Ц.Батболд: Нэг гэр бүлийг элэг бүтэн авч үлдсэндээ баяртай байна

Б.БУРМАА / Хууль

Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнх долоон настай охиноо ОХУ-ын талд алдах гээд байна хэмээн манай сайтад хандлаа. Тэрбээр хэдэн жилийн өмнө ОХУ-д тува бүсгүйтэй хамтарч амьдарч байхдаа охинтой болжээ. Улмаар Монголд буцаж ирчихээд буцаад эхнэр охин руугаа явах гэтэл виз нь гараагүй хар тамга дарчихсан гэнэ. Ингээд охин эхнэр хоёртойгоо уулзах гэж удаан хөөцөлдөж ОХУ-д очиход эхнэр нь бусдын гарт амиа алдсан, охин нь асрамжийн газар очсон байжээ. Тиймээс охиноо аваад Монголд ирсэн аж. Харин одоо тэр хоёр дахь амьдралаа зохиож, Увс аймагт эхнэр болон охины хамт амьдарч байгаа юм байна.

Гэтэл нэг л өдөр Тувагийн албаны хүмүүс, Увс аймгийн цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан ирж, охиныг гэрээс нь хүчээр авч явсан бөгөөд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалалтын байранд “хориод” байгаа гэх мэдээллийг охины аав Д.Баянмөнх өгч байна.

Тэрбээр “Надтай хувийн өс хонзонтой Г гэх иргэн намайг аль болж бүтэхгүй муу муухайгаар энд, тэнд яриад явсан. Эцэстээ миний охиныг надаас салгах шалтгаан болоод байна. Тэр хүн юу гэж ярихаараа ОХУ-ын Парламентын гишүүний чихэнд тийм үг хүрдэг байна гэж гайхаж байгаа. ОХУ-ын Тува Улсын парламентын гишүүн намайг Увс аймгийн засаг даргад “хар тамхины наймаачин” гэж хэлсэн байна. Охиныг минь надаас салгаж байгаа нэгдүгээр шалтгаан энэ. Хоёрдугаарт, ОХУ-ын талаас надад “Хүүхдийн асран хамгаалагч мөн” гэсэн бичиг өгөөгүй гэдэг шалтгаан. Мөн намайг төсрөн охиноо хүчирхийлдэг байсан гэсэн мэдээллийг Увс аймгийн цагдаагийн газар өгсөн байсан. Шүүх эмнэлгийн байгууллагын дүгнэлт болон цагдаагийн байгууллагын шалгалтаар охиноо хүчирхийлээгүй, намайг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Намайг охинтой минь уулзуулахгүй байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Миний охин юу ч мэдэхгүй нялх. Зовж гүйцлээ.” Хэмээн ярьж байсан юм.

Тэгвэл зургаан хоногийн турш ааваасаа хол байсан долоон настай охиныг өчигдөр гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ.Тодруулбал иргэн Б.Баянмѳнхийн гомдлын дагуу холбогдох аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Ц.Батболд Увс аймгийн тѳрийн байгууллагын удирдлага болон Тува улсын хүүхдийн байгууллагын албаны хүмүүстэй уулзаж иргэн Б.Баянмѳнхийн хүүхдийн эрх нь зѳрчигдсѳн охин А-г эцэг ,эхэд нь хүлээлгэн өгсөн юм. Бид ИТХ-ын тѳлѳѳлѳгч Ц.Батболдтой ярилцлаа.

-ОХУ-руу явуулах гээд зургаан хоног хорионд байсан охиныг аав ээжтэй нь уулзуулсан байна. Баяр хүргэе. Яагаад ийм байдалд орчихов оо. Та мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймгийн аравдугаар багийн иргэн Д.Баянмөнх иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд надад хандсан юм. 2019 оны зургадугаар сарын 21-нд миний долоон настай охиныг цагдаагийн хамгаалалтад хүч түрэмгийлэн булаан авч, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хорьж байгаад энэ сарын 27-нд ОХУ-д шилжүүлэх гэж байна. Тиймээс та анхаарал хандуулж өгөөч гэж хүссэн. Энэ хүүхдийг тухай өдөр авч явахдаа үнэхээр хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна билээ. Бичлэг нь аавд нь байгаа. Бид үзсэн. Тэр байдал бол 1989 оны 11-р сарын 20-нд Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн турхай конвенцийн долдугаар зүйлийн нэгдэх хэсгийг зөрчсөн. Мөн 9.3-ийг зөрчиж байгаа юм. Үүнд “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийн аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг эхийн аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж заасан байгаа юм.

