Ж.Бямбадорж: Охиныг ОХУ-руу гаргахгүй

Б.БУРМАА / Эдийн засаг

Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнх долоон настай охиноо ОХУ-ын талд алдах гээд байна хэмээн манай сайтад хандлаа. Тэрбээр хэдэн жилийн өмнө ОХУ-д тува бүсгүйтэй хамтарч амьдарч байхдаа охинтой болжээ. Улмаар Монголд буцаж ирчихээд буцаад эхнэр охин руугаа явах гэтэл виз нь гараагүй хар тамга дарчихсан гэнэ. Ингээд охин эхнэр хоёртойгоо уулзах гэж удаан хөөцөлдөж ОХУ-д очиход эхнэр нь бусдын гарт амиа алдсан, охин нь асрамжийн газар очсон байжээ. Тиймээс охиноо аваад Монголд ирсэн аж. Харин одоо тэр хоёр дахь амьдралаа зохиож, Увс аймагт эхнэр болон охины хамт амьдарч байгаа юм байна.

Гэтэл нэг л өдөр Тувагийн албаны хүмүүс, Увс аймгийн цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан ирж, охиныг гэрээс нь хүчээр авч явсан бөгөөд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалалтын байранд “хориод” байгаа гэх мэдээллийг охины аав Д.Баянмөнх өгч байна.

Тэрбээр “Надтай хувийн өс хонзонтой Г гэх иргэн намайг аль болж бүтэхгүй муу муухайгаар энд, тэнд яриад явсан. Эцэстээ миний охиныг надаас салгах шалтгаан болоод байна. Тэр хүн юу гэж ярихаараа ОХУ-ын Парламентын гишүүний чихэнд тийм үг хүрдэг байна гэж гайхаж байгаа. ОХУ-ын Тува Улсын парламентын гишүүн намайг Увс аймгийн засаг даргад “хар тамхины наймаачин” гэж хэлсэн байна. Охиныг минь надаас салгаж байгаа нэгдүгээр шалтгаан энэ. Хоёрдугаарт, ОХУ-ын талаас надад “Хүүхдийн асран хамгаалагч мөн” гэсэн бичиг өгөөгүй гэдэг шалтгаан. Мөн намайг төсрөн охиноо хүчирхийлдэг байсан гэсэн мэдээллийг Увс аймгийн цагдаагийн газар өгсөн байсан. Шүүх эмнэлгийн байгууллагын дүгнэлт болон цагдаагийн байгууллагын шалгалтаар охиноо хүчирхийлээгүй, намайг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Намайг охинтой минь уулзуулахгүй байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Миний охин юу ч мэдэхгүй нялх. Зовж гүйцлээ.” Хэмээн ярьсан юм.

image

Д.БАТСАЙХАН: ЭНЭ АСУУДАЛ ХУУЛЬ ДҮРМИЙН ДАГУУ ШИЙДЭГДЭХ БАЙХ

Бид энэ асуудлаар мэдээлэл авахаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай утсаар холбогдлоо.

-Охиноо ОХУ-д алдах гээд байна гэж иргэн манай сайтад хандлаа. Та мэдээлэлтэй байна уу?

-Их төвөгтэй хүн юм билээ. Над руу элдэв янзаар дайраад, Монгол хүнийхээ талд ажиллахгүй байна гэж орилж хашгичаад байсан. ОХУ-аас хууль ёсны дагуу хүнээ авна гэж байхад аймгийн засаг даргын хувьд би яаж ч чадахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэж хэлсэн. ОХУ-ын Тувагийн Засгийн газраас тэр хүүхдийг хамгаалалтад ав. Танай улсад хэцүү байдалтай амьдарч байж магадгүй юм байна гэж нодлингоос хойш яригдаж байгаа асуудал. Энэ охин 100 хувь ОХУ-ын иргэн юм билээ. Д.Баянмөнх гэж энэ хүн шууд очоод л асрамжийн газраас аваад ирсэн юм билээ.

-Энэ хүнийг охиноо хүчирхийлэхийг завдсан гэсэн мэдээллийг бас ОХУ-ын талд хүргэсэн байснаас бүх зүйл үүдэлтэй гэж О.Баянмөнх ярьж байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна?

-Тийм зүйл яригдаж байсан. Гэхдээ хуулийн байгуулагаар тийм зүйл болсон гэж нотлогдоогүй юм билээ.

-Тэгээд хуулийн дагуу гээд энэ охиныг ааваас нь салгах ёстой юу?

-Хууль дүрмийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Тагнуул, Гадаад харилцааны яам, ОХУ-ын Консул гээд бүх холбогдох газрууд хамтраад энэ охиныг ОХУ-руу буцааж авахаар ажиллаж байгаа юм билээ. Ер нь бол энэ асуудал хууль ёсныхоо дагуу л шийдэгдэх байх. Д.Баянмөнх гэж энэ хүнд охины аав гэсэн ямар ч шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй. Зөвхөн биологийн хувьд эцэг нь гэдгийг нотлоод хуулийн өмнө хүчин мөхөсдөж байгаа юм. Охиныг ОХУ-ын талаас авчирахдаа асран хамгаалагч мөн гэж нотлох баримт бичиг авчраагүй юм байна.

Ж.БЯМБАДОРЖ: ОХИНЫГ ОХУ РУУ ГАРГАХГҮЙ

-Мөн бид ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржтой утсаар холбогдлоо.

-ОХУ охиныг нь авах гээд байна гэж иргэн манай сайтад хандсан. Танайх энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байна уу?

-Би яг одоо говийн сумуудад ажиллаж байна. Тэгсэн хэрнээ наад асуудлаар чинь цаг минут тутамд мэдээлэл авч, анхаарч ажиллаж байна. Бид бол тэр хүүхдийг хилээр гаргахгүй гэдгийг л хэлж байгаа.

