Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ABU ROBOCON-2019 MONGOLIA" тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ

Д.Тулга / Спорт

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр "ABU ROBOCON-2019 MONGOLIA" тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө.

Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТВ-ээс зохион байгуулсан юм.

ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарав.

БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ


Сэтгэгдэл

Ч,Алтангэрэл [202.126.88.192] 2019-08-27 08:01:19

МАНАЙХАН ВЬЕТНАМЫН БАГТ ХОЖИГДСОН Л БНА ДАА,СҮҮЛД БИЧЛЭГ УХРААЖ ҮЗЛЭЭ,ЯАЛТЧГҮЙ ХОЦОРСОН,ЭХ ОРОНДОО МУУХАЙ Л ЮМ ХИЙЛЭЭ ДЭЭ,,,ХЭН ТҮРҮҮЛЖ БИШ ХЭН ХАМГИЙН САЙН НЬ БСАН БЭ ГЭВЭЛ ХЯТАД ,ЯПОН ХОЁР Л БНА ДАА,ДААНЧ ТЭР 2 УЛСАД МОНГОЛЫН ДЭВЖЭЭ ЭЭЛЭЭ ӨГСӨН ГҮЙ,

Зочин [202.126.89.156] 2019-08-26 03:14:54

Маш муу зохион байгуулсан тун муу арга хэмжээ болсон. Хѳтлѳгчдийн ур чадвар хэлний мэдлэг авах юм байхгүй. Дотооддоо бол яах вэ гадаадын арга хэмжээг ингэж зохион байгуулсан маш ичмээр байсан.

Зочин [66.181.161.30] 2019-08-26 03:10:28

Вьетнамын багтай бараг тэнцсэн үү? 2 тоглолтын шүүлт маргаан дагуулсан уу? Хятадын баг 1 шатны 2 дахь тоглолт дээр. Хөтлөгч нар жаахан будилсанаас сайхан шуурхай тоглолт боллоо. Манай оюутан залуус итгэл алдаагүй сайн байлаа. Баяр хүргэе. Дуу хуур бүжиг наадмаас өөр оюунлаг, бүтээлч сэтгэлгээний тэмцээн дэлгэрэх болтугай! Монголын хөгжлийн нэг гарц мөн.Уухай

irgen [66.181.161.121] 2019-08-26 02:19:16

Ter muu so ruu bizteich ywahgui bizguich ywahgui za tegj ardiin huuhdiig gadniihnii bool bolgj bhaar dotoodiin saihan saihan uildweruudee huwiihnii sunalt setgl har garaas salgaj anilluulaad umuusee anliin bairaar hanga bi yagaad huwiihnaas salga gj bgaa ni todorhoi uuniig ard tumen medne buwiihnii gart baisan tsagt tsalin awahgui odor shoniig medehgui anilluulna etsesd ni huwiihan oorsdoo gahai shig targalj ardiin huuhdiig hooson hooj gargadag........!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ганаа [202.72.244.219] 2019-08-26 02:10:25

Манайхан маш сайн дэмжсэн. Оюутан залуустаа улам их амжилт хүсье.

Зочин [1.68.121.166] 2019-08-26 01:50:20

oyunlag zuiliig demjij bna


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.