Долоон нохдоор хамгаалуулсан догшин гэр бүлийн хэрэг

Д.Тулга / Хууль

Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд гэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно.

Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан нэгэн хэргийн талаар сонирхуулж байна. Онц ноцтой гэмт хэрэг илрүүлэхэд гар бие оролцож байсан нэгэн ахмад мөрдөн байцаагч хэн хүнд баймгүй хатуу сэтгэлтэй, гэртээ хүн оруулдаггүй самган, түүний нөхрийн талаар ярьсан юм. Тэд бүлэглэн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн аж.

image

Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Б 1970 оны тавдугаар сарын 12-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь хайсаар унаж явсан морийг нь олсон гэдэг. Тус аймгийн цагдаагийнхан мэдээллийн мөрөөр шалгаж, хаашаа ямар зорилгоор гэрээсээ гарсан болохыг тогтоохоор холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ. Нутгийн хүмүүс сураггүй болсон Б-ийн талаар огт мэдэхгүй байв. Олон хүн байцаасны эцэст нутгийн нэг өвгөн “ Б хэдэн сарын өмнө Шагдарсүрэнгээс хоёр тэмээ худалдаж авсан юм. Гэтэл авсан тэмээ нь алга болсныг хайсаар Шагдарсүрэн бэлчээрт нядалж, худалдсаныг хүнээс дуулаад очиж уулзана гэж байсан. Тэднийх рүү очихоор Цэнгэлтэй хамт явж байсан. Тэр Шагдарсүрэнгийнх ч босгоороо хүн давуулдаггүй их хэцүү хүмүүс дээ” гэв.

image

Энэ мэдээлэл цагдаагийнхны анхаарлыг татлаа. Хамт явсан Цэнгэлээс мэдүүлэг авахад “Би Шагдарсүрэнгээс их айдаг. Хэрцгий зан авиртай, ам мурийвал яаж ч мэдэх хүн байгаа юм. Эхнэр Дуламсүрэн нь ч өөрцгүй. Гэрт нь ойртсон хүнийг өвсний төмөр сэрээгээр хатгаж, хурдан зайл гэж хөөдөг. Б намайг хамт явъя гэсэн ч би айгаад замаасаа буцсан” гэж хэллээ.

