ҮНДСЭН ХУУЛЬ: Сонгогчдын саналыг худалдаж авдаг ГАЖ тогтолцоог халах цаг нь болсон

УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзах үеэрээ эд бараа тараадаг, сонгуулиар саналыг нь худалдаж авдаг “гаж” үзэгдлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хална. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлсан саналаа долдугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ энэ саналыг тусгасан юм.
Ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүд Цагаан сараар хөдөөгийн малчин иргэдэд өөрийнхөө зурагтай данх, шанага, бедон сав, аяга, халуун сав зэргийг өгдөг. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд тойргийнхоо өнчин ядуу хүүхдүүдэд халуун гараа сунгаж буй хүн болж жүжиглэн цүнх, дэвтэр ном бэлэглэдэг. Тун удахгүй гишүүд цүнх, бал, дэвтэр тараадаг давлагаагаа эрчимтэй үргэлжлүүлнэ. Өмнөх парламентын үед Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат гишүүн сонгогчдодоо 40-ийн бедон тарааж байв. Зүгээр ч өгчихгүй дээр нь өөрсдийнхөө нэр, зураг дүрсийг хэвлүүлсэн гэж байгаа. Нийгмийн сүлжээгээр ил болж, олон түмний доог тохуу болсон нь энэ хэд байх. Тэднээс гадна олон гишүүн тойргийнхоо иргэдэд өөрсдийнхөө хөрөгтэй жааз, хуанли, цэвэр ус гээд элдэв юм өгдөг.
Тэр ч бүү хэл энэ жилийн сар шинийн баяраар Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга, УИХ-ын гишүүн “Оргил”ын гэх тодотголтой Ж.Ганбаатар ахмадуудад бэлэг тарааж 83 настай иргэний аминд хүрсэн гэдгийг хэн хүнгүй мартаагүй байх. Энэ мэт эмгэнэлтэй, ард түмнээ дорд үзсэн бэлэг тараах үйл ажиллагааг 2020 оны сонгууль эхлэхээс өмнө таслан зогсоох зайлшгүй шаардлагатай.
Яагаад УИХ-ын гишүүд сонгогчдодоо янз бүрийн зүйл тараадаг юм бэ гэвэл тэдний энэ үйлдлийг Монгол Улсын хуулиар хориглоогүй гэж хуульчид тайлбарладаг. Уг нь УИХ-ын гишүүдийг цүнх ном хүүхдүүдэд тараах биш аав, ээжийг нь санхүүгийн чадамжтай, ажилтай орлоготой болгоно гэж амлаж гарч ирсэн хүмүүс. Гэтэл эрхэм төрийн түшээд маань улс орныхоо эдийн засгийг сайжруулж, ард түмнээ ажилтай орлоготой, гэдэс цатгалан, мөр бүтэн явуулна гэсэн амлалтаа буруу аргаар биелүүлдэг нь үнэн. Тэд энэ суудалдаа удаан тогтох гэж баруун солгойгүй бэлэг сэлт тарааж байгаа үйлдлээ “Хууль зөрчөөгүй” гэж хэлэх байх. Тиймээс гишүүдийн энэ зүй бус үйлдлийг Үндсэн хуулиар хориглох нь зүйтэй юм.
Сэтгэгдэл
зочин [202.9.45.107] 2019-07-20 10:40:11
ямар ч хууль гараад энэ их шуналд хордсон дор хаяж хоёр үе үхэж дуусахаас нааш юу ч өөрлөгдөхгүй. Тамсагийг АНУ хужаад худалдсан. одоо оюу толгойг Канад мөн хужаад худалдана.
иргэн [103.10.23.111] 2019-07-20 02:11:24
МАН -АН хэмээх хоёр том хулгай луйварын бүлэглэл намын хатуу гэшүүнчлэл намын дүрэм хэмээх тулган шаардалт байсаар байгаа цагт санал худалдан авах сонгох сонгогдох эрх хулгайч нарын гарт байсаар байх болно
Zochin [174.238.9.60] 2019-07-19 22:58:03
Mongolchuuud uursdiiiin aj amidral bie biedeeee handah uhamsraaaaa uurchluuugui tsagt hichneeen huuuli uurchluuud huneeee uurchluuud nemerguueeeee!!!!
Journal [46.211.70.216] 2019-07-19 18:53:48
Хэцүү байна
Зочин [103.26.194.51] 2019-07-19 12:50:40
Угтаа санал худалдан авч байгаа нь хууль бусаар терийн эрхийг авах нэг vйлдэл баймаар. Тиймээс тэр нехрийг сонгох биш шоронд залдаггvй явдал еерее бас гажуудал. Санал худалдан авах хэлбэрт царцааны нvvдэл хамаарна. Одоо vvнийгээ зогсоо. Мен нутаг нугдаа шинэ орон сууцыг хямд vнээр егч насан туршийн саналыг нь авч байгааг анхаарч байгаа газар байна уу.
Зочин [112.72.12.9] 2019-07-19 12:23:33
Улс эх орон хотын эрх ашигт хор хохиролтой Хууль бус амлалт их авдаг үүнийг тас хорих хэрэгтэ. Жишээ нь зөвшөөрөлгүй газар буусан айлууд сонгууль дөхөхөөр нөгөө нэр дэвшигч дурак ирээд намайг дэмжээрэй наанаа байж бай би зөвшөөрөл өгнө гэх мэт түмэн юм бна улсаа хөгжлөө алдаг 4-'н жил гэмээр
Иргэн [66.181.161.85] 2019-07-19 02:29:36
УИХ - СОНГУУЛЬД НАМААС НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. СУМ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХУРЛААС АЙМАГТАА , АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛААС УИХ - Д НЭР ДЭВШҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭНИЙ НИЙГМИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ . ХАРИН НАМУУД ХӨТӨЛБӨРӨӨ БОЛОВСРУУЛЖ ЕРӨНХИЙЛЭГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ , ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРАА ТЭРГҮҮЛДЭГ БАЙХ НЬ ЗӨВ БОЛНО. НАМ ДАГАСАН ЗУЙГУУЛУУДЫГ ХАЗААРЛАХ ХЭРЭГТЭЙГ ЦАГ ҮЕ ХАРУУЛААД БАЙНА.
Зочин [103.10.23.111] 2019-07-20 02:13:17
Маш зөв нам дагсан хулгайч нарын бүлэглэлийн хязгаарлах нь зөв Төрийн бүхийл албах нам дагсан бөхс долоогч нарын алба болсон
Зочин [103.212.116.175] 2019-07-19 09:44:06
Zow