Цаг цагаар үнэ нь нэмэгдсээр байгаа махны асуудлыг яах вэ

Aдмин / Эдийн засаг

-НААДМЫН ҮЕЭР МАХНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ-

Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч илүүтэй хөөрөгдөл, үүсгэж иргэдийг “сөхрүүлэх” шахлаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тавдугаар сарын 14-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж “Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэж хэлээд бүтэн нэг сарын нүүрийг үзэж буй ч махны үнэ тогтворжсонгүй. Харин ч эсрэгээрээ үржлийн бус малыг БНХАУ руу амьдаар нь гаргахаа мэдэгдэж монголчуудыг хэсэг бужигнуулав. Уг нь жил бүр махны үнийг тогтворжуулахаар нөөцийг махыг бэлтгэж ирсэн. Гэвч энэ жилийн хувьд нөөцийн мах хэрэглэгчдэд оройтож хүрэхийн зэрэгцээ өмнөх жилүүдийнхээс үнэтэй, ховор байгаа гэсэн шүүмжлэл дагуулсаар л байна. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж жилд дунджаар 12 мянган тонн махыг бэлтгэдэг байсан бол энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонн махыг бэлтгэсэн нь махны үнэ өсөхөд, хомстол үүсэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Нөөцийн махны 30 хувийг тавдугаар сард, 50 хувийг энэ сард, сүүл нь үлдсэн хувийг гаргахаар бэлдэж буй гэдгийг салбараас нь мэдээлсэн.

Хэдхэн хоногийн дараа Үндэсний баяр наадам болно. Энэ үеэр махны үнэ ахиад л өснө. 60 сая гаруй малтай атлаа яагаад гуравхан сая хүн амаа махаар дутаалгүй, хямд үнээр иргэдэд нийлүүлж чаддаггүй вэ гэсэн асуултад тодорхой хариулт өгөх эрх мэдэлтэн нэг ч алга. Махны үнийг жилийн дөрвөн улиралд тохируулан өсгөж, бууруулалгүй нэг түвшинд барих боломж бидэнд байдаг ч хүсэл байдаггүй нь харамсалтай. Ялангуяа хавар, зуны эхэн сард ёс юм шиг махны үнэ өсдөг. Бид энэ удаад “Хүчит шонхор”, “Баянзүрх” худалдааны төвд мах хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сурвалжилсан юм.

image

Эхлээд “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Хүн сийрэг байв. Өмнө нь иргэд мах, хүнсний ногоо, гурил, будаагаа бөөнд нь аваад явдаг байж. Гэтэл дээр дурдсан барааны үнэ өртөг өндөр байгаа учраас иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдаачид ярьж байв. Махны үнэ адуу, үхэр, хонь, ямаанаас шалтгаалаад кг нь 8000-14.500 төгрөг байх аж. Тодруулбал, адууны ястай мах 11.500-12.000, цул нь 13.000 төгрөг байгаа бол хонины мах ястай мах 10.800, цул нь 11.000-12.000 төгрөг байна. Харин үхрийн цул мах 14.500 төгрөгт хүрчээ. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 200-600 төгрөгөөр буурсан байгаа байдал нь. Хонь, үхэр, адууны махны үнэ өндөр байгаа учраас иргэд арай хямдаар нь тэмээний мах авдаг аж. Нийслэлчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдааны төвөөс хоосон тороо шажигнуулаад гарч буй иргэд олон харагдав. Харин “Хүчит шонхор” зах дээр хонины мах 9500-12000, ямаа 8800-9500, үхэр 11000-13500, адуу 9000-9500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Махаа дагаад толгой, цувдай, элэг, бөөр, зүрх гэх мэт дайвар бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээнд өссөнийг худалдан авагчид ярьж байлаа.

image

Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн учраас наймаачид нэг хэсэгтээ л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх биз. Угаасаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ наадам өнгөртөл дахиад өснө гэдгийг жижиглэн худалдаачид ярьж байв. Харин үүнийг зогсоох, хазаарлах эрх мэдэлтэн нэг ч алга. Цалин хөлс нэмэгдэхгүй атлаа цаг цагаар барааны үнэ өсөөд байгааг хэн анхааралдаа авах вэ. Эцэст нь дурдахад, хонь, үхэр, адууны мах хэдэн жилийн өмнө бидний тансаг хэрэглээний зоогт хамааралтай байсан тахиа, гахайны гаралтай бүтээгдэхүүнээс ч илүү үнэтэй боллоо. Үүнээс үзэхэд бид хэт тансаг хэрэглээтэй улс болж таарах нь.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Hohi ni ee, temtsej chaddaggui arduud [108.218.234.108] 2019-06-20 05:43:37

