Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 15 жилийн хорих ял оноолоо

У.Уранцэцэг / Хууль

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бага насны хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ.

Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д нь 2018 оны аравдугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Б-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-05-17 14:35:03

Өчиггүйгээр шууд цаазаар аваач ээ, юугаа хүлээгээд байдаг юм бэ? Хэдий болтол Монгол сайхан охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хохирох, үхэх ёстой вэ?

Hun [64.119.18.197] 2019-05-17 00:36:09

Yamar zavaarsan um uud ve? Naad huchindegch gaj dontoi munag er chin udahgui urshuuliin huuliar garaad dahid l huchindiish de udaa daraa um bol buh nasaar n changa deglemtei horihod urshuuliin huulid hamragdahgui gesen ontsloltoigoor horiod uhtel n ajil hiilgeech davartsan odoo shorond zugeer tejeelgeh gej bgaam bna l da

Зочин [122.201.31.249] 2019-05-16 18:45:32

iimerhuu mayagaar tolgoig ni ileed bval huuhed huchirhiildeg hereg ulam l gaarah yum bish u

sase [74.82.60.184] 2019-05-16 16:38:46

nasaar zovooj amid uhdel bolgoj dahin iim buzar hun ene horvood garch irehgui boltol yallah heregtei

hh [66.181.161.95] 2019-05-16 14:13:56

Orood ooroo hvchndvvleh blgvdee

Зочин [103.212.117.119] 2019-05-16 13:24:30

Ял бага, засч байвал

Зочин [182.160.32.102] 2019-05-16 10:58:32

Нөгөө бузар сэтгүүлч өвгөн хэдэн жилийн ял авсан билээ!

Enhee [59.153.112.163] 2019-05-16 10:35:18

Yal ni baga baina!!!!!

Зочин [64.119.20.71] 2019-05-16 10:29:41

Ял бага байна ийм төрлийн хэрэгт өгөх ялыг нэмэх хэрэгтэй

хх [202.55.191.194] 2019-05-16 08:41:46

наад гаж донтноо шоронд нь үхүүлээрэй гарч ирээд дахиад хүүхэд хүчиндэнэ шүү


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.