Тэгш бус байдлын талаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Д.Тулга / Хууль

Нэр бүхий иргэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орох, улмаар хуульчийн гэрчилгээ авах, цаашлаад хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон байна.

Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Сэтгэгдэл

Дэлхийн практик, бусдын хууль тогтоомжийг судлаач. [202.131.228.118] 2019-06-18 14:24:44

Дэлхий даяар л хуульчдыг ямар нэг ажил хийхэд янз бүрийн шалгуур (нас, урьд өмнө хийж байсан ажлын туршлага, мэргэшил г.м.) үйлчилж, тэдгээрийг шалгаруулж, тэнцсэнийг нь л ажилд авдаг/томилдог ш дээ. Аль ч улсад шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгч гээд орон тооны хязгаар байдаг. Түүнд нь тохируулж л хуульчдыг ажилд авдаг. Хуульч гэхлээр бүх ажлыг ШУУД барьж аваад хийчихнэ гэж аль ч хөгжилтэй улсад БАЙХГҮЙ. Иймд үүнд гомдоллож ҮХ-ийн цэцэд хандахаа больж үз. Дэлхийн практикийг судалж үзээгүй юм уу, хаашаа юм?

Зочин [66.181.161.15] 2019-06-18 16:11:24

huts chi

Зочин [43.242.241.154] 2019-06-18 13:07:41

Зөв асуудал тавьсан байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.