Bur ulam usuh heregtei. 1 kg = $10 bolog, tegj baij ene arduud 1 temtsej ehleh baih. Denduu noomoi, deer garsan hedhen luivarchdaaraa darluulaad l ulsuud l suugaad baidag. Odoo yahav dee erthen temtseh chin yasiin, hohi ni

Зочин [202.131.227.178] 2019-06-20 03:05:36

зуны 3 сар мах идэхгүй ногоо өндөг ид.

Zochin [66.181.183.108] 2019-06-20 05:51:43

Mongolin mal yun 60 say hudlaa too

Ганбаа [202.55.191.130] 2019-06-19 23:48:01

Мах их идмээр байвал ихээр л ажиллах хэрэгтэй дээ.

Jargal [202.9.42.226] 2019-06-19 23:24:50

Улаанбаатар хот дэлхийн өндөр өртөгтэй хотуудын нэг болсон.

Зочин [202.126.88.166] 2019-06-19 15:57:21

Засгийн газар, ард нь байгаа ерөнхийлөгч, их хурлыг тараах огцруулах хүч ард түмэнд байгаа.даанч ард түмэнд зориг зүрх, ухаан, эв нэгдэл алга.одоо яаая гэхэв хохь нь!

Б Ц [103.10.23.111] 2019-06-19 15:51:01

Мах үнтэй болох нь Монголчуудад харагтэй Харин төрөөс ард иргэдэд худалдаалах манхий үнийг зогцуулдаж өгөх хэрэгтэй

зочин [66.181.161.28] 2019-06-19 11:54:24

засаг огцрох хэрэгтэй . мах бол аймаар үнэтэй болсон

4909 [202.126.88.151] 2019-06-19 11:15:01

Мал нядалгааны асуудал маш дампуу. Энэ талаархи стандарт одоо болтол гаргахгүй,гаргахыг хүсэхгүй байгаагийн улмаас ченж нарын гараар дамжиж үнэ нь нэмэгдсээр байна. Ченжийг хятадууд командалсаар байгааг сайдын сэнтийд үзэл бодлоосоо урван урван байж удаа дараалан залардаг Улаан мэтийн амьтад мэдэхийн цаагуур мэдэж байгаа.Эх орныхоо төлөө ийм амьтад юу ч хийгээгүй,одоо бүр хорлон сүйтгэхгэх үйл ажиллагааг ил тод явуулдаг боллоо.Ийм хүмүүсийг сонгож байдаг нь сонгогч бидний буруу байж магадгүй.Гэхдээ Улаан болон түүний хамтрагч Тэрбишдагва, Бадамжунай,Батзориг,Насанжаргал,Сэргэлэн гээд луйварчид ХААЯ-ны сайд байгаад энэ салбарт юу бүтээсэн билээ.ХААЯ-ны байранд сайн лам нараар сан тавиулж сайтар ариутгаад ч нэмэргүй байх даа...Энэ салбараас ХАА-н салбарыг чин сэтгэлээсээ аваад явчих аавын хүүд нар олон бий дээ

Зочин [49.0.171.43] 2019-06-19 10:57:56

khurelsuh said ooroo sanaachilsan shu de mahnii exportoo nemegduulne gej

Зочин [49.0.171.43] 2019-06-19 10:43:45

Khurelsuh erduu 2 sariin umnu yu gej yarij baisniig sanaarai mongolchuud het ih mah idej baina mahaa urd hurshiin humuustei huvaaltsah yostoi uhaanii yum yarij baisan shu de bugd l harsan

