Энэтхэг эмч нар улсын эмнэлгүүдэд үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийж байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Бүгд найрамдах Энэтхэг улсын нарийн мэргэжлийн, мэс заслын 17 эмчийн бүрэлдэхүүнтэй баг тавдугаар сарын 7-16-ны өдрүүдэд ЭХЭМҮТ, ГССҮТ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, “Амгалан” амаржих зэрэг эмнэлэгт ажиллан сургалт зохион байгуулж, тоног төхөөрөмж гардуулан үзлэг хийж байна. Зарим эмчилгээний дараа хагалгаа хийж эмнэлгийн тусламжийг хүргэж байгаа аж.

Энэтхэг улсаас нарийн мэргэжлийн эмч нар VTT төслийн хүрээнд иржээ. Энэ жилийн төслийн хүрээнд 17 эмчийн баг бүрэлдэхүүн манай улсад ажиллаж үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийж байна.

VTT төсөл нь 2017 оны тавдугаар сард анх эхлэхдээ Энэтхэгийн нарийн мэргэжлийн 27 эмчийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад ажиллаж, эмнэлэгүүдэд сургалт зохион байгуулж, дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, мэс заслын багаж бэлэглэж Монгол Улсад дурангийн нарийн мэргэжлийн хагалгаа хийх боломжтой болсон байна. Мөн 2018 оны хоёрдугаар сард зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай 10 хүүхдэд Фортис эмнэлэгт үнэ төлбөргүй мэс засал хийжээ. Энэ удаа ЭХЭМҮТ, ГССҮТ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, “Амгалан” амаржих газар зэрэг эмнэлэгүүдэд буцалтгүй тусламжаар 10 мянган ам.долларын өртөг бүхий нарийн мэргэжлийн мэс заслын тоног төхөөрөмжийг гардуулж өгч байгаа аж.


Сэтгэгдэл

Зоёин [59.153.115.188] 2019-05-09 22:58:32

Яагаад юм монгол эмчийн хийсэн мэс засал болохгүйл байгаа юмдаа. Хагалгааны дараа өвдөж зовоол гадаадад очиход танайх дутуу муу хийсэн баыга гэж байсан. Энэ бол минтй мэдэх тохиолдсон нэг бодит үнэн. Бас тэгээд танай эмч нар энд олноороо ирдэг юм сурдагл байх толгой тохиж энээж зогсож байгаал явдаг гэж ярьсан.

Зочин [202.9.42.172] 2019-05-09 08:58:13

Энэтхэгүүд ч элгэндээ юу юм гэхээс зүрхэнд бол 00. Манай ШГТЭ-ийн зүрхний эмч нарт шавь ор.Батнаран,Батмягмар,Нандинцэцэг, нтр мундагшдээ

zochin [112.72.11.109] 2019-05-09 08:36:49

90 onii ardchilsan huvisgalaas hoish Enetheg Ypon Solongos Nytad German zereg gadaadiin saihan setgelt chadvarlag emch nar Mongoliin ydarsan olon myngan irgeded une tulburgui emchilgee hiij irlee. Harin Mongol emch nar huviin erh ashgaa nen terguund tavij irgediinhee halaasiig hoosloj une tulburgui gej hudlaa yrij hutulbur nereer EMD tusviin mungiig tsulmuj tsalingaa nemegduulj tsusaltsgaaj baina.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.