Д.Бухбат: Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүн хамгийн аз жаргалтай байж мэднэ

Б.БУРМАА / Эдийн засаг

“Яагаад би зөв хүн байх ёстой юм бэ? гэдгийг цаад үндсийг нь мэдсэн хүн л ойлгоно. Хулгай хийчихээд би 77.4-өөр шийтгүүлнэ дээ гэж бодохгүй. Харин үүүнийг авчихвал надад муу юм болно гэж боддог байх юм бол тэр гар утсыг авахгүй. Хуулийг бол хүн бүр зүйл ангиар нь мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бидэнд хуулийн засаглал биш ёс суртахууны засаглал чухал байгаа юмуу даа гэж би боддог. Дэлхий дахинаараа хуулийн засаглалтай байгаа нь магадгүй буруу байж ч мэднэ” хэмээн 66 настай иргэн Д.Бухбат ярьж байна. Тэрбээр насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ суужээ. Улмаар “Жавзандамба хутагт” буддын гүн ухаан судлалын төвд явж, сургалтуудад нь сууж эхэлснээр өөрийгөө олж эхэлсэн хэмээсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ӨВГӨН ХИЙХ БАЙХАА ОЛЖ ЯДСАН ЮМ ГЭЖ БОДОЖ ТУН БОЛОМГҮЙ ЮМ-

-Та уг нь цэргийн хүн юм билээ. 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан юм байна. Яаж яваад буддын шашин судлаад, буддын шашинтай холбогдчихов оо?

-Монгол хүн бүр бараг цаанаасаа буддын шашинтай холбогддог байх аа. Бид бурхантай айлд л төрсөн болохоос бурхан шүтэж наана цаана болж байгаагүй. Тэтгэвэрт гарсанаас хойш янз бүрийн юм үзэж, харж яваад буддын гүн ухаантай холбогдсон. Хамгийн анх Н.Энхбаярын орчуулсан Бурхан багшийн сургааль гэж номыг уншсан. Энэ номыг Хатанбатаар , Шагдарсүрэн нар бас орчуулсан байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл нэг номыг гурван хүн орчуулсан. Бие биенээсээ хамааралгүй болохоор илэрхийлэл нь өөр өөр байна шүү дээ. Түүнийг нь хооронд нь ижилсүүлж, нэгээс нь ойлгоогүйгээ нөгөөдөхөөс нь ойлгож буддын тухай уншиж судлаж эхэлсэн. Сүүлд нь Жавзандамба хутагт төв гэж буддын гүн ухаан судлалын төв байдаг. Лам нарт биш иргэн хүмүүст буддын гүн ухааны сургаалийг сургадаг төвд хоёр гурван жил явж байна. Тэнд л нэлээд зүг чигээ олж байгаа.

-Зүг чигээ олж байна гэхээр буддын шашны сургаалиудыг одоо л ойлгож, одоо л амьдралдаа хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг мөн үү?

-Миний нэг найз намайг буддын гүн ухаан судлалын төвд явж байгааг мэдчихээд нөгөө нэг нөхөртөө хэлсэн байна билээ. Нөгөө Д.Бухбат чинь бүр мунхарчихжээ. Шашны ном үзэж байна гэж хэлсэн байсан. Би бол мунхрах биш харин жаахан ухаарч байгаа юм болов уу гэж хувьдаа бодож байгаа. Энэ бол хийх байхаа олж ядахдаа хийсэн зүйл биш шүү. Зорилготой, чиглэлтэй, итгэл үнэмшил дээр суурилсан зүйл. Тиймээс тэтгэвэртээ гарсан өвгөн хийх байхаа олж ядахдаа уншдаг, үздэг зүйл гэж бодож тун боломгүй байгаа юм. Хүн эхээс төрснөөсөө эхлээд л үхэж эхэлдэг. Төрөх, үхэх хоёр нэг зүйл. Өнөөдөр төрлөө, төрснөөсөө хойш л хөгширч эхэлж байгаа юм. Үүнийг буддын гүн ухаанд мөнх бусын онол ч гэж нэрлэдэг. Сургааль ч гэдэг. Үүлэн чөлөөний нар шиг энэ богинохон хугацаанд чи зөв амьдарвал хойд насандаа зөв хүн болно. Тэр байтугай буцаад хүн болж төрнө гэж үздэг. Хэрвээ энэ насандаа нүгэл хилэнц үйлдвэл адаглаад амьтан, бирд, тамд очно гэж. Там гэдгийг ойлгож ядаад байх зүйлгүй. Данзанравжаа “там там л гэнэ. Тамтаггүй явдал чинь там байхгүй юу” гэж хэлсэн байдаг.

image

-АМЬТАНД БАЙДАГГҮЙ ХАРАКТЕРИЙГ ӨНӨӨДРИЙН МОНГОЛ ХҮН ҮЗҮҮЛЖ БАЙНА-

-Буддын шашны сургаалаар хүн гэгч амьтан энэ хорвоод яаж амьдрах ёстой юм бэ?