Нутгийн олон Шагдарсүрэн, Дуламсүрэн гэдэг нэрийг дуулаад жийрхдэг аж. Тэд хэн бэ. Аль нутгийн хүмүүс болох, ямар ажил эрхэлж байсан, ах дүү танил найз нөхөд гэж байгаа эсэхийг цагдаагийхан олж мэдэхээр ажиллаж эхэлжээ. Тэднийг хаанаас ирж нутагласан, удам судрыг нь батсүмбэрийнхнээс асуусан боловч “Тэмээт хар” гэдэг хочноос өөр мэдээлэл олж чадсангүй. Юутай ч эхний удаа мөрдөн байцаагчаа Шагдарсүрэнгийнх рүү явууллаа. Батсүмбэрийн Аюушийн аманд өвөлжиж байсан тэднийх рүү очиход хэдэн нохой байцаагчийн эмээлийн бүүрэг, гутлаас зууж золтой л барьчихсангүй арай гэж зугтлаа гэсээр иржээ. Нэг айлын гадаа уяатай, сул нийлсэн долоон нохой байна гэж тэр огт санасангүй. Ноход нь хотны банхар бус чонотой нийлсэн нохой мэт авиртай аж. Хэргийг илрүүлэхэд тэдний хэн болох, ямар учраас гэртээ хүн оруулдаггүй, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг олж тогтоох хэрэгтэй байсан учир тэднийх рүү дахин хүн явуулалгүй бусад мэдээлэл цуглуулах ажлаа эхэлжээ. Мөрдөн байцаагч Д.Чулуунбат төв рүү гэр бүлийн хоёрын овог нэрийг нь явуулав. Батсүмбэрийн архивт Самбуугийн Шагдарсүрэн гэдэг хүний талаар ямар ч мэдээлэл байсангүй. Өөрийгөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул гэдэг Доогийн Дуламсүрэнгийн талаар мөн мэдээлэл олдсонгүй. Шалгалтын явцад тэднийг Сэлэнгийн Мандал сумаас ирсэн болохыг нь мэдэж, тус сумын дарга байсан С гэдэг хүнээс мэдүүлэг авлаа. Бусдын үхрийг удаа дараа хулгайлж, ял эдэлж байсан С.Шагдарсүрэн болохыг олж тогтоолоо. Харин эхнэрийнх нь талаар мэдээлэл олдохгүй нэлээд уджээ. Цагдаагийн дарга нар гэмт хэргийн талаар ярилцан суухдаа Д.Чулуунбат Доогийн Дуламсүрэн гэдэг хүний талаар дурсжээ. Гэтэл нэг хурандаа “Ямар дуулсан нэр вэ. Манай эхнэр тээр жил дүүгээ зодож, хээр орхисноос хөл нь хөлдөн насан туршдаа тахир дутуу болгосон Дуламсүрэн гэдэг хүний хэрэгт ардын төлөөлөгчөөр оролцож байсан юм. Чи манай эхнэрээс асуу” гэв. Эхнэр нь1940 онд болсон шүүх хурлын талаар тодхон санаж байв. Мэдээллийн мөрөөр хөөсөөр төрсөн дүү Ж-г олж уулзлаа. Тэрбээр эгчийнхээ нэрийн дуулаад цочин “Би айж байна. Эгч одоо амьд байгаа хэрэг үү. Намайг зодож, хээр орхисноос би дүн өвлөөр хөлөө хөлдөөж, насан туршдаа тахир дутуу болсон. Золоор сайн хүнтэй ханилж, үр хүүхэдтэй болсон. Би эхээсээ гурвуулаа . Манай эгч бидний хэнд ч байхгүй ааш авиртай хүн. Намайг байтугай ээжийг зоддог байсан . Би уулзахыг хүсэхгүй байна” гэв. Дүүгээс нь Дуламсүрэн нь Говь-Алтай аймгийн Наран сумын уугуул болохыг мэдээд орон нутгийн удирдлага руу түүний талаар мэдээлэл яаралтай ирүүлэхийг хүслээ. “Должингийн Дуламсүрэн гэгч 1947 онд хүн амины хэргээр 10 жилийн ял сонсож байсан. Өдгөө 62 настай” гэсэн мэдээлэл иржээ. Б-г сураггүй болсны дараахан Шагдарсүрэн, Дуламсүрэн хоёр гэнэт хот руу явж, удалгүй ирснээс хойш олон нохойтой болж, хүн ойртуулдаггүй болсныг цагдаагийнхан олж мэдлээ. Одоо тэднийг саатуулах л үлджээ. Цагдаагийнхан ярилцаад сүүний үйлдвэрийн жолооч болж тэднийд орох арга зохиожээ. Тэдний хаяагаар сүүний машинууд өдөрт хэдэнтээ явдаг учир сүү авах нэрээр ойртохоор шийджээ. Сүүний үйлдвэрийн нэг машины шил, толийг нь хагалан онхолдсонтой адил болгоод, хоёр мөрдөн байцаагчаа гэмтсэн хүн болгон явуулжээ. Ингээд Шагдарсүрэнгийн гадаа ирэхэд хоёр том банхар боорлож гарлаа. Гэрээс үс нь сэгсийсэн нэгэн эмэгтэй хаалгаараа шагайгаад дахин гарч ирсэнгүй.

