газар нутгийг хүнс бэлтгэх суурь бааз болгох гэж байна

М.Амаржаргал / Улстөр

-НИЙСЛЭЛ "ТЯНЬЖИН ФҮҮДС"-ЭЭС ТЭЗҮ ШААРДААГҮЙ, ХҮЛЭМЖ БАЙГУУЛАХ ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БАЙНА-

"Нийслэлийн нутаг дэвсгэрээс 50 га газрыг БНХАУ-ын Тяньжинь хотод өгч, хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх гэж байна" гэсэн мэдээллийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хамгийн анх олон нийтэд мэдээлж "Шүгэл" үлээсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлын талаар нэлээд бужигнасны эцэст Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Би газар олгоогүй, гүтгэлэг" хэмээн хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг хууль хяналтын байгууллагад өгсөн гэдгээ мэдэгдсэн. Тиймээс бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тэргүүлэгч С.Мөнхчулуунтай 50 га газрын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Нотлох баримтуудыг ярилцлагад хавсаргав.

-Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж таныг "Худал мэдээлэл тарааж намайг гүтгэсэн" гэж мэдэгдсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх нь бидний үүрэг. Бид таниас дэлгэрэнгүй мэдээлэл, баримт авахыг хүсч байна?

-Бололгүй яахав, надад татгалзах зүйл байхгүй.

image

-Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хэвлэлийн хурлын үеэр "Тяньжин фүүдс" компанид 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл өгөөгүй" гэсэн. Гэтэл танд байгаа баримтуудыг үзэхэд газар олгоход бэлэн гэдэг нь харагдаж байна?

-Таны асуултад хариулахаасаа өмнө хамгийн анх ямар нөхцөл байдал үүссэн гэдгийг эхлээд ярих нь зүйтэй болов уу. Гуравдугаар сарын 27-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхны өргөн мэдүүлснээр "Улаанбаатар аргопарк" гэдэг компанийг байгуулна. Энэ компанийг байгуулснаар цаашид БНХАУ-ын Тяньжин хотын "Тяньжин фүүдс" компанитай хамтарч ажиллана. Улаанбаатар хот энэ компанид 50 га газраар хөрөнгө оруулалт хийх юм. Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хүлэмжийн аж ахуй эрхэлж нарийн ногоо тариалж дотоодын хэрэгцээг хангаж, үлдсэн хэсгийг нь экспортод гаргана" гэж ярьсан. Анхнаасаа энэ асуудал дэг зөрчиж орж ирсэн. Тэргүүлэгчдийн хурлын дэгээр гурав хоногийн өмнө материалыг тарааж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байх ёстой. Гэтэл тухайн өдөр тэргүүлэгчдийн хурал дээр энэ асуудал шууд орж ирэхээр нь "Яагаад дэг зөрчиж орж ирэв. Эхлээд энэ асуудлыг ярья" гэхэд "Яаралтайгаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бичиг ирсний дагуу хэлэлцэж байна" гэсэн.

Ингээд тэргүүлэгчид материалтай танилцсан. Миний зүгээс "Хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор компаниа байгуулчихсан. Дараа нь хамтарч ажиллах компаниа сонгох гэж байгаа бол өөр. Энэ асуудлыг дэмжиж болно. Гэтэл БНХАУ-ын компанид зориулаад Нийслэлийн иргэдийн хурал компани байгуулна гэдэг байж болохгүй асуудал. Хамтарсан компанийг байгуулж хүлэмжийн аж ахуй эрхэлснээр дотоодын хүлэмж эрхлэгчдээ татаж унагаана. Төрөөс хувийн хэвшлээ дэмжих ёстой байтал дарамт үзүүлж, бизнесийн орчныг нь боогдуулж байна. "Тяньжин фүүдс" компанид өгөх гэж буй 50 га газар Монгол Улсын нийт хүлэмжийн хэмжээний 90 хувьтай тэнцэх хэмжээний том газар. Нийслэл хот орчимд 40 га газар хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ногоо тариалж байна. Ийм том монополь компани байгуулчихвал манай дотоодын аж ахуй нэгжүүд хоёрхон жилийн дотор дампуурна. Үүний дараа хятадын компани дуртай үедээ хомсдол үүсгэж, үнээ дураараа нэмнэ. Цаашлаад энэ компани монголын зах зээлээс гарахад Монгол Улсад хүлэмжийн аж ахуй үгүй болчихсон байна. Дээрээс нь хөрсний бохирдол аюултай түвшинд хүрнэ. ОХУ-ын Эрхүү, Сибир гэсэн эдгээр хотуудад хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан хятадууд гарч явахад хөрс нь химийн хортой бодист хордчихсон. Эргээд ногоо тариалахад хүндрэлтэй болсон гээд Оросын телевизээр явж байсан. Том гүрэн ийм асуудлыг дийлж чадахгүй байхад манай улс дийлэхгүй үү" гээд татгалзсан. Тухайн үед НИТХ-ын долоон төлөөлөгчийн хоёр нь дэмжиж, үлдсэн тав нь дэмжээгүй учраас буцаагдсан юм.

-НИТХ-ын тэргүүлэгчид "Тяньжин фүүдс" компанийг дэмжээгүй байхад Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хамтарч ажиллах компаниа сонгодог нь ямар учиртай юм бэ?

-НИТХ-ын тэргүүлэгчид энэ асуудлыг нь дэмжээгүй байхад Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан "Тяньжин фүүдс" компанитай "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ХХК хамтарч ажиллахаар боллоо" гэсэн бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байгаа юм. Энэ бичгийг үзсэний дараа миний бие хүлэмжийн аж ахуй эрхлэгч нартай хамтарч хэвлэлийн хурал хийж "Энэ ажлаа зогсоо. Дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчидээ татаж унагалаа. Хятадын компанитай хамтарч ажиллахын оронд монголчууддаа 50 га газраа хувиарлаж өгөөд хүлэмжийн аж ахуй эрхлэгчидээ ЖҮД-ийн зээлээр дэмжиж өгөөч" гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХХААХҮЯ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн засаг даргад шаардлага хүргүүлсэн. Гэтэл С.Амарсайхан дарга "С.Мөнхчулуун намайг хятадын компанид 50 га газар олгосон гэж гүтгэж байна" гээд хэвлэлийн хурал хийх үеэрээ хууль хяналтын байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр намайг /2019.04.25/ Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсээс дуудаад тайлбар авлаа. Гэтэл миний бие "Газар олгосон" гэж хэлээгүй. Харин "50 га газарт хятадын компаниар хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтийг дэмжиж байна" гэж ярьсан.

image

-С.Амарсайхан дарга хэвлэлийн хурлын үеэр "С. Мөнхчулуун энэ асуудлыг гаргаж ирсэн нь хувийн ашиг сонирхолтой холбоотой. Хадам ээжид нь өмч хувьчлалтай холбоотой асуудал байдаг. Энэ асуудлаа 2-3 удаа НИТХ-д оруулж ирсэн" гэж ярьсан. Танд хувийн ашиг сонирхол байна уу. Та албан ёсоор тайлбар хийхгүй юу?

-Би цагдаагийн байгууллагад албан ёсоор тайлбар өгч Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан намайг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу гомдлоо гаргаад ирлээ. Хадам ээжтэй холбоотой асуудал дээр албан ёсоор тайлбар хийх нь зүйтэй болов уу. Манай хадам ээжийн нэр дээр байдаг "Наранбулаг сервис" ХХК 1990 оноос хойш нийслэлийн өмчит "Нарны титэм"-ийн G блокт 175 метр2 талбайг түрээслэн үсчин, цайны газрын үйл ажиллагаа явуулдаг байсан юм билээ. 2003 онд НИТХ-аар 175 метр2 талбай нь өмч хувьчлалын жагсаалтад орж "Наранбулаг сервис" ХХК-д хувьчилж өгөх шийдвэр нь гарсан. Иргэний хуулийн 105 дугаар зүйлээр "10 буюу түүнээс дээш жил түрээслэн ажилласан бол түрээсийн гэрээний дагуу хувьчилж авна" гэж заасан. Энэ дагуу хувьчилж авахаар болж, тухайн үед НИТХ-аар "Наранбулаг сервис"-т хувьчлуулахаар тогтоол гарсан байдаг. Талбайгаа хувьчилж амжаагүй байхад дээд давхарт нь "Улаанбаатар радио" ХХК орж ирсэн.