-Буддын шашны талаар лам нар ярих нэг өөр хэрэг. Тэд бол сахил санваараа аваад өөрийгөө зольчихсон тусгай хүн. Би бол дунд сэхээтэн. Миний үеийн сэхээтнүүд, орчин үеийн залуус буддын шашны сургаалиудыг ойлгож, амьдралдааа баримтлаасай гэж их боддог. Тэр тусмаа өнөөгийн нийтийн албан тушаалд ажиллаж байгаа, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс энэгүйгээр явахгүй нь ээ. Надаас нэг хөтлөгч бүсгүй асууж байсан. Ээж минь намайг бага байхад “Хүн шиг л хүн болоорой” гэж хэлж байсан гэж. Хүн бусад амьтнаас ялгарах онцлог нь соёлтой, ёс суртахуунтай л амьтан. Тэгэхээр тэр ээж охиндоо ёс суртахуунлаг байгаарай л гэж захьсан байна. Гэтэл өнөөдөр зарим хүмүүс адгуус амьтнаас дор байна шүү дээ. Ач охин, хүүгийнхээ хажууд сонсоход хэцүү гэмт хэргийн тухай телевизээр ярьж байна. Амьтанд байдаггүй характерийг өнөөдрийн монгол хүн үзүүлж байна. Авлигал, хээл хахуулийг хэлээд яахав. Төрийн, нийтийн албыг хашиж байгаа хүн ёс суртахуун, үйлийн үрийн боловсролтой болмоор байна. Үүнийг хийвэл надад муу гээд өөрөө өөртөө итгэл үнэмшилтэй л болчихвол авлига авахгүй, хулгай хийхгүй, арван хар нүгэл үйлдэхгүй байх бололцоотой. Өнөөдөр гудамжинд явж байгаа хүн цаагуураа яваач П минь л гэх харьцаатай байна. Ингэж хэлж болохгүй шүү гэж тэр хүн бодож чадахгүй, ёс суртахуун нь тэгж алдагдаж. Бурхан багшийн сургааль гэж ярихад өнөөгийн залуус нэг их тоож хандахгүй байх. МЭӨ, одоогоос 2500 жилийн өмнөх юмыг ярьж байгаа нь болхи байна гэж бодож байж болно. Үнэн хэрэгтээ 2500 жил оршсон буддын сургааль үнэн болоод л оршсоор ирсэн байх. Түүнээс биш худал зүйл байсан бол хоёр гурван жил ч оршихгүй.

-Монголчууд буддын шашинтай гэдэг хэрнээ Ум ма ни бад ми хум гэж маань амандаа уншихаас л цаашгүй болчихсон юм биш үү?

-Ум ма ни бад ми хум гэдэг нь “Хамаг амьтан сайн сайхан байгаасай” гэсэн агуулгатай. Маанийг олон дахин хэлснээрээ муу болдоггүй, мэдээж сайн л болно гэж үздэг. Дундад Азийн улсуудаар явж байхад илүү боловсролтой хүмүүс нь илүү их шашинлаг байгаа юм. Манайд магадгүй шашинлаг байгаа нь нэлээд настайчууд нь, боловсрол нимгэн хүмүүс нь шашинлаг. Дээхэн үед сэхээтэнлэг байхын тулд шашинлаг биш байх ёстой байлаа. Гэтэл өнөөдөр шашны сургаалийг ойлгосон байвал илүү сэхээтэн харагдана гэсэн бодолтой болчихож. УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлэх гэж байгаа хүн буддын шашны анхан шатны ойлолттой байгаагаа харуулж чадвал санал авч магадгүй ийм цаг болчихоод байна.

-Монголчуудад ёс суртахуунлаг байж, хүн шиг хүн болж амьдрахыг яаж ойлгуулах ёстой юм бэ?

-Хүн болно гэдэг хэдэн зуун тэрбум боломж дотроос олдож байгаа ганц боломж юм шүү дээ. Энэ боломжийг ашиглах л ёстой гэдгийг хүн ухамсарламаар юм шиг байгаа юм. Жавзандамба хутагт төв дээр явж байхад миний ач зээ шиг залуучууд, охид явж байна. Тэгэхээр залуучууд огт ойлгохгүй байна гэж хэлж чадахгүй. Арван жилийн сургуулиас нь эхлээд буддын гүн ухааныг үйлийн үр гэгч зүйлээс эхлээд ёс суртахуунлаг байх сургаалийг заамаар байгаа юм. Япончууд улаан гэрэл ассан үед машин байхгүй байсан ч давхиад явчихгүй байгаагаа тайлбарлахдаа “Цонхоор хүүхэд харж байж магадгүй” гэж хариулдаг гэж байна. Тэгэхээр бусдад, хүүхдэд муу, буруу юмыг үзүүлэхгүй байх үүднээс хандах ёстой юм шиг байгаа юм.

