С.Сумьяажав: Дэлхийн шилдэг сургуульд орох тэмүүлэл маань намайг ийм амжилтанд хөтөлсөн

Б.БУРМАА / Боловсрол

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзан баяр хүргэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцэн суралцах гэж байгаа юм. Жишээ нь, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав комьпютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгон суралцахаар болжээ. Бид түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-БОЛОМЖИЙГ БУСДААС ХАЙХ БИШ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ БОЛОМЖ БҮТЭЭ-

-Багаасаа зорилгоо тодорхойлоод, хичээгээд сурвал дотоод битгий хэл гадаадад 100 хувь тэтгэлэгээр суралцаж болдог гэдгийг үеийнхэндээ үлгэрлэж байгаад баяр хүргэе?

-Баярлалаа. Би хөвсгөл аймгийн Галт сумандаа арван жилийн сургуулиа төгсөөд жил болж байна. Энэ нэг жилийн хугацаанд гадагшаа сургуульд суралцах гэж зорьж, шалтгалтдаа бэлдэж байсан. Ингэснийхээ хүчинд Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон. Үеийнхэндээ хандаж хэлэхэд эртнээс зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэгээд зорилгынхоо төлөө маш ихээр хичээж зүтгэж, тэмүүлэх хэрэгтэй. Ямар ч хүнд боломж байдаг. Боломжийг бусдаас хайх биш өөрөө өөртөө боломж бүтээх нь хамгийн чухал шүү. Чиний мөрөөдөж байгаа зүйл чиний бодож байгаагаас ойрхон байдаг. Яагаад гэвэл чиний хичээл зүтгэлээс шалтгаалах учраас гэж л хэлмээр байна.

-Мэдээж англи хэлтэй байж гадаадын сургуульд тэтгэлэгээр суралцана шүү дээ. Хэлнээс гадна сургуулийн зүгээс ямар шалгуур тавьсан бэ?

-Мэдээж гадаадад сургуульд суралцахад хэлний оноо тодорхой хэмжээгээр хэрэгтэй. TOEFL-ийн шалгалт өгч байсан маань давуу тал болсон. Түүнээс гадна би олон улсад болон Азид физикийн олимпиадад амжилт гаргаж байсан. Олон улсын тэмцээнд амжилтай оролцож байсан хүүхдүүдээс сонгож авах магадлал өндөр байдаг юм билээ. Олон улсын физикийн олимпиадад хоёр удаа оролцож мөнгө, хүрэл медаль авч байсан. Тиймээс надад хэлнээс гадна давуу тал, боломж олдсон.

-Англи хэл яаж сурсанаа үе тэнгийхэндээ хуваалцахгүй юу?

-Арван жилд англи хэлийг ер нь үздэг байсан. Гэхдээ би англи хэлийг бие дааж сурч эхэлсэн. Бүр 11 настайгаасаа англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой болсон. Анх хотод ирэхэд миний үе тэнгийхэн англи хэлэндээ маш сайн байсан учраас шарандаа анх англи ном бариад уншиж эхэлсэн. Анхандаа их хэцүү байсан. Гэхдээ ном унших дуртай болохоороо зовлон гэж бодолгүй өөрийн хобби болгож англи номоо уншдаг байсан. Тэгж л бие дааж сурсан.

image

-ТЭТГЭЛЭГ БОЛ ХАРИУЦЛАГА, ЗОРИЛГО ШҮҮ ГЭЖ ЗАХИСАН-

-Ер нь л гадагшаа явж суръя гэсэн зорилготой хэлээ сайжруулж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар хот руу улсын физикийн олимпиадад орох гээд анх ирж байсан. Тэгэхэд олимпиадад бэлтгэж байсан хүүхдүүдийн яриаг сонсож байхад тэдэн дунд гадаадын том сургуульд тэнцсэн, удахгүй сургуульд явна гэсэн хүүхдүүд олон байсан. Тиймээс би ч гэсэн эд нартай адилхан яагаад гадаад явж сурч болохгүй гэж бодож эхэлсэн. Тэр үеэс л зорилгоо болгож хичээж эхэлсэн дээ.

