ИХ НАС: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь түрүүллээ

Б.БУРМАА / Спорт

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд барианд орж ирлээ. Энэ насанд 365 ажнай бүртгүүлснээс 271 нь гарааны зурхай руу хөдөлсөн.

Их насны морьд 25 км буюу хамгийн хол зайд уралдсанаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар айрагдлаа.

Харин айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр,айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.


Сэтгэгдэл

НААДМЫН КОММИСТ [122.201.24.121] 2019-07-12 06:53:00

МОРИНЫ зөвшөөрөл авах гэж сүйд болж, цаг зарсан. ГЭТЭЛ ИХ нас үзэхээр ИРТЭЛ ЗӨВШӨӨРӨЛийн хэрэг алга. ИХЭНХ нь зөвшөөрөлгүй машинууд түгжээ үүсгээд сүйд болдог юм байна. ЗӨВШӨӨРӨЛ шалгадаггүй юм байна. ЯАХ гэж ЗӨВШӨӨРӨЛ зарсан юм вэ? ШУУД л үзье гэсэн хүн бүрт МАШИНЫ зөвшөөрөл АВАХ хэрэггүй, төр нь үнийг нь ДААЖ байна гээд зарлавал ЯАСАН юм вэ? ЯМАР ч зохион байгуулалт алга.

Зочин [64.119.23.24] 2019-07-12 06:45:59

Завхан нутгийн минь ард түмэн сайхан наадаж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.