Төд удалгүй Шагдарсүрэн гарч ирэхэд нь “Машин эвдэрч онхолдоод улсын сүү асгачихлаа. Танайх сүү өгч туслаач” гэв. Тэд халгаах шинжгүй байснаа “Мөнгийг нь бэлнээр нь өгөх үү” гэжээ. Мөнгө өгнө гэснийг дуулаад Шагдарсүрэн ойрхон байсан үхрээ хураахаар явсны дараа хоёр мөрдөн байцаагч гэрт нь орж цай уухыг хүслээ. Сул байсан хэдэн нохойгоо Дуламсүрэн самган уяад гэртээ орууллаа. Тэд эмгэнийг баривчлахад тэрбээр муухай чарлан нохдоо дуудлаа. Мөрдөн байцаагч руу давхин ирсэн хоёр нохойг нам буудаж унагав. Ингээд тэднийг саатуулан мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн боловч хэргээ хүлээхгүй олон сар болжээ. Тэднийг саатуулсан сургаар Б-тэй хамт явсан гэх Цэнгэл болсон хэргийн талаар өөрийн биеэр ирж мэдүүлэг өгсөн байна. “Би талийгаач Б-тэй хамт Шагдарсүрэнгийнд очсон нь үнэн. Хоёулаа айж байсан болохоор нэг шил юм хувааж уугаад очтол эхнэр, нөхөр хоёр мэндийн зөрүүгүй харааж загнаад, эхнэр нь өвсний сэрээгээр хатгахаар дайрч байсан. Талийгаач Шагдарсүрэнгээс хоёр тэмээгээ нэхтэл тэр шууд буудсан. Дуламсүрэн толгой руу нь сүхээр цохисон. Тэд миний гарт буу бариулаад дахин нэг буудуулж “Чи ч бас түүнийг хөнөөсөн . Амаа мэдээрэй. Олон юм ярьвал шууд л буудаж охино шүү” гэсэн. Ингээд би үнэнийг ярихаас айж байсан юм” гэв. Тэдний хэргийг шүүх хэлэлцээд Шагдарсүрэнд ялын дээд хэмжээ өгч, Дуламсүрэнд олон жилийн хорих ял оноосон гэдэг.


Сэтгэгдэл

зочин [202.55.191.205] 2019-08-12 05:58:28

Энэ тухай хүүхэд байхдаа сонсож байсан юм байна. Тэмээт хар гэдэг нэрээр нь санаж байна. Үнэн түүхээ

Зочин [195.206.105.217] 2019-08-11 18:22:51

Хүүхдийн мах иддэг байсан орос нэртэй эгч дүү галя, валя хоёрын аймшигт хэргийн тухай бичээрэй, мөн чонон борисын тухай

Зочин [66.181.161.116] 2019-08-13 06:26:34

чонон борис ооо яадаг хүн юм. мсж бичээрэй. надад хэлэх юм бна. 94451646

Зочин [202.131.228.20] 2019-08-12 05:12:53

Худлаа үлгэр

Зочин [49.0.171.43] 2019-08-11 08:19:26

bayangoliin gadaa buhchuud tsuglardag shig yum bolj bas neg muu barilgachin zaluug mergen buudagch geed ballaj hayaagui yu.

Зочин [64.119.23.151] 2019-08-11 06:25:28

Жэнко алуурчин болон тvvний 2 алуурчин хvvxдvvдийн тvvx юмаа даа.

иргэн [202.179.24.143] 2019-08-11 11:06:03

Урт хэл хүзүү орооно гэгчээр Амнаасаа болж Хэрэгт оров доо, Сайн муу ч Ард олны Итгэл Сонголтоор Ерөнхийлөгч болсон хүн ш дээ , Амаа мэдэж л яриараай даа, Огт Баримт үндэслэлгүйгээр Хэнийг ч гэсэн Гүтгэж доромжлох Нэр төрд нь халдах юм бол Эрүүгийн хэрэг үүсгэдгийг мэдэхгүй юу, Ямар Хүн Алж хороосныг Баталж чадна биз дээ,

Зочин [66.181.179.209] 2019-08-11 05:57:15

Одоо Таравгадорж долоогоос олон ноходоор хамгаалуулаад байгаа юм биш үү

Зочин [64.119.23.151] 2019-08-11 06:25:53

Тарвагадорж Жэнко хулгайч уу тиймээ

Зочин [150.129.141.104] 2019-08-11 05:50:49

соц үед хүнд хэрэг тохдог хэрэг их гардаг байсан гэдэг. өнөө үед ч хүн хэлмэгдэх хэрэг нэг ч гарах ёсгүй!!!!! гэрч нэртэй үхвэл таарсан сүгнүүдийн мэдүүлгээр бусдын хувь заяаг шийдэж болохгүй