image

-ХАМГИЙН САЙХАН АЖ БАЙДЛЫГ БИД БҮТЭЭСЭН Ч ТҮҮНЭЭСЭЭ АЗ ЖАРГАЛЫГ МЭДРЭХГҮЙ БАЙНА-

-Та буддын сургааль судлахаасаа өмнө Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүмүүс шиг л амьдарч болохгүй гэж боддог байсан гэсэн. Харин одоо бодол тань өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдсөн. Хүн бол энэ ертөнц дээр ганцхан хувь бүтээгддэг. Ерөөсөө нийтийн ёс суртахууны хүрээнд өөрийнхөөрөө л амьдрах ёстой юм. Долгор, Дорж тийм байхад би ийм байх ёстой, дутахгүй амьдрах ёстой гэсэн ойлголт, хүнийг атаач жөтөөч болгож байна.. Социализмын үеэс гаралтай байж ч мэднэ. Бүхнийг нэг ижил түвшинд амьдруулах гэсэн хандлага байлаа. Гэтэл өнөөдөр амьдрах хэдэн мянган түмэн арга зам байна. Энэ бүхнээс нийтийн ёс суртахуунд халдахгүйгээр яаж ч амьдарч болно. Хатуухан хэлбэл Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа хүн атаа жөтөөгүй, хээл хахуульгүй, санаа сэтгэлийн хувьд бүхнээс дээгүүр гарах гэсэн бодолгүй амгалан тайван амьдарч байж мэднэ шүү. Үүнийг муу, муу амьдрал гэж хэлэх нь ихээхэн харьцангуй ойлголт. Тэгсэн хэрнээ аймшигт хэрэг үйлдсэн байж болзошгүй, магадгүй үйлдсэн хүн сайд байсан ч яаж өөдтэй өдөр хоног нь өнгөрөх вэ дээ. Түүн шиг там байдаггүй байх. Барууны баячууд хөдөөний хүмүүсийн амьдралд атаархдаг болсон гэнэ. Тэдэнд бизнесээ арвижуулах юмсан гэсэн шунахай бодол байдаггүй. Айргаа уугаад, малаа маллаад, амгалан тайван, тэрнээс илүү гарах юмсан гэсэн хар санаа байдаггүй. Буддын гүн ухааны хамгийн гол сургааль нь амгалан байдал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл шунал хүслээ таслах юм бол та амгалан байдлыг олно гэсэн номлол байдаг.

-Аз жаргал гэж юу юм бэ. Бид аз жаргалтай амьдарч байаа эсэхээ юугаар хэмжих ёстой юм бол?

-Аз жаргал, амар амгалан гэдэг хоёр холбоо ойлголт. Манайхан аз жаргалыг тансаг харш, тарган морь, сайхан машин гэж л ойлгоод байна. Эхнэр нөхөр хоёр хоёр биедээ хайртай л байвал долоон буудалд байх, Зайсангийн өндөр харшид байх хоёрт ялгаа тун бага. Зайсангийн өндөр харшид байгаагаас Долоон буудлын гэр хороололд маш сайхан амьдарч байгаа хүмүүс байна. Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө, хүүхэд нь аав ээждээ, аав ээж нь хүүхэддээ хайртай. Тэд хамгийн дээд жаргалаар амьдарч байж мэднэ. Гэтэл Зайсангийн харшид эхнэр нь нөхрийнхөө араар явдаг, наадах нь бас тийм үйл хийдэг, үгүйсгэж бие биенээ харддаг гэх мэт. Гэр бүл дотор нэг нууц зүйл байхаараа л гэр бүл биш болоод явчихдаг. 21-р зуунд хамгийн сайхан аж байдал, тансаг байдлын хүн төрөлхтөн бий болгоод үүнээсээ аз жаргалыг олсонгүй гэж л хэлээд байгаа юм. Биш юм байна. Билл Гэйтс тэргүүтэй дэлхийн баячууд хөрөнгөө хандивлаж байна. Хүүхэддээ өвлүүлэхгүй байна. Энэ бол аз жаргал биш юм байна гэдгийг тэд мэдэрч, амар амгалангийн аз жаргалыг л чухалчилах ёстойг ойлгож. Бид өөрсдийгөө буддын шашинтай сүрхий гэж ойлгоод яваад байдаг. Гэтэл барууны орнууд буддын гүн ухааныг биднээс илүү судалж байна. Бест селлер болоод байгаа номнууд нь буддын гүн ухааны агуулгатай байгаа юм. Аливаа амьтанд эхийгээ хайрлах инстикт байдаг. Энэ нь тэр амьтны бурханлиг чанар гэж үздэг. Үүнд дээр суурилсан бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлэхийг Буддын гүн ухаанд чиглэл болгосон байдаг. Бусдыг хайрладаггүй хүн хэзээ ч өөдтэй байдагүй юм байна. Буддын гүн ухаан өөрийгөө би болгосон үзэл л бидний дайсан юм байна гэдгийг сургадаг. Бусдын сайн сайхан миний сайн сайхан гэсэн ойлголтыг л бид одоо амьдралдаа хэрэгжүүлж явмаар байна даа.

-Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

өөги [202.21.108.231] 2019-06-24 01:51:15

наргиантай өвгөн үү энэ чинь. хог ухаж амьдрах аз жаргал гнээ хэхээ

зочин [182.160.32.135] 2019-06-22 01:13:50

Мулгуудуу нөхөр байсаар байгаад тэтгэвэрт гарсан даа. Хилийн цэргээс хувийн хаус бас улсын орон сууц бас бус баяжсаныг бодоход овоо хулгайч даа...