-ОХУ-ын иргэн учраас хуулиараа гаргах ёстой болчихоод байгаа юм биш үү?

-Хоёр улсын Засгийн газар хооронд ярьж байж асуудал шийдэгдэх ёстой байх. Нэгдүгээрт хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байна. Хоёрдугаарт хүүхдийн эцэг эх хоёрын аль нэг нь Монгол Улсын иргэн бол хүүхэд Монгол улсын иргэн байна гэсэн хууль байна шүү дээ. Хэдийгээр энэ охины гэрчилгээ ОХУ-ынх ч гэсэн Монгол Улсын иргэн гэж төрсний гэрчилгээ, бичиг баримт авах эрх нь бүрэн байгаа байхгүй юу. Асуудлыг бүх талаас нь нягталсны дараа энэ асуудал нэг тийш шийдэгдэнэ. Энэ асуудалд холбогдох газрууд ажиллаж байна. Хүүхдийг гаргахгүй. Ингээд л болоо.

-Танайхаас охины аавтай холбогдсон уу?

-Манайхаас тодорхой мэдээллүүдийг бүгдийг нь авсан. Охины аав бас худлаа зүйл яриад яваад байгаа зүйл байгаа юм билээ. Манайхаас холбогдох газруудтай хамтарч ажиллаж байгаа. Олон улсын гэрээ конвенци байна шүү дээ. Санаа зоволтгүй.


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.93] 2019-07-05 11:49:45

Тува чинь улс биш. Тува чинь ОРОС

Зочин [59.153.85.93] 2019-07-05 11:48:56

Лалрын Оросууд

ner [202.55.188.33] 2019-06-29 19:19:53

uvs aimgiin haryat, mongol ulsiin irgej gej bichih baihdaa.

Зочин [122.201.22.33] 2019-06-29 12:48:53

Засаг дарга ийм асуудалд баримтгүй зүйлд тулгуурлан мэдэгдэл хийж байгаа нь өөрөө гэмт хэрэг.

Khulan [27.104.184.123] 2019-06-30 01:33:03

zasag darga-d yamar ch buruu yarisan yum alga. Unen helsen bn. Russia -n irgenshiltei huuhed ch bai hun ch bai tuhain uls n sanaa tavij oorsdiin irgenii huviar butsaan avchirah erh bii. Tuuniihee daguu holbogdoh gazruudaar damjin ohiniig olj avch tusd n bailgaj bgaan. 2. Ene etseg n geed baiga hun, gadaad irgenshiltei ohinoo ochood asramjiin gazart olsiin bol yagaad tend huuliin baiguullagad handaj, ooriihoo ohinii tsoriin gants asran hamgaalagch n mon gesenee togtoolgoogui yum. Manai elchin saidiin yamd handaj enuugee davhar shiiduulj boldog yum shu de. Yagaad mongoliin elchingeeree damjuulaad ohindoo ter dor n irgenshliig n togtoolgoj Mongol ulsiin haryaat bolgoogui yum. Herev torohod n amjaagui, tegeh huselgui bsan bol eej n bhgui bolson hoino huuhdee ooriihoo buren irgenshil, huuli yosnii geh burtgeld oruulah yostoi shu de. Hodooniih l geheer iim teneg harangui bh yosgui shde. Yag unendee bol ene hun chini huuliar n uzvel, tuhain orond ochood, tuhain ornii irgenshiltei (Russia-n gazar nutag deerees tednii huuliar, tend torj osson, tednii irgenshiltei hun)-g zovshoorolgui bur moson avch garsan gesen ug shde. Ene zuraglalaa Mongold torson mongol eejtei gadnii aavtai huuhdiin huvid taviad uzdee! Mongol uls huuliinhaa daguu zovshoorol, togtool shiidvergui hund gadnaas ireed shuud hil davuulaad bur moson ter hunuu nutagruu yavuulchihad araas n asuuj surahgui yu? 3. tuhaind ued hun sanaand n oroogui bodoogui yarsan martsan tenegtsen baij boloh. Mongold nutagtaa ireed yagaad mongol ulsiinhaa irgenshilj burtguuleegui odii bolsiin? ENE undesnii komiss-n hunii helj bgaagaar ter erh bolomj n bol baigaa gesen bn shde. Terniigee yagaad erthen mongold irenguut n ashiglaad irgenshliig n Mongol bolgoogui odii boltol suuj bsiin. shal gajig yumnuud. Dund n ter huuhed zovj bn shd. Haanahiin henii ch huuhed bai zovhon mongol ch geltgui, huuhed bol buruugui dund n helmegddeg shde.

Зочин [122.201.22.33] 2019-06-29 12:45:33

Их нарийн төвөгтэй асуудал байна. Үр хүүхдээ гэж бодсон хүнийг хэдийгээр буруутгах боломжгүй ч улсын хилээр бичиг баримтгүй хүнийг гаргана гэдэг бол хүний наймааны хэмжээний гэмт үйлдэл болчихоод байдаг. Тиймээс 2 улсын зүгээс тусгай ажлын хэсэг томилж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Увсын засаг бол ийм асуудалд жижигдэнэ. Тэнэг гар ядаж байхад буруу мэдэгдэл хийх юм аа. Үнэн л бол.

