ФОТО: Улаанбаатар марафонд 30 гаруй мянган хүн оролцож байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд болон марафонд оролцохоор хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид, тамирчид та бүхэндээ автомашингүй, марафонтой спортлог, идэвхтэй Улаанбаатарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

"Улаанбаатар марафон” спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэв.

Мөн тэрбээр “Техник технологийн хөгжлийг дагалдан бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж, автомашин, гар утасны хэрэглээг дагалдан алхах, гүйх, бие бялдараа хөгжүүлэх боломж улам бүр хязгаарлагдмал болж байгаа энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэд оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломжийг олгодог болсон.

image

Энэ жил бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан. Ингээд нийт гүйгчид, мэргэжлийн тамирчдад спортын өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцож байна.

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.96] 2019-05-21 05:11:30

1234

Hun [66.181.182.105] 2019-05-19 14:31:31

Chamaig demjij bna yostoi goyo hellee bool zayatai mongolchuud chadah uym uy ch baihgui

ulirald neg nyam garigt mashingui udurtui bolgooch [64.119.21.236] 2019-05-19 11:33:01

mashingui stresgui uduriig nem

би [202.126.89.180] 2019-05-18 19:08:42

Гүйх гэж ийм юм байдаг гэдгийг манайханд зааж өгсөн хоёр ХАР -д талархая.

Зочин [202.126.89.120] 2019-05-18 16:59:50

МАРАФОН ЯАХАВ МАХНЫ ҮНЭЭ ЗОХИЦУУЛААЧЭЭ НӨӨЦЫН МАХАН ДЭЭР 80--аад ОН ШИГ БАЙНА

зочин [66.181.182.59] 2019-05-18 14:43:00

Малууд аа төр улсаа эмхэлж цэгцэлж чадахгүй үхээнц царайлж зориг зүрхгүй болсоноо хэнд гайхуулах гэж ийм тэнэг юм хийж байдаг юм,улс орондоо эзэн шиг эзэн болчихоод уралдаан тэмцээндээ оролцож сур,наад хулгайч луйварчингуудаа 30,000 бгаа юм бол ордоноос чирж гаргаж ирээд толгойгийн цавчиж алчих,тэгж чадахгүй юм бол хятад улсын боол болж амидарцгаа,новшийн тэнэг малууд шүү

Зочин [66.181.177.151] 2019-05-19 07:29:06

Өмхий монголчууд угаасаа боол заяатай хүн хүмүүс шүү дээ

Зочин [66.181.183.178] 2019-05-18 16:53:20

Mash zov hellee. Chamaig demjij bna. Estoi ortoo ug.

Зочин [112.96.71.36] 2019-05-18 14:22:26

Goyo!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.