-Хүүхдийн эрхийн тухай конвенцийн долдугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсний дараа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхийнхээ хайр халамжийг боломжийн хэрээр хүртэх эрхийг эдэлнэ” гэсэн байна. Энэ конвенцийг бас ноцтой зөрчсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн.

image

-Аавыг нь хар тамхичин, сэтгэцийн өөрчлөлттэй гэх мэдээллүүд бас явсан. Энэ үнэн юм болов уу?

-Худлаа. Охины эцэг Д.Баянмөнхийн эцэг байх эрхийг шүүхээр хасаагүй байхад нь тухайн хүний эрхэд халдаж нэр хүндийг нь гүтгэн доромжилж гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан. Энэ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн гэмт хэрэгт холбогдож Монгол Улсын шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд хэнбугайг ч яллаж болохгүй. Гэтэл эцгийнх нь нэр хүндэд бас халдлаа. Тиймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд төрийн байгууллагуудад хандаж аймгийн ИТХ-ын дарга Насанбат, Увс аймгийн засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан нарт шаардлага хүргүүлсэн. Мөн Увс аймаг дахь гэр бүл хүүхдийн хөгжлийн газрын дарга Нансалмаа, цагдаагийн газрын дарга нарт албан хүсэлт явуулсан.

-Энэ хүсэлтэд А охиныг цагдаагийн хамгаалтад хүч түрэмгийлэн булаан авч явж, яагаад тусгаарлах шаардлагатай болсон, энэ ажиллагаанд цагдаа оролцсон эсэх, Д.Баянмөнх нь өмнө нь хэрэг төвөгт холбогдож байсан эсэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх, эрсдлийн үнэлгээ хийсэн эсэх, Д.Баянмөнх нь архаг архичин, мансуурагч, сэтгэцийн эмгэгтэйг тогтоосон эсэх, шүүхээр эцэг байх эрхээ хасуулсан үгүйг, А охин гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх, А охиныг ямар албан тушаалтны ямар шийдвэрээр гэр бүлийнхнээс нь тусгаарласан, тусгаарлаж байгаа хууль зүйн үндэслэл юу вэ, ямар шалтгаанаар охиныг ОХУ руу шилжүүлэх гэж байгаа, үүнийг зохицуулсан эрх зүйн үндэслэл бий эсэх талаар гомдол мэдээлэл гарсан бол тэр гомдлын дагуу ямар шийдвэр гарсан талаар маш тодорхой хариу мэдээлэл өгөхийг хүссэн. Одоогоор надад албан ёсоор энэ бүхэнд хариулсан албан тоот ирээгүй байна. Охины асуудалд маш олон хүний сэтгэл зовнилоо. Тэгээд аймгийн засаг дарга Д.Батсайхан захирамж гаргаж өчигдөр өглөө аавыг нь дуудаж, Увс аймгийн төрийн байгууллагын төлөөллүүд, Тува улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн газрынхан ирж бид уулзаж охиныг хорионоос нь гаргалаа.

-Охин ямар байдалтай байсан бэ?

-А охин ээж аав, дүү нараа маш их санасан байдалтай байлаа. Бид охиныг авч гэрт нь хүргэж өгсөн. Энэ үед Тува улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн газрынхан охины гэрт хамт очиж ямар байдалтай амьдардаг байсантай нь танилцлаа. Энэ хүмүүс яямархуу амьдралтай, цалин орлоготой юу, гэр бүлийн эрсдэл байна уу гээд хажуу хавийн айл өрхүүдээс асууж уулзлаа. Түүнчлэн охиныг ямар хувцас өмсөж, ямар хоол иддэг, хаана унтдагийг хүртэл судалж, зураг хөргийг нь аваад өндөр сэтгэгдэлтэй нутаг руугаа буцлаа.Нэг гэр бүлийг элэг бүтэн авч үлдсэндээ бид баяртай байна.

image

-Тэгэхээр Тува улсын талд охиныг энд ийм хэцүү байдалтай байна гэсэн мэдээллийг хэн өгсөн байх вэ?

