Тамхинаас татгалзахын ашиг тус

Д.Тулга / Эрүүл мэнд

Хорь гаруй жил тамхи татсан хүмүүс хорт зуршлаасаа татгалзаж чадвал зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд Вандербильт их сургуулийн судлаачид хүрчээ. Судалгааны дүнг “JAMA” сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд 60 гаруй жил үргэлжилсэн Фремингемийн судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. 1954-2014 оны хооронд түүвэрлэн сонгосон 8770 хүнийг судалгаанд оролцуулжээ.

Судлаачид тамхи болон зүрх судасны өвчин хоорондын холбоо хамааралд анхаарлаа хандуулсан байна. Тамхинаас татгалзсанаас хойш 5 жилийн хугацаанд зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл 39 хувиар буурч байсныг судалгааны дүн харуулсан байна.

Түүнчлэн зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг тамхи татдаггүй хүний хэмжээнд хүргэхийг хүсвэл 25 жил тамхинаас татгалзах ёстой гэнэ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.