Энэ компани тухайн үед нийслэлийн өмчит байсан. Гэвч төрийн байгууллага хувьдаа телевиз, радиотой байхгүй гэсэн хууль гарч "Улаанбаатар радио" хувьчлагдахад даргаар нь ажиллаж байсан н.Булган гэх эмэгтэй мэдээллийн давуу байдлаа ашиглан хувьдаа авсан байдаг. Радиогоо хувьчилж авсны дараа объектоо хувьчилж авахыг хүсч 2, 3 дугаар давхар буюу 1000 гаруй метр2 талбайг авах санааг гаргасан. Мөн доод талынхаа айлын талбайг авахыг хүссэн. Үүнд манай хадам ээжийн "Наранбулаг сервис" ХХК болон "Бадрал" ХХК-ийн талбайг бүгд орсон. Хуулийн дагуу эрх нь олгогдсон талбайг дээрэмдэж авахын тулд өмч хувьчлалын жагсаалтаас хасуулж 1200 метр2 талбайг "Улаанбаатар радио" ХХК хувьчилж авна гэсэн шийдвэр гаргуулсан юм билээ. Мэдээжийн хэрэг 13 жил талбайгаа түрээсэлсэн байгууллага зүгээр сууж байгаад юмаа дээрэмдүүлэхийг хүсэхгүй шүүхэд гомдол гаргасан.

Миний харснаар 2007 онд "Наранбулаг сервис" ХХК-д "Талбайг нь өмчилж өг" гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тухайн оныхоо 10 дугаар сард шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх албан тоот гарсан ч хувьчилж өгөлгүй "Шинээр үүссэн нөхцөл байдал" гэх мэтийн тайлбар хэлсээр өдийг хүргэсэн. Түүнээс хойш шүүхдэж явсаар байгаад 2016 оны 10 дугаар сард гурван шатны шүүхээр эцэслээд бүх маргаан нь дууссан. Энэ асуудал одоо маргаагүй болсон 175 метр2 талбай "Наранбулаг сервис" ХХК-ийн өмч. 2003 оноос хойш 13 жилийн хугацаанд шүүхдээд объектоо авах эрх нь манай хадам ээжид үүссэн байна. Өнөөдрийг хүртэл биелүүлээгүй л байна.

image

-БИ ИРГЭДИЙН ХУРАЛД НЭГ Ч УДАА ӨМЧ ХУВЬЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ОРУУЛЖ БАЙГААГҮЙ-

-Тэгэхээр та хадам ээжийнхээ өмч хувьчлалд ямар нэгэн оролцоогүй гэсэн үг үү?

-Хэрэв миний бие энэ асуудалд холбоотой байсан бол шүүхийн шийдвэр биелүүлэхгүй 3-4 жил болоход дуугарах л байсан. Ямар нэгэн байдлаар энэ асуудалд оролцож байгаагүй, оролцохыг хүсдэггүй. С.Амарсайхан ярихдаа "С.Мөнхчулуун гэдэг хүн төлөөлөгчийнхөө хувиар гурван удаа санал оруулсан. Иргэдийн хурлын дарга байхдаа уг асуудлыг нь дэмжээгүй учраас ингэж байна" гэсэн утга бүхий зүйлийг ярьж байна. Ийм зүйл огт болоогүй. Би нэг ч удаа өмч хувьчлалтай холбоотой асуудлыг оруулаагүй, нэг ч удаа яриагүй, орох шаардлага ч байхгүй. Учир нь "Наранбулаг сервис" ХХК-д талбайг нь өмчилж өг гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн засаг даргад даалгасан байгаа. Ийм байхад энэ асуудлыг яриад С.Амарсайхан дээр орох шаардлага байна уу. Өмч хувьчлалтай холбоотой асуудал яагаад ийм олон жилийн турш үргэлжилсэн бэ гэхээр "Улаанбаатар радио" ХХК-ийн захирал МАН-д нэлээд танил талтай мөн нийслэлийнхэнтэй ойрхон. Энэ хүрээгээ ашиглан өөрийн талдаа шийдүүлээд яваад байсан гэсэн үг. Энэ хугацаанд "Наранбулаг сервис" ХХК "Нарны титэм"-ийн байрнаас гаргаад, одоо тэр байрыг "Улаанбаатар радио" ХХК бүхэлд нь эзэмшдэг. Нэгэнт асуудал сөхөгдсөнийх би "Улаанбаатар радио" ХХК-г шалгуулъя гэж бодож байгаа.

-Эргээд гол асуудлынхаа талаар ярилцъя. Өнгөрсөн хугацаанд хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй нэлээдгүй олон удаа уулзаж ярилцсан байх. Хэрэв хятадын компани Монгол Улсад орж ирвэл дотоодын аж ахуй нэгжүүдэд хамгийн эхэнд ямар эрсдэл үүсэхээр байна?

-Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид маань "Хятадууд Монгол Улсад орж ирээд ногоо тарьвал бидэнд өрсөлдөх чадвар байхгүй. Тун удахгүй дампуурна" гэдгийг хэлж байгаа юм.

Нэгдүгээрт: Хятадын компани 50 га газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар ногоо тариалж эхэлбэл ногоогоо монголын зах зээлд хамгийн хямдаар борлуулах учраас дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хөлд нь чирэгдэнэ.

Хоёрдугаарт: Дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид эко бүтээгдэхүүн тариалахын тулд малынхаа өтөг бууцаар ногоогоо борддог. Жишээлбэл, Монголчуудын тарьж буй улаан лооль 10 хоногт ургаж ганцхан өдрийн дотор зөөлөрч муудаж байхад хятадуудын тарьсан улаан лооль өдөртөө ургаж 10 хоног мууддаггүй.

Гуравдугаарт: Хүлэмжийн ногоог хүмүүс түүхийгээр нь иддэг. Төмс, манжин, лууван зэргийг янз бүрийн хортой бодисоор бордсон тохиолдолд чанах явцад хор нь бага зэрэг саармагждаг. Гэтэл улаан лооль, өргөст хэмх, навчит ногоонууд шууд хүний ходоод руу ордог. Тиймээс химийн бордоогоор бордсон ногоо хорт хавдар үүсгэх аюултай" гэсэн зүйлүүдийг ярьж байна.

-Нийслэлийн иргэдийн хурал "Тяньжин фүүдс" компанид 50 га газар хаана олгохоор ярилцаж байсан юм бэ?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Дашрын аманд Улаанбаатар хотын захирлагчийн ажлын албанд 300 га газар байдаг юм. Зуны цагт гэрээгээр иргэдэд газар эзэмшүүлж төмс хүнсний ногоо тариалж түр ажлын байр бий болгодог. Эндээс 50 га газрыг тасдаж "Тяньжин фүүдс" компанид өгөхөөр бэлдсэн гэдгээ Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хурлын танилцуулга дээр хэлсэн байгаа. Засаг даргын орлогч гэдэг хүн Засаг даргын нэрийн өмнөөс л ярьж байгаа хүн шүү дээ. Энэ хүн юу хэлсэн бэ гэхээр "Нийслэлийн зүгээс 50 га газрыг бэлдэхийн тулд хэд хэдэн аж ахуй нэгжийг нүүлгэн байж суллаж өгсөн. Мөн сансарын координатын газрын зураг, 10 жилийн цаг агаарын мэдээ, газар хөдлөлтийн мэдээ гээд шаардлагатай мэдээллийг бүгдийг нь өгсөн. Харин манай зүгээс /Нийслэл/ ТЭЗҮ гэх мэт нарийн зүйлсийг шаардаагүй" гэж ярьсан. Өөрөөр хэлбэл нарийвчилсан зүйлс шаардалгүй хүлэмжийн аж ахуй эрхлэх 50 га газраа бэлдээд өгчихсөн гэсэн үг. Хамгийн их анхаарал татаж байгаа нь "Газрыг чөлөөлж хүлээлгэж өгсөн" гэж байна. Тэгэхээр хэнд хүлээлгэж өгсөн байх уу нөгөө л хамтарсан компанидаа хүлээлгэж өгсөн болох гээд байна. Дахин хэлье "Сансарын координатын зураг гараад, 10 жилийн цаг агаарын мэдээг урьдчилаад хүргүүлчихлээ" гэхээр хятадуудтай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх гээд байна. Миний хувьд хамгийн анх тэргүүлэгчдийн хурал дээр орж ирэхэд нь л эсэргүүцсэн. "Энэ асуудлаа явуулах гээд байна. Дотоодын хүлэмж эрхлэгчдээ дэмжихийн тулд болих хэрэгтэй" гэсэн асуудлыг л яриад байгаа юм.

image

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАН 50 ГА ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭДЭН ЯНЗААР ЯРЬЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА-

-Хятадын компани 50 га газрынхаа хэдэн хувьд нь хүлэмжээ барих вэ. Мөн хичнээн хүнийг ажлын байраар хангана гэдэг зүйлийг танилцуулсан материал дээрээ бичсэн байсан уу?