Буруу Цолмон [103.10.23.111] 2019-06-30 12:32:45

Хоёр талын хуулийн хүмүүс хамтарч энэ асуудалыг шийдэх хэрэгтэй Эхээс нь үлдсэн эх дүүс нь хэл давуулан авч явлаа гэж нэхсэн юм болуу даа Гэтэл төрсөн эцэг нь байж байдаг Хуулийн хүрээнд шийдэх байлгүй Монгол хүмүүс юм чинь Дөрвөн МОНГОЛнэгдэх сайхан өдөр ирнээ бид үзэхгүйч хожомын Монголчууд үзнэ

Зочин [59.153.87.161] 2019-06-29 09:30:16

ОРКУУДАА АЛАЛЦААД БАЙГААРАЙ, МОНГОЛЧУУД МАЛААСАА ДОР СЭТГЭДЭГ ГЭЖ ГАДНЫ ХҮН ХЭЛЖ БАЙСАН ҮНЭН БОЛОЛТОЙ ЧААВААС. НААД ЗАХЫН ХАРИЛЦААНЫ СОЁЛ ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ, БҮГДЭЭРЭЭ ШҮҮМЖЛЭГЧ ДОНТОН БОЛЧИХСОН. АСУУДАЛД НУРУУТАЙ ТУЛХТАЙ ХАНДАНА ГЭЖ БҮР ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ, ХОВ ЖИВ ХУТГАХДАА Л САЙН

Зочин [59.153.87.161] 2019-06-29 09:31:55

Жээнкоог сонгосон ард түмнээс өөр юу хүлээхэв дээ. Ямар ард түмэн байна тийм л удирдагч гарч ирнэ шүү дээ.

Д [66.181.160.18] 2019-06-28 18:46:16

Ер нь энэ хүний эрхийн комиссын дарга Бямбадорж гэж өвгөнийг одоо зайлуулаач ээ. Зоригийн хэргээс авхуулаад олон олон хүний эрх "ардчилсан монгол" гэх гоё нэртэй анархист улсад газар авсан байна. Энэ Бямбадорж гэдэг нэг бол зүгээр үхчихээсэй. Сая гэнэтхэн мэдрэлийн өвчтэй юм шиг энэ хүн мэдээллийн хэрэгслэлээр Содномдоржаа, Чимгээ гэсээр л гарч ирсэн юм. Энэ байгууллагынхан бодвол маны татвараар цалин авдаг байлгүй дээ юу ч хийдэггүй юм биш үү Угаасаа хуучинсаг ийм үзэлтай зөнөчихёөн өвгөнийг зайлуул...

Зочин [202.9.45.50] 2019-06-28 15:24:26

uvsiin zasag darga yamar muuhai setgel muutai hun be.chan shig novsh ruu hashgirah bagdana shuu.

Магнай [103.26.194.126] 2019-06-28 15:19:48

Увс аймгийн засаг даргыг хол хѳѳж явуул. Охины оронд тэнд очиж охин бол муу мал. Харин үр хүүхдээ гээд ОХУаас зориг гаргаао охиноо аваад ирсэн байхад яавч охиныг явуулж болохгүй.

Зочин [202.21.127.238] 2019-06-28 14:48:07

ИРГЭНЭЭ ТӨВӨГШӨӨДӨГ ЯМАР ТЭНЭГ ЗАСАГ ДАРГА ВЭ? 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС УВСЫН ЗАСАГ ДАРГА ХАМГИЙН ТЭНЭГ ЮМ БАЙНА. НААД ХҮҮХЭД ЧИНЬ МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛ ХҮҮХЭД ШҮҮ.

Зочин [39.7.54.114] 2019-06-28 13:38:39

Увсын аймгийн дарга болиорой. Наад хүүхэд чиэь монгол хүүхэд. Охины алдах гэж байгаа хүн орилж хашгирах нь байтугай чамайг зодсон ч буруудах юм байхгүй. Охины дахиж харахгүй ч болох юм билүү. Аймгийн дарга тэр муу матаач 2г ил тод болгож бүгдээрээ монголоос хөөмөөр байна болдог бол.

д.б [66.181.161.76] 2019-06-30 18:32:41

тм шүү

Зочин [103.10.23.111] 2019-06-30 12:36:11

Наад хоёр хавсараа нүдэж балбаад Увсаас хөө Үхсэний нь засаг дарга нэг муу бөхс долоогч хавсарл байна

[43.250.126.26] 2019-06-29 16:04:05

Ok ok. Ok.

temuujin [202.9.45.163] 2019-06-28 12:52:41

Увсын засаг дарга гэж энэ хүн солиотой юм уу хаашаа юм. Ац чинь ажлаа хийгүй байж хүн буруутгахаа л ярьсан байх юм. Хэн нэгний хүүхдийг гадаад улс руу булааж авч явах гээд байвал эрүүл ухаан гаргаж байна гээд инээгээд сууж байх хүн олдох уу? Эсвэл энэ засаг даргын хүүхдийг өөр улс руу цөлөх ёстой юм уу?

иргэн [107.167.116.50] 2019-06-28 09:49:56

х э хорооны ажил цаг үеэсээ хоцронгуй зогсонг шудрага шулуун биш харагддаг

Zochin [124.158.113.3] 2019-06-28 09:32:36

Ene comment hesegt bichij bgaa hymyys ehleed bodoj boldoggyin bh daa. Zasag darga d yamar ch buruu bhgyi. medeej ene aav n geh nuhur huuli zurchuud, hyn avchirchaad zasag ruu irgenee hamgaal gej orilj hashgirsan ch bai uuriinh n buruu, yyniig l zasag darga helsen bn. nuhtsul bdliig harahad ter aav geh hynii huviin amidraldaa archaagyi handsan mun hyn chanargyi zan yahaaraa MGL ulsiin tsets hyrtel oroltsoj, iim ih shuugian degdeeh yostoin.

Зочин [202.9.42.185] 2019-06-28 21:56:58

Миний хувьд засаг дарга нь бол амиа боддог, олон иргэн төлөөлөх чадваргүй, наад захын хүнтэй харьцах чадваргүй, асуудлыг өөрөөсөө түлхдэг хүн гэж дүгнэлээ. Иргэнийхээ асуудлыг аль болох бүтэх талаас нь харж байгаарай.

