Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг магистараар төгсгөхөөр завджээ

М.Амаржаргал / Боловсрол

НМХГ-аас дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил илрүүлж, 80 зөрчил буюу 20.9%-ийг шалгалтын явцад арилгууллаа.

Боловсролын хяналтын чиглэлээр дараах зөрчлүүд илэрчээ

  • “Сутай”, “Эко Ази”, Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургуулиуд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.
  • “Сутай” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “эрх зүй”-н, “Шинэ монгол” технологийн коллеж, “Чингис хаан”, “Эко ази” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “инженер, технологи”-ийн, “Глобал удирдагч”, “Чингис хаан”, “Тэнгэр”, “Шинэ иргэншил”, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Орхон”, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “багш”-ийн, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “гадаад хэл”-ний, “Чингис хаан” дээд сургууль, “Орхон” их сургуулиуд нь “нягтлан бодох бүртгэл”-ийн тус тус мэргэжил хөтөлбөрийн лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байна.
  • “Сутай”, “Шинэ иргэншил”, Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургууль, Шихихутуг их сургууль, Эрдмийн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиуд нь шаардлагад нийцсэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй байна.
  • “Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй.
  • “Глобал удирдагч”, “Тэнгэр” ДС, “Гурван-Эрдэнэ” багшийн ДС, Радио телевиз, медиа урлагийн ДС, “Улаанбаатар эрдэм” ИС-иудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
  • “Глобал удирдагч” дээд сургууль нь бизнесийн удирдлагын магистрын ангид бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг элсүүлэн суралцуулж төгсгөхөөр БСШУСЯ-нд дипломын захиалгыг хүргүүлжээ. Энэхүү төгсөлтийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн дүнг үндэслэн тус газрын 2019.05.31-ний өдөр “Хяналт тавьж ажиллах тухай” 02-01/3004 дугаарын албан бичгийг БСШУСЯ-нд хүргүүлж зөрчлийг таслан зогсоосон.

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр:

  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Pадио телевизийн дээд сургуулиуд нь барилга байгууламжийн зориулалтыг өөрчлөн засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй.
  • “Шинэ иргэншил” дээд сургуулийн зарим анги, танхимуудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, лекцийн танхимд механик агааржуулалтгүй.
  • Pадио телевизийн дээд сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй, цэвэрлэгээний материал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нь шинжилгээний бичиггүй байна.
  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус” дээд сургуулиуд нь ундны усны стандарт аюулгүйн шаардлага хангасан талаар дүгнэлтгүй.
  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус”, Pадио телевизийн дээд сургуулиуд нь “дотоод хяналтын журмыг боловсруулан баталж мөрдөөгүй.
  • Pадио телевизийн дээд сургууль нь ариун цэврийн шаардлага хангахгүй хог хадгалах цэгтэй.
  • “Мон Алтиус”, “Шинэ иргэншил”, Pадио телевизийн дээд сургуулиудын лекц, хичээлийн танхим, номын сан, ариун цэврийн өрөөнүүдэд агаар сорох системгүй, эмчийн өрөөгүй, эмчгүй, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй.
  • “Шинэ иргэншил” дээд сургуулийн дотоод болон гаднах орчинд утаат тамхи татахгүй байх анхааруулга, санамж байршуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Зөрчил гаргасан сургуулиудад торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг даалгавар боллоо. Цаашид шалгагдсан 15 сургуулиас 7 сургууль сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл дээр сүүлийн 3-4 жилийн хугацаанд тодорхой чиглэлээр элсэлт аваагүй тул БСШУСЯ-нд элсэлт авагдахгүй байгаа мэргэжлийн чиглэлийг хасуулах саналыг хүргүүлэх ажил хийгдэнэ.


