АТГ: Төрийн алба хаагчид шударга байдлаараа арван жилийн хүүхдүүдээс дор байна

У.Уранцэцэг / Хууль

-ХОМ-ЫН МЭДҮҮЛГИЙН НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСНААР ИРГЭДЭД ШҮГЭЛ ҮЛЭЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ХЭРЭГ-

Өнөөдөр АТГ-аас өнгөрсөн саруудад хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан мэдээллийг хүргэлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү:

-Авлигын эсрэг хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон Боловсролын газарт зөвлөмж хүргүүлсэн. Учир нь боловсролын салбартай холбоотой хэд хэдэн хэрэг үйлдэгдэж шүүхээр хэрэг нь шийдэгдэж ял авсан. Иймээс авлигаас ангид байх, дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл бүхий төрийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл өгдөг. Үүний хүрээнд зарим ажлыг хийж хэрэгжүүллээ.

Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн. Яагаад гэхээр дээрх газарт гэмт ашиг сонирхлын зөрчилтэй экпорт, импортын гэрчилгээ олгохтой холбоотой ажил хийхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байсан учраас дахин ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарах зөвлөмж хүргүүлсэн юм. Экпорт, импортын гэрчилгээ олгохдоо хөндлөнгийн хяналтгүй байсныг өөрчилж, шинээр журам батлуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн төрийн 15 байгууллагад авлигын эрсдэлтэй байгаа эсэхийг тогтоохоор ажилласан. Ингэснээр авлигаас сэргийлэх арга хэмжээ авах юм. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар авлигын эсрэг сургалтанд 831 алба хаагчийг хамруулсан. Төрийн 400 гаруй алба хаагчийн ХОМ-ийн хураангуйг нээлттэй сайтад байршуулсан. Ингэснээр нээлттэй иргэд мэдээлэл авах шүгэл үлээх боломж олгож байгаа гэдгийг онцолж байна.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн нэгдүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн аж.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ тавдугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:

-МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа

-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл

-Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн

-Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр

-Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар багтжээ.

Түүнчлэн иргэдээс ирүүлсэн 73 гомдол мэдээллээс 65 гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн.

-ШУДАРГА БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН АРВАН ЖИЛИЙН ХҮҮХДҮҮДЭЭС МУУ БАЙНА-

АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр:

-Нийтийн албан тушаалтан авлига авсан гэх хэргүүд их байна. АТГ таслан зогсоохоос гадна болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажил хийдэг. Хүүхдийн шударга байдлын судалгаа хийгдээд дүн гарлаа. Сүүлийн таван жилийн судалгааг харахад жил ирэх тусам шударга байдлын дүн буурч байна. Жил бүр манайхаас Төрийн байгууллага болон яам агентлаг зэрэгт судалгаа шударга байдлын судалгаа хийдэг. Яам, агентлагуудын шударга байдлын судалгааны дүнг харахад арван жилийн хүүхдүүдийн шудрага байдлаас доогуур байна. Мөн шүүх засаглаллын байгууллага түүнээсээ доогуур байгаа гэх судалгаа гарсан. Энэ нь авлигын эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Мэдээлийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Төрийн яамны сайд 10 сая ам долларын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл цацагдсан. Мөн АТҮТ-ын дарга нар авлига авсан гэх асуудал байгаа шүү дээ?

-Үндсэн хууль зааснаар шүүхээр нотлогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэдэг заалт бий. 10 сая доллартай холбоотой хэрэг манай дээр шалгагдаж байгаа юм алга байна. Олны анхааралд өртсөн хэргүүд прокурорын хяналт дор шалгагдаж байгаа.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэсэн асуудал байна?

-Дээрх газрын хэлтсийн дарга нартай холбоотой хэрэг шүүхэд явж байгаа. Авлигын хэрэг яагаад үйлдэгдсэн бэ? гэхээр үйл ажиллагааны журам байгаагүй. Иймээс ажилтнууд бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан нь тогтоогдсон.

-Хүүхдийн судалгаа багассан тухай нарийн мэдээллээ дахин хэлж өгч болох уу?