Зочин [66.181.161.38] 2019-08-11 04:57:35

Wwa

Эрдэнэчимэг [202.126.88.52] 2019-08-10 19:29:09

Хэн хэн гэсэн мөрдөн байцаагчид байсан бэ

зочин [139.5.216.213] 2019-08-10 13:48:43

гоё түүх байна ийм алуурчид цөөхөн байгаасай

Зочин [202.9.43.71] 2019-08-16 10:21:23

Гоёсоод байх ч юу байхав дээ

Зочин [202.126.89.179] 2019-08-12 13:49:42

Chamd l goy bhdaa

Зочин [66.181.181.119] 2019-08-11 05:32:40

гоё түүх гээд байх нь ч хаашаа юм бэ

Зочин [80.214.115.253] 2019-08-10 08:34:59

Huduu dagavar huuhdee jijig gertee ginjilj horidog bsn hun bas goviin aimagt baihaa 1 dor olon hun buudaj alsan geed nuuj shiidsen olon hereg baidag

Зочин [103.229.123.11] 2019-08-10 08:22:19

ene yostoi novshiin site boljee. ongo design ni hurtel hog boljee. zl zl

zochin [202.9.43.242] 2019-08-10 07:08:14

odoogiin nam damjsan khulgaichuudiin khergiin khajuud uchuukhen khereg shuu dee...

зочин [45.117.32.4] 2019-08-10 07:04:16

Эднийх тийм ядуу айл байгаагүй ,тухайн үед улсын бэлгэлд ноос ноолуур арьс шир душаадгүй ,хэргий догшин хүн байсан юм гэдэг.тэр буудуулсан хүн нь агсан тавьдаг овлоггуй нэгэн хүн байсан бөгөөд агсан тавьж байгаад алуулчихсан юм гэсэн.Авгай нь морь унаад явж байхад гуяаныхан харвинд эмээл ийн бүүрэг харагдахүй тийм тарган хүн байсан гэдэг. юм.Шоронд байхдаа бусдын хоол булааж идээд байхлэнр нь мөнхийн гавтай хоол иддэг байсан юм гэнсэн шүү..Нөхөр эх нэрээ шоронгоос гаргаж авах гэж шоронгоос түр гарч ирж бууцан дээр байсан нохойг хэвтэрээсээ тэр үеийн ханшаар 25000 төгрөг гаргаж ирж байсан юм гэсэн. юм шүү Миний сонсноор арай өөр түүх байна.

Зочин [89.205.134.184] 2019-08-10 05:36:08

Ene bol unen shuu . Temeet harin buuri gd gazar ni bdg yum huuhed bhdaa ter hajuugaar ni yvdg zamaar ni olon yvj blaa .geriin buur ni ih tod bdg bsan.

Зочин [66.181.181.163] 2019-08-10 04:56:47

ийм хачин худлаа үнэн юм бичиж битгий цаг аваад бай. саяхан болсон юм байх гээд уншсан чинь зохиол уншчихсан байна ш дээ.

Зочин [202.179.24.33] 2019-08-10 04:51:11

Булавч бултайна, даравч дардайна. Цувралаа үргэлжлүүлээрэй. Сонирхолтой байна.

Зочин [66.181.161.90] 2019-08-10 04:11:34

Энэ мэдээ.мн сайтад юу тохиолдоо вэ. Но-той, ноцтой мэдээ шиг юу нийтлээд байгаан бэ

Зочин [202.126.89.174] 2019-08-10 03:49:11

Шар сайтын мэдээлэл тавьж үхсэнээ хийдэг байнаа

Bolor [66.181.161.59] 2019-08-10 03:05:50

Гүйцэд уншсангүй уншаад ч яах юм

aaa [66.181.161.85] 2019-08-10 03:00:29

chamd yamar hamaa bna ats min unshihgyi bol bolino l biz erguu har honotsiin shees chin

Зочин [66.181.160.107] 2019-08-10 02:31:00

Олон түмний анхаарлыг өөр зүйлд татах нь ээ. Ингэснээс нэрээ өөрчлөөч. Мэдээ---биш.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.