3х3 ДАШТ: Монголын сагсчид ОХУ-ын багийг хожив

М.Амаржаргал / Спорт

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Голландын Амстердам хотод эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөж байна. Уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож байна. Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болж, эрэгтэй баг ОХУ-ын багийг 14:12-аар хожсон бол эмэгтэйчүүд Ираны багт нэг оноогоор /19:18/ дийлдлээ. Манай эрчүүд хоёр жил дараалан ДАШТ-д ОХУ-ын шигшээ багийг хожиж байна. Харин анх удаа ДАШТ-д өрсөлдөж байгаа эмэгтэй баг Ираны багтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлж, тоглолтын төгсгөлд нэг оноогоор хожигдлоо. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно. Монголын эрэгтэй баг”В” хэсэгт ОХУ, Украйн, Эстон, Пуэрто-Рикотай таарсан бол эмэгтэй баг “С” хэсэгт Румын, Иран, Чех, Испаний багуудтай багтсан.

Өчигдөр болсон хэсгийн эхний тоглолтууд эрчүүд хойд хөршийг хожиж, эхний хожлоо авсан бол эмэгтэй баг Иранд дийлдлээ.

ХЭСГИЙН ДҮН:

Монгол 14:12 ОХУ
Монгол 18:19 Иран /эмэгтэй/
Монгол – Эстони
Монгол – Румын /эмэгтэй/

Эрэгтэй:

A хэсэг: Серб, АНУ, Голланд, Турк, БНСУ
B хэсэг: ОХУ, Монгол, Украин, Эстон, Пуэрто Рико
C хэсэг: Словен, БНХАУ, Литва, Катар, Франц
D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали

Эмэгтэй:

A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан
B хэсэг: Франц, Япон, Швейцарь, Австрали, Андорра
C хэсэг: Монгол, Румын, Иран, Чех, Испани
D хэсэг: ОХУ, Украин, Индонези, Итали, Шинэ Зеланд
Зургаан өдөр үргэлжлэх тэмцээнийг Монголд MNBA Sports TV Channel суваг шууд дамжуулан үзүүлж байна.


Сэтгэгдэл

Дорж [203.91.115.39] 2019-06-19 14:55:34

Хожсон бол хожсон ? битгий зусард?

ОХУ ИХ Гүрэн бодож ярь? [203.91.115.39] 2019-06-19 14:50:30

Агуу том улс ам тат?

Зочин [202.70.37.34] 2019-06-19 13:13:32

орос ах нартаа буугаад өгчихгүй

Зочин [202.21.108.233] 2019-06-21 14:37:44

ted nar ah nar bish. heden batsaanuud l bgaa shd

Зочин [66.181.176.176] 2019-06-19 10:56:15

тэгээд эстонийг хожсон юм уу үгүй юм уу текстэнд нэг ч өгүүлбэр алга

Зочин [202.179.31.63] 2019-06-19 10:51:44

Хулмастай халтар оросыг боогоод ал, тэднийг ертөнц өмөөрөхгүй

Гомбо [203.91.115.39] 2019-06-19 14:55:23

Ялихгүй зусар? ??????????

ӨВГӨН АХ [202.9.42.221] 2019-06-19 10:35:40

САГСАН БӨМБӨГИЙН ЗАЛУУСДАА ЭНЭ ЧИГЭЭРЭЭР ЭРЧЭЭ АЛДАХГҮЙ, ЭЛДЭВТ САТААРАХГҮЙ ЯВСААР ХҮССЭН ӨНГИЙН МЕДАЛИА ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮЖ, ХӨВЧИН ДЭЛХИЙД МОНГОЛОО ДУУРСГААД ИРЭХИЙГ ЕРӨӨЕ!

hehe [202.131.245.34] 2019-06-19 10:24:12

ene jil medal l harj bga shu


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.