Д.Эрдэнэбат:Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах бидний шаардлага хэвээр байгаа

Б.Мөнхцацрал / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, хоёр үндсэн асуудлын талаар хэлэлцлээ. Хурлын дараа УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сүүлийн үед үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар их анхаарч, цаг үеийн асуудал хойшилж, иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Тиймээс цаашид бид цаг үеийн тулгамдсан гол асуудал бүрийг хөндөж, холбогдох яам тамгын газруудаас мэдээлэл авч ажиллахаар төлөвлөөд байгаа гэдгээ Зөвлөлийн дарга мэдээллийн эхэнд хэллээ.

АРД НИЙТЭЭР САНАЛ ХУРААЛГАХГҮЙ, ОЛОНХООРОО ХҮЧ ТҮРЖ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ГЭВЭЛ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХГҮЙ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёололыг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах гурван зүйлийн шаардлага байгаагаа ажлын хэсгийн даргад хүргүүлэхээр болов. Ардчилсан Үндсэн хуулийг сайжруулая гэж бодож байгаа бол гурван суурь зарчимд анхаарах ёстой. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх. Улс орны Эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлийг анхаарч, төрийн мөнгөний эдийн засаг санхүүг тодорхой болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ард түмний засаглах эрхийг хангахын тулд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гэх мэт саналын томъёололууд багтаж байгаа юм.

Хамгийн гол анхаарал татаж байгаа сэдэв нь Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд байгаа гэдгийг дахин сануулж нэмэлт өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах бидний шаардлага хэвээр байгаа гэдгийг мөн хэллээ. Энэ байр суурьтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна гэлээ. Тус хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна.

Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр санал хураалгахгүй, үнэмлэхүй олонхиороо хүч түрж батална гэвэл Ардчилсан нам энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мөн илэрхийллээ.

Хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Д.ЭРДЭНЭБАТ:МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙГАА АРД ИРГЭДЭД ШУУД ТУЛГАН ШААРДАЖ, ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТАЛСАН МЭТ ОЙЛГОГДОЖ БАЙНА

-Зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар шатанд явж байгаа вэ?

-Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Гишүүдийн тоог нааш цааш болгох асуудал их яригдаж байгаа. Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоо бол асуудал биш гэж харж байгаа. Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь Ардчилсан парламентыг бий болгох гол хүчин зүйл гэсэн байр сууриа хадгалж, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёололыг баталсан үндсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Бид зарим нэг завсрын зүйл дээр онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулга явуулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж амжихгүй байх магадлалтай гэж харагдаж байна. Энэ тал дээр зөвлөлийн байр суурийг илэрхийлбэл?

Анх 10 дугаар сарын 3-нд зохион байгуулна гэж төлөвлөж байсан. Тэр хэвээр байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуулийг ард нийтээрээ бүрэн ойлголцож байж батлах ёстой. Энэ чинь нийгмийн гэрээ шиг хэрэгтэй зүйл, төр тулгаж хийдэг асуудал биш. Хэрвээ УИХ үнэмлэхүй олонхиороо батлах юм бол мэдээлэлгүй байгаа ард иргэдэд шууд тулган шаардаж, өөрийнхөө эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг баталж байна гэж ойлгогдож байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлэг гэж хийлээ. Ерөнхийлөгчийн санал орсноос хойш энэ амралтын хугацаанд хэлэлцүүлэг хийсэн гэхэд итгэх боломжгүй. Ард нийтийг мэдээлэлгүй байгааг далимдуулж, эсвэл нэг талын хэт мэдээллийг баримталж үндсэн хуулийг улс төрийн олонхоор баталж огт болохгүй. Үүнээс гарах сөрөг үр дагаварыг хэн хариуцах вэ? Энэ 76-д жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс ард иргэдэд нэгдсэн журмаар ойлголт өгч байж батлах ёстой.