-Танилцуулгыг нь үзэхээр "1000 метр2 талбайд оффисын талбай болон ажилчдын байрыг хятадын уламжлалт загварын хашаа зоорь барихаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалт нь БНХАУ-ын Тяньжин хотоос гарах бөгөөд Улаанбаатар хотоос газрын асуудлыг шийдвэрлэн хамтран ажиллана. Санхүүжилтын нийт дүн 40 тэрбум төгрөг болно. Нийт 48300 метр2 талбайд 46 ширхэг хүлэмж баригдана. Хүлэмж тус бүр нь 105х10 хэмжээтэй байна. Эрчим хүчийг ойр орчмын дэд станцаас хангана. Хүчдэлийн шугамыг гол зам дагуу байрлуулсан байна. Мөн гэрэлтүүлгийн системийг суурилуулна" хэмээн бичсэн байгаа. Хүлэмж барих газар нь монголын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэнэ. Мөн үндсэрхэг үзэлтэй хүмүүс "Хүлэмжийн аж ахуй эрхлэхээр маш олон хятадууд дагаад орж ирнэ. Эндээ монгол эхнэр авч суурьшин "China town" байгуулна. Эрхүү хот ийм болсон" гээд янз бүрийн асуудал ярьж байна. Миний хувьд ийм асуудлыг чухалчилж ярихгүй байгаа. Хүнсний аюулгүй байдал тал дээр МХЕГ-аас өдөр тутамдаа шалгалт хийж ямар бордоо ашиглаж болохгүйг хянаж болох л байх. Гэхдээ дотоодын аж ахуй эрхлэгчидээ дампууруулах гээд байна шүү дээ.

-Тяньжин фүүдс" компани 50 га газар хүлэмж барьснаар Монгол Улсад ямар ашигтай юм бэ?

-"Тяньжин фүүдс" компанийн байгуулах 50 га газрын танилцуулгыг харахад Монгол Улсад ямар ашигтай гэдэг нь харагдахгүй байна. Ажиллах хүчээ хаанаас авах, манай улсад хичнээн ажлын байр шинээр бий болгох нь тодорхойгүй байна. Техник эдийн засгийн үндэслэл ч алга. Тэгэхээр Монгол Улсад ашигтай байх уу. С.Амарсайхан дарга 50 га хүлэмжийн талаар 2-3 янзаар ярьж тайлбарлаж байна. Ингэхдээ "Нийслэлийн зүгээс газар өгөхгүй ээ. Сургалт сурталчилгааны ажил хийгдэнэ. Мөн судалгааны лаборатори байгуулна" гэж яриад байгаа юм. Ажлын хэсгийн протокол дотор "Сүүлийн уулзалт дээр айлын тал болон Монголын талын эзэмших хувийг 33 хувиас хэтрүүлэхгүй байвал сайн байна гэдэг саналыг өгөөд явсан. Үйл ажиллагаа эхэлсний дараа 33 хувиас тодорхой хэмжээг нь худалдан авах санал тавьсан" гэж хэлсэн байна лээ.

Хэрэв лаборатори судалгааны төв байгуулагдвал хятадын тал монголын хувиас худалдаж авах ямар шаардлага байгаа юм. ХААИС-ийн багш хэлэхдээ "Тяньжины тал манай сургууль дээр хийсэн уулзалтад 50 га газраас гарсан бүтээгдэхүүнийг Хятад руу тээвэрлэн гаргах учир Монгол Улсын дотоодын зах зээлд нөлөө үзүүлэхгүй" гэх утга бүхий зүйлийг ярьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл хятадын талынхан Монголын газрыг хүнс бэлтгэх бааз суурь болгох гээд байна. Манай газар нутагт ногоогоо тариад өөрсөд рүүгээ татаж авна гэсэн үг. Гэтэл бидэнд танилцуулсан материал дээрээ дотоодын зах зээлийг хангаад илүү гарсныг нь Хятад руу гаргана гэж байгаа юм. Ингээд өөр, өөр зүйл яриад байна.

image

-Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өнгөрсөн хугацаанд хэвлэлийн хурал хийхээс өөрөөр дуу хоолойгоо нийгэмд хүргэсэнгүй. Ингээд л болоо юу?

-Энэ асуудлыг хамгийн анх гуравдугаар сарын 27-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр орж ирэхэд нь миний бие шууд олон нийтийн сүлжээнд гаргасан. Үүнээс хойш хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон хүнсний ногоо тариаланчид маш ихээр холбогдож уулзаж байгаа. Би өөрөө хүлэмжийн аж ахуйнуудыг очиж үзлээ. Энэ асуудалтай холбоотой хэвлэлийн хурлыг дөрөвдүгээр сарын 19-ны өдөр хийсэн. Гэтэл маргааш орой нь 25 дугаар телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан орох үеэрээ "Хүлэмжийн аж ахуйн асуудлыг яриад байгаа С.Мөнхчулуун нь ашиг сонирхолын зөрчилтэй. Хадам ээж болон сэлэм эргүүлсэн дүүтэй нь холбоотой шүүх хурал болох гэж байгаа. Үүнийгээ дарах гэж хүлэмжийн аж ахуйтай холбоотой асуудлыг яриад байна. С.Мөнхчулуун 60 тэрбумынх төрийн албыг зардаг, газар зардаг" гэсэн. Гэвч энэ асуудалтай ямар ч холбоогүй. Тиймээс хүлэмжийн аж ахуй эрхэлдэг, иргэний нийгмийн хүмүүст "Нийслэлийн засаг дарга "Тяньжин фүүдс" компанийн асуудлыг надтай холбон улс төржүүлж байна.

Үүнээс болж гарах үр дагавар нь буруу тийшээ эргэх вий гэдгээс санаа зовж буй учраас миний бие хойшоо суулаа" гэдгээ хэлсэн. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд жагсаал цуглаан хийе, Засаг дарга С.Амарсайхныг мэтгэлцээнд дуудья, шаардлагатай бол огцоруулна гээд маш олон зүйл ярьж байгаа. Би эдгээр ажилд нь оролцохгүй гэдгээ хэлсэн. Харин төлөөлөгчийн хувьд НИТХ-д асуулга тавина. Мөн нэр төрөө сэргээлгэхийн тулд хууль хяналтын байгууллагад хандана.

-Нийслэлийн иргэдийн хурлаас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг өнгөрсөн хугацаанд дэмжиж ажиллаж байсан уу?

-Э.Бат-Үүл мөрийн хөтөлбөртөө Аргопарк байгуулна гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд 300 га газрыг Захирагчийн ажлын албанд тавьсан. Өнөөдрийг хүртэл зуны улиралд иргэдэд гэрээгээр газар эзэмшүүлж төмс ногоо тариулж түр ажлыг байрыг бий болгодог. Үүнээс өөрөөр тариаланчдыг дэмжсэн зүйл ховорхон. "Сити Агро" ХХК Захирагчийн албаны мэдэлд байдаг 300 га газрын 15 га талбайд хүлэмжийн аж ахуй байгуулья гээд Нийслэлийн хөдөө аж ахуйн газар болон нийслэлийн удирдлагуудад хандсан юм билээ. Тухайн компанийн нийслэлээс хүссэн ганц зүйл нь "Хамтарч эсвэл дэмжиж ажиллана" гэсэн бичиг хийгээд өгөөч. Бид өөрсдөө гаднаас хөрөнгө оруулалтаа босгоно" гэхэд "Ийм төрлийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Тиймээс зөвшөөрөх боломжгүй" гэж хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл "Тяньжин фүүдс" компанийн 50 га газартай холбоотойгоор дотоодын аж ахуйн хүсэлтийг нь дэмжихгүй байгаа.

-Дотоодын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хичнээн хүнийг ажлын байраар хангадаг вэ. Танд тоо баримт байна уу?

