Хөгжилд хөтөлсөн 20 жил “Сод монгол групп” ХХК-ийн ойн баярын наадам өргөн дэлгэр боллоо

М.Амаржаргал / Боловсрол

Улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд 20 жилийн туршид тасралтгүй, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн “Сод Монгол" группийн тэгш ойн баяр энэ сарын 3-ны өдөр болж Хүй долоон худагт 50 мянга орчим наадамчин олон хуран цугларч наадлаа.

“Сод Монгол" групп нь 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдаа чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжиж чадлаа.

image

"Сод Монгол" групп нь бизнесийн чиглэл бүрт чанар стандартыг баримтлан, тэргүүний зорилгоо болгож ирсэн билээ. Үүний нэг тод жишээ бол бид монголын сая сая хэрэглэгчиддээ газрын тосны бүтээгдэхүүний чанараар дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын хамгийн чанартай газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг түгээсээр ирсэн юм. Бид 20 жилийн өмнөх чанарыг өнөөдөр ч хэрэглэгчиддээ түгээж байгаагаараа бахархдаг.

Иймдээ "Сод Монгол" группийн түгээдэг газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг тогтмол хэрэглэгчдийн тоо 1.5 сая хол давсан байна. Бид ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд болох Роснефть НХН, Газпром, ТНК-ВП, Урал-Ойл зэрэг компаниудтай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, супер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлийн 15 хувийг дангаараа хангаж, энэ салбартаа тэргүүлэгч топ 3 аж ахуйн нэг болоод байна.

Тус компани нь нийгэм эдийн засгийн томоохон бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан-Уул , Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Төв аймагт 100 гаруй шатахуун түгээх станц, дөрвөн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, нефть хангамжийн баазтай ба нийт ажиллагсдын 80 хувийг нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллежийг төгссөн чадварлаг боловсон хүчин бүрдүүлэн ажиллаж байна.

image

20 жилийн туршид зогсолтгүй хөдөлмөрлөж урагшилж, чанарыг дээдлэн, техник технологийн дэвшлийг тогтмол нэвтрүүлж ирлээ. Бидний амжилтын үндэс нь бидэнтэй 20 жилийн турш хамтдаа байсан хэрэглэгчид билээ.

Бизнесийг зөвхөн мөнгөний төлөөх хөлс хөдөлмөр бус, харин сайн сайхныг бүтээж, бусдад түүнийгээ түгээж, нийгмийн оюун санаанд эерэг нөлөө үзүүлэх хэрэгсэл хэмээн үздэг Сод Монгол группын бас нэгэн эрхэм зорилго. Энэхүү зорилгоо бодит байдал болгон хэрэгжүүлж, “Өргөө” кино театрын төслийг 10 гаруй жилийн өмнөөс эхлүүлснээс нь “Сод Монгол групп” нь монголчуудын оюун санаанд бодит хөрөнгө оруулалт хийж ирсэн билээ.

Нээлтийн товоо зарласнаас хойш Монголын нийгмийг шуугиулж, өдгөө бодит мэт уудам орчинг мэдрүүлж, төсөөлөл, уран зөгнөл, үлгэр домгийн ертөнцөөр аялуулсаар байгаа “Өргөө IMAX” кино театр үүний тод нотолгоо болох биз ээ.Мөн дэлхийн цөөхөн оронд нээгдээд буй хамгийн сүүлийн дэвшилтэт технологи лазер синемаг нээснээр “Сод Монгол групп” нь хэрэглэгчдэд оюуны хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй техникийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж буйн бодит илрэл юм.

image

Хийсэн бүтээснээ хэвлэлээр сурталчлахаас илүүтэй хүмүүст түүнээ мэдрүүлэхийг эрмэлздэг “Сод Монгол Групп” нь бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ эх орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй үндэсний томоохон группын нэг мөн.

image

Эдийн засгийн хүндрэлийн үед Монгол Улсын шилдэг татвар төлөгчийн эрэмбэд аж ахуйн нэгжүүд “суудал” сэлгэсээр байдаг. Монгол Улсын төсвийн орлого болоод эдийн засгийн өсөлтөд компаниудын үзүүлэх нөлөөг илэрхийлэх энэ индикаторт “Сод Монгол групп” сүүлийн долоон жил дараалан шалгарсан юм. Өнгөрсөн жилийн дүнгээр л гэхэд наймдугаар байрт эрэмбэлэгджээ. Татварын ерөнхий газраас Шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг удахгүй шинэчлэн тодорхойлох ба энэхүү үзүүлэлтээр “Сод Монгол групп” улам бүр ахисан дүн харуулж байна.

Монгол Улсдаа хамгийн их хүчин чадалтайд тооцогдох “Сод Монгол групп” өнөөдөр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 20 хувийг нийлүүлж, улсын төсөвт дангаараа 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж буй юм. Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран жил бүр шалгаруулдаг Топ-100 аж ахуйн нэгжийн эрэмбэ Монголын компаниудын дунд бас нэгэн өрсөлдөөн болдог. Энэ рейтингэд “Сод Монгол” сүүлийн 15 жил тасралтгүй шилдгээр шалгарч чадлаа.

“Сод монгол групп” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан наадам хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 03-ны өдөр болсон нь бүх нийтийн амралтын өдөртэй давхцан 50 гаруй мянган наадамчин олон хуран цуглалаа.

image

“Сод Монгол Групп” ХХК-ийн эрийн гурван наадамд улс аймгийн цолтой 128 бөх зодоглож, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат "Алдар" спорт хорооны, Зэвсэгт хүчний 034-р анги, “Ховд” бөхийн дэвжээ, "Булган өгөөж" ХХК-ийн бөх Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж наадамчин олноо баясгав.

image

image

image

Мөн их нас, дааганы уралдаан амжилттай зохион байгуулагдаж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба аваргын хоёр хүлэг айрагдав. Нэг насанд хоёр хүлгээ айрагдуулна гэдэг хүссэн хэн бүхний гаргах амжилт биш. Баяр наадмын төгсгөлд “Сод Монгол Групп” ХХК супер азтануудаа шалгаруулж, “Приус-30” маркийн автомашин бэлэглэсэн өргөн дэлгэр наадам боллоо.