Цахилгаан машин хэрэглэгчид ногоон дугаар авахдаа энгийн дугаарын төлбөр төлнө

М.Амаржаргал / Технологи

Цахилгаан машин хэрэглэгчид ногоон дэвсгэртэй дугаар олгож эхэлсэн. Ингэснээр машинууд нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй болох юм. Энэ нь байгальд ээлтэй, эко авто машиныг нэмэгдүүлэх зорилготой аж. Цахилгаан машины ногоон дугаар авахдаа Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн салбар төвүүдэд хандаж авах боломжтой юм байна. Ногоон дугаар авахдаа энгийн дугаарын үнэ төлөх нь. Түүнчлэн ногоон дугаарын серийн үсэг нь өөр юм байна.

Одоогоор улсын хэмжээнд 223 бүрэн цахилгаан автомашин бий. Үүний 209 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэлтэй гэнэ. Цахилгаан машины нэг жилийн татвар 1920 төгрөг юм байна.


Сэтгэгдэл

Zochin [59.153.113.86] 2019-07-31 16:31:41

Mash zov toriin baiguulgiin mashiniig tsahilgaan mashinaar solio.

Зочин [202.21.115.165] 2019-07-31 09:23:23

Төрийн байгууллагуудын дарга, албан хэрэгцээний машинуудыг цахилгаан машинаар сольж парк шинэчлэлт хийх, сэлгэж байгаа машинуудаа хөдөө орон нутаг, алслагдсан суурин газрын төрийн үйлчилгээний албуудад шилжүүл. Дуудлага худалдаанд бол итгэхгүй.

Зочин [202.9.42.144] 2019-07-31 09:32:56

Маш зөв санал

Иргэн [202.126.89.22] 2019-07-31 04:41:05

Зөвхөн Монголд д эко машинаас татвар авхиймаа

Зочин [66.181.161.43] 2019-07-30 23:53:54

Хамгийн эхлээд терийн байгууллагуудын машиныг цахилгаан машинаар соль, машинаа солиогуй удирдлагуудтай нь хариуцлага тооц


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.