ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Админ / Эрүүл мэнд

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.07.5Ы ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Хувцсаа тохируулж өмсөөрэй

Мандаж нарны ач тус

https://c.pxhere.com/photos/94/99/sunrise_hope_morning_nature_meditation_summer_harmony_sunlight-492235.jpg!d

Мандаж буй нарны туяанд 20-30 минут зогсож нарны элчийг өөртөө шингээснээр тархи сэргэхийн зэрэгцээ нарнаас цацрах гэрэл хүнийбиед шингэж гормонд нөлөөлж улмаар төв мэдэрлийн системд мэдээлэл ирснээр илүүдэл жин үүсэхээс сэргийлдэг гэнэ. Өглөө бүр нарны гэрэлийг биедээ шингээснээр арьсны элдэв өвчнөөс сэргийлж болох бөгөөд мөн оройн нойрондоо сайжирдгийг эрдэмтэд олж мэджээ. Мандах нарыг харах гэж эртлэн боссон хүмүүсийн хувьд тухайн өдрийн бүтээмж нь ч мөн өндөр байх нь гарцаагүй юм. Европын баруун хойд бүс нутнийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар зөв хооллолтын зэрэгцээ зөвхөн өглөөний нарын гэрэл чирэгжсэн хүмүүс, турахаар эрчимтэй тэмцэж оройн цагаар дасгал хөдөлгөөн хийж байсан хүмүүстэй адилхан үр дүнтэй гарсан байжээ. Тэгэхээр өглөө эрт босч, зөв хооллож чадах юм бол ямар ч үнэ төлбөргүйгээр эрүүл аргаар турж, жингээ барьж болно гэж ойлгож болно.

Нарны гэрэл, илч зэргийн ачаар хүний биен дэх амин дэмийн синтез нийлүүлэлт хэд дахин ихэсдэг байна.

Galaxy Note цувралын Note 10-ыг албан ёсоор танилцуулах нь

Самсунг компани өнгөрсөн сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байсан “Unpacked” арга хэмжээгээ VIII сарын 7-ны өдөр Бруклин дэх Барклэй төвд зохион байгуулах болсноо олон нийтэд зарлалаа. Уг арга хэмжээ дээр Galaxy Note цувралын Note 10-ыг албан ёсоор танилцуулах болсон нь олны анхаарлын төвд байгаа юм.

https://boygeniusreport.files.wordpress.com/2019/03/galaxy-note-10-concept.jpg?quality=98&strip=all&w=1200

Одоогоор ил болоод буй мэдээллээс үзэхэд энэхүү утас нь нүүрний дээд хэсэгт байрлах өндөр нягтшилтай камер, S Pen үзэг, 3.5 мм чихэвчний оролт ажиглагдах ба бусад загваруудаасаа илүү шинэлэг дизайнаар хийгдсэн байна. Өнгөрсөн жил Note 9 гар утас 6.28 болон 6.75 инчийн хэмжээтэйгээр худалдаанд гарч байсан бөгөөд Note 10 ч гэсэн хоёр төрлийн хэмжээтэйгээр борлуулагдах аж. Түүгээр ч зогсохгүй Самсунг компани уг 2 төрлийн загварын 5G хувилбарыг хүртэл санал болгохоор бэлдсэн байна.

Цээрлэх ёсон

https://updown.mn/wp-content/uploads/2017/06/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%8D%D0%B3-%D3%A9%D0%B4%D3%A9%D1%80.jpg

- Аав, ээжийнхээ өөдөөс хялайн харах, хэдэрлэх, хараал хэлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амьтны амь бүрлэгснээс дутуугүй нүгэл хилэнц болно.

- Жигнэсэн битүү хоол идээд даруй гадагш явахыг цээрлэнэ. Учир нь жигнэсэн битүү хоол идсэний дараа хий дарагдаж, хөлс гарч болзошгүй тул хүйтэн сэрүүний улиралд гадаа гарч явбаас салхи цохиулна, өвчин олно хэмээн сэрэмжилдэг бөлгөө.

- Айлын гадаа очоод гэрт орохоос өмнө биеэ хөнгөлөхийг/морь харахыг/ цээрлэнэ. Хэрэв үл цээрлэн тийн үйлдвээс дээрэлхэн доромжиллоо гэнэ.

- Айлд ороод баганын хоорондуур гарах, цай идээ авч өгөлцөхийг ёс журамгүй хэмээн цээрлэнэ.

- Ална гэдэг үгийг хамаа бус хэлэхийг цээрлэдэг. Хонь мал муучлах, гаргах, махлах, төхөөрөх хэмээн цээрлэн хэлдэг ёс буй.

- Ам хамхилгүй, ам уралдуулан хүнээс өрсөн ярихыг ухаан мунхаг чалчаагийн шинж хэмээн цээрлэнэ. Мөн ёс журамгүй гэнэ. Чалчаа хүн хүндгүй болно.

- Амар мэнд асууж байхад хариу эс дуугарахыг цээрлэнэ. Эс дуугарваас ихэрхэг, мулгуу, ёс үл мэдэгч гэгдэнэ.

- Ахмад настны дэргэд хүндлэхийн учир элдэв хараал, зүхэл алиа шалиг үг хэлэхийг цээрлэнэ.

- Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Зохист нийцүүлэн насных нь намба төлөвт тааруулж хүндлэн гуайлж дуудна. Жишээ нь: өндөр уулыг харвал хайрхан гэж дууд, өвгөд настантай золговол аав ээж гэж дууд хэмээн сургадаг.

- Аяганы амсар эмтэрхий бол алив хүнд цай унд хийж барихыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс үл хүндэлсэн болно.

- Аяга шаазангаа хөмөрч тавихыг цээрлэнэ. Хишиг буянаа хөмөрлөө гэх буюу “саалийг нь уувал /идвэл/, савыг нь хүндэл” гэхийн учир тэр болой.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.41] 2019-07-07 09:02:39

taatai saihan zun bolj bn da

Зочин [202.179.31.107] 2019-07-06 18:35:07

Сайтын юм уу саитын юм уу?

зочин [202.131.229.246] 2019-07-05 14:11:41

өглөөний сайхныг сайханд бүү тооц өсхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдгийм даа

irgen [66.181.161.5] 2019-07-05 08:50:00

Ogloonii narig narand buu bod otlohiin jargalig jargald buu bod gj ug bdag yum shuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.