Б.Баатархүү: Жагсаал зохион байгуулагчийн нөхрийг ажлаас нь хална гэж дарамтлаагүй

Б.БУРМАА / Хууль

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд гарч байна.

АН-аас 2019 оны 1-р сарын 11-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Үүнийг нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хүлээж аваад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа тул татгалзсан хариу өгсөн. Гэтэл АН-аас бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Ингээд хууль зөрчиж байгаа асуудлаар цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөн ч үргэлжлүүлэн жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 11-ний өдөр зөрчлийн тухай хуулийн 5.8.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Үүний дараа 12-ны өдөр мөн л хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан тул цагдаагийн байгууллагаас энэ жагсаалаа зогсоо гэх шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор жагсаал зохион байгуулагч Н.Энхсайхан хэвлэлд ярихдаа “ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан надад нөхөр чинь цагдаа юм байна. Дахиж жагсаал цуглаан зохион байгуулвал нөхрийг чинь ажлаас хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гээд байна” гэх мэт удаа дараагийн худал мэдээлэл ярьсан. Цагдаагийн байгууллагаас үүнийг буруу ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна.

Н.Энхсайханы нөхөр нь цагдаагийн байгууллагад тодорхой түвшний албан тушаал хашдаг хүн байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхтэй. Эрхээ эдэлж байгаа хүний ар гэрийн хүнийг цагдаагийн байгууллага дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хоёр удаагийн жагсаал зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан хүмүүс одоо хүртэл цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөөгүй байгаа. Монгол Улсын хууль тогтоомжид эдгээр хүмүүс захирагдах ёстой. Бид албан ёсоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд холбогдох шалгалтын ажиллагаа хийж байна.” гэв.


Сэтгэгдэл

ИРГЭН [192.82.66.152] 2019-06-18 13:26:57

Жагсах эрхээ авах гэвэл та нар өгөх үү.Ард иргэд ягаад үзэд бодлоо илэрхийлж чөлөөтэй жагсаж болохгүй гэж.Цагдаа хуулийнхан хяналтаа тавиад л явах хэрэгтэй.УИХ-н 5 худалч гишүүд гэр бариад л жагсаад байдаг юм.Энгийн иргэдэд хууль яриад худалч хулгайч луйварчин улстөрчидөд хууль үйлчилдэггүй чинь шударга зүйл мөн үү Хуулийнхаан.Хуулийг алагчлан хэрэглэдгээ боль Шүүх цагдаагийнхан.энэ бусармаг үйлдэлтэй тууштай тэмцье Монгол түмэн минээ.

Зочин [66.181.161.67] 2019-06-19 18:50:17

unen shuu huchgui tanilgui hund huuli uilchildeg mongotei taniltai uls ornoo zaraj idej bgaa humuustei bolhoor boholzood bool met ard irged haan met bh yum daa shudraga huuli bugend ne tegsh bh heregtei sh dee

ФОРМНЫ ГОЛ цагдаа [124.158.95.14] 2019-06-18 10:39:42

ФОРМНЫ ГОЛ ЦАГДАА БИТГИЙ ХУЦААД БАЙГААРАЙ, ИРГЭД ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ НЬ ҮНДСЭН ХУУЛИНДАА БАЙГАА ШҮҮ??? ЭНЭ НЭГ БААТАРХҮҮ ГЭХ ФОРМНЫ ГОЛ ДАНДАА ХУЦАЖ БАЙДАГ ЮМ??? ТЭР ЭНХСАЙХАН ЧИНЬ ДУУГАРАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ДУУГАРЧ ЗӨВ Л ЮМ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ Ш ТЭЭ. АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙГААГ ЯДАЖ НҮД НЬ ХААЛТТАЙ СОХОР , ЧИХ НЬ ДҮЛИЙ ХҮМҮҮСТ ХҮРГЭЖ БАЙНА, ДУУЛГАЖ БАЙНА, ИНГЭЛЭЭ ГЭЭД ДАРАМТЛАХ ЁСГҮЙ ШҮҮ???

tusa [66.181.168.81] 2019-06-18 09:01:01

Дандаа гүжирждлэгийн юм ярьж битгий шоудаад бай. Хууль дүрмийн хүрээндээ ажиллаач. Сонгуульд ойртохоор нэг сүрхий олон түмний төлөө тэмцсэн хүн болж жүжиглэдгээ болчих хэрэгтэй. Энхсайхан чавганцыг хэн ч тоож сонгуульд нэр дүвшүүлэхгүй ш дээ. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг санаатай юм бол гэр бүлдээ хуулийн ойлголт өгөх хэрэгтэй дээ. Эсвэл өөрөө сайн дураараа ажлаа өгчих.

Б Ц [103.10.23.111] 2019-06-18 11:28:32

Жагсах тэмцэх үзэл болоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар иргэнд олгодсон эрх харин Энэ жагсаал үнэний төлөө юу Хэн нэг эрх мэдэлтэний санаачлагаар мөнгө орсон жагсаал уу гэдгийг шалгаж тогтоох хэргтэй Шалгаах гэдэг шууд баривчлах жагсаалыг хууль бусаар зогсоох гэсэн үг биш Мөрдөж шалгаж тогтоох гэсэн үг Мөнгөөр жагсаалд оролсон зохион байгуулсан хүмүүст хариуцлаг тооцож байх цаг болсон баймаар Цагдаагийн байгуулаг зориудаар худлаа мэдээлэл иргэдэд өгч хүч хэргэлэн хууль бус үүлдэл гаргасан бол мөн хариуцлаг хүлээх ёстой 7 сарын 1 ний алагын эзэн өнөөг хүртэл зүгээр л явсаар байна