зочин [66.181.169.66] 2019-06-19 10:51:51

угаасаал ийм болно гэж мэдээд хэлж байжээ

саран-очир [66.181.169.66] 2019-06-19 10:36:33

Хөдөө баруун аймагт нэг төлөг 60 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг төлөгнөөс 15 кг мах гарна. Хотруу тээвэрлэхэд 1 кг мах 200 төгрөгийн ачааны хөлс төлнө . малчны хотноос бэлтгэгдсэн 15 кг мах хотын эмээлтийн зах дээр очиход 1 кг нь 4500 төгрөгийн өртөгтэй очно. үүнээс цаашаа хотын иргэн та бод тэгээд бодит өртөгийг тооц . зохицуулах боломж харагдаад л байгаам даа . Даанч төрийн мал мах хардаг нүд өвгөрч муудсан байна

Зочин [64.119.26.143] 2019-06-19 14:56:05

1 л дизель түлш 2370 байхад кг мах зөөхөд 200 болно гэдэг итгэхэд бэрх юм. Прүүсээр зөөдөг юмуу

Даваа [66.181.169.66] 2019-06-19 10:27:27

Хөдөө малчины хотод мал махны үнэ өсөөгүй. Зөвхөн чээнжүүдийн гарт л өсөөд байгаа мөнгө ороод байгаа бишүү Хэдхэн чээнжийг давах ухаан монголын төрд дутаад байгааг яалтай ч билээ дээ . улаан сайд улаан махаа тогтвортой үнэтэй байлгаж чадахгүй байж албаа өгмөөр байгаамдаа. Цөөхөн иргэдээ малтай монгол махаар дутаахыг хараад ичэхээс өөр яалтай билээдээ

Зочин [202.126.88.153] 2019-06-19 09:47:16

Мах одоо буухаасаа өнгөрсөн.Бага зэрэг буурсан ч иймэрхүү үнэ нь хэвийн үнэ болох байх шүү.Үнийн өсөлтийг сөрөх иргэдийхээ орлого , цалинг нэмэх нь л хамгийн зөв гарц болов уу.

Зочин [103.229.123.220] 2019-06-19 09:11:12

зуд цас боллоо гээд хотынхоноос тусламж гуйж иргэдээс 2-3 ѳдрийн цалинг нь суутгаж авдаг, тѳсвѳѳс тэжээл ѳвсний мѳнгѳ гаргах болохоор л мал малчид бүхэнд хамаатай болдог шүү.

Зочин [66.181.185.221] 2019-06-19 16:50:07

Тийш дээ дээрээс нь өвс ус бэлчээр бүгд үнэгүй хотын бид ямар нэгэн ажил хувиараа эрхэлэхэд ус тог хог том жижиг татварууд шалгалт дарамт зөндөө л байдаг Гэтэл малчид сайхан л бна ш дээ

Зочин [66.181.169.66] 2019-06-19 10:47:52

Хүнд хэцүү үе байдагаа тэр бүрт малчин бид та бүхнээс гуйдаггүй юмаа . Олонд таалагдах гэсэн улс төрчидл бидний өмнөөс энэрэнгүй өгөөмөр зан гаргаж гуйдаг болтой юм билээ. Тэгээд зүгээр үнэгүй өгч байгаа юманд хөдөөний малчин би байтугаа хотын эрхэм ухаантан та ч дургүйцахгүй байлгүй дээ

Зочин [192.82.65.120] 2019-06-19 08:40:26

ХӨДӨӨНИЙ ТЭНЭГ ЗӨВХӨН ӨӨРИЙН ХУВИА БОДСОН ТЭНЭГҮҮДЭД ГАНЦХАН ҮГ ХЭЛЬЕ ОЙЛГОХНУУ ХАРИН ЯМАРЧ УЛСАД СТРАТЕКИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЖ БАЙДАГ ЮМ ТЭР НЬ ГАДШАА ЭКСПОРТЛООД БАЙДАГГҮЙ ТЭР гь МАХ ХӨДӨӨНИЙ ОРКУУД УДАХГҮЙ МАЛЛАХ МАХГҮЙ БОЛОХОО МЭДЭХГҮЙ ҮНЭТЭЙ БАЙНА ГЭЭД БАЯСААД МАЛАА ЗАРААД ДУУСААД ЯАХ ВЭ

Зочин [66.181.169.66] 2019-06-19 10:45:00

Хөдөөний тэнэгүүд нь махны үнэ өсгөөгүй ээ . бид хямд зардаг хэвээрээ л байгаа харина Хотын ухаантан та манайд ирээд хямд авч болдоггүй юмуу .