[139.5.219.27] 2019-07-01 17:17:49

Улсаас орон сууц өгсөн нь үнэн. Харин ХЦ-т ажиллаж бсан хүүд маань өгсөн газар дээр, Японд ажиллаж олсон хүүгийнхээ мөнгөөр нэг байшин бариулсан нь бас үнэн шүү.

Зочин [202.9.42.28] 2019-06-17 22:49:45

Пих зев амьдарч бг хун бн

Зочин [202.9.42.2] 2019-06-17 19:03:51

үнэн

Зочин [202.131.227.178] 2019-06-17 17:28:35

яг үнэн. хоол нь бэлэн. мөнгө нь бэлэн хувцас нь бэлэн зүгээр л эрхлэж сексээ хийж жаргаж суугаа хүмүүс.

доо [202.9.43.19] 2019-06-17 15:04:53

их зөв үнэнюм ярьж дээ. уг нь жаахан зан араншин муутай хүн бсан бололтой. гэвч хүн амьд л байгаа бол өөрөө л хүсвэл яаж ч өөрчлөгдаж болно л шүү. их л ухаарсан, гэгэээрч байгаа хүний үг бна. баяр хүргэе

гийчин [202.55.191.194] 2019-06-17 14:09:57

ХЦ-ийн удирдах газрын Ар тал хангамжийн албаны дарга байхдаа муусайн ангийн дарга нарыг боож хаагаад алдаг байлаа. харамч нарийндаа хатсан, хүн боож кайф авдаг хөгийн новш байсан, үхэх дөхөөд нүглээ наманчилж байгаа царай нь бололтой

Бухбат [139.5.219.27] 2019-07-01 17:25:53

Унаган хүмүүжил ч гэхүү, урьдын дээдсийн өв уламжлал ч гэхүү, дарга нартаа хатуухан шаардлага тавьдаг бсандаа хүлцэл өчье. Анги отрядын дарга нартаа ая тал засч, аяга тагш юм хувааж ууж бгаад хонины гуя ганзагалаад ирдэг бж болох л бсан бх. Нэрээ нууцлаагүй бол танд очиж уучлал гуйх блаа. Юутай ч танд ухаарал сэхээрэл, улам их амжилт хүсье

БЦ [103.10.23.111] 2019-06-18 19:07:49

Улсын өмчийг хайрлаж хямагдаж ажилаж байсан шудраг хүн байсан юм биш үү Ямарч нийгэмд илүү харасан бэдүү долоосон нөхөд шудраг хүнийг муу хэлдэг Энэ хүн бусадын илүү авх гэсэн сэтгэлээс хүмүүсээс улсын өмчийг хамгаалаж зохих ёсоор нь зарцуулах гэж зүтгэж байсан нь харин ч зөв шудраг зүүль

саахалтын айл [202.55.191.194] 2019-06-17 14:00:56

ойр хавийн айлуудтай болон \хЦ-ийн 0288-р ангийн нөхөрдтэй байнга хэрүүл хийдэг хүн байна шдээ, хэзээ ийм сүрхий гэгээрч бурханы ном судалдаг болоо вэ, гэгээрч байгаа юм бол бузар заваан зангаа засаарай, энэ зангаа засахгүй бол эрлэг ч тоож авахгүй байх шүү%

Бухбат [139.5.219.27] 2019-07-01 17:28:38

Танд баярлалаа. Хичээе ээ. Танд өас амжилт хүсье.

гийчин [202.55.191.194] 2019-06-17 13:58:06

БЗД-ийэн 16р хороонд амьдардаг хэрүүлч заргачаараа нэрд гарсан бузар муухай зантай, хавьтсан ойртсон, хавь ойрын айлаас эхлээд өрхийн эмнэлэг дээр ч зүгээр дугаарлаад эмчид үзүүлж чаддагүй байнга х эрүүл хийдэг өвгөн мөн байна. Та минь гэгээрч байгаа бол бузар аашаа засчихаа байлгүй дээ

Бухбат. [139.5.219.27] 2019-07-01 17:30:06

Баярлалаа. Хичээе ээ. Танд бас амжилт хүсье.

иргэн [103.10.23.111] 2019-06-18 19:11:53

Буруугийн хажуугаар дуугүй өнгөрч чаддагүй шудраг хүн байсан юм байна Ийм хүнд шудраг бус хүмүүс дургүй байдаг Хүний хорвоод шудраг хүн цөөн шулам олон байдаг юм