-Улаанбаатар хотын ойр орчимд 40 орчим хүлэмж үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг хүлэмжид дундажаар 10 гаруй хүн ажилладаг гэхээр 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

image

image

image


Сэтгэгдэл

RinchinOchir Ganbaatar [103.229.120.139] 2019-05-01 13:42:52

Сонин сонин юм их байна аа. 10 жилийн цаг агаарыг урьдчилж харж болдог юм байна. МХEГ хяналт тавьж чадахгүй. Ямар сахиад суух биш. Юугаар бордож байгааг хэн харах юм.

зочин [203.91.118.180] 2019-05-01 12:32:41

60 тэрбумын гар хөл та одоо боль, Ажил хийж байгаа хүнийг тайван байлга. Нэгдсэн хүлэмжнээс чанартай нарийн ногоо идэх асуудал тийм ч буруу асуудал огт байхгүй. 60 тэр бумынхан Монгол улсын нутаг дэвсгэрийг Лиценз нэрээр Хятадад өгчихсөн шүү дээ. Та энэ талаар яриач. Таны энэ үйлдэлүүд ерөөсөө сайхан харагдахгүй байна. Өчүүхэн атаа чөтөө. Та яав ч юм бүтээх, хийх царай face биш.

klongo [202.21.120.222] 2019-05-01 08:14:32

nuguu selem togmid duu chin yu bolson be?

lenin [202.170.68.38] 2019-04-30 14:53:46

энэ яаахав болоогүй байгаа . Орсоос хөөгдөж орж ирсэн хятадууд Сэлэнгэд ногоо тарж байгаа гэж бичээд байсан үнэн бол тэр нөхөдийг шалгаач тарсан ногоо газарт нь шинжилгээ хийж яааралтай хяналт тавиач ээ

Зочин [202.180.218.37] 2019-04-30 12:04:41

Одоо болтол Барсаас хятад ногоо авч ногооны хэрэгцээгээ хангаж байгаа улс байж Монголд орж ирээд монгол хөрсөн дээр ногоо тарина гэхээр хориглоно гэх юм... Инээдтэй бас эмгэнэлтэй юм даа

Zochin [175.210.117.119] 2019-04-30 17:37:50

Mongoliin gazar nutagaa busdad ezemshvvleed Nogoo tariulaad ashig gd bh ym bhgv 33% huwiin ezemsheed tsaashlaad hytad dahin 300 ga gazar awah sanaatai bga gej bn deereesn 33%aa hvrtel zarju gej asuusan bhad ta harin ineedtei hvn be

зочин [178.46.213.178] 2019-04-30 17:18:39

Юун хятадуудаар ногоо тариулах. Оросууд хуртэл хятадуудаар хулэмж бариулахгуй ногоо тариулахгуй хориод хеегеед байхад. Дуртай нь тэр хятад руугаа очоод тэднийхээ ялгадас, элдэв химийн бордоо хэрэглэж тарьсан тэр унэр, амтгуй хятад ногоогоо ханатлаа идэцгээ.

Зочин [66.181.182.232] 2019-04-30 12:40:20

Ногоо нэрээр хөрсийг урагш нь зөөгөөд дуусгах юм гэсэн ггэ байх аа?

ЗОЧИН [202.131.233.190] 2019-04-30 11:05:35

50 ГА ГАЗАР ӨГӨХ ГЭЖ БАЙСАН НЬ БАРИМТААР НОТЛОГДОЖ БНА, АМАРСАЙХАН ХУДЛАА ЯРЬСАН БНА, МӨНХЧУЛУУН БАРИМТТАЙ ДЭЛГЭЖ ТАВЬЛАА,ОДОО АМАРСАЙХНЫГ ОГЦРУУЛАХ Л ҮЛДЛЭЭ. ТҮҮНД ЭНД МАШ ТОМ АШИГ СОНИРХОЛ БНА ДАА.

Зочин [64.119.26.241] 2019-04-30 11:50:15

Энэ газар олгосон зөвшөөрлийг даруй хүчингүй болгох, монголоо гэсэн сэтгэлгүй дарга нар огцор. Хятадуудын тарисан ногоо монголчуудад хэргэжгүй. Гачууртын ногоо байхад хангалттай

Зочин [103.14.36.249] 2019-04-30 10:24:40

Өсөрхүү новш юм даа

[202.9.43.38] 2019-05-02 21:00:19

uurusduu nogoo tariya geed bhad demjeegyi bj. zaaval hyatad hor mongold tariulahgeed zytgeed bdag hotiin dargatai boljee...... YADAG SHUNALIIN DEV BEEEEEEE TER BURGAS.....

зочин [150.129.140.24] 2019-04-30 09:54:49

Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон пацааныг 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

Зочин [202.9.43.38] 2019-05-02 21:01:23

TENEGT YNEN UYM HARAH HETSYY BNA UUU TEEE

Irgen [175.210.117.119] 2019-04-30 17:39:16

Chi hutsaaaj Amarsaikhani gar hul bn harwaas

Зочин [64.119.26.241] 2019-04-30 11:55:22

Мөнхчулуун гуай огцор, огцор

Зочин [202.55.191.194] 2019-04-30 09:21:33

Наадхаа дундуур нь хийгэээд залруулчихаа битгий хэрүүл хийгээд түмний шившиг болоод бай. Хятад Монгол Хятад Монгол гээд тэр 50 га газраа алаглуулаад хуваагаад өгчих. Бие биеэсээ суралцаад зүгээр, гэхдээ Хятадын хөрөнгөөр бүх хүлэмжээ бариулаад шугам сүлжээг нь хийлгэчих. Харин тэнд ажиллах монголчуудаа жил бүр тодорхой хэмжээний ногоо тарьж нийлүүлэхгүй бол шууд дараагий хүнд нь өгөх байдлаар хий. Хятадаас ногоо авчихаад миний тарьсан энэ байна гээд зүтгэж магалгүй шүү түүнд нь мэрэгжлийн хяналт хяналтаа тавина биз.

зочин [64.119.26.241] 2019-04-30 11:54:14

Ажилтнуудыг нь монгол хүн авахгүй. Наад уул чинь баахан хятад оруулж ирээд үл мэдэгдэх бордоогоороо тариад ашиг хонжоо л хөөж ажиллана. Хятадууд монголчуудыг эрүүл шинэ ногоогоор хангана гэдэг чинь үлгэр. Хэзээ ч тийм юм байхгүй. Хятадуудаас ногоо тарихыг сураад байхдаа яадаг юм. Монголчууд ногоогоо тариад сурчихсан шүү. Оросууд газар өгөөд одоо баларч байгаа газраа буцааж авсан тухай уншаарай

Зочин [203.15.208.22] 2019-04-30 09:12:06

ene neg yum hotiin darga bolj chadaagui geed bur booj uhehenee!

Зочин [202.9.43.38] 2019-05-02 21:03:39

BURUU SONGOLT HIISEN N TODORHOI BNA. MUNHCHULUUNIIG DEMJIJ BNA.

Зочин [103.10.23.116] 2019-04-30 09:07:18

Албан тушаалд хүрэх нь Улс төрч хэмээх бүлэг хулгайч нарын хувийн ашиг сонирхолд маш их нөлөөтэй учир МАН -АН аасм хэнч дарга боллоо гэсэн албан тушаалаан өөртөөн ашгалдын нэг жишээ энэ шүү дээ Энэ хоёр бол хоёлаа хулгайч Засагын газар энэ аасуудалыг шалгаж тогтоон наад хоёр хулгайчын луйвардаж авсан өмчийг нь иргүүлэн авч арога хэмжээ аваач

azaa [66.181.183.138] 2019-04-30 08:52:19

eh oronch yuv hvn bn,amjilt

Irgen [64.119.18.184] 2019-04-30 08:23:17

Tsagdaa ymar hamaa bna aa, Ulambayar ah tsagdaa nartai ih naiz tegeed noloolj bgaa bh

иргэн [202.9.42.119] 2019-04-30 07:53:10

Угаасаа Амарсайхан гэж нэг зүйлд тогтож ярьж чадахгүй шалчганасан амьтан,Бургас сүйтгэгч надтай хамаагүй гэсэн хаа байна сэтгүүлч сурвалжлаад ахынх нь нэр дээр байна гээд тодруулаад гаргаад ирэхээр худлаа захирамж гаргаад компани нь барилгаа бариад л байж байна,Энэ баримт байхад одоо бас нэг өөр юм ярих биз,

Зочин [202.9.43.38] 2019-05-02 21:05:20

HOGIIN BURGAS TSAVCHIGCH

Hvn [175.210.117.119] 2019-04-30 17:40:00

Tiin shv yarisandaa baidgvi jinhen shalchigasan batsaan bnle

Зочин [122.201.31.218] 2019-04-30 04:42:06

Gazar uguugui l gedgee helsen shuu dee Ene odoo alban tushaald ochsongui geed uheldeed yavah yum, Miyegiin aalznii tor hotod zaaval tasrah yostoi shuu

Зочин [66.181.190.186] 2019-04-30 01:29:17

Amarsaihaan gegch ugaasaa guilenesen nudtei, nuurendee puuder nyalsan, hudalch etgeed gej sanagdaad baigaa

Зочин [139.5.218.115] 2019-04-30 00:11:27

Энэ ямар шалчигнасан залуу вэ. Хүн ажил хийлгэхгүй олон долоон юм донгосоод явах юм. 50 га өгөөгүйл гэсэн. Бид олон жид Хужаагийн баасаар бордсон жимс ногоо идэж байна. 50 га өгөөд, хянаад ногоогоо тариулаад идсэн ч яадгийн. Худлаа улс төржөөд.