-Д.Баянмөнхөд Тувагийн талаас өгсөн нэг бичиг байгаа юм. Тувагийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хүмүүс хэлэхдээ Увс аймгийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газраас Д.Баянмөнхийг ажилгүй, оюун санааны хувьд тэнцвэртэй бус гэж тодорхойлсон бичиг баримтыг бид нарт явуулсан учраас бид ирсэн гэсэн. Мөн тухайн бичигт охиныг эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн утгатай зүйлс бичсэн байсан юм байна. Ийм бичиг Тувагийн талд явуулснаас энэ бүхэн үүдсэн юм байна. Тийм учраас ОХУ-ын тал иргэнийхээ асуудалд анхаарлаа хандуулья гэж ирж ийм асуудал үүсгэсэн юм билээ.

-Охин хүчирхийлэлд өртсөн зүйл тогтоогдоогүй гэсэн үү?

-Цагдаагийн алба хаагчаас аман мэдээллээр авсанаар бол энэ хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй, бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэдгийг өнгөрсөн гуравдугаар сард тогтоогоод шийдвэрийг нь Гэр бүл хүүхэд хөгжлийн газарт явуулсан гэж хэлсэн. Д.Баянмөнхийн ярьж байгаагаар Увс аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Нансалмаа гэж эмэгтэй бид хоёрын хоорондын харилцаанаас үүдэлтэйгээр өнөөдрийн ийм байдалд хүрлээ гэж ярьж байгаа юм. Би энэ хүмүүсийн хоорондын асуудлыг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад шалгаж байгаа юм билээ. Миний хувьд зөвхөн долоон настай бяцхан охины эрх зөрчигдөж байгаа талаар асуудлыг тавьж, зургаан хоногийн дараа эцэг эхэд нь хүлээлгэж өглөө.

image


Сэтгэгдэл

fczqszkigp [103.216.155.30] 2023-04-10 19:01:28

Мэдээ.МН [url=http://www.g454d10eg44kz11q93ai3grvrpp8200ms.org/]ufczqszkigp[/url] fczqszkigp http://www.g454d10eg44kz11q93ai3grvrpp8200ms.org/ <a href="http://www.g454d10eg44kz11q93ai3grvrpp8200ms.org/">afczqszkigp</a>

ngphhcgyn [139.208.124.149] 2022-07-31 01:25:45

Мэдээ.МН [url=http://www.gf9n3u96v380zq6kc78u9x3wdy2v34l4s.org/]ungphhcgyn[/url] <a href="http://www.gf9n3u96v380zq6kc78u9x3wdy2v34l4s.org/">angphhcgyn</a> ngphhcgyn http://www.gf9n3u96v380zq6kc78u9x3wdy2v34l4s.org/

isksqwycwf [113.0.53.168] 2022-07-11 23:10:48

Мэдээ.МН <a href="http://www.gs9r4c47psh63pwc1b7uk2vh0w165794s.org/">aisksqwycwf</a> isksqwycwf http://www.gs9r4c47psh63pwc1b7uk2vh0w165794s.org/ [url=http://www.gs9r4c47psh63pwc1b7uk2vh0w165794s.org/]uisksqwycwf[/url]

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:39:43

<a href="https://t.me/filmfilmfilmes/17">На пятьдесят оттенков темнее</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:56:30

коли почалась друга світова війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">війна в україні 2022 пророцтва</a> в той день коли закінчиться війна

зочин [202.55.191.205] 2019-07-01 05:49:29

Үнэхээр сайхан мэдээ байнаа. Манай улсад бас иргэдээ гэсэн сэтгэлтэй, бас мэдлэг чадвартай иргэдийн хурлын төлөөлөгч байдаг л юм байна. Эрхэм Ц. Батболд таньд ажлын амжилт хүсэн ерөөе. Цаашдаа иргэдийнхээ төлөө ингэж чин сэтгэлээсээ ажиллаж байгаарай. Таныг энэ ажиллагаанд оролцсон буруутай этгээдүүдэд хариу нэхэж хариуцлага тооцуулж чадна гэдэгт итгэж байна.

Зочин [66.181.177.254] 2019-07-01 02:50:54

Batboldod talargal ilergiilie! Ajlaa meddeg hiih huseltei bas hunleg setgeliinh ni toloo! Ter zasag darga geech huniig dahin toriin ajild tomilj bolohgui, Nansalmaa avgaig hunii erh zorchson, huuhed ar gert ni setgel sanaa mongo togrognii hohirol uchruulsan, hudlaa medeelel taraasan, 2 ulsiin hoorondiin diplomat hariltsaand sev suulgasan, 2 ulsiin tsagdaa tsereg hil gaali, toriin ajiltnuudiin tsag hugatsaag demii ursen mon tuuntei holbogdoh garah mongon zardal uusgesen, toriin ajiltnii eos surtahuunii hev hemjeeg sahij chadvargui geh met zeregleleer yal uusgej shiitgeliig ni ogch buh zardliig 3 nugalan ergen toluulie!