Зочин [117.111.16.82] 2019-06-28 20:42:02

Mal mah vee

Зочин [39.7.54.114] 2019-06-28 13:45:08

Чи өөрөө засаг дарга уу мал чинь. Өөрийн иргэний хүүхэд байтугай өөр орны хүн орж ирээд орогнол хүсч болдог үе. Гэтэл энэ хүүхдийн эцэг нь монгол хүн эх нь өнгөрсөн байна.

Zochin [139.5.217.126] 2019-06-28 08:43:17

Yana ve xun ur xuuxdiinxee toloo tootol ni xashgirsan ch yadag yum. Oorsdoo bolxoor shireenii ard nam xuuli yriad xunii tolgoi erguuleed yntaij siuchixaad mongol xuniixee erx ashgiin toloo erdoo yvaxgui bxd xen xashgaraxgui taivan bx yum be. Ene chini etseg uriig salgax asuudal yrigdaj bxad ymr aav aan za xuuxdee ogoyoo gd taivan suuj bx yum be. Ene erguu zasag darga ni ugaasaa ajlaa medxku yum bol xiij chaddag meddegt ni ajlaa ogvol taarna. Arai ch dee neeree. Xuuxdiig oros ruu yvuulaad buur buten onchin bolgox gju. Uguie xuuxed aavtaigaa osch tornix estoi shuu erguu malnuudaa

Зочин [66.181.161.88] 2019-06-28 08:40:56

yaj iij bgaad mongoliin gazar nutagt avaad irsen bnahsdee .mongol uls hamgaalah yostoi

Гаваа [202.126.88.166] 2019-06-28 03:26:37

Энэ муу тарвагыг боож идвэл таарна

GG [202.126.89.141] 2019-06-28 00:00:26

Надруу орилж хашгирсан гэнүү. Та нар чинь орилж хашгируулж байж жирийн иргэдэд үилчилдэг хүмүүс шүү дээ!

Зочин [103.10.23.111] 2019-06-30 12:38:30

ХАШГАРЛАА ГЭЭД БАЙГАА БОЛ НААД АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХАГҮЙ ХҮН БАЙНА НААД СУУДАЛ ЧИНЬ ЯНБАНЫ СУУДАЛ БИШ ШҮҮ ДЭЭ

Зочин [66.181.189.61] 2019-06-28 12:13:20

Unen

Sk [66.181.161.18] 2019-06-28 07:02:02

Хахаха

ма [202.126.88.195] 2019-06-27 23:28:21

Ард түмний тѳлѳѳлѳл болж иргэдийнхээ дуу хоолой байж тэдний нѳмѳр нѳѳлѳг болж ажиллахаар сонгогдсон дарга хүн арай ч ийм үг хэлээд сууж байж болохгүй дээ

Зочин [66.181.184.231] 2019-06-27 22:52:06

Ene aimgiin zasag darga geech ni yamar teneg nohor vee, torson eh ni ongorchihoor etseg ni huuhdee avah ni huuli esnii l asuudal biz dee? Ard tumendee uilchilne gej darga bolsiim bol ajlaa hiigeed sonirholgui bol yavj boliishte guij avchirch taviagui l bh. Ter nyalh amitniig butsaaj hen deeree och geh gesiim bol?

ма [202.126.88.195] 2019-06-27 23:24:05

харин тийм

Зочин [64.119.27.182] 2019-06-27 22:43:59

тэр аймгийн дарга гэдэг малыг халаач. ээжийг нь алчихаад байхад буцааж өгч алуулах гэж эргүүтэж байдаг.

Irgen [59.153.113.13] 2019-06-27 22:36:28

Haa ochij ajilaa durem juramaa meddeg hun irgen huniihee tuluu zuv yum helsen bna, ohin unuudur aav deeree ochson gesen saihan medeeg sonsloo, harin ahnaasaa irgeniihee esreg dugarch baisan oron nutgiin darga udirdlaguud arai l baina daa, ta nart setgel bnuu?

ма [202.126.88.195] 2019-06-27 23:24:41

яг үнэн

зочн [66.181.161.21] 2019-06-27 20:39:55

Ene aimagin darga orsin tald bn Hurelsuhd helj selmduul

Зочин [202.9.42.176] 2019-06-27 20:39:23

Ямар ч тохиолдолд эцэгтэйгээ байсан дээр, та нар төсөөлдөө бүтэн өнчин асрамжийн газар насанд хүрээгүй хүүхэд гаргана архи тамхинд орно ирээдүйг нь бодоод ямар нэг арга замаар төрсөн эцэгт хүлээлгэж өгсөн дээр дээ. Охиноо гэх сэтгэлгүй дээ хөөрхий аргаа бараад орилоод явахав дээ аргаа бараад л тэр ш дээ хэн ч тэгнэ би ч орилох байсан эмэгтэй хүүхдийн асуудал ш дээ

Зочин [64.119.27.182] 2019-06-27 19:52:52

Монголд гайгүй хүн болчихоод тува нарын сэтгэл зүйд нөлөөлнө гэсэн болгоомжлол байгаа юм бш үү оросууд.