Irgem [66.181.189.236] 2019-04-30 09:37:36

Chi Amarsaihanii avgai yu.Tegvel sonsoj bai.Alban tushaald ashig oloh gej ochdog Amarsaihan metiin novshnuud ard tumnii amidralaar ingej tòglohgui shuu.Ulaanbaatariin hulemj tarij amidralaa avch yavdag heden hunii biznesiig hyatadtai niílj bulaaj baigaagaa medej baina uu.Ärd tumen udaan tevcjihgui shuu.Ogtsorch dald or guldger novsh mini.

Зочин [64.119.19.228] 2019-04-29 23:41:19

Үнэн бол Монгол мөхлийн зам руугаа оржээ.

zochin [202.126.89.169] 2019-04-29 22:45:51

Яагаад Монгол хүн хямд ногоо идэж болдоггүй юм. Ийм ямар ч инженерчиллын мэдлэггүй, хоосон толгой, өөрөө ч ойлгохгүй байж улс төр, эх орон ярьсан ийм хүмүүс одоо болио. Дүү нь сэлэм далайгаад далдаганадаг, өөрөө уйдах гэж байгаа аятай усан нүдлээд, тогоо тойрсон юм яриад. Зүгээр л хэвлэлүүд ярилцлага авахаа байчихаа ч!!!

Haab [59.153.87.42] 2019-04-29 22:16:47

Бариулж авчихаад дуртай үедээ хөөж болношүүдээ. Хөөгдөхдөө ямар ачаад явж чадах биш, гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр, экспортын бүтээгдэхүүн гаргах нэг эх сурвалж л бна, ийм илт ашигтай юмыг улс төржүүлээд, нөгөөдүүл нь дагаж тэнэгтээд байх хэрэггүй л баймаар юм.

178.46.213.178-д [202.9.42.136] 2019-04-30 22:19:25

энэ гэр хороололын хар мянган жорлонгуудын бохир Улаанбаатарын хөрсийг бохирдуулахын дээдээр бохирдуулсаар л байгааг мэдэж байна уу ???

Зочин [178.46.213.178] 2019-04-30 17:40:38

Монголын газар шороог хордуулах санаатай юу чи! Газар шороо хордууллаа гэж оросуудад адлагдаад, газар турээслэхгуй болохоор нь наашаа засгийн газрынхаа бодлого дэмжлэгтэй орж ирж байна! Чамайг монгол Эвэртэй мал гэсэн чинь биш харин илжиг юм аа даа!

Зочин [64.119.26.244] 2019-04-29 22:07:46

Амарсайхан гэгч хужаагийн угаадсыг долоогч гөлөгнүүд овоо хуцалдацгааж байнаа энд. хужаа хүлэмжиндээ ажиллаад хортой ногоондоо хордоод үхэцгээх үед чинь монголын хөрс шороо та нарыг хүлээж авахгүй шүү.

БЯМБАА [59.153.114.111] 2019-05-01 15:18:47

ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ХЯТАДАД ОДОО ЭРҮҮЛ ГАЗАР ХОВОР БОЛСОН ТЭГЭЭД АРД ТҮМЭНЭЭ МАНАЙ ХѲРСѲНД ТАРЬЖ ЭРҮҮЛ ХҮНС ИДҮҮЛЭХ ХОРТОЙ ГАЗАР ТАРЬСАН НОГООГОО МОНГОЛД ОРУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ КИНОН ДЭЭР НЬ ГАРЧ БХЙГАА БИЗ ДЭЭ

э [66.181.161.15] 2019-04-29 21:54:43

хужаа нар оросд ямар балаг тарьсныг нет-р орж харчихаад энэ залуу руу дайрцгаа

ZOCHIN [66.181.189.130] 2019-04-29 21:49:31

MUNHCHULUUNII ZUV BNA, AMARSAIHNIIG NEN YAARALTAI OGTSRUUL.

Зочин [64.119.19.79] 2019-04-29 21:44:57

Энэ үнэн бол Амарсайханыг үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй . Хятадуудыг хүнсний зах зээлдээ хэрхэвч оруулж болохгүй шүү

Зочин [139.5.216.225] 2019-04-29 21:39:47

Зөв ярьжээээээ маш зоригтойбна

zochin [66.181.176.156] 2019-04-29 21:37:44

Munkhchuluunii yaria unen baival alna shuu ta nariig. Naad hotiin zahirgaag chin shataana shuu Amarsaihantain ni hamt. Alna shuu ta nariig.

Zochin [66.181.186.46] 2019-04-29 21:17:14

Munhchuluunii zuv shvv MONGOLCHUUF HIIMIIN BORDOOGOOR BORDSON nuguund hordoj vheh yostoi bolj bnauu? Amarsaihan iim zvil hiisen ni vnen l bainashvvdee hudlaa geed gvriigeed ergvvleed hvniig GURDUHDUU ih svrhii hvn yumaadaa HOTIIN DARGAA TA BOLIUL DEERGVI YU

Зочин [112.72.12.14] 2019-04-29 20:34:43

Энэ ухна дуугүй байвал таарна!

Irgen [66.181.189.236] 2019-04-30 10:01:06

Amarsaihanii holsnii bicheecjh bolioroi.Ard tumen ta nariig herhevch orshoohgui shuu.

Зочин [176.179.144.11] 2019-04-29 20:13:10

Uher mongolchuud hezee baihdaa nogoo taridag bailaa

Зочин [66.181.176.156] 2019-04-29 21:43:45

Mongolchuud baishin bariad surtsan shuu lalar min. Nogoo bol tsaashaa shuu.

ТӨВ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ [202.179.27.215] 2019-04-29 19:53:12

МИЕГИЙН ААЛЗНУУД ОДОО ГАЗАР АВАХГҮЙ Л ДЭЭ. ААЛЗНЫ ТОР ХОТОД ЗААВАЛ ТАСРАХ ЁСТОЙ.

irgen [66.181.191.87] 2019-04-29 19:52:19

yagaad iim aimaar yildel hiih gej baisniig esergyytsej uneneer medeelsenii tuluu ene hynd buruug uguud eldev ner hoch uguh hereggyi Ene bol undesnii aeylgyi baidaltai holbootou asyydal .Bicheed baigaa hymuus 60 terbum ene yer gelgyi eruul saruul uhaanaar bodoe hymyys ee eldev himiin horoor hordson nogoo hereglej ami nasaa aldaj havdraar uvdseer baih uu .Eh hynii hyvid esergyytsen ne yamar sain hereg ve gej bodoj baina.

Зочин [59.153.115.159] 2019-04-29 19:29:17

Албан тушаалын төлөө үхэх нь ээ?????

зочин [202.55.188.40] 2019-04-29 19:22:38

Мөнхчүлүүн ч бай, Анарсайхан ч бай хамаагүй, гол нь хятадуудаар ногоо тариулах гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй, бид ногоо хүртэл тарьж чадахгүй тийм арчаагүй, залхуу хүмүүс гэжүү????