Зочин [139.5.217.158] 2019-06-17 20:17:33

Дөрвөн залууг цагдаа тушаал биелүүлж буудсан шүү цагдаа ард түмнии төлөө юү дарга нарынхаа төлөө юү гэдэгт бүрэн итгэх хэцүү енгерех

ТЭРХҮҮ. М [66.181.185.252] 2019-06-17 19:52:17

ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭХ ЭНХСАЙХНЫГ БАРИВЧИЛЖ ЗЁРЧЛИЯН ХУУЛИАР ХАТУУХАН ШИЙТЭГВЭЛ ЗОХИЛТОЙ ТЭРНИЙ НСХӨР НЬ АН - Н ХҮН БАЙГАА ТЭРИЙГЧ ГЭСЭН ЗҮГЭЭР ОРХИЖ БОЛОХГҮЙ

зочин [139.5.216.138] 2019-06-17 19:07:46

эмэгтэйчүүдийн байгууллагууд хаана байна . энэ олон хар юмнууд ганц эмэгтэй рүү аймаар дайрч байна . баахан хөлсний хүмүүсээр муулуулж байна . хүний эрхийн комисс хаана байна . оюун санаа бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна . эмэгтэй хүн эх хүн рүү аймшигтай дайрч харлуулж байна. нийт цагдаагын албан хаагчдын эхнэрүүд үгээ хэлж энэ бүсгүйг өмөөрмөөр байнаа

зочин [202.21.100.210] 2019-06-17 15:13:25

Хөлсний жагсаал луйварчдийн улаан хамгаалагч хэдэн бор төгрөгөнд явж байгаа юм цагдаа бол хуулиа сахиулаад үүрэг гүйцэтгэж яваа жирийн ээж,аавын хүүхдүүд шүү.

Зочин [202.179.24.88] 2019-06-17 16:13:19

Нөхөр нь цагдаа юм бол нэр нүүрийг нь бодоод жагсахгүй байж болдоггүй юм уу тэр авгай нь.нөхрөөсөө илүү эрдэнэ гэж хамтрагчдаа үнэнч байх нь

зочин [202.126.89.211] 2019-06-17 15:11:36

АН ыг дагаж ард түмний үйлдвэр ААН ыг дээрэмдэх аянд гарсан уу

Зочин [124.158.110.82] 2019-06-17 14:47:09

хөлсний жагсагчид

horl [64.119.18.100] 2019-06-17 14:28:08

tsagdaa ysotoi butehgui baighuullaga hulgaichudasaa meduuleg avch chadahgui

Зочин [202.9.44.165] 2019-06-17 14:25:52

Хэн нь үнэн хэн нь худлаа ярьж байгаа юм бол Зүгээр л бичлэгээ тавьчих л даа

Нийслэлхүү [103.26.193.171] 2019-06-17 14:24:29

Монголыг маань дээрэмдэн цөлөмсөн Элбэгдорж, Миеэ нар болон АН-ын хамтарч хуйвалдсан луйврыг хамгаалах жагсаалд оролцогчдыг өрөвдөх хэрэггүй. Улс орноо дээрэмчдээс хамгаалцгаа.

Зочин [202.126.88.171] 2019-06-17 14:23:24

Balai abgai blee dee baasan gej Muuhai emee bsan ter tehnologi l ybj blee dee

kub [202.126.88.202] 2019-06-17 14:16:10

khuuli bus bol shuud l taraadag, takhin shutdeg amerikt ni shuud khuch kheregledeg juramtai khamgiin undur torguulitai baidag, Neg bol ene jagsagchid khuulia uurchlukhiin tuluu ekhlej jagsakh yostoi baikh ...

Зочин [202.9.42.137] 2019-06-17 13:58:20

Авгай гэхгуй наад муу цагдаа хувцас эрийн оронцогууд чинь албан тушаалгуй жирийн иргэдэд даргад зодуулсан уураа гаргаж явдаг нь унэн шуу дээ

Зочин [64.119.20.8] 2019-06-17 13:43:26

тѳрийн форм ѳмсѳж соёмбо зүүчихээд худлаа хэлдэг хүнд хэн итгэх бэ. ингэж худлаа хэлж болохгүй бодит бичлэг нь гараад ирэхээр юу гэхийн олон түмэн харах болноо

Зочин [202.55.191.205] 2019-06-17 13:36:49

хуулийн дагуу арга хэмжээ ав

Зочин [59.153.114.102] 2019-06-17 13:19:56

Huulich geed b gaa yumaa bas uurigee! Huulichdin ner buzarlaad tedni nerig barihig hen zuvshuursun yum tuund!!! Huulichid tiim huuli zurchsun asuudald irgedig turhirch jagsaj orilj yavdaggui Ted ternees uur ajil ih b a

Зочин [182.160.32.134] 2019-06-17 13:03:05

Цагдаад ийм дарамт байгаа. Энэ хүн худлаа. Ярьж байна

Зочин [59.153.114.102] 2019-06-17 13:21:17

Huts oo, Daravgar avgaig hen tooj daramtaldag yum! Uuuruu l tiim yum hiigeed b a sh te

Зочин [59.153.87.161] 2019-06-17 12:48:59

тэр худлаа мэдээлэл хийгээд байсан шар авгай чинь АН-*ын Эрдэнийн зүүн хөл гэсэн шүү

Зочин [64.119.23.94] 2019-06-17 16:33:20

гөрдөх гүжирдэхийн том сургуул гадаадад тогоссөн хэлтээ амтаа абгай гэсэн шуу.борхан минь.яадаг бэлээ?


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.