Физикийн олимпиадад оролцохоор хот орж ирээгүй байхдаа би арван жилээ төгсөөд Монголынхоо аль нэг их дээд сургуульд суралцана даа л гэж боддог байсан.

-Гадаадад сурахад мэдээж санхүүгийн асуудлаас эхлээд асуудал их байх .Ар гэрийхэн, аав ээж нь гадагшаа явж сурна гэхэд дэмжсэн үү?

-Маш их дэмждэг. Манай аав физикийн багш. Ээж маань эмийн санч.

-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Та бүхэнд юу захиж хэлж байна вэ?

-Гадаадын их дээд сургуульд суралцахаар тэнцсэн 20 гаруй хүүхэд өчигдөр Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчтэй уулзахад бид бүхэнд сургамжтай үг хэлсэн. Бидэнд амжилт хүсээд тэтгэлэг бол хариуцлага, зорилго шүү гэдгийг захисан. Тэгээд улсынхаа нэрийг өндөрт өргөх, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн.

-Ерөнхийлөгч та нарыг эх орондоо эргэж ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай гэж захьсан байна шүү дээ. Захиасыг биелүүлнэ биз дээ?

-Монгол Улс залуучуудыгаа ажиллах боломж нөхцөлөөр хангаад, амьдрах орчин нөхцөлөө сайжруулаад, цалин мөнгөнөөс авахуулаад сэтгэл ханамжтай хэмжээнд хүргэж чадвал олон олон залуус эх орондоо эргэж ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах байх аа. Намайг төгсөөд ирэх үед цаг сайхан болох байх гэж итгэж байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Рубик шоо эвлүүлэх их дуртай. Ер нь л заваараа ном уншингаа хэлээ сайжруулахыг хичээдэг.

image


Сэтгэгдэл

Болдбаатар [67.181.242.30] 2019-06-07 13:57:02

Сайн хүү байна. Баяр хүргэж амжилт хүсье. Эрдэм мэдлэгэтэй өндөр боловсролтой ухаантай хүн болоорой

RobertGom [31.13.190.254] 2019-06-06 14:45:47

Ciao! medee.mn We put up of the sale Sending your message through the Contact us form which can be found on the sites in the Communication partition. Contact form are filled in by our application and the captcha is solved. The advantage of this method is that messages sent through feedback forms are whitelisted. This technique increases the probability that your message will be read. Mailing is done in the same way as you received this message. Your commercial offer will be seen by millions of site administrators and those who have access to the sites! The cost of sending 1 million messages is $ 49 instead of $ 99. (you can select any country or country domain) All USA - (10 million messages sent) - $399 instead of $699 All Europe (7 million messages sent)- $ 299 instead of $599 All sites in the world (25 million messages sent) - $499 instead of $999 There is a possibility of FREE TEST MAILING. Discounts are valid until June 10. Feedback and warranty! Delivery report! In the process of sending messages we don't break the rules GDRP. This message is automatically generated to use our contacts for communication. Contact us. Telegram - @FeedbackFormEU Skype – FeedbackForm2019 Email - FeedbackForm@make-success.com WhatsApp - +44 7598 509161 Hope to hear from you soon.

Зочин [182.160.36.76] 2019-06-05 22:30:06

Хүү минь ганц л юм захия улс орноо хөгжүүлээрэй

Зочин [182.160.33.204] 2019-06-05 17:36:11

Ийм мундаг хүүг хүмүүжүүлсэн аав ээж 2мундаг байна аа. Бас тэр сумын дунд сургууль. Баяр хүргэе

Галт [66.181.161.45] 2019-06-05 15:13:11

Маш мундаг байна.Баяр хүргэе

Нутгийн ах [66.181.161.64] 2019-06-05 13:45:49

Юуны түрүүнд аав ээжид нь баяр хүргээд цаашаагаа өшөө их амжилт гаргах сайхан ирээдүй бна шүү дүү минь ! гэж захиъя !!!