-Энэ судалгаа 10 дахь жилдээ хийгдэж байна. Анх шударга байдлыг судалгааг хийхэд 10 фунт байсан. Гэтэл 2014 онд 4 гэсэн фунттэй болж огцом буурсан байсан. Энэ жил 6500 хүүхдийг хамруулсан судалгааг онлайнаар хийгдсэн. Судалгааны дүнгээр 3,9 фунт гэж гарсан байгаа. Төрийн албаныхан арван жилийн хүүхдүүдээс шудрага байдлаараа муу байгаа нь жил бүрийн судалгаагаараа харагдсан. Энэ нь Төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрд авлигын эрсдэл их байгааг тодорхой харуулж байна.

-Эрдэнэтийн 49% ийн асуудлыг шалгах асуудал ямар шатандаа явж байна вэ. Мөн Эрүүл мэндийн яамны туслах Б-г шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Бусад хэргүүд прокурорын хяналтан дор шалгалт явагдаж байна. Эрүүл мэндийн яамны ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгохдоо бусдаас шан харамж удаа дараа авсан ийм асуудал тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

-АТГ-аас шалгасан хэргүүд шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болж байгаа ийм асуудал байгаа шүү дээ. Энэ талаар?

-2018 онд 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Хуулийн хүрээнд явагдаж процессын асуудал байгаа учраас шууд хэрэгсэхгүй болдог гэж хэлж болохгүй юм.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.190.31] 2019-05-27 12:28:51

чИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НДХ ИЙН АЖИЛТНУУД ГЭЖ МАШ ИХ ХҮНД СУРТАЛТАЙ БАЙНА БАЯРЦЭЦЭГ ГЭЖ СУУДЛААСАА ХӨДӨЛДӨГГҮЙ СУУМАЛ БУРХАН БАЙНАА ХҮНИЙГ ОЛОН УДАА ЯВУУЛЖ АЖЛЫГ НЬ ЧИРЭГДҮҮЛЖ БАЙВАЛ ТЭР ХҮНИЙ ТЭР ӨДРИЙН АЖИЛ НЬ БОЛНО ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ БАЙЖ ШИМТГЭЛИЙН МӨНГИЙГ ТӨЛӨХ ЁСТОЙ БАЙТАЛ ШИМТГЭЛИЙН МӨНГӨ ТУШААЖ ИР ГЭЖ ХЭЛНЭ ТАЙЛАН БАЛАНСАА ГАРГАЖ ГАРСАН ДҮНГИЙ НЬ НЭХЭМЖЛЭХ АВЧ ТУШААХ ЁСТОЙ БАЙМААР гЭТЭЛ ДҮҮРГИЙН БАЙЦААГЧ БАЯРЦЭЦЭГ НЬ ТАГ ДҮЛИЙ МӨНГИЙГ ДАНСАНД ХИЙ ГЭЖ ЗАГНААД АЖЛЫГ МУХАРДАЛД ОРУУЛДАГ ХҮН ААШ ЗАНГАА САЙЖРУУЛЖ АРД ОЛОНДОО ҮЙЛЧЛЭХ ЭРХЭМ ЗОРИЛГОО ОЙЛГОХ БОЛОВ УУ

иргэн [192.82.65.90] 2019-05-27 05:57:58

хаана тэр шударга ёс бна аа, монголд? Мөнгө л монголыг захирч бгаа юм биш үү. Хэдэн халтар цаасанд тархиа мэдүүлчихсэн улс орон гэж юу бдаг юм. Бүх салбар нь уналтанд орчихсон, үнэн арчаагүй төр. Улс төрчид нь бүгд новш. Олигтой ч мөнгө биш, бусад улсын баячуудын хажууд зарцынх нь цалин шиг юмны төлөө улс орноо худалдсан Дүлзэнгүүд.

Зочин [202.55.188.43] 2019-05-26 09:59:23

Тэгээд засаач .Камерт хориод ялийн уншуулж цээжлүүл.