Зочин [64.119.27.182] 2019-06-27 19:52:11

монголчуудтай холбогдсон тува нарыг, тува нартай холбогдсон моноглчууд амиа алдаад байдаг ямар учир байна. хэдэн жилийн өмнө увсын нэг бүсгүй учир битүүлгээр алга болоод, машин нь хэзээ хойно шатсан байсныг тувагаас олсон

Зочин [103.10.23.111] 2019-06-30 12:41:00

ТУВАД ЦӨӨН ТООНЫ ТЭНЭГ ГОЛДУУ МОНГОЛЧУУД ҮЛДСЭН ЮМ БОЛУУ ОРОСУУДЫН БОДЛОГ ДОО ТУВА ХҮНГҮЙ БОЛГОХ НУТАГЫГ НЬ ҮЛДЭЭХ БОЛДЛОГ

Zochin [49.0.140.59] 2019-06-27 19:50:38

Huuliaraa bol 100% mongoldoo uldene

Зочин [64.119.27.182] 2019-06-27 19:50:03

хойшоо явуулбал бас эх шигээ бусдын гарт амь үрэгдэнэ ш дээ наад хүүхэд чинь. тэгүүлэх ямар хэрэг байна. тэр Оросын ХУ ч холбооны улс юм даа.

zomchin [185.39.141.234] 2019-06-27 19:15:36

ene 1 hudlaa waag waag gej orilson melhii nvd hezee alga blloh ve ??? ene lalatiin 2000 2008 onuufad shaasan tonoj deeremdsen hergiig ni suhuh hvn bn uu . taminee .??. enkhbayraaa . .bayr . cv batbold . bagabandia ta nar . banknii baytsaihan .. muren . idevhten gandi . bymdadorj gee lalaruud . unuudriin niigmiig huu tonoj uniudir ih l vnench shudarhiin dvrd huviran tachaadah ...

Зочин [202.179.31.43] 2019-06-27 18:33:28

Баянмөнх байна Батсайхан би чамтай нэг ч удаа уулзаж үзээгүй шүү чи яахаараа худлаа шаадаг юм бэ чамаас тулгаж утсаар гуйсан чи намайг хар тамхины наймаачин гэсэн биз дээ

иргэн [169.253.162.3] 2019-06-27 16:41:41

ОХУ мундаг юмаа иргэнийхээ араас ингэж санаа тавьдаг гайхалтай

зочин [202.21.108.19] 2019-06-27 16:10:37

Чи эцэг нь юм гэрлэлтээ охиноо консулдаа бүртгүүлж бхгүй үхсэн ацны компаны захирал гадаад орноос хүн хил давуулж хулгайлж 2орны хооронд бѳѳн асуудал үүсгээд Оху иргэнийхээ эрх ашгиийг хамгаалж ирсэнд баяраллаа. манай улс ингэж явдаггүй ш дээ. бямбадорж энэ зѳнѳгийг хэүк оос хѳѳж зайлуулаа. Ухи д бхдаа МУ гадаад оронд тѳрсѳн иргэнээ бүртгж авах тухай хуулиа гаргахгүй усан тэнэг бсан чинь одоо харагдаж бна

Зочин [112.72.11.121] 2019-06-28 15:09:38

Chi ooroo zail

Зочин [112.72.11.109] 2019-06-28 13:26:54

m

zochin [103.242.46.45] 2019-06-27 15:57:45

Ohinoo yaj mongold avchirsan yum bichig barimttai l avchirsan bailgui de. hil gailaar n shalgaagui oruulna gej baihuu? zasag darga n notloh barimt baihgui genuu? ene odoo yu l bolood bn da sonin televiz ynz buriin hov jiv yrij baihaar irediin amidrald tulgamdaj baigaa ene asuudliig ochij boditoor n survaljilah heregtei? ohinoo aldah geed baigaa aav hashigchij haraaliin ug heleh enuuhend sh de? erhem zasag darga irgedee hamgaalahgui bolhoor n haraaliin ug helj hashigchij yrisan hun hunii muu bolchihuu sonin durag ve? tor zasag zov shiidver gargah bailgui de

Зочин [43.242.243.56] 2019-06-27 22:38:31

Orosiin passporttai orosiin irgen uchir ted butsaaj neheed bga yum bish uu. Hil gaaliar yu gej bichig barimtgui nevtrehev dee. Mal hulgaildag shigee hulgaigaar avchraagui bol.

Зочин [66.181.168.131] 2019-06-27 15:45:04

Тувад тэр тусмаа ОХУ-д очвол архичин хүүхэн л болох ирээдүй хүлээж байгаа.

Зочин [64.119.27.182] 2019-06-27 19:59:02

ОРосын асрамжийн газрууд маш муу.

Зочин [202.126.88.187] 2019-06-27 15:20:10

Ohinoos n ooroos n asuugaach, haan baimaar baina minii duu geed....

зочин [103.26.192.43] 2019-06-27 15:06:37

Дипломатууд нь хар тамхи зөөдөг , иргэд нь хулгай , худал ярихыг үзүүлж өгдөг , хүчирхийлэл газар авсан орны улсад хэн итгэх билээ.......

Зочин [202.179.31.78] 2019-06-27 14:54:41

Би Охиний Аав Баянмөнх байна Батсайхан ямар тархиндаа тэнбүүтэй дурак бэ Эцэг нь мөн гээд цусны шинжилгээ хийгээд тогтоосон албан ёсоор миний нэр дээр байдаг хүүхэд шүү дээ би ямар айлын хүүхэд авсан биш өөр хүүхэд авсан бол асран хамгаалагч гэж тогтоох хуультай Энэ Батсайхан намайг харь тамхичин гэж доромжлдог хэн бэ

Зочин [202.179.27.163] 2019-06-28 13:53:08

Ямар ч тохиолдолд охиныг эцэг шиг нь хэн хайрлах вэ дээ 3 гэр булийн 1 нь архины хамааралтай болчихсон тувачуудад егч болохгуй

Зочин [202.21.116.154] 2019-06-27 19:28:46

Хүнийг тэгж доромжилж болохгүйэ тэр батсайхантайгаа уулзаад монгол хүн шиг эвтэй яриад нэг баг болоод ажиллаа тэгээд охиноо авч үлдэх тал дээр сайн анхаар битгий хүн амьтан доромжлоо болохгүй

Зочин [202.21.116.154] 2019-06-27 19:26:10

Тэнбүүтэйг нь яаж мэдсийн?