Зочин [122.201.22.79] 2019-06-17 01:39:17

Маш гэгээлэг сайхан ярилцлага байна.Танд амжилт хүсье

Зочин [203.91.117.8] 2019-06-16 17:41:20

Энэ ертөнц хийгээд орчлон,тэдгээрийн юмс үзэгдлийн зүй тогтол,харилцан хамаарал буюу шүтэлцээг үнэн бодиттойгоор танин мэдэж нээж явдал маш чухал хэдий боловч хүн төрөлхтөн өдгөө болтол орчлон ертөнцийн учир шалтгаан,үнэн бодит байддын өчүүхэн хэсгийг танин мэдэж,нээгээд байна. Энэ дэлхийн хүн төрөлхтөн янз бүрийн шашны номлолыг шүтдэг боловч тэдгээрийн дотроос гагцхүү Буддагийн гүн ухаан л энэ орчлон,ертөнц,тэдгээгийн юмс үзэгдлийг үнэн бодит байдлыг нээсэн орь ганц сургаал номлол гарцаагүй мөн. Үхэр чихрийн амтыг мэддэггүй гэгчээр Буддын гүн ухааныг үзэж,гүнзгий судүаагүй,ойлглогүй хүмүүс түүнийг үгүйсгэдэг. Харин бурууны хөгжилтэй орны зэрдэмтэд Буддагийн гүн ухааны гайхамшгийг судалж мэдээд,түүнийг ач тусыг өндөр үнэлж,Буддын гүн ухаан бот Шинжлэх ухааны өвөг эцэг мөн гэж үзэж,буддын сургаал номлолыг англи хэл дээр орчуулж,нийтийн хүртээл болгож байна.

Зочин [64.119.20.25] 2019-06-16 13:27:26

Ulaan chuluutiin hog deer ochihod ih daarsan,yadarsan,zowson,shanalsan humuus baisandaa

Зочин [103.229.120.130] 2019-06-20 15:42:55

Хамгийн гол нь тэд тэгж зовж байгаа ч буруу аргаар амиа тэжээхийг зориогүй байгаа. Бидний хаясан хогийг мөнгө болгож байгаа гэхээр хулгай хийлгүйгээр өөрийгөө зөв амьдралаар авч яваа нь үнэхээр ХУЛГАЙЧ ТӨРИЙН ТҮШЭЭД ГЭХ ХҮМҮҮСЭЭС илүү шударга амьдарч байгаа юм шүү

Зочин [66.181.189.125] 2019-06-16 19:48:43

Тэрийг үгүйсгээгүй мэдээж шүү дээ. Гол санаа нь гаднаасаа ядуу зүдүү байвч сэтгэлдээ баячуудаас илүү амгалаг жаргалыг тээсэн хүн байх боломжтой шүү гэдэг мессеж байна.

Зочин [103.26.192.43] 2019-06-16 11:36:43

Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал. Гол нь ёс суртахуунтай байх хэрэгтэй юм байнаа гэдгийг ухаарч ухамсарлах нь хамгийн чухал. Шашнаар дамжуулж сургах нь ёс суртахуунтай болгох нэг зам мөн боловч мухар сүсэг дунд нь ороод явчихдаг учраас туйлын зөв зам гэж хэт автаж болохгүй.

Б ,Ц [103.10.23.111] 2019-06-15 15:37:45

Буддын гүн ухаан гэдэг бол ,Марксист гүн ухааны нөгөө тал юм Энэ хоёр бол хоёлаа гайхамшагтай гүн ухаан хоёулангий нь мэдэж ойлгож байж хүмүүний амьдарлын бүтэн мэдрэнэ гэж би боддог шүү Сэтэвхүй ба Ахуйн талаас нь авч үзсэн гүн ухаан Буддын гүн ухаан чи оюун хүнд хүн чанараа алдалгүй хүнлэх байх Орчлонгийн ёс зүйт амьдарлыг ухааруулах гэсэн гүн ухаан юм Хүн төрлөгтөн Бүддын гүн ухааныг амьдралдаа авч хэргжүүлэх явсад Хүмүүний шунлаас үүдэлтэй саар муу зүй олон холилдож хүний амьдарх мөнгө олох хэрэгсэл болгосон нь харамсалтай зүүль юм АРДЧИЛ БОЛ ӨӨРИЙН ГЭСЭН ТОДОРХОЙ ОНОЛГҮЙ ХИЙ ХООСОН ХИЙРХЭЛ ТӨДИЙ ЗҮҮЛ ӨНӨӨГИЙН АРДЧИЛ ГЭДГЭЭН НЭГ ХАР 20 ГАРУУ ЖИЛ БОЛХОД МАН -АН ХЭДЭН ОНОЛ ЯРИЖ ХУДЛАА ХИЙСЭВ ДЭЭ МОНГОЛД ТИЙМ ОЛОН 30 ГАРАН НАМ БАЙХ НИЙГЭМИЙН НИЙТЛЭГ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙХГҮЙ

Зочин [202.9.42.169] 2019-06-15 21:41:36

зүйл шүү ,зөв бичээрэй

Баасанхүү [66.181.161.73] 2019-06-15 12:02:40

Энэ эрхэмтэй Сулинхээрийн хязгаарт хамт алба хааж байхдаа нилээд юм мэддэг мэдэхийг хүсдэг нэгэн байсныг мэдэх юм Гэтэд одоо л ухаарч байна гэхээр би хаана яваа бол гэж эргэлзээ төрж байна МУНДАГ УХААЛАГ ХИЛЧИН ШҮҮ ХИЛЧИН ЗАЛУУС НЭГ УУЛЗААД ЯРИАГ НЬ СОНСООРОЙ БУХАА ДАРГАД АМЖИЛТ ХҮСЬЕ УХААРЧ ЭХЛЭСЭНЭЭ УГСАРУУЛААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БУС УУ НАС БОЛ ТА ТА БОЛ ЭХЛЭХ ЦЭГ БАЯРЛАЛАА САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА

Зочин [103.229.121.13] 2019-06-14 22:39:31

ХҮН юу хүснэ түүнийгээ олно энэ бол 100 хувь баталгаатай юм шүү

Зочин [64.119.21.37] 2019-06-15 07:27:33

Маш сургамжтай сайхан ярилцлага бна залуучууд уншиж ойлгох зүйл бна Танд урт наслахыг хүсэн ерөөе

Сулингийн цэрэг [66.181.161.48] 2019-06-14 22:30:39

Сулинхээрт 1980 аад онд байсан Бухбат ахмад мөнүү

hahaha [185.39.141.4] 2019-06-14 21:06:08

bagabandi . c.bayr . jdv chid ... az jatgal haigaad yavaa . tvvnd hogiin tsegiig zaaj ug ..

zochin [202.9.42.50] 2019-06-14 19:25:57

khelekh ch ug alga..eneneed uur zuirlekh ium alga uu.. uvged ni khurtel iim bolchikh gej...

Зочин [103.229.120.130] 2019-06-20 15:54:18

Харин та л ийм тодорхой ярилцлагыг ойлгохгүй байгаа нь асуудал танд өөрт тань л байна даа. Таны ухаан саруулсах болтугай гэж ерөөе. Таны оюун тахианы өндөг шиг юм байна. Удахгүй таны оюун билэг ТЭЛЭГДЭЖ өндөгний хальсаа хагалан орчлон ертөнцийн бодит үнэнийг ухаарах болтугай. Тэлэгдэж задраагүй Өндөгөн доторх өөрийн мунхаг оюунаараа бусдыг дүгнэж худгийн мэлхий шиг байснаа Буддын гүн ухааныг сонирхон судлах тэр үед л та ухаарна гэдэгт итгэж байна. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин [66.181.189.125] 2019-06-14 22:10:48

Хийсвэр, хэтрүүлсэн зүйрлэл ашиглалт гэж мэдэх үү. Бүх юмыг шууд, туйлын утгаар нь ойлгодог тархины хөгжил муут вэ

Б Ц [103.10.23.111] 2019-06-14 18:58:57

Гүн ухаан гэхээс өмнө Хүн өөрөөн хүн болож хүмүүжэх ёстой Энэ бол тухайн нийгэмийн ахуйгаас хамаатай Монголчууд бид нийгэмийн ахуйгаан зөв болгох хэрэгтэй болжээ Ардчил нэрээр Намын нэр бариж сэм хуйвалдсан хулгайч нараар Монгол төр дүүрч Монголын нийгэм хулгайч луйварчин алуурчин нарын нийгэм болож Нийгэмийн ахуй бохирдож Монгол хүн хүн чанраа алдаж байна Одоо үүнийг засна гэвэл Монгол төрөөн хулгайч нарын гараас энэ сонгуулаар салгах Улсаан үндсэний үүлдвэртэй хүн ардаан ажилтай өндөр цалинтай болгох Шашаныг мөнгө олдог хэрэгсэл биш хүнийг хүн болгож хүмүүжүүлэхд чиглүүлэх Гүн ухааны хэчээлийг 5 р ангаас ихлэн сургуулын хөтөлбөрт оруулах Эрүүгийн хуулийг өргөнөөр суртчалах иргэдэд заавал мэдүүлэх хэрэгтэй Монгол ёс гэдэг бол цаг цагын хуулиас Ард түмэний амьдралд үлдэж хоцорсон шижэр алт юм

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:03:52

Хүн өөрөө хүн болж хүмүүжихэд л гүн ухаан хамгийн энгийнээсээ эхлэн суурь нь болох учиртай болов уу. Бидний өвөг дээдсийн ардын зүйр цэцэн үг тэр чигээрээ гүн ухааны нэг хэсэг. Маш богино товч агуулгаар хүнд гүн ухааны ойлголтыг өгдөг болов уу гэж бодож байна. Тиймээс Буддын гүн ухаан бол бүх хүн төрөлхтөний орчлон ертөнцийн байгалийн зүй тогтолыг л учир шалтгааны уялдаа холбоотой, байгалийн аливаа юмс харилцан бие биенээсээ хамааралтай зэрэгцэн оршдог болох бодит үнэнийг л сургасан юм байна даа гэж дүгнэгддэг

тэнгэр [139.5.216.240] 2019-06-14 18:30:57

там там л гэнэ татдаггүй явдал чинь там гэж Данзан равжаа хэлсэн. хүн бол соронзон урсгал буюу сансар огторгуйн бүтээл. бидний хийссэн муу үйл маань огторгуйн хар нүх болж насан үүд өөрсдийгөө зовлонд унгаж байдаг юм байна. үүнийг шинэжлэх ухаан удахгүй нотлох болон. . энэ энергийн хуулийг хүн төрөлхтөн мэдсээр зовлонгоос гарах учиртай юм.

Б Ц [103.10.23.111] 2019-06-14 19:43:36

Там чинь үхсэн хойно очдогүй амьд байхдаан очдог газар Шорон юм шүү Аз жаргал гэдэг эрх чөлөө эх нутаг эх орон тусгайр тогтнол юм шүү

Иргэн [122.201.26.206] 2019-06-14 17:17:51

Ухаалаг бурханлаг хүний үг их сайхан санагдлаа?! Зөв боловсролтой рүн байна?!