Зочин [64.119.24.108] 2019-05-24 23:31:20

Тэнгэр газарыг хоёрыг харьцуулав.

bla bla [66.181.161.16] 2019-05-25 14:45:59

20.000 bolon 40.000 sanalaa hudaldsaniih hohino orkuuda

Жорж [73.138.93.42] 2019-05-24 17:27:21

Америк, англи, швед, норвеги синга, япон зэрэг хүмүүсээр ерөнхий сайд тавихаас нааш өөдлөхгүй л болов уу. Энэ улсад сэтгэлээрээ ажилласан ганц хоёрхон хүн байдаг. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг

Иргэн [66.181.161.84] 2019-05-25 10:38:36

Аан... Энхбаяр уу???

Зочин [66.181.161.39] 2019-05-24 16:45:39

Сонгуулийн хахууль эхэлчихсэн байгаа.Энэ бол төр цэвэрших болоогүй гэсэн үг.

zochin [150.129.142.67] 2019-05-24 14:32:23

шударга ёсыг уг нь толгойноосоо эхлээд сахих хэрэгтэй гэтэл загас толгойноосоо эхэлж мууддаг учраас их хурал, засгийн газраа хараад л ингэж ажиллах хэрэгтэй гэсэн байдлаар ажилладаг. Сүүлийн жилүүдэд төрийн алба чинь цүнх баригч, утсан хүүхэлдэйнүүдийн ордог ажил болчихсон болохоор засгийн ажил явахаа больсон..

Зочин [66.181.177.219] 2019-05-24 12:32:53

Төрд ажиллаж байгаа хүмүүсийн шударга бус байдал хүүхдүүдийнхтэй жиших юм биш. Яагаад гэвэл улс оронд учруулах хор хөнөөл нь дэндүү их. Ингэж жишэж болохгүй

Зочин [103.26.193.1] 2019-05-24 12:31:11

Хууль прокурор шүүх нэг номерт

Зочин [103.229.120.22] 2019-05-24 15:35:09

муутай сайнтай байгаа ш дээ

Зочин [103.229.120.22] 2019-05-24 15:33:55

цагдаа яачхаав

өндөр настан [139.5.216.18] 2019-05-24 12:20:45

Занданшатар Уих н дарга болоод юу ч хииж чадсангүи.Хурдан цаг хлдалгүи огцрох хэрэгтэи.Уих Зг ч огцрох хэрэгтэи.

Зочин [66.181.161.69] 2019-05-24 10:49:20

5angi tugsuj bga hvvhdvvdees 150myngan tugrug huraaj bna.ene angi 40hvvhedtei 6say tugruguur yah gj bga ym bol.surguulin ner angitai ni tawih bolno

Зочин [103.10.23.116] 2019-05-24 10:09:42

Үхсэний шудраг байхав хахуулч шуналын туламууд сууж байдаг юм чинь Хахуулийг нь ологтойхон өгч байж тэднээс авах зүүлээн авнуу гэхээс шудраг хүн ад болоно тэд хүлээж авахгүй

Зочин [66.181.161.55] 2019-05-24 10:09:18

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг юутай үнэн бэ? Дээдчүүл нь суудлаа олохгүй бужигнаж байхад доодчуул нь яаж зүгээр байхав сиймхийг харан амжуулж байна шүү дээ. Хаанаасаа хаалгач нь гэдгээр тэд ч мөн холиож байна даа. Монгол минь хэзээ төр шиг төртэй улс шиг улс болох юм болдоо.

иоз [202.126.89.202] 2019-05-24 09:57:46

тэдний шудрага байдал жирийн эруугийнхнээс дор. энэ бол 1+1=2 гэдэг щиг маргашгуй

Зочин [122.201.19.99] 2019-05-24 08:58:33

АТГ-дарга Энхжаргал зайлж одоо ЦЕГ дарга 60-тэрбумын хурандаа Баатаржавыг шалгаач

хх [202.55.191.194] 2019-05-24 07:33:37

Энэ 60 тэрбумын асуудал чинь аль 2000 оны эхэн үеэс гарсан юм өөрөө хэлбэл гаалийн Баатрын үеэс ТЭР ҮЕЭС ТӨРИЙН АЛБАНД ХУЛГАЙЧ НАР ШУРГАЛЖ ЭХЭЛСЭН ОДОО Ч БУСАРМАГ ЗҮЙЛЭЭ ХИЙСЭЭР Л БАЙГАА ЗӨВХӨН БАРИГДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ БОЛОХООС ,юу ч хийхээс буцахгүй цайчихсан хулгайч нар маш олон бий төр цэвэрших болоогүй байна