Batsaihand [202.126.89.51] 2019-06-27 19:20:26

Chi uuruu ih yos zuigui nuhur bna. Huntei ayataihan haritsaj sur. Yer ni yahaaraa OXU anhnaasaa har tamga darsan yum. Chamd bas asuudal ih baih shig bna.

Зочин [139.5.216.215] 2019-06-27 16:17:00

Чи тэр Г гэгчийнхээ тухай тодруул ямар өс хонзон байдагийн

Уншигч [46.101.56.38] 2019-06-27 14:17:05

Аймгийн Засаг дарга юугаа донгосоно вэ... Тэгээд энэ аав нь хулгайлаад хилээр нуугаад оруулаад ирсэн болж бнуу. Улаан цайм Оросын талд нотолгоогүй юм яриад ажиллаад бх юм. Иргэнийхээ төлөө ажиллахаар төрд гарсан юмуу, зөрчихөөр гарсан юмуу. Энэ ёстой Чойжоотой таарсан эргүү малуу. Увсынхан яахаараа ийм адгийн шааруудыг олж сонгоод байдаг юм бэ.

Irgen [59.153.112.146] 2019-06-27 14:13:25

Aimag oron nutag ni hunee hamgaahgui bol uls oron anhaaraltai handah biz, Byambadorj dargad bayralaj bna

Зочин [80.215.47.135] 2019-06-27 13:42:08

Ene etseg geed baogaa novsh asuudaltai l novsh bna da 2 doh amidral ch geh shig huuhed orost bsn ni deer shd mongold yah yum yamar ch ireeduigui

Зочин [202.126.88.68] 2019-06-27 13:13:49

Buhel buten aimgiin zasag darga n irgeniihee tald bish bol iim zasag dargaar yadag um. Ene batsaikhan gej hulgaichiig hooj zailuul hurelsukhee

Naran [211.101.62.60] 2019-06-27 13:02:46

энэ өвгөн одоо зайлаач ээ, ёстой юу ч хийсэнгүй олон жил боллоо доо

HHHHHHHHH [182.160.38.142] 2019-06-27 12:55:54

HEVLELIINHEN OCHIJ UNEN ZUV MEDEELEL TER ETSGEES N AVAAD TV SOCIALAAR MEDEELEE, TEGEED BUH MONGOLCHUUD HAMTDAA SOCIALAAR DUUGAA NIILUULJ BOLNO SHUU DEE, SETGUULCHID AJL;AAA HIII

Зочин [43.242.242.128] 2019-06-27 12:54:41

Ene ohiny aavyg ni ch ohinyg ch manai yls hamgaalah estoi , zasag darga bol teneg huuhdiihee toloo hashgirch baij temtseh estoi naad tuva humuus chen er ni neg zerleg bairyn humuus shuu , ehiin ami nasyg yagaad hen hohirooson yamar zorilgoor , olon ylsyn huuliin daguu ene zaluu erhee hamguulahad mongol yls buh zuilyg hiih estoi

zochin [202.21.109.40] 2019-06-27 12:12:07

NAASD BATSAIHAN CHIN MONGO UNERTEHGUI BOL IIM L HARIULT OGNO,OODGUI NOVSH DOO. SHRON NI AVCH IRJ HHIH HEREGTEI

Зочин [178.255.154.107] 2019-06-27 12:08:59

Тэнд очоод бүтэн өнчин болох ёстой юмуу? Ёстой гайгүй байлгүй.

Зочин [202.179.11.50] 2019-06-27 12:08:30

Аймгийн засаг дарга хүний оронцог бн даа ямарч хуулийн мэдлэггүй ац

Zochin [66.181.161.90] 2019-06-27 12:00:12

Aimgiin zasag darga naad hunee huuhedtei ni uulzuulaach bid mongold eh orondoo bga bizde hashgirsaniin uuchlaach

Zochin [66.181.161.90] 2019-06-27 11:54:28

Burhanda zalbirya da bayanmonh ah ta ugee bodoj helj baigaarai huuliin omno gehdee taniig bid mash sain oilgoj bna

Zochin [66.181.161.90] 2019-06-27 11:50:19

Mongol bas har dariishde gadaad huniig

Zochin [66.181.161.90] 2019-06-27 11:49:43

Hil mash changa bolson bnale bayanmonh ahad shurguu orood har darchdag ium bhda. Esvel hugatsaandaa orj ireegui iu hun bur gaali deer hariutslagatai bh heregt

Зочин [202.170.80.25] 2019-06-27 11:46:33

Аймгийн засаг дарга яасан сонин хүн бэ? Хүн үр хүүхдээ алдах гэж байхад орилж хашгирах энүүхэнд биз дээ. Өөрий чинь хүүхдийг хүн аваад явчихвал яахуу

Зочин [202.126.89.251] 2019-06-28 19:42:16

Zochon darga yahav dee odoo avahaas daa geed suuj baih bailgui teneg dargantsar

Зочин [64.119.19.241] 2019-06-27 12:19:19

Arai arai tsagdaa ireed bulaagaad avahaar toriig toloolj baigaar ni aimgiin darga deeree l oron biz dee, bodvol tomrood peediigeed baiwal hen ch gesen oriliish deee