Зочин [64.119.27.29] 2019-04-30 07:33:58

tiimee bid tiim archaagui humuus. notolgoo ni suuliin 28 jil urdaas nogoogoo avch baina.

zochin [103.212.116.97] 2019-04-29 19:22:12

suulchiin hoshnogo doloogch hulgaich novsh

Zochin [202.126.89.222] 2019-04-29 18:40:01

Yalagdaj suraach uls baina da tiim zuil hiihgui hiilgehgui odoo boli uur baritstai yum olj pr hii

Зочин [66.181.161.14] 2019-04-29 18:26:35

ман хятадыг дэмжсэн бодлого явуулдаг уу ? нэгмөсөн хятадтай нэгдэж сайхан улс байгуулна гээд буцаж харих нутаггүй гэр оронгүй хүн айлд царайчилж амьдарч бга юм шиг амьдруулахнуу. тэр тусмаа хэзээнээсээ өстэй хятадад дагаар орвол нутаг дээрээсээ хөөгдөж дээрэмдүүлж боол ард түмэн ямар тавилан туулдагыг олж мэдэхнээ. хөгжих өөр боломж олдохгүй бга юм шиг аяглах энэ уих засгыг наана нь татан буулгах ямар боломж бга билээ

Зочин [66.181.161.14] 2019-04-29 18:27:54

улсаар энэ мэтээр тоглоод дуусгахаас нь наана залруулах юмсан

сүрэн [103.10.22.49] 2019-04-29 18:01:42

монголчууд аа. хятадын тарьсан хортой ногоо идэх хэрэгтэй гэж үү.Өөрсдөө нэг ч болсон зүйл хийж сур л даа.Монголчууд хүлэмжээ барь ,ногоогоо тарь,хэрэгцээгээ ханга,үндэсний үйлдвэрлэгчээ дэмж

зочин [202.9.43.132] 2019-04-29 17:34:28

овоо хямд ногоо идэж монголчууд ногоо тарьж сураг хахаха

өвгөн [103.10.23.116] 2019-04-30 09:35:26

Цагаан давааны хог Хотын тараншин Хотын захын хорооны захад оршуулган дотор амтдарч байгаа үгээгүй хоосон Люмфон нар Ажилгүй цалингүй иргэд Өөрийн гэх өмчгүй хүмүүс 500 хүрэхгүй малтай малчид Гар урчууд Үчүүхэн бага хөлөстэй ажилчин анги Сэхээтэний давхараг Залуус Өмч хөрөнгөөн эрх мэдэлтэй хулгайч нарт алдсаан ард түмэн нэгдэн тэмцэж Нам нэрээр сэм нэгдэж сэм хуйвалдсан хулгайч нарыг Монгол төрөөс хөөн зайлуулаж Ард түмэн нийтээр Төрдөөн эзэн өмчдөөн эзэн болож нийтээрээ сайхан амьдардаг Ардын ардчилсан нийгэмийг жэхэн ёсоор нь байгуулий Эх ороныг минь тонож Ард түмнийг тарчлаан зовоож байгаа эрх мэдэлтэй цөөн луйварчан нарыг байх ёстой шоронд нь илгээеэ

Зочин [202.4.248.86] 2019-04-29 16:15:09

Ногоогоо өөрсдөө тарих хэрэгтэй. Юу идэж байгаагаа мэдэж байх хэрэгтэй.

МАНАН 60 тэрбум устаасай [202.70.33.242] 2019-04-29 16:07:05

МАНАН МИЕЭ ЭБЭ 60 тэрбумын иймэрхүү гөлөгнүүд төрийн олон яам агентлагт хог нэгээрээ л орилолдоод л хуулгүй засаггүй юм шиг л дур дураараа тжйлж байна шүү эднийг төр төмөр нүүрээ гаргаж номонд нь оруулах цаг болж дээ

Зочин [66.181.169.110] 2019-04-29 16:03:42

Энэ гөлөг хол очиж хуц. Тавих хяналт ыг нь тавиад чаддагаар нь тариулаад өөрийнхөө хөрсөн дээр ургасан ногоогоо дамчдын үнээс хямдаар авч идмээр байна. Харин ногоо тарих гээд учраа олохгүй, хэрүүл хийгсэд сайн хяна, сайн хар, сайн сур, бизнесээ чанаржуул, өргөжүүл асуудал алга, Та нар сурч, хийж чадвал өрсөлдөөд л босно, Чадахгүй бол эртхэн замаа бод.

Зочин [106.39.107.42] 2019-04-29 15:56:19

60 тэрбумын нусгууд, ац болж хувирчээ хөөрхий

Зочин [106.39.107.42] 2019-04-29 15:55:20

Энэ нэг нэхэл хатуутай гоншигносон одоо болиосой.

Зочин [64.119.17.177] 2019-04-29 15:48:03

Nogoochin mongolchuud zunduu bii. Zaaval khyatadaar zaalgah geed surjigneed bgaa humuus... Jaahan ekh oronch bmaar yum daa.

Зочин [103.229.121.41] 2019-04-29 15:34:03

27 -той Пvрэвтvвшин Эрдэнэтийг худалдаад авч байхад 28-тай Менхчулуун улсын нийслэл хотыг удирдаж болку гэх юу байдаг юмб!! гээл vзээд байгаа эр дээ!!

Зочин [103.229.120.149] 2019-04-29 17:13:19

40 настайшд

Зочин [43.242.242.128] 2019-04-29 14:21:02

mONGOL UMUU BARUUNY COMPANY D OGOH HEGEGTEI HOTYN DARGA ORCHROH HEREGTEI , MANAI HUMUUS OORSDOO , NOGOOGOO ORSDOO TRAIJ CHADNA MANAI HUMUUS TIIMEES OORSDIINHEE HUMUUST SAIN SURGALT YAVUUL

Ганаа [37.165.161.99] 2019-04-29 14:19:45

Хятадуудыг оруулахгүй шүү. Дэмий юм хийж байж дэмий юм болов. Хүрэлсүх гуай өөрийн чинь юу хэлэхийг хүлээж байна шүү.

Зочин [103.212.116.116] 2019-04-29 13:34:21

Аль аль нь дэмий. Төрөө цэвэрлэж авахсан

Zaildaa [27.123.213.62] 2019-04-29 13:32:33

Zasagt demjigdehgu bolohoor gonshignoson zovlontoi hunii ajil hiilgedgui nows veee odoo chi boliooo

Зочин [103.229.122.173] 2019-04-29 13:18:50

ene 2 hoeulaa l adilhan hulgaich luivarchid.hen n iluu idej uusan be?gedgeeree l ylgaatai.alban tushaal erh medeliin tuluu avgaigaa ch huntei huvaaj medeh shunaltai novshnuud.iimerhuu hun hognuudaas salah tsag boloogui yum bhdaa?mongold ner tsever medleg bolovsroltoi bolovson huchin zaluuchuudiig deesh gargahdaa zaaval uursdiinhuu erh ashgiin daguu barag l utsan huuheldei maygaar gargadag bolohoor ene idee beer arilahgui ashig sonirhol alban tushaaliin mafi baisaar bga yum.ed nar erh medel alban tushaal huuli bus uildluudee hamgaaluuldag uurdsiin halaas neg tsagdaa shuuh prokuroriihon gesen toiron hureelegchid n ch bas tedniig hamgaalj hariud nalban tushaal deeshilj avdag yum n ch ih bdag n unen shuu.

batkhuyag [202.9.42.123] 2019-04-29 13:17:43

gulug tsarailsan novsh, ene zdakiin khen ni ch bilee nuguu selem barij daldagnaad bsan nukhur mun biz dee, ter zda ingekhed yasan be, shorond ni yavuulaad shorongiin khadaas bolgokh kheregtei, atamanuudyn kamert oruulaad bandi bolgovol taarna, kharvaas guilgachin tsarailsan muusain novshnuud, ukhej dald oroosoi, ukhliin khamgiin muukhaigaar ukhne ee ta nar, kharj l bgaarai

Zagdaa [89.0.63.173] 2019-04-29 13:15:43

Ene estoi unendee umhiirsen hulemjnii urgamal ymaa odoo bolio hotiin darga bolj chadagidee buur booj uhleee yasan darga bolgoh durtai lagaa be!!!!!! icheesei hamar amidarlan bhui bolj bgaa ymshig end tend ch olon ym yriad zaluu hun baij zugeer saihan ajil hiigeed amidaraach shunaltai hadam eejiichin orlogo bhui boloh geed uhlee yu

Zochin [172.58.75.78] 2019-04-29 13:11:38

Munkhchuluuniig demjdeg shu!