Зочин [202.126.89.173] 2019-05-24 07:51:26

Ok tanii zob

хх [202.55.191.194] 2019-05-24 07:07:55

АТГ том асуудлуудаас нь тойроод жижиг юмаар оролдож ажил хийсэн нэр зүүж байхын соён гэгээрүүлж дууссан бол одоо зоригтой үндсэн ажилруугаа ороочээ

хх [202.55.191.194] 2019-05-24 07:00:37

төрийн албаны тогтолцоог нь өөрчлөхгүйгээр зөвхөн төрийн албаны хууль дүрмээр яваад юу ч өөрчлөгдөхгүй Миеэ мэлгэрийн 60 тэрбумын балаг дуусахгүй ээ дандаа хувьдаа юс хийх гэсэн бодолтой баагийнууд доод дунд шатандаа амь бөхтөй зууралдаж байгаа

Зочин [103.10.23.116] 2019-05-24 10:24:28

Үндсэн хуулийн дотрох Нам төвтэй улс төрийн тогтолооний зүүль заалтын өөрчлөагүйгээр шудраг ёс тогтохгүй Монгол төрийн эрхэнд хулгайч нар гараад байгаа гол шалтгаан бол энэ Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм

хөдөлмөрчид/ шударга7 [202.131.230.19] 2019-05-24 06:23:35

төриин албан хаагч нар чинь дотроо янз бүр шд ээ.бүгдиигнэ хамруулаад хэлээд баих гомдолтои бна.ялгаж ангилж ч мэддэггүи мангар гар худал үнэн яриад бга нь мэдэгдэхгүи бантагнуулж бнаа ганц ширхэг чихэр ч авч үзэлгүи өдөр жин шөнөжин хамаг чадал энергиэ барж ажилладаг хүн зөндөө бдаг. ялгаж ярина шүү.шал дургүи хүрчлээ.

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-05-24 10:20:54

Төрийн албанд шудраг хүн байлаач тэд удаан тогтохгүй хөөгдана Нам дагсан бөхс долоогч шат шатаны дарга нарын ах дүүс ангийн найз бууны нохой нар л төрийн албаар дүүрсэн Тэд шудраг хүнийг хавчан гадуурхаж үзэж чадахгүй үнэн үг хэлэж шудраг дуугарсаны нь төлөө амь насанд нь хүрнэ , Зам тээвэрийн яаманд юу болоо доо Нэг шудраг албан хаагчийн амь насанд Нэг нам дагсан хулгайч алуурчин дарга хүрсэн дээ Бүр сүүлдээн мөнгө албан тушаал их хуралд нэр дэвших тойрог зэргээсээн болож Төрийн ордондоо луйварчин нар биеэ биеэнээн алдаг боллоо

Зочин [103.57.93.119] 2019-05-24 09:13:36

Бас ийм хүн байдаг л байх л даа гэхдээ л

Зочин [124.158.109.140] 2019-05-24 08:20:13

Ер нь олон газраар орж үзлээ. Өөр шиг тань өдөр шөнөгүй ажлаа хийгээд, хайлсан тугалга шиг сайхан хүнтэй учирсангүй. Цагаасаа орой ирж, эрт явдаг, цайны цаг нь хэдэн цаг үргэлжилдэг, дандаа гадуур ажилтай байдаг, яярвайсан олон хүнийг үзэж хангалттай зовлоо доо.

