Нэгдүгээр ангид элсэгчдийг даваа гаригаас эхлэн бүртгэнэ

Т.Хулан / Боловсрол

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38 262 хүүхэд элсэнэ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдыг ирэх даваа гараг буюу энэ сарын 14-27-нд бүртгэх юм байна.

Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэнэ. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр авахгүй. Бүртгэлийн явц, мэдээг тавдугаар сарын 17, 24-нд гаргах аж.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг бүртгүүлэхэд,

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,

-Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,

-3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг авч очих шаардлагатай аж.


Сэтгэгдэл

oюун [203.91.115.46] 2019-05-11 23:05:13

7 настай хүүхдий г авмаар байна хөдөөний хүүхдүүдэд маш хэцүү

ЗОЧИН [103.57.95.83] 2019-05-11 08:38:22

7 НАСТАЙГААС НЬ ОРУУЛААЧЭЭ,БАГА АНГИЙН БАГШ НАР ХООРОНДОО ӨРСӨЛДӨЖ УРАЛДААД НЭР ХҮНД ОЛОХЫН ТӨЛӨӨ ХҮҮХЭД, ЭЦЭГ ЭХИЙГ ДАРАМТАЛЖ, ОЛОН ЦАГААР АЧААЛАЛТАЙ БАЙЛГАЖ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД МУУГААР НӨЛӨӨЛЖ БАЙНА, ЭЭРҮҮ, ГАЦАА, НҮД НЬ АНИВЧДАГ, ТОЛГОЙ ТАРХИ НЬ ӨВДДӨГ АРХАГ ЯДАРГААТАЙ БОЛСОН, ЯЛАНГУЯА ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДМИЙН ДАЛАЙ СУРГУУЛЬ.ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ 2 ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТОХОО БОЛИЛОО, АЖЛЫН ХАЖУУГААР ХҮҮХДЭЭР НЬ ДАРАМТАЛСАН БАГШ НАР ДААМ ГАРЧИХ ЮМАА.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.