зочин [59.153.114.218] 2019-04-29 13:05:13

400 хужаа орж ирэх гэж байгаамуу

Хүнбиш [66.181.185.208] 2019-04-29 12:14:51

Мөнхчүлүүн зүгээр л улс төр хийж байгаа шүү дээ Тэртээ тэргүй хятадаас,нүднээс далд ямар ч хороор бордсон нь үл мэдэх ногоог зөөгөөд идээд үхээд л байгаа биз дээ Тэрний оронд монголдоо тариулаад тэрүүнд нь хяналт тавьж байхад арай нэг алхам ойр биш үү Иймэрхүү асуудал дээр жаахан ухаалаг ханжаж байвал зүгээр байна Тэр үнэхээр 400 гаруй хүн байвал тэнд нь очоод ажиллаад хяналтаа тавиад яаж тариалж байгааг нь хараад сураад авах хэрэгтэй бус уу хүн болгон санаа бодлоо хуваалцаач

H [202.21.122.58] 2019-04-29 12:35:02

Hytadiin shees uu uuruu?

Зочин [202.126.89.51] 2019-04-29 11:41:36

1. Hujaa mongoloor dvvvren bolno 2. Gazar gej awah yumgvi bolno 3. Yanhan ohiduud n hujaagaas jiremselne dox awna 4.Xvlemj erhlegchid ajilgvi bolno 5. Amarsaikhan bayjina Iim l yum boloh baih da.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-04-29 11:40:26

ТЭГЭЭД НОТЛОО Ч ДЭЭ. ТЕЛЕВИЗҮҮДИЙГ ДАГУУЛААД СУРВАЛЖЛАГА ХИЙГЭЭЧ. АРД ТҮМЭН ХАРЪЯ.

Зочин [202.126.89.51] 2019-04-29 11:38:25

Amarsaihan gej neg golog yaasan idej uuj duuusdagvi nowsh we

Зочин [202.21.112.170] 2019-04-29 11:20:34

Мөнхчулуун үнэнийг баримттай нь ярьж байна. Хятадын баасаар ногоогоо тарьж, Монголчуудыг улам л хордуулах бодлого бариад бна шүү дээ. Хотын Амарсайхан даргын захирамжийг цуцлах хэрэгтэй. Ард түмнийг эргэлдүүлсэн шийдвэр гаргадаг нөхөр үү.

aa [66.181.160.88] 2019-04-29 11:39:31

chi enenii bogsiin doloodog ats bna te gomo sda min

Гүндалай [203.217.138.2] 2019-04-29 11:20:16

Тээр жил та бүгд минь санаж байвал төв талбайн хажууд барилга (Одоогийн Central Tower) барих гэж байхад Гүндалай гишүүн бариулахгүй гээд хашаанд нь ороод ажилчдынх нь хонины гуянаас барьчихсан гүйж явааг TV гээр миний хоёр цэхэр хараад сууж байсанаа санаж байна. Одоо тэгээд ямар байгааг нь та бүгд харж байгаа байх. Үүнтэй л агаар нэг юм уу даа. Ярьж байгаа асуудал нь надад одоо хамаагүй ч. Хувь хүн талаасаа гүнбалай л харагдаад байгаа юм даа. Цаг хугацаа бүхнийг харуулнаа гэж

Зочин [202.179.27.170] 2019-04-29 11:17:52

Энэ хүн чинь зөв л юм ярьж байна ш дээ. Оросын тeлe визээр гарсан нэвтрүүлгийг үзээд дараа нь ингэж яриач. Мэргэжлийн хяналтынхан дийлэхгүй.

Зочин [202.21.108.139] 2019-04-29 11:07:12

60 тэрбум

зочин [203.91.112.130] 2019-04-29 10:58:55

Нэгд: Үндсэн хуулийн дагуу Монгол улсын иргэнд өмчлүүлээгүй бүх газар ЗӨВХӨН төрийн өмч байдаг Хоёрт: Гадаадын иргэн, байгууллагад газрыг зөвхөн эзэмшүүлж ашиглуулж болдог Гуравт: Үүнийг ЗӨВХӨН хуулийн нөхцөл, болзол журмаар, Төлбөртэйгээр, маш тодорхой хугацаатайгаар хийж болдог Дөрөвт: Аливаа ийм хөрөнгө оруулалтыг ЗААВАЛ ТЭЗҮ хийж байж хийх ёстой Тавд: хүнсний хууль гэж нэг юм бий дээ, Тэнд ямар шаардлага тавих талаар заасан байгаа Тавд: Нийслэлийн Нийтийн өмчлөлд байгаа газрыг ганц ЗАСАГ ДАРГА мэдээд хэн нэгэнд өгөх, ашиглуулах боломжгүй Хууль зөрчинө Шоронд орно

зочин. [153.226.157.36] 2019-04-29 10:58:06

Мөнхчулуун даргаа улс хоорондын асуудалд итгий сэв суулга.Чиний яриа өш хонзон харагдаж хэтэрхий улс төржүүлж бна.

www [66.181.160.88] 2019-04-29 10:56:41

ter hadam avgai bas ehner n gej shulmas boon zalilah garuud bgaa udahgui ger buleerei 461 d morilnoo avgain gej oyutan baihdaa ulaan jombogo yum bsan daa neg dor 4 bandi tasartsan tsubuulj bsan jinger shuu dee 2009 ohd songinii amramtan deer baliar huuhen

Зочин [150.129.141.66] 2019-04-29 10:54:00

ХЯТАДААР НОГОО ТАРИУЛАХАД ХЯНАЛТ САЙН ТАВИАД ЯВАХАД БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ 1-РТ, 2-РТ ХЯТАДААС ЗӨӨСӨН ТӨМС ШУУДАЙТАЙ БАЙХДАА ЖОРЛОН ҮНЭРТАЭЖ БАХАД ЗӨӨГӨӨД Л ИДЭЭД Л БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-РТ АМАРСАЙХАН ДАРГА ҮГҮЙ ГЭЖ МЭЛЗЭХИЙН ОРОНД БОДЛОГОО ХАМГААЛЖ ЯАГААД БОЛДОГГҮЙ БИЛЭЭ. 4-РТ НОГОО ТАРИХДАА ГАЗРАА ТҮРЭЭСЛЭЭД МОНГОЛЧУУДАД ЗААЖ СУРГААД ЯВАХААР САЙН ГЭРЭЭ ХИЙГЭЭД ЯВАХ БОЛОМЖ БАС БАЙГАА

eee [66.181.160.88] 2019-04-29 10:53:50

barand hamgaalagch hiigeed tax goridood zogsoj baihad n 10 tsaas ogson chin shees aldah shahaad avch bsan golog doo

ish chaavaas ulsmoriin [66.181.160.88] 2019-04-29 10:51:06

ish chaavaas uls toriin uhdel bson amitan shuu dee chaavaas hooe malaa ter torson duugiinhee boojgoig aytaihan zaschaad olon yum huts golog min enhboldiin shuumar bahdi aa

зочин [49.0.213.60] 2019-04-29 10:50:26

энэ мөнхчулуун одоо болиоч ээ, чамаар дутахгүй шүү дээ,чи хурдан зайлаач ээ

Зочин [120.17.61.140] 2019-04-29 10:48:12

Баарны хамгаалагч бацаан.байдаг булайгаа дэлгээстэй

Zochin [103.229.121.14] 2019-04-29 10:44:31

Oros ulsad nogoo tariad garsan hyataduudiin gazariig huraaj avhad 100 jil sergeheergui mash hortoi bolgood ter hor n hursuur damjij eruul gazaraa horloh baidal uussen tul orosuud arai gj huuj gargasan gj bichsen bsan. Ali ch uls oron hyatduudad gazar ugch nogoo tariulahiin esreg bdag shu. Ene hun zuv l yariad bh shig bna.

