Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтад орно

Б.Мөнхцацрал / Орон нутаг

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэж байна.

Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2017 оны 6 дугаар сард эхлүүлж, энэ оны 7 дугаар сард Улсын комисс хүлээн авсан бөгөөд авто замын барилгын ажлыг нийт 13 сарын хугацаанд барьж дуусгажээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр "Шанхай констракшн групп" ХХК ажиллаж, Их Богд зам ХХК, Их Монгол барилга ХХК, Төгс зам ХХК, Ди Ар Жи ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.

Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оруулав.

Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлын явц явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг эхлүүлээд гурван сар болж байгаа аж.

Ерөнхий гүйцэтгэгч Макс Рөүд ХХК-ийн удирдлагуудын өгч буй мэдээллээр авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 13 үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

Sreenn [203.91.115.45] 2019-08-20 22:58:24

Amjilt husie! Orkuud hudlaa shuumjilj bhaar tend ochij zamiin tuslah hiih heregtei shde nasaaraa ork bsnaas neg udaa ch boltugai hund heregtei yum hiij uzeh heregtei shde

Зочин [66.181.185.82] 2019-08-20 15:27:16

Neg hurz shoroo...ydaj zamiin tsoorson nuhen deer...haychaad...mundag ym bicheech...1 km...alhaj uzsen u...tegvel 120 garui km...her zai sanagdaj bn...olon um yrilgui...zamtai bolohoo...tevcheed huleej bai

манан [66.181.160.124] 2019-08-20 14:26:55

байдраг алтай замыг 11 сард бүрэн ашиглалтанд өгнө гээл тууз хайчилаад байсан яасан бэ дөнгөж 37 % гэнэ үү мөнч худал ярих юм даа

Зочин [66.181.184.236] 2019-08-20 13:23:44

Өөрсдийхөө хүч хөрөнгөөр ганц км ч болов зам тавьчихаад баярлаж суухсан.

Ttttt [81.190.101.253] 2019-08-20 11:39:52

Dandaa hiatuudaar azlaa hiilguuleed bgaa uher mongol hogzihoo ongorson

Байдраг алтай [43.242.242.237] 2019-08-20 10:19:02

Засмалаар яваад нутагтаа очдог болох юмсан. Бензинээ зарж архи уусан харуудл зам дагаал зогсож байсандаа хэзээ хийх юм болдоо. Бас 3 сар боллоо 37 хувь гэнээ 3 хувьл болсон байхдаа.

Зочин [66.181.161.49] 2019-08-20 14:17:48

ANy chin tavisan Ih uriig haah gej 3 jil bolsonyg OUVS-n tailangaas unsh. Daan ch unshij chadah bol uu? OUVS gej medeh bol uu? Esvel Ih hulgaichdyn gar hul bol uu? Tegvel ch erthen ebegiiheen araas zugtsan chin deer baih. Deelee numruh hunii too hotel461-n bagtaamjaas hol davaad bna.

Зочин [66.181.161.41] 2019-08-20 09:52:26

энэ дуракууд одоо болтол Хужиртаас цааш зам тавиагүй хэрэг үү Энэ МАН гэж бөөн гайнууд юм даа Юу ч хиихгүй гайнууд юм аа дахиж битгий сонгоорой ард түмэн минь,

зочин [66.181.185.23] 2019-08-20 09:51:00

Сэтгэл гаргаж стандартаа бариад хийгээрэй залуучууд аа алтан шар замаар зорчих хүн болгон та нарт талархах болно.

Зочин [103.229.123.222] 2019-08-20 09:25:04

Өвөрхангайн хужиртаас Төвхөн Улаанцутагланруу тавьж байсан зам яагаад таг зогссон бэ Чинзоригоо Содбаатараа

Зочин [103.229.123.222] 2019-08-20 09:21:13

Байдрагаас ГовьАлтайруу тавих замыг эхлээд гурван сар гэнэ үү ? Аль нодлин л шороогоо хусаад улааншугамаа татсан байсан .

Зочин [66.181.182.180] 2019-08-20 09:08:09

Булганы Дашинчилэнг Орхон сумтай холбож о гооч .сахал БатЭрдэнэ салгаас олигтой суг байсан бол сайд байхдаа холбочихгуй юу

Оюука [103.229.123.222] 2019-08-20 09:23:20

БАЙЗ ЧИ ЭХЛЭЭД ОЮУКА ХҮРЛЭЭ БИД ХОЁР ХЭНТИЙГЭЭ ИХ ЗАСМАЛ ЗАМТАЙ БОЛГОХ ШААРДЛАГА БАЙНА

Зочин [43.242.243.123] 2019-08-20 08:56:45

Одоо Өвөрхангай, Дундговь, Чойрийг хатуу хучилттай замаар холбочихвол Монгол даяар гоё тойрог болно доо.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.