Зочин [103.57.93.178] 2019-06-28 15:05:13

нансалмаа гэгчийг эрүү үүсгэн шалгах хэрэгтэй хүн гүтгэх хуультай ялтай тэр тусмаа хүний нэр төрд ноцтой халдаж хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна охины хувь заяаг эргүүлэх шахсан байна заавал зохих ялыг өгч шийтгэх хэрэгтэй

Зочин [66.181.161.26] 2019-06-29 13:33:34

Alban tushaal urvuulan ashiglasan bn

Зочин [66.181.179.223] 2019-06-28 14:40:22

Наад нансалмаа авгайг аймгиынхан хүсэлт өгч шалгуулаачээ яасан арилчихсан дотортой шулам авгай бэ

Зочин [66.181.161.45] 2019-06-28 09:57:02

Төрсөн дүү нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад нууж дарагдуулж байгаа эгч нь гэж энэ авгай эхлээд дүү нараа хүмүүжүүлчихээд дарга хийгээсэй.

Оыо [64.119.24.244] 2019-06-28 09:38:49

Хүний зовлонг мөнгө гэж хардаг нансалмаа мэтийн адгууснуудаас болж олон хүний амьдрал сүйрч байгааг төр анхааралдаа авна уу

Зочин [122.201.31.45] 2019-06-28 07:14:22

Нансалмаа даргад хахуулийг нь өгөөгүйгээс л ийм юм болж дээ.Миний нэг танил гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад монголоос хүүхэд өргөж авахаар хотод ирээд хүүхдийн байгууллагын даргатай уулзахад машин нэхсэн гэнэ лээ.Зүгээр нэг машин биш маш үнэтэй машин.Хүүхдийн байгууллагын дарга нар хүүхэд үрчлуулэх нэрээр зарж мөнгө олж ирсэн юм шиг байгаа юм аа.Шалгах хэрэгтэй

Зочин [64.119.27.182] 2019-06-28 10:33:37

Хөдөөнөөс танилаараа дамжуулаад ар гэрийн гачигдалтай мөрөөрөө хүмүүсээс хүүхэд авч бай. үнэхээр эрүүл чийрэг хүүхэд аваад сайн хүн болгое гэж байгаа бол. шууд тэр нь дээр.

Зочин [66.181.167.127] 2019-06-28 06:10:26

nansalmaa gej yamar al bnaa

ehe [66.181.161.44] 2019-06-28 05:33:30

ene nansalmaag gudmand taarval eruug ni huga tsohino olon jinger banzal avgai ve yasan

Зочин [202.21.125.66] 2019-06-28 06:11:04

zub

Zocnin [68.145.61.75] 2019-06-28 05:10:47

Ene gants huwi hunii asuudal bish ulsiin ner hundtei holbogddog gedgiig meddeggyiyumuu

баярлалаа [122.201.24.121] 2019-06-28 03:37:29

ОХИН аавтайгаа байх ёстой. ТЭР гэр бүл, хүүхдийн газарт ажилдаа тохирохгүй хүн ажиллаж байна. ЗАЙЛУУЛАХ ёстой

Зочин [64.119.27.182] 2019-06-28 03:07:25

хүний хүүхдийг эрх мэдлээ ашиглан булааж байгаа хүмүүс юу ч хийнэ шүү аймаар юм.

Zochin [66.181.161.117] 2019-06-28 03:00:12

Bayrlalaa ahlagcha tanii ajild amjilt husie.

Зочин [202.70.37.2] 2019-06-28 02:50:16

Нансалмааг шалгаж ажлаас нь хал 2 улсын хооронд хуурамч бичиг явуулж Монгол улсын хүүхдийн төлөө байгууллагыг харлуулах үйл ажиллагаа явуулсан дипломат хэм хэмжээг зөрчиж 2 улсын найрамдалт харьцааг бусниулах үйл ажиллагаа хийсний төлөө Тагнуулын байгууллага шалгаж шүүхээр шүүх хэрэгтэй 2 улсын хооронд ингэж хов хутгаж байгаа хүн аймагынхаа хэмжээнд юу ч хийж чадах аюултай хүн байна. Эх хүн гэхээс илүүтэй эрлэгийн элч гэвэл зохистой Мэдээлэл өгсөн Г гэгчийг шалга