АЛТАНГЭРЭЛ [202.126.89.61] 2019-06-27 11:43:43

ТУВА БОЛ ОХУ ДОТРОО ХАМГИЙН ЯДУУ БҮС НУТАГ,НЭГ ХҮНД НООГДОХ ОРЛОГООРОО ГУЙЛГАЧИН БНУ ШҮҮДЭЭ, МАЛЫН ХУЛГАЙГААР Л АМЬ ЗУУДАГ ,ХООСОН ТОЛГОЙ ОЮУНЫ ХОМСДОЛ ӨНДӨРТЭЙ НУТАГ,ИЙМ ГАЗАРЛУУ МОНГОЛ ХҮНИЙ ҮР САДЫГ ӨГЧ ЯВУУЛААД ҮЗЭЭРЭЙ , ТЭР ЭЦЭГ НЬ ЯМАР ХҮН БХ НЬ ТҮЙ Ч ХАМАА БХГҮЙ, МОНГОЛ УЛС ӨСГӨХ ЁСТОЙ

Зочин [202.21.116.94] 2019-06-27 11:23:13

Баянмөнх галзуу солиотой байна уу засаг дарга уруу хашгирсан уу сонин биш монгол эцэгтэй монгол охиныг хэзээ ч өгч болохгүй энэ улс чинь иргэнээ хамгаалах нь төр засгийн хамгийн гол ажил биз дээ бид тусгаар тогтносон бүрэн эрхэт монгол улсын иргэд шүү.

Зочин [202.21.109.59] 2019-06-27 15:16:54

Тийм шүү. Сандарч мэгдсэн аавынх нь харьцааг яриад сууж бгаа засаг даргыг бурхан өргөөг. Тувад эх нь амь үрэгдсэн бна ш тээ. Хүүхдэд аюул учрахгүй гэх газаргүй

Зочин [103.57.93.178] 2019-06-27 11:21:55

тэр охин орсын асрамжийн газар очвол хэцүү дээ орос хүүхдүүд монгол хүүхдүүдээс шал өөр ааш зантай байдгийн ер нь бол жижигхэн чөтгөрүүд л гэсэн үг гадуурхаж элдэвлэнэ хорон зантай даа

Зочин [202.179.31.111] 2019-06-27 11:11:23

Zasag darga ni orosiin tald ordog ni yu ve oorinh ni ohin bol yah bol

Зочин [202.9.42.15] 2019-06-27 10:56:45

аавтай нь үлдээ. тэр засаг дарга оросуудаас айгаад өгөөд явуулах нь ээ. засаг дарга гэчжээ хаха

zochin [112.72.11.116] 2019-06-27 10:55:29

1990 onii ued 1 Mongol ohiniig Orosiin asramjiin gazart tarchilgaj Jivoi trup gej tohuurhdag baisan talaar shuugidag baisan. Tursun etseg ni mun bol huuhdee hamgaalah ni zui ysnii hereg.

зочин [66.181.176.59] 2019-06-27 10:51:58

Юманд учир суманд гичир , Овоо босгоогүй бол шувуу хаанаас суух вэ гэж үгнүүд бий дээ. Баянмѳнх маань ямар ч хүн юм билээ? Үлдэж гэхэд цаашдын хувь заяа хэрхэн ѳрнѳх бол Мѳн л нэг дуусдгүй зүйлсын нэг ч болох юм бил үү Хүн хэрвээ холцоо толгойдоо жаахан но.той бол тэр чигтээ л дуусдаг шүү дээ. Ер нь буцаасан нь л зѳв юм биш үү

Зочин [103.57.93.178] 2019-06-27 10:23:53

ер нь тэгээд орсууд яаахаараа монгол улсад орж ирээд хүн авч явах гэдгийн горио тат гээд хөөгөөд явуул

Зочин [103.57.93.178] 2019-06-27 10:20:55

ээжийг нь алчихаад охиныг нь бас аваачиж алахнуу монгол эцэгтэй монгол охин эх орондоо амьдраг орост асрамжийн хүүхдүүд нь ямар олиггүй хүн болж өсдөг билээ дээ

Oros uls huuliar irgenee avna [202.179.24.100] 2019-06-27 10:13:45

Oros uls huuliin hureend irgenee avna

Зочин [202.21.100.164] 2019-06-27 10:13:03

Төрийн үйлчилгээ ямар байгааг засаг дарга тод томруунаар харууллаа даа. Холбогдох хүмүүс нь анзаарах байлгүй гэж найдая. Тэр нялх амьтан аавтайгаа үлдэж, амар тайван амьдраасай билээ дээ.

zochin [103.229.122.87] 2019-06-27 09:59:07

Увс аймгийн засаг дарга нь МУын иргэн юм уу эсвэл Оросын харьяаны хүн юм уу. Айм-нх нь хүн өөрт тохиосон хэцүү байдлыг яриад хандаж байхад тоогоогүй болоод л хашгираа биз. Манай төрийн бай-гат ажиллаж байгаа хүмүүс МУ болон монгол хүний эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдгээ мэддэггүй, харин 4 жилийн дотор мөнгө хийх алба гэж ойлгодог. Ер нь ОХУд үндэстний цөөнх соц-мын үед ч маш хэцүү байдалд бсан, цөөлөх гэсэн бодлого явагддаг юм уу гэж бодогдсон, одоо ч зарим тэтгэлгийн бодлого эдгээр газруудад хэрэгждэггүй. Монгол аавтай, ээж нь алагдсан ганц өнчин охиныг хамгаалаад эх орондоо үлдээж чадахгүй бол тусгаар тогтносон улс гээд байх шалтгн алга. Иргэнээ хамгаалдаггүй засаг дарга огцрох хэрэгтэй шдээ Тэмцэж байгаад охиноо авч үлдээд сайн хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй, Тува, Буриад хоёр архи, хар тамхины хэрэглээгээрээ ОХУдаа дээгүүр байр эзэлдэг. Тэнд үлдвэл ирээдүй нь бүрхэг шү 1917 - 1920 оны үеэр нутагтай нь хамт Оросод өгчихсөн монголчууд гэсэн шүүдээ. Ерөнхийлөгчид ханд.

