Монголыг шигшээ, Мьянмарыг 1:0-ээр хожлоо

Д.Тулга / Спорт

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбайдаа өчигдөр (2019.09.05) гайхалтай тоглолт хийж түүхэн ялалт байгуулан монголын хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулж чадлаа.
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0-ийн харьцаагаар хожлоо. Энэхүү түүхэн хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд хийсэн юм. Энэ ялалтын дүнд “Талын хөх чононууд” гурван оноотой болов.

Дэлхийн чансаанд өнөөдрийн байдлаар F хэсэг багтсан багуудаас Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 10-нд Тажикстаны багтай эх орныхоо торгон ногоон дэвжээн дээр болно.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.133] 2019-09-06 04:05:08

За ямарч байсан хожсонд баяр хүргье. Гэхдээ "хоёр" тоглогч дутуу тоглосон гэхэд чанар тааруухан байсан шүү.

Зочин [66.181.164.235] 2019-09-06 02:54:13

Хальт харсан чинь нохойноос зугтаж яваа юм шиг харагдлаа

Зочин [64.119.20.9] 2019-09-06 02:27:08

Зочин баг нь тоглолт дамжуулалт илүү илүү байлаа. Нутагтаа хожив бололтой.Манай хөгжөөн дэмжигчид соёлтой байх хэрэгтэй гадаадын улсуудын хөгжөөн дэмжигчид бүрээ бөмбөр туг далбаа гээд мөн ч соёлтой оролцдог юм.

jack [202.21.100.210] 2019-09-06 02:15:11

Түүхэн ялалт

Тайлбарлагч нарт [202.179.26.38] 2019-09-06 01:20:46

Заа тэр хоёр тв тайлбарлагч нарын ёс зүй бол зүгээр л новш байсан даа. Ичгүүр сонжуургүй шудрага бус муухай байсаан. Заваан бүдүүлэг. Залуу нь хөгшинөө дагаж далдайхын

Иргэн [103.14.36.18] 2019-09-06 01:42:04

Тийм шүү. Хэтэрхий туйлширсан, арай дэндүү. Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх тоглолтонд оролцож байсан ч ийм муухай онгироо, бүдүүлэг байж болохгүй. Хөлбөмбөгийн спорт, багийн спортын тамирчид, хөгжөөн дэмжигчидийн соёл бусад орноос хол хоцорсон байна.

Зочин [202.126.89.127] 2019-09-06 00:33:59

гэрийн нохойн сүүл ѳѳдѳѳ гэж.., банхар хашаандаа баавар ч гэж хэлдэг. Гараад л гѳлѳг болж хѳл нь тушигддаг хахахаха

Зочин [103.111.68.3] 2019-09-06 00:30:20

ҮНЭНДЭЭ БОЛ ХЭЦҮҮХЭН ХОЖИЛ БАЙЛАА. ХУТГИЙН ТАЛБАЙ, ҮЗЭГЧДИЙН БОЛОН ШҮҮГЧИЙН ДЭМЖЛЭГЭЭР АРАЙ ЧҮҮ Л ..3Х3 САГС ТОГЛОДОГ ЗАЛУУЧУУДТАЙ ХАРИЦУУЛАШГҮЙ...

Зочин [202.9.42.217] 2019-09-06 00:15:38

Орк монголчууд хожоо юу

Зочин [202.179.2.147] 2019-09-06 00:33:27

Iim lalruudtai yu ch yarihav dee, Ork tsaashaa

Зочин [211.36.144.24] 2019-09-06 00:20:19

Teglee Omhii hujaa min !


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.