Б Бат эрдэнэ [106.242.31.194] 2019-06-14 16:26:24

Бухаа даргаа цэрэг нь байнаа Сайн байнауу Сайхан зусаж байна уу

Bat [83.25.219.228] 2019-06-14 14:48:24

Ene debil jugaa hucaad bn aa

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:17:41

ТАНД ГЭГЭЭН САРУУЛ ОЮУН УХААНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ. Сэтгэлд нь энэрэл нигүүслийн ариун долгис ундрах болтугай.

Иргэн [122.201.24.219] 2019-06-14 13:49:04

ХҮН СЕКУНД ДУТАМД ҮХЭЛ РҮҮГЭЭ ОЙРТОЖ БАЙДАГ ГЭДЭГ. ТИЙМ БОЛОХООР Л ЦАГ ХУГАЦАА ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ ЮМ ГЭСЭН.

Зочин [202.170.68.162] 2019-06-14 12:45:08

Unen shuu. Deediin nom, buyan l chuhal

Nutsgen unen [202.170.68.162] 2019-06-14 12:42:00

Buh hun uhne. Uhehdee buyan l chuhal bsniig oilgoh ch negent oroitson bn bh daa

zochin [202.179.27.194] 2019-06-14 11:58:12

HUN mur buten,gedes tsatgalan l yavah yostoi yum genelee,uur yuch hereggui

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:13:28

Нэг талдаа махан биеийн хувьд тийм л дээ. Нөгөө талдаа УХАМСАР сүнсний хөгжилд яах аргагүй ОЮУНЫ ХООЛ болох ертөнцийг үзэх үзэл, амьдралын утга учирыг таньж мэдэх нь бас л орхигдуулж боломгүй юм шиг ээ. Сэтгэл оюуны ёс зүйд суурилсан өндөр чадамжаа таньж мэдэхэд тодорхой цаг гаргах нь юу юунаас чухал байх аа. Танд амжилт хүсье

Зочин [103.229.121.13] 2019-06-14 22:37:19

Бишээ муу дүү минь хүн гэрэл гэгээ цацруулж явах хэрэгтэй шүү

Буддист миний бодол. [202.131.228.118] 2019-06-14 11:22:52

Дэлхийн хүн амын шүтэж биширч байгаа шашнуудаас ХҮНД ХЭРЭГТЭЙ зүйлийг нь ойлгоод, шүтээд явж байхад хангалттай санагддаг. Бид хүмүүжлээрээ аль нэг шашны хүрээнд хатуу хүмүүжээгүй. Монголд одоо Буудын, Христийн, лалын гээд олон шашин ба тэдгээрийн урсгалууд байна. Тэрнээс аль дэвшилттэй, авууштай зүйлийг нь ойлгоод л, бишрээд л явж байя л даа. Оршиход хангалттай ш дээ.

Зочин [202.9.43.185] 2019-06-14 11:13:35

Монголчуудыг хааш нь дануулаад байгаа юм бэ нэг бол баахан шоронгийн ялтнуудыг шутуулсэн оровдуулсэн том том контентууд нэг бол хогийн цэг дээрх ооркыг шутуулэх гээд татвараа толоод оглоо замгийн эрт ажилдаа гараад явж байгаа тэр хумуус л монголын баатрууд шуу монголын шутээнууд шуу монголын хамгийн аз жаргалтай хумуус шуу

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:24:58

Хамгийн гол нь тэд хийсэн хэргийнхээ ялыг эдлэсэн, идэх хоолоо хулгайгаар биш зөв л аргаар олж байгааг нь л жишээ болгож байгаа юм. Тиймээс буруу аргаар хөрөнгөжсөн хүмүүс хулгай хийж байгаа учраас хийсэн хэргийнхээ ялыг эрт орой нэгэн цагт эдлэх, ухаарах үе ирдэг гэдгийг сануулж байгаа болов уу

0000 [103.10.23.111] 2019-06-15 15:43:27

ЗАРИМ ХҮН ҮХЭХГҮЙ ЮМ ШИГ ШУНАЛ ХҮСЛДЭЭН ХӨТЛҮҮЛЭХ ЮМ ҮХНЭ ГЭДГЭЭН БҮҮ МАРТ МӨНХ БИШ ШҮҮ ХУЛГАЙЧ ЭРХ МЭДЛТЭН НАРАА ДАХИН ТӨРХӨД ЧИНЬ ТАМ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ

Зочин [119.40.103.82] 2019-06-15 12:10:44

Xunii xelsniig oilgox chadbar ugui bol duugui baij sur. Ene xun gun uxaan \philosiphia\ talaasaa uarij bna. Oilgox negendee mash goi uariltslaga bna. Urt naslaarai.

Зочин [66.181.161.37] 2019-06-14 12:59:05

Эхлээд зөв бичиж сур

Зочин [202.9.42.241] 2019-06-14 11:10:53

ugaasaa tiim ,ymar ch bodoh sanah ymgui amar bgaashdee hogoo ylgana tsugluulna avaachij tushaana mungu bolgono

Зочин [66.181.189.125] 2019-06-14 11:05:30

Буддын шашны гүн ухааныг барууны оюунлаг хэсэг нь маш их сонирхон бишрэх болсон нь бол үнэн. Тийм хүмүүстэй олон л уулзаж байлаа.

