“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт эхэллээ

Б.Мөнхцацрал / Орон нутаг

ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог юм.

Монгол, ОХУ-ыг дамнан урсдаг Сэлэнгэ мөрний нэрээр нэрлэгдсэн тус хамтарсан сургуулилтыг 2008 оноос хойш 12 дахь жилдээ хийж байгаа юм. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр явагдах ОХУ-Монголын цэргийн хамтарсан сургуулилтад хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцоно.

Эх сурвалж: ЗХЖШ

Сэтгэгдэл

Үнэнийг өч [122.201.26.172] 2019-08-20 09:05:21

Зөв шүү цэрэг эрсийн эх оронч сэтгэлгээ ,хатуужилд маш том ач холбогдолтой зүйл ..

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.