АМРАЛТЫН ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Д.Тулга / Эрүүл мэнд

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ, 2019.07.6-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Та өнөөдөр гэр бүлээрээ агаарт гарах гэж байгаа бол цаг агаарын мэдээг сонирхоорой

ҮНЭН ҮГ ӨӨДРӨГ АМЬДРАХАД ТУСТАЙ

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...

Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр

Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. Франклин

Бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил. М.Сервантес

Залуудаа махаа идээд өтөлсөн хойноо шөлийг нь уух сайхан. Б.Ринчен

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл

Завгүй хүн бүтээл туурвидаг. Б.Ринчен

ГЭР БҮЛЭЭРЭЭ АМТАРХАН ИДЭХ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

№1. Ногоон навчит ногоонууд ашиглан өндөгтэй омлетт хийж идэж болно. Ногоонуудаа жижиглэн хэрчиж өндөгтэйгээ холиод шараад л гүйцээ. Хажууд нь мөн ногоонуудаа хэрчиж, гүнжидийн тос, багахан давсаар амтлаад л хачир зууш болгон идэж болно. Уг омлетт нь уургаар баялаг хоол болж чадна.

№2. Овьёос, самар, үр тариа, жижигхэн хэмжээтэй жимс зэргийг холиод бүлээн сүүнд хийн идэж болно. Шинэхэн өглөөний цай болох бөгөөд маш их амин дэмтэй учир өдрийн турш эрч хүчтэй байхад чинь тусална.

№3. Шарсан талхтай цөцгийн тосыг хольж идэх юм уу, эсвэл авокадог багахан нимбэгний шүүстэй хамт холиод шарсан талхтайгаа хачирлан идэх боломжтой.

№4. Ногоон хүнсний ногоонуудаа бага зэрэг хуураад хажууд нь шарсан өндөгтэй хамт идэж болно. Мөн шарсан талхтай хачирлан идэх боломжтой.

№5. Нэрс, гадил, самар гурвыг, эсвэл авокадо, ногоон ногоонуудтай хамт миксердэн смүүти бэлтгэн өглөө ууж болно. Амин дэмээр баялаг өглөөний цай болох болно. Заавал эдгээр жимс, ногоо гэлтгүй өөрийн дуртай жимс, ногоонуудаа хольж миксердээд, смүүти бэлтгэн ууж болно шүү.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.