Сэтгэгдэл

Зочин [49.0.212.51] 2019-06-27 14:03:35

МУИС-г шалгаачээ. Тэнд ажилладаг янзан бүрийн захирлууд нь оюутны төлбөрийг зугаа цэнгэлдээ зарцуулж, гадаад явсан хүмүүс байна. Тэр салбар сургуулиуд нь ч ялгаагүй. Бөгсний донтон авилгачдаар дүүргсэн газар байна

Багш [66.181.161.69] 2019-06-25 07:51:27

Глобаль удирдагч сургууль хөнгөлөлттэй магистрын сургалт гэж баахан мөнгө аваад жил болохгүй л хүмүүс төгсгөөд байгааг авч үзнэ үү

pkxny [202.179.26.153] 2019-06-25 05:09:19

дээд боловсролын байгууллагууд хуурамч диплом зарах нь их шүү дээ . сэрүүлэг дээд сургууль газарчин гээд л дурьдаад байвал олон байхөө

Зочин [124.158.76.26] 2019-06-25 05:04:46

Улсын том том сургуулиудаа хянаач ээ, сургалт, чанар гэж огт байхгүй, багш нарын ихэнх (эр) нь охидын хормой хот руу шагайдаг, дарамталдаг, өнгө зүсээр нь ялгадаг, ямар ч хэрэггүй үнэтэй ном шахна, авахгүй гэвэл муу гаргана, муу авбал кредитийн мөнгөөр шатна, өнгө, мөнгөний шуналтай багш нартай нэрнээс цаашгүй улсын сургуулиуд, цол нэрээ их юманд бодчихсон өөдгүй хулгайчуудтай улсын сургуулиуд их байдаг,

Зочин [202.179.25.238] 2019-06-24 02:54:20

Зохиомж гээд дээд сургууль сургалтын зээлээр өвөл бүртгээд хавар нь учиргүй олон магистр төгсгөөд байна. Хэдхэн удаа зөвхөн хагас сайн өдөр өөрийн хичээлийн танхимд бус ажиллаж буй газрын ажлын байранд ороод л магистр хамгаалаад байна. одоо бакалавр биш магистр ажилд авна нээх удахгүй доктор профессор ажилд авна гэсэн зар явахад гайхахгүй болжээ. Их дээд сургуулийн магистр докторын чанар дипломонд хяналт тавиачээ. Тэнд сурч байгаа хүмүүс сургаж байгаа гэх сургужль багш нарынх нь өмнөөс ичээд санаа зовоод бичлээ.

Зочин [202.9.42.82] 2019-06-24 00:48:59

20 dotor l baihad hureltseetei

Зочин [103.57.92.98] 2019-06-23 15:38:22

МҮИС шалгалт оруулаач ээ

Зочин [66.181.177.33] 2019-06-23 14:40:22

Этүгэн,,МҮИС иудыг шалгаагүй юм уу? Бас л асуудалтай. Ялангуяа ЭТҮГЭН сургуулийн Анагаахын салбар.

Арай [120.16.164.163] 2019-06-23 05:50:37

Хаах хэрэгтэй энэ олон их дээд сургуулиудыг. 5,8 сая хүн амтай Сингапур 45 их сургуультай? 18,5 сая хүн амтай Казахстан 122 их дээд сургуультай биднээс илүү чанартай боловсрол хүртээмжтэйгээр олгоод болоод улс эх орон нь хөгжөөд болоод л байна. 20 хүртэл цөөрүүлж Мэргэжил сургалтын төвүүд байгуул оронд нь.

Зочин [176.179.128.255] 2019-06-22 10:35:17

Haagaachee 20 garui day huntei australi ulsad 20 iod deed surguuli bna barag bugdeeree delhiid terguuldeg uhruud yu surdag yum icheechee

Зочин [202.55.191.40] 2019-06-21 13:23:09

Ter muu global udirdagch ch gene uu ukhsen nokhoin otsgoriin surguul olon khuniig khuursan baikh shuu. Iimerkhuu muusain niigem buzarlasan khogiin gazruudiig bushuukhan khaaj daldruulakh kheregtei.

Зочин [202.55.191.40] 2019-06-21 13:21:40

Ter muu global udirdagch ch gene uu muu ukhsen nokhoin otsgoriin surguul olon khuniig khuursan baikh shuu.