зочин [103.229.122.184] 2019-06-28 02:17:46

төрийн албанд ийм л хүмүүс байгаад байна ямарч мэдлэггүй цүнх барисаны шагналд нэг албан тушаал аваад замбраагүй байдал үүсгэж баллаж байгаа юм даа өөрт нь ашигтай бол ямарч хууль дүрэмгүй үйл ажиллагаа явуулдаг байдал газар авсан байна шүү

Зочин [59.153.87.233] 2019-06-28 02:05:37

хувийн өс хонзонгоо хүүхдээс авч байна. ийм хүнээр хүүхдээ хамгаалуулж байх ч гэж дээ. халах хэрэгтэй.

Zochin [182.160.2.101] 2019-06-28 02:03:36

Нансалмааг шалга томчуудын таарамжгүй байдлаас болж хүүхэд хэлмэгдэх ёсгүй зэвүүн Нансалмаа вэ өодвол эмэгтэй юм шиг бна хүүхэд битгий зовоо өөрийн чинь хүүхэд ингэсэн бол яахав гэдгээ сайн бод!!!!

Зочин [202.126.89.67] 2019-06-28 02:28:09

ажлаас нь халаа

Зочин [202.131.229.2] 2019-06-28 02:03:27

асуудал ингэтлээ даамжирах болсон шалтгааныг судлаад олох хэрэгтэй.. үнэхээр нансалмаа гэж хүний буруу юмуу эсхүл аав н бас буруу зөрүү яриад байгаамуу тогтоогоод буруутай этгээдэд хариуцлага тооцох ёсто..

Зочин [202.131.233.214] 2019-06-28 02:00:08

Манай аймгийн цагдаа ер нь яацан юм бэ. Дандаа болох бүтэхгүй юманд нэр нь дуулдаж нутгийн нэр баасдахын

zochin [203.91.117.8] 2019-06-28 01:57:46

Batbold toloologchid talarhal ilerhiilye.Gehdee ter hudal bichig Tuvad yavuulsan etgeediig huni aldar ner gutaasan asuudlaar hariutslaga tootsoh heregtei. Tegeed ch Oros ooriin irgendee sanaa zovov gejee.Orosiin irgen 16 nas hurj boldog>mongol etsegtei,Tuva eh n nas barsan huuhdiig shuud Oros ooriin irgen gej uzne gej yu baihav.Mgl irgedees 3 myanga orchim huuhed gadaadad tordog ted ter ulsiin irged bish.

Irgen [216.154.52.195] 2019-06-28 01:47:21

Bux shatnii irgediin xurliin teleelegch, ix xurliin gishuud Batbold shig ajillax xeregtei. Batboldod talarxaj baina, ajliin amjilt xusie

Irgen [216.154.52.195] 2019-06-28 01:44:40

Batsaixan gegch zasag darga ix aild baix estoi nexer zavaan yum xiij dee

Иргэн [202.179.10.162] 2019-06-28 01:40:38

ИТХ - ын төлөөлөгч Ц.Бат болд сайн байна.Ийм д хүнээ засаг дарга болгоорой доо Увсынхан

Зочин [66.181.191.148] 2019-06-28 01:36:53

Тэр хүүхэд хөгжлийн Нансалмааг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрсдийн зохисгүй харилцаанд хүүхдийг золиос болгож байгаа нь туйлын харамсалтай байна.я Нансалмааг төрийн албанд ажиллуулах шаардлагагүй гэж бодож байна.

ард [103.111.68.3] 2019-06-28 01:32:38

ИТХ-ын төлөөлөгч Батболд ажилаа сайн хийж бна.Баярлалаа

mgl emegtei [66.181.179.128] 2019-06-29 05:24:19

ИТХ-ын төлөөлөгч Батболд сайн байна. Иргэдийг төлөөлөх үүргээ та Жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эцэг охиныг элэг бүтэн үлдээж чадлаа. Харин Хүүхэд хамгаалах ажилд ёс зүйн хувьд тэнцэхгүй, Монгол Улсын болон Төрийн албаны нэр хүндийг гутаасан Нансалмаа гэгчийг болон бусдыг өс хонзонгийн төлөө хүн гүтгэн нэр хүндэд халдан, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн Г гэгчийн нэрийг ил болгож хуулийн хариуцлагад татан хуурамч бичиг баримт төрийн байгууллагын нэрийн өмнөөс үйлдсэн этгээдийг тогтоох нь зөв санагдана.


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.