Ө.Пэрэнлэйжамц: Үзэгчдийн уухайн дууг сонсох бүрт зориг орж байсан

М.Амаржаргал / Спорт

Монгол Улсад багийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ анх удаагаа болж өндөрлөсөн. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг өрсөлдсөн. Энэ тэмцээнд манай эрэгтэй баг шөвгийн наймд шалгарсан нь томоохон амжилт юм.

Анх удаа ДАШТ-д өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шилдэг наймд үлдсэн. Хагас шигшээд тоглох эрхийн төлөө Туркийн шигшээ багтай тоглосон ч ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлсэн ч монголын хөгжөөн дэмжигчид тэдний тоглолтод сэтгэл дүүрэн байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нарын тоглогчид багтсан. Бид Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамцтай бэлтгэлийнх нь дундуур хэсэгхэн хором ярилцсан юм.

image

-Дөрвөн хоногийн турш монголчуудаа огшоосон тоглолтыг үзүүлж, анхны ДАШТ-д шилдэг найман багийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлсэн танай багийнхан болон танд баяр хүргэе?

-Маш их баярлалаа, юуны өмнө энэ тэмцээнийг зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон багш дасгалжуулагч гээд арын албанд ажилласан бүх хүмүүстээ баярлаж талархсанаа хэлэх нь зүйтэй байх.

-Дэлхийн аваргын тэмцээнд орохын тулд танай багийнхан хэр удаан бэлтгэл сургуулилтаа хийсэн бэ?

-Өмнө бид дөрөв тус тусынхаа багт бэлтгэлээ хийж байгаад Дэлхийн аваргын бэлтгэлээ хоёр сарын хугацаанд хийж дуусгасан.

-Танай багийнхан Дэлхийн аваргад бодож санасан амжилтаа гаргаж чадсан уу?

-Бидний хувьд санасан хэмжээндээ хүртэл амжилт гаргаж чадаагүй. Миний хувьд дотроо медалийн үзүүрээс атгачих болов уу гэж гэсэн бодолтой байсан.

-Гэхдээ ДАШТ-д шөвгийн наймд үлдэнэ гэдэг маш том амжилт шүү дээ. Цаашид маш олон уралдаан тэмцээн та бүхнийг хүлээж байгаа?

-ДАШТ-д монголын багийнхан хэцүү зоонд орсон. Одоо бодоход хэцүү зооноос гарч ирээд хасагдах шатанд Туркийн багтай тоглохдоо жаахан тайвширчихсан юм болов уу гэж бодож байна.

image

-Та бүхнийг АНУ-тай тоглосны дараа үзэгчид “Хамгийн хүнд тоглолт болсон ч гэсэн манай багийнхан бүхий л хүч бололцоогоо ашиглалаа” хэмээн ярилцаж байсан. Та бүхний хувьд ч гэсэн хүнд тоглолт байв уу?

-Тийм ээ, хүнд тоглолтуудын нэг байсан. АНУ сагсан бөмбөгийн эх орон. Тамирчид нь техник ур чадвар сайтай, сагсан бөмбөгийн хөгжил нь системтэй шинжлэх ухааны түвшинд хөгждөг.

-Тоглолтын үеэр ядралт, цуцалт ямар байсан бэ?

-Эхний хоёр тоглолтод ядралт, цуцалт гайгүй байсан. Яагаад гэхээр эсрэг багууд маань хүчтэй байсан ч гэсэн монголын баг системийнхээ дагуу тоглосон болохоор ядралт арай гайгүй байсан.

-Энэ удаагийн дэлхийн аварга эх орондоо болсон учраас хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг тамирчдын сэтгэлзүйг дэмжихэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн үү?

-Монголчууд маань дэлхийн аваргын тоглолтын үеэр баг тамирчдаа маш сайн дэмжсэн. Үзэгчдийн уухайн дууг сонсох бүрт зориг орж сэтгэлзүйн давуу байдлууд үүсч байсан. Хамгийн эхний тоглолтоо Латви улсын багтай хийхдээ манай багийнхан жаахан сандарсан. Бидний хувьд анхны том тэмцээн, анхны тоглолт учраас ямар байдгийг нь мэдэхгүй байсан. Тиймээс жаахан сандралттай тоглолтоо эхлүүлсэн ч тайвширсан.

-Хөгжөөн дэмжигчдийн хувьд Монголын баг Туркийг хожчих болов уу гэсэн бага зэргийн найдлага байсан. Энэ тоглолтод тактикийн ямар алдаа гарчхав?

-Туркийн багийн тоглогчид нь өндөр. Манай багийн хамгийн намхан тоглогч 1.80 см байхад Туркийн хамгийн намхан тоглогч нь над шиг 1.95 см-ын өндөртэй. Тоглолтын үеэр тоглогчдын өндрийн ялгаа гарсан. Бид хамгаалалтын бага зэргийн алдаа гаргасан. Тайвширчихсан байсан, сэтгэлзүйгээрээ хожигдсон юм болов уу гэж бодож байгаа. Боломжтой байсан тоглолтоо өөрсдөөсөө болоод алдсан болохоор сэтгэлдээ харамссан.

image

image

-Аав, ээж хоёр нь бүх тоглолтуудыг чинь үзсэн үү. Тэмцээний үеэр ямар нэгэн урмын үг хэлж байв уу?