Зочин [202.70.46.20] 2019-06-27 10:25:53

Yag ynen gants ohin avch uldej chafahgyi iym bol tusgaar uls geed yadagiin,tegeed ch huuli bus yavdal bish l bn sh de

Зочин [103.229.176.130] 2019-06-27 09:59:06

яасан хэцүү юмбэ. хөөрхий нялх амьтан төрсөн эцэгтэйгээ л хамт үлдээсэй билээ гэж залбиръя даа

Зочин [64.119.21.111] 2019-06-27 10:07:51

Хэцүү байвал очоод туслаж болно шүү дээ

tyt gabunay pgvgu ;gjug zgvgy vtmutluoa yfhfj .t [122.201.24.121] 2019-06-27 09:54:19

ОХИНыг аавд нь өгөх ёстой. ТЭР аймгийн засаг дарга хамгаалах ёстой ч олон улсын харилцаа яриад сууж байх юм. ХАРАМСАЛТАЙ

zochin [203.91.117.8] 2019-06-27 09:46:06

Yamarch tohioldold MGL uls ooriin ingeniihee tald zogsoh yostoi> Paushok gej Oros hulgaich MGLd olon terbumiin tatvariin ortei Oros ruu zugtaj alga bolson.Manaid butsaaj ogt ogohgui. Teever bankni zahiral bas tatvariin,busad asuudlaar shalgagdaj baigaad orgon zailsan. Orosuud manaid gemt hereg hiisen hulgai naraa ogt gargaj ogdoggui.Bid MGL etsegtei ohiniig yu gej butsaaj ohoh yum. Orost torson bolohoos Orosiin irgen BISH. Eh n baihgui bol MGL etseg deeree uldeh uchirtai.

цэцэг [59.153.114.27] 2019-06-27 09:31:05

тийм л юм бол тувад яагаад ээжийг нь алсан юм? .яагаад тэр охиныг асармжийн газар өгсөн . ?оросууд тийм л сайн байсан бол ээжийг нь алахгүй л байх байж ямар шалтгаанаар ээж нь амь үрэгдэв ?.охиныхоо эхнэрийнхээ хойноос үхтэл ээ явж охиноо олж авсан аавд ямар ч буруу байхгүй хувийн өш хонзонгын золиос болохоос аав охин хоёрыг монголын төр хамтгаалах хэрэгтэй .бямбадорж гуай зөв ярьж байна .аймагын засаг дарагаа үртэй хүүхэдтэй хүн л байх нөхцөл байдалыг өөр дээр аваад бодоод үз ханиа алдсан ,арай гэж охиноо олж авсан аавын сэтгэл хүнд л байгаа шдээ .охиноо алдачих вий гээд ёстой нэг юм юм л бодогдож байдаг биз

Зочин [64.119.21.140] 2019-06-27 09:20:20

Эхлээд хамгийн гол асуудал Д.Баянмөнх яагаад хар тамга даруулсан юм бэ? Яагаад эхнэр нь алагдсан юм бэ гэдэгт хамаг учир байгаа юм. Баянмөнх гэмт хэрэг ер нь үйлдээгүй, Оросууд Тувачууд хоорондоо байнгын өс хонзонтой Соц үед Кызылд орос эсвэл тува алагддаг л байсан. Оросуудын аллагад Баянмөнхийн эхнэр өтрөгдсөн байж магадгүй. Түүнийгээ хаацайлах гэж Баянмөнхөд харга тамга дарсан байхыг үгүйсгэхгүй. Тэр өс хонзонтой "Г" гэгчийг тодруулах хэрэгтэй. Тува Орос хоёр хоёулаа аймшигтай алуурчид, яахаас ч буцахгүй гутралтай хүмүүс. Монгол хүүхэн Тува эртэй гэр бүл болсон түүх байхгүй, Тува хүүхэн Монгол эртэй суусан нь бий.Хэдэн жилийн өмнө машинтай тувад явсан монгол хүүхэн алагдаад учрыг нь олж чадаагүйтэй адил Баянмөнхийн асуудал замхрах биз. Засаг даргын мэдлэг чадвар иргэнийхээ төлөө анхаарал ямар байгаа нь дээрх мэдээллээс харагдаж байна шүү дээ. Зөвхөн авилгалаар л хөдөлдөг юм байна. Ийм дарга хогийг цэвэрлэх хэрэгтэй. Тувачууд Орост одоо ч дарамтлуулсандаа хонзон тасраагүй аллага

Zochn [66.181.161.90] 2019-06-27 11:45:14

Mongol uls asramjiin gazarta avla gevel zugeer ium shig oros hun dotor ug ni jinhene tsever oros bval tusalj magadgui ium aav ni iim l huselt tavih heregtei omgoologch huuliin taliin zovlogoo bas heregtei

зочин [202.131.245.69] 2019-06-27 09:02:55

энэ улс төрийн томилгоотой, улс төрийн намын гишүүнчлэлтэй, түр түдгэлзсэн энэ тэр шалтгаантай төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийг одоо болиулах хэрэгтэй. Энэ Бмябадорж гуай ёстой юу ч хийдэггүй марзан хүн байна аа. худлаа сүржигнэхээс өөр юмгүй.

Зочин [202.126.89.174] 2019-06-27 10:05:34

Бүх юмыг намчирхалтай хутгах юм. Одоо намаа боль

Зочин [103.111.68.3] 2019-06-27 08:01:15

ЭНЭ БИД 2 ЮУ ШИЙДЭХ ВЭ ДЭЭ? ЗАЙЛУУЛ, ШАВАР МУУР.

Zochin [66.181.161.90] 2019-06-27 11:47:09

Orosod suugaa mongoliin elchingees torsnii gerchilgee avahad mongol bolno


103 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
103 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.