н [202.179.31.64] 2019-06-19 08:36:09

мах идмээр байгаа хүмүүс нийлээд махны чиглэлийн юм хий дээ. Тахиа ч билээ өсгөөч. Нараа хөдөлгөөө. кк

Иргэн [203.217.139.225] 2019-06-19 07:09:00

Мал, махны үнэ өсч хөдөөд амьдрал гайгүй болвол хотод үй олноороо цугларч, хот бузарлаж, нүүрсний утаагаар утаад байгаа оркууд харин буцаж нүүж мэдэх юм. Тэгвэл их сайн байна

Mongol [77.119.131.70] 2019-06-19 07:02:49

Hahahahaha. 60 70 say maltai mongol 3 say hunee mahaar hangaj chadahgui baina gedeg yunii gutamshig we! Yamar ch chigleleer n haraad uzsen ene bol mongoliin zasgiin gazariin gutamshig!!!

Зочин [202.55.191.130] 2019-06-19 23:49:59

70 сая мал нь дандаа хувийнх болохоор, ажилгүй иргэдээ тэжээхийн тулд буцаад социализмдоо очих уу????

Зочин [66.181.169.66] 2019-06-19 10:48:42

Энэ монгол зөв хэллээ

зочин [202.9.43.249] 2019-06-19 06:48:01

60 сая мал чинь хувийн өмч одоо нийгмийн мал гэж байхгуй

Зочин [103.229.176.130] 2019-06-19 05:32:30

Улаанбаатарт амьдардаг хүмүүс бүгдээрээ цагаан хоолтон болцгооё, тэгээд малын махаа зөвхөн экспортонд гаргаж улс доллартай болог , малчид бол яахав махаа иднэ л биз

Zochin [202.126.89.169] 2019-06-19 05:13:40

Daraa jil joohon hymd mah idej magadgvi songuul bolih uchiraas

Зочин [202.179.25.189] 2019-06-19 05:03:03

улааныг баздаг азгайтай нь эргүүлээд суулгахаас

Зочин [202.9.42.74] 2019-06-19 04:57:31

Хүрэлсүх Хятадуудыг л махаар хангана гэж 2 жил ярьлаа Монголчуудаа махаар хангах талаар юуч ярихгүй байна Өнгөрсөн намар нөөцийн мах бэлдэх талаар юуч хэлсэнгүй сайдаач үүрэээгдээгүй Нөөцийн мах бага байгаа нь Улаан сайдтай холбоогүй Хүрэлсүхтэй л шужд холбоотоы

Зочин [203.91.115.38] 2019-06-19 04:00:45

Mah unetei bna geed bgaa nuhdud ter geniin uurchlultei tahia gahaini mahaa ideed hevtej bai

Зочин [66.181.169.162] 2019-06-19 06:47:55

Чи тэгвэл хөдөөнөө малын махаа идээд хэвтэж бай битгий хотод ир орк минь

Zochin [202.126.89.87] 2019-06-19 03:56:19

Ulaaniig ovoo hun gej boddog bsan ovoolson baas bjee. Mori mal uydag sonirhdog Mongol setgeltei hun gej enduurch baijee. Malaa amidaar ni hujaagiin mahnii mashind tushaah gej ulairch bgaag ni bodohod hujaagiin shees yum bna. Zunug Ulaan ogtsrood uguuch.

zocj [219.142.99.23] 2019-06-19 03:58:56

ugaasaa l ulaan ovgon butehgui .

Зочин [150.129.141.57] 2019-06-19 03:48:51

Суудал бөглөж хор найруулж сайд хийсэн хэдэн өвгөчүүл АНын Го шиг гэртээ суугаачээ

Зочин [202.179.24.125] 2019-06-19 03:39:56

Бид сонгуулиа яаж өгч байсны үр дүн 60 сая малтай байж газрын баялгаасаа түй ч хүртэхгүй ходоодоороо тоглуулаад авдаг шүлсний чинээ цалингаа хэдэн кг махнаас өгөөд явж байгаагаа хүмүүс минь мэдэж байна уу тахиа гахайнаас үнэтэй байхыг дэмжиж байна гэхдээ авч бгаа цалинтай минь дүйцээд явах хэрэгтэй энэ бол МАНАНГИЙН эцсийн биднийг чадаж бгаа оролдлого гэж ойлгодог

Ганбат [203.91.115.39] 2019-06-19 03:34:22

Одоо жаахан сэтгэл гаргачих ?