-Хөрөнгө мөнгө зохион байгуулахад өндөр зардал гарна гэж зарим гишүүд хэлж байсан. Мөн ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байгаа юу?

Хөрөнгө мөнгөөр хэмжигдэх асуудал биш. Бид бараг гучаад жилийн дараа шинэ Үндсэн хуулиа хэлэлцэж байна. Тиймээс улс орны хөгжлийн төлөө зөв батлах нь чухал. Ерөнхийлөгчийн хувьд ард нийтээс асууж хэлэлцэх нь зүйтэй шүү гэсэн байр сууриа илэрхийлсэн нь одоо хүртэл хэвээр байгаа боловуу гэж бид үзэж байна.


Сэтгэгдэл

Дорж [103.229.122.217] 2019-08-14 08:34:33

Энэ халзан юу ч хийгээгүй мөртлөө худлаа дандаа хойно хь шалдаг халж сууна шүү та нарыг монголых ард түмэн хэзээ ч дахин сонгохгүй ан нам газраас арчигдсан наа мэдэж аваарай гишүүдээ гудамжинд гаргадаг ийм нам дахих гарах ёсгүй та нат өдийд ийм юм ярии биш зоргыг минь хэн алав гээд явах. Ёстой л гэж намын гишүүд бодож сууж байна даа

Sreenn [203.91.115.51] 2019-08-13 23:34:20

An namd ene garaas uur hun bdgui yumuu? 20 ond ardiin namiin shijignesen zaluuchuudiig angli hel us ch bhgui delhiin handlaga haana yaj yavaag ch olood unshij chadahgui shar medeelleer ajil hiideg iim humuus barahgui shde ug ni an nam heden suudal avchihval zugeer yumsan yamar sur suldgui bnaa an namiinhan zaluu ue dund ue gj bhgui ni joohon tiimhen bnaa

зочин [66.181.161.10] 2019-08-13 21:45:01

за энэ луйварчин дут муу хулгайч

Үндсэн хуу [202.126.89.17] 2019-08-13 20:55:55

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүл. Юүн дураараа юм бэ. Энэ их хулгай дээрэм улсаа зарсан авилга чинь үндсэн хуультай оогт хамаагүй шүү дээ

Зочин [182.160.37.123] 2019-08-13 18:08:20

та нараар дутаа юу? халзан дүлзэн тавхай минь

МАНАН арилаг пүүүү [202.70.33.242] 2019-08-13 17:52:55

МАНАН 60 тэрбум МИЕЭ НБН-гийн гар хөл булайнууд минь зайлаад өг дөө улс орноор 30 жил тоглолоо одоо болтол ханахгүй ээ цадахгүй ээ яасан их шунал бузрын дэвнүүд бэ

Зочин [59.153.85.133] 2019-08-13 17:08:41

бүлэгч үгүй зөвлөл нэртэй энэ хэдээс хийх ажлаа асуух уу. удахгүй Баасанхүү хүртэл шантааж хийж эхлэх биз. энэ их хурал гишүүдийг сайн муу ч монголын ард түмэн итгэлээ өгөөд 2016 онд олонхи болгоод сонгосон . чамд таалагдахгүй ч ард түмний сонголт шүү

зочин [202.126.89.152] 2019-08-13 15:47:54

Хуулийг ард түмэн баталж дарга нар дагаж мөрдөх ёстой түүнээс биш дарга нар өөрт зориулсан хууль батлаад өөрсдөө зориулаад байгаа явдал нь олон түмний бухамдлыг төрүүлээд байгаа юм Ард түмний хуулиа дагаж мөрдөөд албан тушаалтан дагаж мөрдөхгүй тийм л хуультай дэлхийн ганц улс монгол

Mongol [103.229.123.240] 2019-08-13 15:39:06

Hugiin novsh min shorondoo morilooch!!Chi dut1!!

Zochin [202.126.89.36] 2019-08-13 15:28:22

Ta naraar l dutav gej. Zailaad uguuch dee.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.