Huuhdee buu oruul [108.218.234.108] 2019-06-21 07:54:36

Chanargui muusain ih deed surguuli ner zuusen orontsguudad ta nar uursduu huuhdee bitgii avaachij uguud bai. Tegvel naaduul chin ayandaa uursduu dampuurna. Er ni mongold surguulid surgaj baisnaas shuud 3 gadaad ruu ajild yavuulaad amidral uzuul, tegeed daraa ni surgah heregtei.

zochin [103.229.120.236] 2019-06-21 06:59:25

buh l surguuli adilhn chanargui bga haa bn ter mundg bolood tugsuj bga oyutnuud huuhdiin too n 500s doosh chanariin uzuulelt hugjliin uzuulelt surah orchin zergiig hargalzaj surguuliudg tatan buulgh m zuv ghde gol n yamnaas chanariin hutulburiin hyanltg mash sain hiih heregt tghgui hudlaa meregjliin hyanlt gj hddn garuud bolovsroliin hutulbur chanariin indeksee mdhgui zugeer l huuchin hden uzuultee bariad uhsen hen ch shiveed gargtsan tsaasnaas yum haraad neheed suuj chdna shde gol n chanar gj chuhal zuil bn

Зочин [202.21.118.90] 2019-06-21 05:44:47

Ийм сургуулиудыг хаах хэрэгтэй

Зочин [150.129.142.188] 2019-06-21 05:28:30

их длээд сургуульд тавих хяналт шаардлагаа өндөрсөгөөд өгөөч ээ БСШУЯ юу хийгээд байдаг юм бэ нэг сайд гарч ирээд овоо хумих шинжтэй болж ирээд байхгүй болчих юм . Одоо тэр үндэсний их сургууль гэж их сургуулийн нэрийг барьсан УБ-аар нэг болсон сургууль олигтой багш тогтодгүй газар

Uuu [49.0.212.20] 2019-06-21 04:52:37

ОДОО ГАДУУР ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ БОРЛУУЛАГЧ, АЧИГЧ АЖИЛД АВНА ГЭЭД ЗАРЛАДАГ БОЛЧИХСОН БАЙНА ЛЭЭ.

Зочин [124.158.109.140] 2019-06-21 03:01:33

Эрдэмийн их сургууль номын сангүй байна гэдэг нэн сонин юм. Тэгээд "эрдэмийн" гэдэг нэртэй ...

зочин [103.194.176.117] 2019-06-21 02:36:23

Монго улсад 80 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа манайх шиг 3,2 сая иргэнд бол дэндүү ахадсан зүйл манайх шиг дэлхийд байхгүй их дээд сургуультай мөн дэлхийд байхгүй ачаа тээврийн цуваа манайхаас өөр ямарч улс тэнэглэл байхгүй Дэлхийд байхгүй тэнэглэлийг Монголд олж харах байх шүү

зочин [103.194.176.117] 2019-06-21 02:45:08

монголд байгаа үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль бол зүгээр л мөнгөний машинууд л гэсэн үг монгол улсын анхдагч их сургууль МУИС гэхэд л оюутнууддаа канондож хэвэлсэн номнуудаа өндөр үнээр оюутнууддаа хүчээр шахаж байх нь ердийн үзэгдэл хэрэв авахгүй бол кридит дээр нь новширох бол жирийн л үзэгдэл нөгөө сурч буй оюутанууд нь зүгээр л эвлэрчихсэн байх жишээий за 4 жил тус сургуульдаа мөнгөөр хүүлүүлчихээд төгсөөд ажлын байран дээр шууд л гологдох нь тэр за тэгээд л Дипломны хавтас нэр зүүх нь тэр

иргэн [202.179.26.76] 2019-06-21 02:35:29

глобал сургууль гадаад явуулна гэж хуурдаг . манай охинийг хуурч мөнгө идсэн.

Зочин [64.119.21.64] 2019-06-21 02:23:02

Бүгдийг нь хаачих нь зөв дөө.

Монгол [176.215.232.33] 2019-06-21 02:08:31

Бугдийг хаачих хуучины хэдэн дээд сургууль хангалт элбэг шуу

Зочин [202.55.191.130] 2019-06-21 00:51:41

ZUGEER L BUGDIIG NI HAA! SAIHAN DALIMDUULAAD HAAGAAD OGOOCH! MONGOLD UNDSEN CHANRATAI HEDHEN IH SURGUULI BAIHAD HANGALTTAI.