Лхагва [203.91.115.39] 2019-06-19 03:32:26

Зөв зохистой бодлого явуулаад яаралтай арга хэмжээ авахад болно шүү дээ?Одоо жаахан сэтгэл гаргачих ???

Зочин [202.55.188.46] 2019-06-19 03:19:21

Махны үнэ цаашид ѳсѳх ёстой. Малчдын эрх ашигийг хамгаалсан байгууллагууд махны үнийг гадны улсад зарагддаг үнэтэй ѳрсѳлдүүлэхийн тулд ямар ажил зохиох вэ гээд явж байдаг. Алт нүүр зэс биш биднээс хамааралтай таваарын ѳсѳж байгаа нь үнэхээр ховор тохиолдол. Махны үнэ ѳсвѳл малаас хамааралтай монголчуудын амьдрал жинхэнэ утгаараа дээшилнэ. Хѳдѳѳ хотын иргэдийн статистик, хѳгжлийн индексүүдийн ялгаа багасч ирнэ. Энэ бол их сайн зүйл. Монгол эр хүний шалан дээр унасан байр суурь ѳндийнѳ. Ѳрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо буурна. Валютын ханш буурахад ч нѳлѳѳлнѳ. Хѳдѳѳд ѳсѳлт бий болж хѳгжил тогтворжино. Хотын хүн ам сийрэгжинэ. Утаа багасна. Түгжрэл буурна. Тѳр энэ үзэгдлийг маш зѳв удирдах хэрэгтэй. Манайх шиг ядуу буурай орны хувьд ѳсѳлт хѳгжлийн маш ховор мѳчлѳг тохиож байна.

Зочин [66.181.169.162] 2019-06-19 06:49:55

Экспортоор гарж байгаа мах аа өндөр үнэтэй гаргана биз, Дотооддоо зарж байгаа махны үнэ өсөөд яадын хэдэн малчид биш хэдэн ченжүүдийн л архины мөнгө нэмэгдэнэ биз. Эргүү ац вэ чи чинь

Irgen [192.82.64.220] 2019-06-19 06:01:21

Shar khadruugaa yavakh tsag chini boltson bna.

Zochin [202.126.89.108] 2019-06-19 03:18:35

Ene turd shurgasan hulgai huud uursduu mah huurugduj dundaas ni yum unagaj avliga avsan yum shig bn!

b [66.181.168.8] 2019-06-19 03:02:03

махны үнэ өсөөд байвал малчин болохгүй юу

Зочин [66.181.169.162] 2019-06-19 06:50:46

Чи хөдөө байл даа тэгвэл малаа маллаад махаа зараа баяжаад байж бай битгий хотод ирж оркын тоо нэмэгдүүлээд бай!!!

зочин [66.181.184.152] 2019-06-19 02:50:08

Залуужуулж сольсон эхнэрийнхээ дүүд л тал засахаас монголын ард түмэн хоолтой,хоолгүй байх нь энэ Улаанд огт алга.Ард түмнийхээ хоолны асуудлыг шийдэж чадахгүй бол Хүрэлсүх минь мянга том дуугараад үр дүн гарахгүй шүү.Одоо энэ улаан гэж нэг албан тушаалын хэнээтнээ тэтгэвэрт нь суулгаж олигтой хүн ажиллуулаачээ ХҮРЭЛСҮХЭЭ

Зочин [66.181.188.229] 2019-06-19 02:16:32

YADAJ ZUNII HALUUND MAH IDHEE BOLICHOOCHDEE! Matsag,eruul huns gej neg saihan songolt bainashuudee.eruul mend, ediin zasag, setgelzuin mash olon taliin ach holbogdoltoi shu humuusee

өндөр настан даш [66.181.191.123] 2019-06-19 02:14:29

Залуу эхнэрээ дүүтэи нь тоиглоод ард түмнээ бодох зав алга мөнгөтэи нь идээд баи мөнгүи нь өлсөөд дуугүи баи гэж залуу амраг хэлсэн болов уу

Зочин [202.131.228.167] 2019-06-19 02:12:09

Сда юм аа. Тэр улс төр мөр нь хамаа алга. Халаас нимгэрээд байхад ходоод руу гараа дүрэхээл байчихмаар юм аа. бүтэн төлөг авдаг үнээр 2 3 хан кл мах авч идэж байншдээ.

