НИТХ дахь АН-ын бүлэг өрх бүр таван мод ургуулахыг уриалав

П.Урнаа / Улстөр

НИТХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн сард НИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчдөд “Туулын бургасыг нөхөн сэргээе” уриатай цэцэг бэлэглэсэн боловч МАН-ын бүлгийн төлөөлөгчид хүлээн аваагүй юм.

Энэ удаа тэд Үндэсний мод тарих өдөр тохиож буйтай холбогдуулан нийслэлийн 387 мянган өрх тус бүр таван мод тарихыг уриалсан байна. Тарьсан модны 70 хувь ургахад 100 хувийн ургалттай гэж үздэг учраас нийслэлийн 387 мянган өрх тав таван мод таривал жилдээ 1-2 сая мод ургах боломжтой гэжээ.

Түүнчлэн уриалгад “Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1.4 сая давсан боловч тэр хэрээр ногоон байгууламж нэмэгдээгүй байна. Бид нийслэл хотдоо нэг сая ч хүрэхгүй модтой байна. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийт модны 70 хувь нь орон сууцны хороололд ургасан байна. Төлөвлөлтгүй барилгажилт нэмэгдэж, ургасан модод нь цөөрсөөр байна. Бид дэлхий дээрх хамгийн бохирдолтой хотын иргэд болсон байна.

Энэ нөхцөл байдлыг та бид өөрсдөө л өөрчилж чадна. Мод бол их хотын салшгүй хэсэг. Хотын хөрс, ус, агаарын бохирдлыг цэвэршүүлэх хамгийн бодит эх үүсвэр бол мод юм. Нас бие гүйцсэн нэг мод 10 хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулж, усыг тогтоон барьж, хөрс, усны бохирдлыг багасгах орчин бүрдүүлдэг.

Мод, бут сөөгний сэрчигнэх чимээ автозамын дуу чимээг 50 хувиар бууруулж, стрессийг 50 хувиар бууруулдаг. Модтой орчинд хүмүүс эерэг хандлагатай, харилцан ойлголцолтой, анхаарал төвлөрөх чадвар сайн, ажлын бүтээмж 23 хувиар нэмэгддэг болох зэрэг олон судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын өрх бүр тарьсан таван модоо арчлан ургуулвал жилд 1-2 сая модтой болох төдийгүй ирээдүйгээ эерэгээр бүтээх болно. Иймд Нийслэлчүүд та бүхэндээ, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг уриалж байна. Өрх гэр бүлээрээ мод тарьж, арчлан, ногоон байгууламжаа өөрсдөө хөгжүүлэхийг уриалж байна. Мод тарьж ургуулах санаачилга бүрийг АН-ын бүлэг дэмжиж ажиллах болно” гэжээ.


Сэтгэгдэл

би [202.70.44.46] 2019-05-10 17:22:00

хүзүүгүй ерөхийлөгч ийм уриагаар монгол орны модыг устгах ажлаа эхлэж байсан, АН мөн л монгол орны модыг тарих нэрийн дор устгах гэж байна.

өвгөн [103.10.23.116] 2019-05-10 17:00:12

Гэр хороололд хашаа бариха болох Хашааны оонд торотн хашаа бариж дотуур нь мод тарих хэрэгтэй Мөнч олон мод ургаж агаарын бохирдол цөлжөлт тоосжолтыг зогсооно доо Өнгө үзэмж ч гэж ёстой банлий болно Улс харуун хүүтэн усны шугамыг нь оруулаад өгчөх хэрэгтэй тэгсэн цагт эр хороолол хамгийн тансаг хороолол болно Иргэд хашаандаа хүлэжтэй цэцэг жэмэс ургадаг болно ирэд хэнээр ч шаардуулахгүй өөрсөнөө хийж ихлэнэ Харин санхүүгийн багхан туслаж үзүүлэж орох мятраалыг нь авч өгөх хэрэгтэй ****Өнөөдөр Төр гэж МОНГОЛ улсад ,,үнэндээ алгаа Төрийн ордонд зөвхөн нам гэсэн үүртэй хулгайч ноход л төрийн ордонд үүрэлсээр байна ХУЛГАЙЧ НӨАРЫГ ТӨРӨӨС ХӨӨХ ХАМГИЙН ТОМ БОДИТ БОЛОМЖ БОЛ СОНГУУЛЬ ИРГЭД ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ЧАДВАЛ ХУЛГАЙЧ НАР ТӨРИЙН ОРДОНООС ХӨӨГДӨЖ ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ХЭРЭГ НЬ ИЛ ГАРЧ ШОРОНД МОРИЛНО ,,, ИРГЭН ТАА БИДНИЙ СОНГОЛТ ҮҮНИЙГ МЭДНЭ ДЭЭ

ӨВГӨН [103.10.23.116] 2019-05-10 17:07:12

Өнгө үзэжгүй хашааны оронд Төрөн хашаа бариж Дотуур нь тойруулаад хотын гудманд ургуулаж байгаа модний суулгацыг бага үнээр өгч Эргэн тойрон ийм мод тариулах юм бол олон талын үр ашигтай АГААРЫН БОХИРДЛИЙГ БУУРУУЛАХ МӨНГӨНӨӨСӨӨ ГАРАЖ МОДИЙГ НЬ ҮНГҮЙ ӨГЧ ХЭРХЭН ТАРИХ ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛАЖ ХОРООНД НЭГ МЭРЭГЖЭЛТЭН АЖИЛУУЛАЖ ЗААЖ ЗӨВЛӨЖ ХЯНАЖ ШАЛГАЖ БАЙХ ЮМ БОЛ ЭНЭ АЖИЛ ИХ ХЭРЭГТЭЙ ЗҮҮЛЬ БОНО

Зочин [202.179.25.204] 2019-05-10 16:25:38

Hol ochij hutsaarai

зочин [124.158.88.87] 2019-05-10 11:32:58

мод суулгаад орхих биш услаж, бордож, хамгаалж байж ургадаг гэдгийг анхаармаар байна. Хашаагаа мод, зүлэгтэй болговол цэвэрхэн , шороо тоос бага, хүүхдүүд амарч тоглоход эрүүл орчин бүрдэнэ.

уншигч [66.181.161.47] 2019-05-10 11:25:25

нийт хүн амын хэдэн хувь нь ядуу амьдарч байгаа билээ гэр хороололын айлуудын хэд нь мод худалдаж авч чадахуу .модны суулгац ямар үнэтэй байгаа бол ингэж худлаа уриалга судалгаа гэж байхаар суулгах модоо авчираад ѳгвѳл хэнч очоод суулгачихна.ядажл хашаандаа мод тарьна.АНынхан худлаа шоуддагаа больмоор юмдаа.суулгах модоо авчираад дүүрэг хороогоор нь тараавал харин зѳв болно.

Монгол [103.26.195.224] 2019-05-10 10:58:33

Эхэлээд Мод тарих газар модоо нухээ усаа бэлд тэгээд зарлаж уриал !!! хумуус очоод суулгачихна !!!

Bataa [202.9.43.96] 2019-05-10 10:55:40

Hiih um oldohgui baigaa um uu da.

Зочин [192.82.65.120] 2019-05-10 12:14:19

Ётой жинхэнэ үхэр толгойтой нөхөр үү чи чинь


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.