Зочин [103.229.123.52] 2019-06-21 00:47:40

edgeer surguuliudiig ug duugui xaaj erxiig ni tsutsalj irgediig xuurch mongo idexees aaraach bolovsroliin said aa

Зочин [202.179.24.20] 2019-06-20 13:58:56

Үндсэн багш хүрэлцэхгүй байж яаж Их сургууль гэдэг статустай болсон юм бол. Бас номын сан хүрэлцдэггүй ИС байдаг гэнүү. Арайчдээ

Bolor [66.181.161.36] 2019-06-20 13:31:17

Юу бодож Сутайд ордог байнаа Тэнгэр мэнгэр ч гэх шиг

Bolor [66.181.161.36] 2019-06-20 13:28:33

Шинэ Монгол сургуулийн захирал боловсролын сайдын захирамж тушаалыг эсэргүүцээд мэдээ.мн.д ярилцлага өгөөд байсан сургууль олиггүй л юм байна шд

oyun [202.9.42.37] 2019-06-23 15:11:05

Shine mongoliig said n zahialj shalguulaa biz. Asuudal bhgui ee

Зочин [64.119.21.140] 2019-06-20 13:24:13

Хүнийг сургаж чаддаггүй, сурах цаг хугацаанаас хумсалсан чанаргүй сургууль нэртэй юмыг хааж ТМС сургалт түлүү явуулж мэргэжилтэй болгох хэрэгтэй. ДС төгссөн нэртэй лангууны худалдагч нар л байна ш дээ. Түүнийгээ ч бас хийж чадахгүй ангалзсан хүүхнүүд л байна.

Зочин [64.119.26.143] 2019-06-20 12:52:28

Ингээд нэртэй устай бичих нь зөв. Одоогийн ТАХдын дипломыг ингээд шалгаадахдаа, танилаар дамжиж мэргэжилгүй гээд цэвэрлэгч шахуу орж ирээд туслах эдр гэж яваад сар сараар шат ахиад дэвшээд явчихаж байгаа. Мэргэжилгүй гэж анх ярьж байснаа дипломтой болчихдог юм байна лээ. Хувийн сургуулийн эрх зүйч мэргэжлийн диплом их гаргаад ирдэг юм гэсэн.

Зочин [59.153.114.160] 2019-06-20 12:47:37

ГЛОБАЛ УДИРДАГЧ ГЭЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛСОН ЭНЭ СУРГУУЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЭРХИЙГ БҮРМӨСӨН ХАСАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЧИНЬ УЛСЫГ ХУУРАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ГАЗАР БАЙНА, БОЛОВСРОЛЫН САЙД АА

Зочин [59.153.114.160] 2019-06-20 12:42:21

МОНГНОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ЭНЭ ДЭЭД СУРГУУЛЬ НЭР ЗҮҮСЭН ГАЗРУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХААЖ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭДНИЙ БЭЛТГЭСЭН ДИПЛОМЫН ГОЛНУУД ТӨРИЙН АЛБАНД ШУРГАЛЖ АЖИЛ НУРААЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ

Зочин [66.181.191.209] 2019-06-20 11:47:57

Мэдлэг олгохгүй, мөнгө хөөсөн энэ сургуулиуд эх орныг сүйруулж, залуучуудыг алж байна даа.

Нямдаваа [66.181.183.207] 2019-06-20 11:31:39

Нэр мэр нь хүртэл тангад тарни шиг, орос хараал шиг сонсогдох гачин дээдүүдийн типлом барьж зангиагаа зүүж хутлаа досолсон амьтас хэдхэн жилийн дараа ерөнхий сайд, ерөнхий порькоор гээд АН төрийг мандуулж өгнө дөө.

Зочин [202.9.44.147] 2019-06-20 22:14:28

Ta ali surguuliig tugssun be. Usgiin aldaagaa zas. Zuv bichdeg bolchood eldviin yum bich. Hamgiin ehleed uuriiguu zas

Зочин [112.72.11.118] 2019-06-20 14:07:46

Бэрс дээд үү

Зочин [66.181.161.36] 2019-06-20 13:28:55

Hahahaha

Зочин [202.9.43.145] 2019-06-20 11:46:14

ha ha yg

зочин [66.181.161.94] 2019-06-20 11:13:58

глобол юу юуч гэнээ нэг лалрын сургуулиа болиулаачээ хүүхдүүдийг хуураад амьдралаар нь тоглоод байна ш дээ . тэгээд төгсөхөөр нь ажилд авахгүй байна ш дээ


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.