Зочин [192.82.65.120] 2019-06-19 01:46:46

ЭНЭ ХУДЛАА попроод байгаа хүрэлСҮГийн ЗГ унагаж байж л энэ малыг урагшаа гаргах ажиллагааг зогсоож мах хямдарна.

Эх оронч [202.9.43.73] 2019-06-19 01:32:24

30 жил их хурлын гишүүн хийж дархлагдсан 2 намын хэдэн өвгөн улс төрчид одоо тэтгэвэртээ гарахгүй бол улс мөхөх нь.Олон удаа сайд хийлээ салбаруудаа улам унагаад б.а.өөрсдөөсөө ард түмнээсээ үр хүүдээсээ ич.Улаан,Нямдорж,Н,З.Энхболдууд, Сү,Батболд,Лүндээжанцан,Дорлигжав,С.Эрдэнэ гэх мэт.Ямар ч бодлого санаачлага сэтгэлгээ байхгүй нь танигдсан жижүүрийн хэдэн үгтэй хуучирсан дэлхийн соёл тeхнологоос хол хоцорсон эдгээр хүмүүс тэтгэвэртээ ард түмэндээ буян болооч.

Зочин [202.21.108.233] 2019-06-19 05:55:47

tetgevert gargah erh ni bidend 4 jild neg udaa olddog. teriigee zov ashiglej chaadahgui bol yaaya gehev.

b [66.181.168.8] 2019-06-19 01:26:56

ugaasaa mongol maliin мах чинь тансаг хоол, гахай тахианы мах чинь гадаадад хамгийн хямд байдаг, хямдыг нь бодож идээд байхаар үхтлээ залхдаг дорд мах

Зочин [192.82.65.120] 2019-06-19 03:37:38

ХӨДӨӨНИЙ МАЛЧИН ОРКУУД Л ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙГАА ТЭГҮҮЛ МАЛЧИДААС АЖИЛЧИДААС АВДАГ ШИГ ТАТВАР АВАХ ХЭРЭГТЭЙ УС БЭЛЧЭЭР МАЛ БОРЛУУЛСАН МАЛЫН ХӨЛИЙН ГЭЭД БҮГДИЙГ АВЧ БАЙЖ ШУДАРГА БОЛНО

Irgen [202.21.96.212] 2019-06-19 01:56:07

Ynen sh t. Ghai tahianii mahnaas Mongol maliin mah ynetei baih ustoi..Medeej yyniig dagaad maliin eruul chinar yarigdah ustoi!!!

Зочин [192.82.65.120] 2019-06-19 01:47:34

жинхэнэ үхэр толгойтой хүн үүү чи

Зочин [202.9.43.28] 2019-06-19 01:24:19

Монголын баялаг үнэд орсонд баярлах хэрэгтэЙ

Зочин [103.10.23.111] 2019-06-19 15:54:44

МОНГОЛЫН БАЯЛАГ ҮНТЭЙ БОЛОЖ БАЙГАА НЬ МОНГОЛЧУУДАД ХЭРЭГТЭЙ МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ИРГЭДЭД ХУДАЛДААЛАХ МАХАНЫ ҮНИЙГ ХАМГИЙН БАГА БАЙГААР ЗОГЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ АЛДАГДАЛЫГ НЬ ГАДАГШАА ҮНТЭЙ ГАРЧ БАЙГАА МАХАНЫ ҮНИЙН ЗӨРҮҮГЭЭС ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

Зочин [66.181.169.162] 2019-06-19 06:53:16

Хөдөөнөө бай малаа маллаад аргалаа түлээд айргаа уугаад тэндээ бай битгий ир

Зочин [64.119.17.113] 2019-06-19 01:16:43

Энэ балиар худалч Улаан сайд огцор тэтгэвэртээ суу чи зоноод бна гараас чинь ажил гарахаа байлаа улаан цайм ашиг санирхолоо хийгээд бна хурдан огцор дэммй естой гай болно зурдал хурдал огцор

иргэн [103.194.176.117] 2019-06-19 01:02:44

тахиа гахайнаас үнэтэй байх нь буруу биш


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.