Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Д.Тулга / Улстөр

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг ГХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Ром дахь ЭСЯ-ны хамт олон хоёр жилийн хугацаанд шаргуу ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдийн эх хуулбарыг энэ оны энэ оны тавдугаар сарын 16-нд хүлээн авчээ. Үүнд,

Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/,

Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/,

Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/,

Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/,

Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/,

Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/,

Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ын албан ёсны хуулбар багтаж буй юм. Эдгээр хуулбарыг Дипломат албаны музейд байрлуулах юм байна.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

Uuu [49.0.212.159] 2019-07-11 03:56:35

ВАТИКАНЫ МУЗЕЙГ УЗЭЖ ЯВАХАД ДЭЛХИЙД ОДОО ОРШИН ТОГТНОЖ БГА 200 ГАРУЙ УЛСААС ГАНЦХАН МОНГОЛЫН МААНЬ Л НЭР ТЭР МУЗЕЙД ДУРАЙЖ БАЙСАНГ ООРИЙН НУДЭЭР ХАРЖ АГУУ ЭХ ОРОН ЭЦЭГ ОВОГДООРОО УНЭН БАХАРХАЖ БИЛЭЭ. ЭРХЭМ ТА ХЭРЭВ ТЭНД ОЧВОЛ ТА БАС МЭДРЭХ БОЛНО. ООР ЯМАРЧ ОРНЫГ НЭР ЗААН ДУРЬДААГУЙ БОЛОХЫГ ХАРАХ БОЛНО. МОНГОЛ МААНЬ ТЭР УЕД УНЭНДЭЭ ДЭЛХИЙГ ХУРААЖ БУЖИГНУУЛАЖ БАЙСАН ЭРТНИЙ ХУЧИРХЭГ ГУРЭН БАЙЖЭЭ. МОНГОЛ ОРОН МИНЬ ИРЭЭДУЙД МАНДАН БАДРАГ.

Зочин [64.119.18.26] 2019-07-11 00:28:49

Яг vнэндээ бол бид гартаа барьсан ямарч баримтгvйгээр тvvхээ зохиочихсон улс юм бн. Баримт нь одооноос л ганц нэгээрээ олдох маягтай

Zochin [8.37.233.162] 2019-07-10 23:39:02

Yunii tuhai hariltsan bichij baisiin boldoo ! Ter ni sonin bna !

Иргэн [150.129.141.209] 2019-07-10 23:10:36

Нийтийн хүртээл болговол сайнсан. Ядаж харах юмсан.

Зочин [66.181.181.88] 2019-07-10 15:02:20

Одооны дайнч хийж чадахгүй Монголчуудын өвөг дээдэс ийм эрэлхэг байжээ. Заримдаа энэ дарга нарыг харахаар бөөлжис хүрч, бүгдийг нь албан тушаалаас нь буулгаж, эдийн засгийн огцом эргэлтийг хийж, харийн дарангуйллаас гарах юмсан гэж бодогдоно.

зоччин [66.181.177.222] 2019-07-10 14:38:45

Ундэсний туухийн музейд егеечээ. Ард бид узэмээр бнаа. Ноен ЕС сайдаа.

Зочин [66.181.181.88] 2019-07-10 13:09:43

Үзвэл үнс, харвал хальс болох зүйлийг маш сайн нууцлах нь чухал. Бидний өвөг дээдсийн нууц захиаг цаашид бид нууцлах нь туйлын зөв.

Irgen [202.9.42.31] 2019-07-10 12:00:39

Yg tiim tyyx ugyylex barimt bichig olond yzegdej xaragdaj bx ni chyxal biz de yamnii arxivt orsnoos

Монгол [39.154.104.209] 2019-07-10 10:14:01

Ундэсний туухийн музейд огвол гадаад дотоодын хун узэж овог дээдэсийн агууг мэдрэх бахархах бахархал болох бус уу?!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.