Зочин [66.181.183.148] 2019-06-14 10:49:19

Ер нь бол бараг үнэн байхшүү. Толгой хоргодох оронтой, хоолны мөнгөө зоволгүй олдог бол тэгээд аваад буцах бишдээ, шуналтаад байх хэрэггүй санагдах юм. Баячуудыг харахад хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө голдуу л луйвардаж олсон мөртлөө ханахгүй юм. Бурхан гэсгээж байгаа юм шиг тэр их хөрөнгийг нь яарч дуусгах гэж хүүхдүүд нь хар тамхи гээч хамгийн үнэтэй юмыг хэрэглэдэг гэх юм.

ахмад [202.9.42.54] 2019-06-14 13:38:08

нээрээ шүү бүгдээрээ бурханлаг амьдарцгаая атаа жѳтѳѳгүй хайр энэрэлээр бусдыгаа баян байлгаж үр хүүхдээ зѳв хайрлаж сурцгаая тэр их буруу замаар олсон хѳрѳнгѳѳ үхэхдээ авсандаа авч үхэх биш байгаа байгаагаараа л амьдарцгааядаа та минь амьдралд уралдаан хэрэггүй юм шигээ эрүүл л аж тѳрцгѳѳе дѳѳ хүмүүсээ.

Зочин [66.181.161.72] 2019-06-14 10:27:28

Burhan shashinii avahiig ni avj hayhiig ni hayah heregtei. Nadad itgehgui bol chi tamd unana ntr gesen erguu umnuudiig ni hayah heregtei. Christ budda allah gej neriig ni durdaj tuilshirch zalbirch murguhuusuu ilvvteigee edgeer shashind bdag yos surtahuun, shudarga baidal, enerch hairlah zergiig ni avch amidral deerei heregjuuleh ni chuhal. Mongolchud nuudelchin bsan. Amidarch bga uul us gazar shoroo tenger bailgalia hamgaalj shutej uursdiiguu daatgadag tiim l ard tumen. Delhiii eejee hairlana gedegshig tiim l baigaltaigaa hariltsan shutleltsej zohitsoj amidardag bsanshigee tegjil amidrah heregtei.

Зочин [211.36.158.210] 2019-06-14 11:23:58

nadad itgehgui tamd unana ntr gej bhguiee. medehgui ymaa bitgii hamaagui burj bai

Зочин [66.181.188.108] 2019-06-14 10:18:15

Saihan yrijee

зочин [139.5.217.253] 2019-06-14 09:54:52

Гол ни бурхан шашиндаа бгаа юм бишээ,ямар ч хүн бие,сэтгэл,хэл гураваа ариун нандин байлгаж үг,үйлдэл ни зөв сайхан байдаг юм,сэтгэл санаагаа тайван байлгаж байж амар амгалан, аз жаргалтай байх бөгөөд аав, ээжээ хайрлах болно.шунал тачаалаас хол байхын тулд сэтгэлээ арисгаж явцгаа

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:38:32

Бие хэл сэтгэлээ ариун байлгах, үг үйлдэл нь зөв сайхан байх, сэтгэл санаагаа тайван байлгах, аав ээжээ хайрлах,, шунал тачаалаас хол байх, сэтгэлээ ариусгаж явах нь яагаад, ямар учраас хэнд хэрэгтэй юм бэ? гэж хэн нэгэн шинжлэн судлах саруул ухаантан асуулаа гэж бодоход үүнд нарийн шинжилгээ, нотолгоо, учир шалтгаантай, уялдаа холбоотой, дэс дараалалтай дэлгэрэнгүй болон хураангуйгаар тайлбарлан судар номонд тэмдэглэн үлдээсэн нь Бурханы шашин юм. Тиймээс хэрвээ сэтгэлээ ариусгах тухай ярьж л байгаа бол Бурханы шашин гол нь байх болно

Зочин [202.179.26.105] 2019-06-14 09:44:33

galzuu hunii yaria bnshdee.

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:50:00

Та болон хамаг амьтны сэтгэл оюун гэгээрэх болтугай.

Зочин [172.56.11.126] 2019-06-14 13:37:48

Chi soliotoi

Zochin [202.126.89.32] 2019-06-14 09:24:13

Ene hudlaa yun burhan bid aav eejees tursun

Зочин [103.229.120.130] 2019-06-20 16:45:29

Бурханыг бусдаас бүү эр, өөрөөсөө хай гэдэг. Тиймээс таны бурханлаг чанарын тухай ярьж байна шүү дүү минь. Аав ээж биеийг нь төрүүлэхээс, ухааныг нь төрүүлэхгүй гэж Монголчууд ярьдаг шүү дээ. Тиймээс аав ээжээс энэ махан бие чинь төрсөн болохоос оюун санааны үргэлжлэлээ ариусгаж дараа дараагийн төрлөө дээшлүүлж, сэтгэл оюуны өндөр түвшинд хүрсэн нэгэн болоорой гэж хүсэн ерөөе


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.