-Аав бүх тоглолтуудыг ирж үзсэн. Тэмцээний үеэр тамирчдыг аав, ээжтэйгээ уулзахыг хориглосон. Яагаад гэхээр тамирчид тэмцээний үеэр аав ээжтэйгээ уулзвал эрхлэх шинж ордог, сэтгэлзүйн нь өөрчлөгдөж анхаарал төвлөрөлт нь сулардаг гээд дасгалжуулагч маань уулзахыг хориглож байсан. Аав, ээж хоёр тэмцээний дундуур хальтхан уулзахдаа “Мундаг байсан шүү” гээд амжилт хүсч байсан.

-Сагсан бөмбөгийн спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Сагсан бөмбөгийн спортоор тууштай, системтэйгээр хичээллээд дөрвөн жил болох гэж байна. Өмнө нь найзуудтайгаа гадаа гудамжинд тоглодог байсан.

-Мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилт хийдэг болсноосоо хойш бие бялдар болоод сэтгэлзүйд нь ямар өөрчлөлт гарсан бэ?

-Тамирчин хүн энгийн үеэсээ хэд дахин илүү ачаалал авч бэлтгэл хийдэг. Багийн спортоор хичээллэж эхэлснээр хүнтэй зөв харьцах, аливаа зүйлд тэвчээртэй байх гээд маш олон зүйлийг суралцсан.

-Аавыгаа бас ойлгодог болсон байх?

-Тийм ээ, аавыгаа ойлгодог болсон. Биднийг бага байхад аав маань бэлтгэлээ тарж гэртээ ирээд хүүхдүүддээ яаж цаг зав гаргадаг байсныг нь одоо ч ойлгохгүй байна. Бэлтгэлийн дараа маш их ядардаг.

-Цаашид сагсан бөмбөгийн аль төрлөөр нь илүү давамгайлж хичээллэх вэ?

-3х3, 5х5 гэсэн хоёр төрлийн аль алинаар нь хичээллээд явна. 3х3 эсрэг төрлөөр тоглосноор 5х5 гэсэн төрөл дээрээ илүү сайжирдаг. Энэ төрлөөр тоглосноор арай илүү мэдрэмжтэй болдог. Хоорондоо салшгүй уялдаа холбоотой. “Токио-2020” оны олимпд сагсан бөмбөгийн 3х3 төрөл орж байгаа. Ирээдүйд энэ төрлөөр олимпийн аварга болохыг мөрөөддөг

image


Сэтгэгдэл

H [69.253.43.151] 2019-06-18 22:43:45

Tolgoi ajillaj uls khugjdigiin

H [69.253.43.151] 2019-06-18 22:42:54

Iim l teneguud sh dee mongoluud

жүжигчин [202.179.24.250] 2019-06-18 10:56:26

Өсөхбаяр ид байхдаа Цагаан сарын барилдаанд харьчихсан улс төрч Батэрдэнэд ичихгүй унаж өгч байж билээ. Давдаг унадаг хоёулаа онигоо.

Зочин [103.57.92.83] 2019-06-18 04:24:43

Аварга сайхан хуутэй юм байна, Баяр хургэе, Монголчуудынхаа толоо амьдраарай

Saraa [119.40.103.6] 2019-06-18 00:42:06

Маш сайхан тоглолт байлаа Та бүхэнд улам их амжилт хүсье Бахархаж байна

buk bol [182.160.33.10] 2019-06-17 22:44:45

ene muu rezinin bumbuguur yugaa hiidegin buk barild za hetsyydee orcin yeiin zaluucuud

Зочин [66.181.185.71] 2019-06-17 16:56:43

Тэгээд л зориг ороод аварга болчихсон ажээ

sain bna?.... [193.52.103.33] 2019-06-17 07:49:21

ireedyitei saihan tamirchin garna daa!!!ard tymen itgej bna!aab ni saihan beh hyy tyynii siiriig hataana gedeg dee?amjilt dyy mini!!!

zochin [68.148.158.2] 2019-06-17 05:08:07

Undesnii bukuur barildaj darhan avarga boloh kuu bailaa. Mash haramsaltai. Muuhai haimar bumbug huuguud yugaa hiidag bainaa.

Зочин [64.119.22.145] 2019-06-17 02:52:33

Jaahan uschihbul sainsan odoo usuhud hetsuu biz aabiigaa bodbol tom zurhtei zorigtoi Yum bna lee

Зочин [119.104.40.105] 2019-06-17 02:22:09

Tsaashdiin Sport Temtseenuuded ni Mash Tom Amjilt Husei Zaluu min

ABCD-korea-gaas [117.111.17.196] 2019-06-17 01:49:17

Amjilt husie ! Husel ermelzel zorilgotoi hun hezeed zorisondoo hurdeg . Uneheer zorilgiinhoo toloo tuushtai yvsan huniig burhan zaaval hardag . Hicheegeerei duu min bagiin sportiin torold Mongol ulsaasaa anhnii olimpiin avarga bolooroi !


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.