Үлэг гүрвэлийг музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэнэ

М.Амаржаргал / Боловсрол

Засгийн газрын ээлжит хуралдаан (2019/07/03)-аар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар болсон байна.

Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах ажээ. Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний нэв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолсон байна.

Мөн Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэжээ. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж оронд нь Чингис хааны музей барьж ашиглалтад оруулах хүртэл нэгтгэсэн музей сан хөмрөгөөрөө иргэдэд үйлчэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.85] 2019-07-08 16:16:49

Чингисийн музей. ...??? Дэлхийд үгүй ёрдөө монголд байх содон зүйлсийн цуглуулгын музёй байгуулж болохгүйюу.

zochin [66.181.161.17] 2019-07-08 09:18:58

Yaag zuv shiidver . Uleg gurvel gedeg bol ooroo baigaliin tuuh. Yuch medehgui oyungerel javzmaa 2 hoorhii.

зочин [202.21.117.162] 2019-07-08 09:17:52

дэлхийн аль улсад байгалийн түүхийн музей гэж байдаг, харин үлэг гүрвэлийн музей гэж байхгүй байх ёсгүй юм байгуулсан ,энэ нь буруу болох нь нотлогдлоо

Зочин [202.55.180.58] 2019-07-08 08:43:46

алтжингаас зээлсэн 1.2 сая $ ийн барьцаанд буй лениний музейн барилгаа суллаж өгөх операци хийгээд байна шүү

Зочин [202.179.26.206] 2019-07-08 07:25:44

Оюунгэрэл гэж нэг нөхөр л үлэг гүрвэлийн музей гээд нэр өгчихсөн байх юм. Энэ чинь палентеологи гэсэн шинжлэх ухаан байдаг юм шүү дээ. Эрт галавын ургамал бас байгал цаг уурын үлдэц хурдас эрдэс ч үүнд хамаарна. Америк байгалын түүхийн музей гэдэг юм шүү дээ. Юун үлэг гүрвэл мүрвэл. Ядаж палентеологийн музей гэх нь зөв энэ шинлэх ухааны нэр нэр томьёо учир таарах монгол үг үгсийн санд үгүй орчуулах ямар ч шаардлага үгүй.. Харин зохиомол орчуулга байж болх юм. Цахимбар гэх мэт шиг. Өвөр Монголд үлэг гүрвэлийг гүмбараа гэдэг юм шүү дээ.

Зочин [139.5.218.40] 2019-07-07 17:37:26

Сайхан шийдвэр бна төв талбайгаа өвөөгөөрөө нэрдэе


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.