Зочин [202.126.89.180] 2019-04-29 10:38:32

Энэ сда худлаа жүжиг шаагаад ажил хойш татаад байх юм, одоо сэрүүн зүүдлэхээ боль чиний хотын засаг дарга болно гэж ац чинь байдгийн. Барс зах дээр очоод нэг үзчих, тэгээд зарж байгаа ногоо жимсний гарал үүслийг нь тодорхойлчих, тэгээд дараа том том бүлтэр, ОХУ ын Эрхүү Сибирь хотууд гэчихжээ бас, яаасан Уланүдэ мартсан уу? Манайх гэж бодсон уу

Зочин [202.126.89.180] 2019-04-29 10:30:11

Тэр Тянжин Фудс компанид газарыг нь өгөөд ажилыг нь хийлгэмээр байнаа. Оросын холбооны улсад Сибир гэж хот байхгүйээ малаа. Худлаа шаахаа боль. Монголд тариачин байхгүй, хятад тариачид л монголд ногоо тарьж чадна. 50 га газараас үсрээл л 100мянган хүн хооллоно, тэгээд манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар бүр хэцүү. Энэ аж ахуй орж ирвэл хүнсний ногооны үнэ 80 хувь буурах нь харин үнэн байхаа. Алийн болгон дамын наймааны үнэтэй ногоо идэх юм бэ

Зочин [202.126.89.51] 2019-04-29 11:37:25

Oo muu buunii nohoi

Zichin [202.126.89.180] 2019-04-29 10:22:02

50 га газар ногоо тариад сая хүний хэрэгцээг хангана гэж юу байсан юм бээ?. Монголд ногоо тарьж чаддаг хүмүүсийг нь оруулж ирэх хэрэгтэй. Эрээнд 100 төгрөгөөр авч иддэг ногоог монголд 2000 төгрөгөөр авдаг байдалыг халах арга бол Гаднын компани Монголд оруулах. Тэр химийн бодис ашиглах үгүйг чинь хянадаг мэрэжилийн хяналт гээд маш том институт ажиллаж байна. Гаднаас импортлсноос эндээ тарих нь маш зөв. Хэн тарьж ургуулах нь гол нь бишээ. Монглд тарьж ургуулах нь л зөв

Зочин [202.180.218.37] 2019-04-30 12:06:00

Маш зөв

Зочин [182.160.38.193] 2019-04-29 10:19:13

энэ мангар амьтан шаралхаад дуусахгүйнээ. намаас хөөгөөч баасыг

Зочин [202.179.31.32] 2019-04-29 10:12:01

Чи бол одоо хэзээ ч гарч ирж чадахгүй. Бизнес хийх л арга байна.

зочин [64.119.21.166] 2019-04-29 09:59:26

Менхчулуун унэнийг баримттай яарьж байна бид шудрага сайн зев бодолтой залуучуудаа дэмжих хэрэгтэй Амарсайхан шиг туулийн бургасийг хайр найргуй устгаагуй байх бургасаар тэжээгдэж ус нь ундарч байдаг гэсэн тэгээд гол амин судас нь болсон бургасийг нь устагчихаар туул гол ширгэж усгуй болно ийм муухай юм хийсэн хундээ Амарсайхан бусад оронд бол аль насны огцроод шоронд сууж байгаа манайд эсрэгээрээ еерийгее емеереед ичихгуй яарилцлага егеед хелс телеед сэтгэгдэл бичуулээд байх юмаа Амарсайхан гэгч боловсролгуй ашиг сонирхолийн зерчилтэй энэ балай амьтнаа огцруулах хэрэгтэй

Зочин [202.126.89.103] 2019-04-29 09:57:17

60 тэрбумаар нь Сандуй,Сундуйтай нь нийлүүлээд. Яллаач наад нусаа

Зочин [202.126.89.103] 2019-04-29 09:51:35

Ногоо яаж тарьдагыг Монголчууд бид мэдэхгүй туршлага муутай. Эвдэж сүйтгэхийг бас нэг нэгнээ татаж унагахыгмбол хэнээр ч заалгуулахгүй хийж чадна. Ногоо тарихаа заалгуулаад авхад юун буруу гэж. Шантаажны улс төр хийхээ боль.

Иргэн [43.242.243.22] 2019-04-29 09:49:40

ЭНЭ ХОЁР ХҮН ЧИНЬ ХОЁУЛАА АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БӨӨН БӨӨН ӨС ХОНЗОНТОЙ ХОЁР ЮМАА ДАА. ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД ХАРААД СОНСООД СУУЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ! НИЙСЛЭЛЧҮҮД МИНЬ ЭЭ !!!

MAN [202.126.88.54] 2019-04-29 09:42:31

ene nokhor yamar nuureeree namiin tug odoo hurtel ashiglaad toglolt hijgeed suuj b.gaa yum be? namiin hyanaltiin horoo ajlaa hiigeechee...yamar ch hereggui sedveer toglolt hiihgeed l suuh yum monkhchuluunaa...odoo zail....ajil hiij yz

Зочин [202.179.25.146] 2019-04-29 09:40:16

Хадам ээж нв охин буцааж аваачих гээд байна уу. Амарсайсайхан, энэ хоёр хоёулаа хулгайч нар. Их бага идэх тэмцэл явагдаж байна. Би бага идсэн, энэ их идсэн гээд. Монголыг хулгайч нараас яаж чөлөөлөх, дарга нар нь төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар, карманы хулгачид гадаад, дотоодод кармааны мөнгийг бүгдийг, бидэнд юу ч үлдээхгүй нь

555 [192.82.65.89] 2019-04-29 09:54:16

АМАРСАЙХАН МӨНХЧУЛУУНААС НЭГ ЮМААР ЯЛГААТАЙ ....НЭГ НЬ ЭНЭ НАСАНДАА ИДЭЖ БАРАХГҮЙ ХӨРӨНГӨТЭЙ...НӨГӨӨХ НЬ ЮУ Ч БАЙХГҮЙ ХООСОН ЛЮМФЭН,,,ТЭГЭХЭЭР АА ДАРГА ТӨРӨӨ,ХОТОО ЗАСАХААР,,,МӨӨ ДАРГА ГЭРЭЭ ГЭДСЭЭ ДҮҮРГЭХЭЭР ЗҮТГЭЭД БАЙНА...АЛЬ НЬ АЖИЛ ХИЙХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙГААГ

зочин [103.10.21.87] 2019-04-29 09:33:05

болиочээ тахимаа өгч сурмаар юм монгол жудаг хаана байна

Зочин [103.10.23.116] 2019-04-30 09:13:12

Хятадууд нэг ороод ирвэл иргэж гардагүй хүмүүс тэд Монголд аласдаан их гай тарина С Баярцогт Баавар хэмээх Батбаяр Ц Элбэгдорож М Энхболд гээд маш олон ирлийз хурлийз нар Монгол төрд нам нэрээр сэм нэгдэж иргэдийг мөнгөөр хахуулдаж орож ирээд хэчнээн их гай тариж байгааг ойлгох хэрэгтэй

555 [192.82.65.89] 2019-04-29 09:45:41

ЭНЭ МӨНХЧУЛУУН ГЭЖ ОВОО ХОНЗОГНОГЧ ЮМАА.....ЕР НЬ НАСААРАА НОГОО ТАРЬСАН ХЯТАДУУДААР ГАНЦ ГАЙГҮЙ ХҮЛЭМЖ БАРИУЛААД ЯАЖ НОГОО ТАРЬДАГИЙГ ЗААЛГААД АВАХ НЬ ЗӨВ...50 ГА ГЭДЭГ БОЛ ӨЧҮҮХЭН ГАЗАР ГЭТЭЛ МОНГОЛЫН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН 90 % ГЭХЭЭР МАНАЙХАН ХҮЛЭЖИЙН АЖ АХУЙ БАРАГ ЭРХЭЛДЭГГҮЙ БОЛЖ ТААРЧ БНА...ХАЖУУГААР НЬ МАНАЙХАН ҮНЭЭ ӨСГӨНӨ ГЭЖ АЛЖ ӨГДӨГ КГ САРМИС 25-30 МЯНГА ...АРАЙ АРАЙ...ТР НОГОО ТАРЬДАГ ХЯТАДУУДЫН ХҮЛЭМЖИЙГ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ МХЕГ ӨДӨР БОЛГОН ОЧИЖ ДЭЭЖ АВЧ ХЯНА...ЖААХАН ХОР ХИЙХ ГЭВЭЛ ШУУД ХӨӨГӨӨД ЯВУУЛДАА...ӨӨРСДӨӨ АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ ХҮНЭЭР АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ЯАЖ АМЬДРАХ ГЭЭД БНААА...ТЭР АРАБУУД БҮХ ЮМАА ХЯТАД БАНГЛА,ПАК ХҮМҮҮСЭЭР ХИЙЛГЭЭД ХОРДОЖ ҮХЭХГҮЙ УЛАМ Л БАЯН ТАНСАГ БГААД БНА...ЖИШЭЭ АВ ..СУДАЛ


112 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
112 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.