Galtiin irgen [59.153.87.206] 2019-06-05 12:34:28

Manai galtiinhan oyunlag. Deerees n hicheel zutgel etseg ehiin demjleg iim amjiltad hurgej bga. Uneheer mundag bn. Amjilt.

Зочин [176.179.148.233] 2019-06-05 11:54:32

Baclavart hooson tolgoitoi yumnuudiig yavuuldgaa bolih heregtei er ni gadaadad magisr doctort l yavuulval deer

Зочин [103.57.93.27] 2019-06-07 07:01:10

өөрийнхөө толгой хичээл зүтгэлээрээ явж байна таныг бхлон магистер докторуудадыг тухайн сургуулийн шалгал шаардлагыг хангасан бол нээлттэй шүү.өөрөө естой хоосон толгойтой юмуу хаашаа юм

Зочин [140.112.103.127] 2019-06-05 10:44:55

Сайн байна. Гэхдээ Бакалавраа төгсөөд доктор хамгаалталаа цаашаа явна шүү. Учир нь бакалаврын боловсрол дэлхийн хаана ч адилхан нэг стандарттай байдаг юм. Харин алдартай их сургуулиуд доктор, мастерийн хөтөлбөрөөрөө л өрсөлдцгөөдөг. дэлхий даяр. их сургуулуудыг ранклах нэг гол үзүүлэлт нь доктор мастеруудын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүдээр ранклдаг. MIT -д доктор хамгаалчихвал үнэхээр бишрэнэ, ийм мундаг Монгол хүмүүс байдаг, гэвч монголд мэддэггүй мэдээлдэггүй, тийм ШУ-аар дэлхийн алдартай сургуулиудад доктор хамгаалсан хүмүүсээ л илүү алдаршуулах хэрэгтэй шүү мэдээ.мн

ЗӨВ [203.91.118.180] 2019-06-05 10:42:13

ГАДНЫХАН ИЙМ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДИЙГ БИДЭН ДУНДААС ШУДРАГА ЗАРЧМААР ОЛЖ ХАРАН АВЧ БАЙНА. ХАРИН ГАДААДАД ТӨРИЙН ЗАРДЛААР ЯВАХ СУРАГЧДЫН ДУНД БОЛ ДАНДАА ДАРГА, САЙД НАРЫН ХАМААТАН САДАН, ҮР ХҮҮХДҮҮД ЯВДАГ. ТЭД БОЛ СУРЧААД ЭХ ОРОНДОО БУС УЛАМ Л ГАДААД УЛСДАА ШИНГЭЭД ӨӨР УЛСЫН ИРГЭН БОЛ ДАЙСАН БОЛЖ БАЙДАГ Ш ДЭЭ. ТЭД ХЭЗЭЭ Ч ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ БАЙДАГ.

Зочин [192.82.65.141] 2019-06-05 12:20:16

Яг үнэн

zochin [66.181.161.26] 2019-06-05 10:34:10

estoi mundag hvv bn Erdem nomiin ih orgild hvreerei Ireedvid iim mundag hvvhdvvd eh orondoo ihoig bvteene dee

Аз жаргал хүсэе [202.9.43.128] 2019-06-05 10:13:41

Ийм хөөрхөн өөрийн зөв хөгжүүлсэн ээж аав хоёрт баяр хүргэе.сайн сураад ирээрэй.хөвсгөлийхөн тоо физик толгой сайтай .бүр сумын сургуулаас энэ хүртэл явна гэдэг асар их хичээл цүтгэл орсон бхдаа

123 [119.40.98.162] 2019-06-05 10:00:15

Сурлагын өндөр амжилт хүсье. Эх орноо гэсэн сэтгэлтэй ихийг бүтээх сайн хүн болоорой.

Зочин [202.126.89.197] 2019-06-05 09:30:24

Мундан хөөрхөн хүү

Mongols [202.72.240.5] 2019-06-05 09:20:49

Мундаг.Өөр юу хэлэх вэ.Монголын ирээдүй та нарын гарт.Ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээ.Дампуурсан улс орноо өөд нь тат.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.