ок [59.153.112.15] 2019-05-24 06:42:49

энгийнээр бодоход л яагаад ийм бага цалинтай ажил руу авилгалдан авилгалдан орохыг хичээж байгаа байдлаас нь харагдаж байна шдээ, хувийн байгууллага бол өдөр шөнөгүй ажиллана, ямарч цохио байхгүй, тэгэж байж овоо цалин авна, гэтэл төрийн алба бол өдөржингөө комьютерын ард зүв зүгээр суугаад , хаанаас цохио гарч ирэхн үү гэсэн царайтай хүмүүс, төрийн албаныханг мэдээд байх юм байхгүй, 25н жилийн ажлын үр дүн нь энэ УБ ийгээ харчих, нэл утаа , нэл цус цэр, хөдөө орон нутгаа харчих, эмнэлэг сургуулиа харчих, хийсэн гэрээ төслүүддээ харчих, одоо бүүр хүний оршуулгын газрыг хүртэл наймаа болгоцон, энэ их замбараагүй байшин барилгын чинь наад төрд чинь ажиллаж байгаа баагийнууд л эрхийн өгч байгаа шддэ, үйлийн үр нь нэг л өдөр ирнэдээ ирнэ.

Тагнуулч сайдтай засгийн газар [202.21.113.238] 2019-05-24 06:20:35

Сайд дарга нар мэргэшсэн төрийн алба хаагчдыг замбараагүй халж оронд нь ямарч чадваргүй өөрийн танил тал, ах дүү, хамаатан саднаа төрийн албанд шургуулан Монгол Улсын төрийн дархлааг зориуд сулруулж байгаа энэ асуудлыг хэн яаж цэгцлэх вэ? Энэ Засгийн газарт гадаадын тагнуул ажиллаж байгаа учраас л яаж ч чадахгүй байгаа юм болов уу даа.

Зочин [66.181.176.167] 2019-05-24 06:05:37

Энэ цагын төрийн албанд худалч хулгайчуудаар дүүрсэн төр засаг их хурал хурган дарга төлгөн түшмэлүүд байна

Зочин [66.181.161.48] 2019-05-24 06:00:23

МАНАЙ ДАРГА НАРЫН ГЭР БҮЛИЙНХЭН МӨН Ч МУНДАГ ОРЛОГОТОЙ ЮМАА.

Луйварчдаа [202.9.42.72] 2019-05-24 05:54:08

Дарга нарыг солиод ямар ч үр дүн алга бас л шалгаж бна гэсэн үгээр ард түмнийг доромжилж бндаа.ээ чааваас даа даан ч хэрэг алга.ийм төр засагтаа байснаас ямар нэг улсын колонд бсан дээр.

Зочин [202.9.43.241] 2019-05-24 05:52:29

Хулгайчид төрд шургалж байгааг одоо хэн ч үгүйсгэхгүй

Зочин [66.181.186.130] 2019-05-24 05:38:39

цөвүүн цагын хулгайчид аа гэж

Зочин [43.242.243.100] 2019-05-24 05:21:49

БУЗАР УЛСУУДЫГ ХҮҮХЭД ГЭДЭГ ЦЭВЭР АМЬТАНТАЙ ХАРЬЦУУЛЖ ЯАЖ БОЛОХ ВЭ

Зочин [124.158.109.140] 2019-05-24 05:57:24

Гэхдээ аав ээжийн бузар удам залгахгүй гэсэн хууль бас байхгүй

ИРГЭН [103.10.23.116] 2019-05-24 05:15:24

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРААС ШУДРАГ ГЭДЭГ ҮГИЙН ХАРИУГ НЭХЭЭД ХЭРЭГҮЙ ТЭД БОЛ НАМ ДАГСАН БӨХС ДОЛООГЧ ЦАЛИН ХАХУУЛЬ ГОРЬЛОГЧ ДОЛДОЙ ТЭНЭГ ГӨЛӨГӨГҮҮД ШҮҮ

ха [66.181.187.69] 2019-05-24 05:03:45

том том авилгачдыг шалгаад ирэхээр дарга цэргийг нь солиод, иргэд өөрсдөө авилгачдаа өмөөрөөд байдаг л даа

эби [103.229.120.146] 2019-05-24 04:57:55

Олигтойхон ажиллаад өгаөч дээ.Дарга нарыг нь солилоо.Заяа нь хаясан үхэж далд орсон хүүрнүүд вэ

харуул занги [66.181.167.53] 2019-05-24 04:38:53

их ажил хийжээ. чааваас гэж. ингэж ажилласнаас тарсан нь дээр дээ.............................


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.