Ш.Цэрэндулам: “Mobicom”, “Unitel” компаниуд гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулж үнээ нэмдэг зөрчил илэрсэн

М.Амаржаргал / Хууль

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд ШӨХТГ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Ахмад настан-хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тусгагджээ. Ахмад настнуудад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, эрх нь зөрчигдөж буй талаар хяналт, шалгалт явуулж зөрчлийг арилгах зорилгоор "Ахмад настан-хэрэглэгч" аяныг өчигдрөөс эхлүүлжээ. Тус аян аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ талаар ШӨХТГ-ийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: "Монгол Улсын нийт хүн амын 6.7 хувь буюу 333 мянга орчим нь ахмад настан. Түүнээс 133 мянган нь Улаанбатар хотод оршин сууж байна. Энэ утгаараа бид аяны хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, ААН-үүдтэй нягт хамтран ажиллах юм.

Мөн Монголын ахмадын холбоо болон Эрүүл мэндийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг бусад байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлүүд нэгдсэн журмаар ахмадуудад чиглэсэн сургалт зохион байгуулж, гарын авлага гаргахаар ажиллаж байна. Аяны хүрээнд бид Ахмад настан хэрэглэгч гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд манай байгууллага болон холбогдох яамдын түвшинд тодорхой хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулна.

Үүнд, Ахмад настнуудын амралт, сувиллын хүртээмжтэй холбоотой болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шүдний протезтэй холбоотой хяналт шалгалтууд хийгдэнэ. Түүнээс гадна эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд эмийн үйлчилгээ хүргэж чадаж байгаа болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх нь хэрэгжиж байгаад шалгалт хийнэ” гэлээ.

Ахмад настны тухай хуулийн 12.6-д Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжид үйлчилнэ гэж заасан байдаг.

12.7-д Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хийд болон нийтийн үйлчилгээний бусад газар ахмад настанд зориулсан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авахыг тусгажээ.

-ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

ШӨХТГ-т энэ зун иргэдээс аялал жуулчлалын үйлчилгээ болон СӨХ-той холбоотой гомдол олон ирсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхгүй байгаа тул төлбөрийн тодорхой хувийг нэхэмжилсэн асуудлууд гарсан байна. Энэ нь аялал жуулчлалын компани мэдээллээ тодорхой өгөөгүйтэй холбоотой. Мөн СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль нь тодорхой бус байгаа аж.

Харилцаа холбооны зохицуулах хороо маш хариуцлагагүй ажиллаж байгаа гэдгийг хэлж байв. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ШӨХТГ-аас “Mobicom”, “Unitel”-д шалгалт хийжээ. Эдгээр байгууллагууд нь гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарчээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан байна. ХХЗХ энэ асуудлыг дахин гаргахгүй байх тал дээр анхаарал тавьж ажиллахыг санал болгосон байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.183] 2019-09-17 20:38:02

Untel arai dendvv suulaach nar sard 25000 tsenegdeg bsan ger intreed 7 honod duuschin uulan sar yawah estoi bhai arai dendvv suulaach nar untel

[202.131.227.178] 2019-09-12 13:44:29

шинэ үйлчилгээ нээ. энэнийг дарах гээд үзчихвэл бөөн дарамт хуулийн малнуудын тээр ихэснэ.

Зочин [182.160.37.192] 2019-09-12 13:07:00

Монопол 2 компани хэрэглэгчдээ яаж тархийг нь эргүүлж олигтойхон саахав гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг.Бидний төлөө ажиллах ёстой газрууд нь ажллахгүй болохоор даврах нь аргагүй.Хэрэглэгч өөрийн дугаараар дуртай компанаа сонгодог болгох тал дээр Магнай ШӨХТГ-ын дарга байхад овоо эрчтэй яригдаад ажил хэрэг болж магадгүй байснаа таг болсон.Үүнийг хэрэгжүүлж чадах юм бол монополыг халж хэрэглэгч дуртай компанаа сонгодог болно.

Юнител [112.72.12.7] 2019-09-12 09:38:29

ЮНИТЕЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ РҮҮ ЖИЛЖҮҮЛЭЭД ТӨЛБӨР НЭМЭГДСЭН ШҮҮ

зочин [103.229.123.118] 2019-09-12 08:47:01

юнивишин үйлчилгээ их үнтэй байгаа. үнээ бууруулах хэрэгтэй дээ

Shudarga irgen [202.126.89.64] 2019-09-12 05:28:46

Ene bas haanahiin yanhan darga bolchihoo ve? Nuguu Magnai, Auyrsaihan nariin byjignyyldag gazar mun biz dee. Tednees hoish ene hazar syrag tasarchee... iim yanhan ajil hiihgui ee...

Dursamj [203.91.115.50] 2019-09-11 20:45:11

Teneg bhda mobi baridag bsaan bsn odo jiigee bariad jargaj suun daa

Зочин [202.126.88.136] 2019-09-14 15:16:12

Танай Жи д ухаалаг утас , нэт, юүч байхгүй ш дэ малчид л хоорондоо малаа асууж сураглаж уулын орой дээр гарч суудаг юм билээ

Татан буулга [202.126.89.220] 2019-09-11 19:39:43

ШӨХТГазар ХХЗХороо 2 ийг нэн даруй татан буулгах хэрэгтэй. Улс оронд хэзээ ч хэрэг болж яваагүй цаашид бүүр ч хэрэг болохгүй 2 байгууллага. . 300 шахм хоолны сав тэжээж суух ямар хэрэгтэй вэ

зочин [202.179.25.60] 2019-09-11 18:31:56

Мобиком өөрийн дураар нэмэлт эрэлт буй болгон мини багц нэрээр үнээ хамаагүй нэмдэг.Өмнөх мини багцийг нь гүйцэд ашиглахгүй байхад 4900 ₮-өөр 99оо -гийн багцаа нэмэгдүүлсэн.сүлжээ харгалзахгүй хязгааргүй гэж хэлээд бусад сүлжээнд 100 минут ярих ёстой гэсэн тариф мөрдөж байгаа.Энэ бол илэрхий монопол.ХХЗХ ажлаа хийхгүй,аяалдан дагалдаж байгаатай 100% санал нийлж байна.Мобигоос авилга авдаг байж мэднэ

zochin [202.9.43.137] 2019-09-13 11:58:48

ene mobikom arai dendej bgaa. ashigladagui bagtsiig shuud tulgaj mungu avdag. ene bol luivar shuu

Зочин [202.70.43.75] 2019-09-12 12:31:55

барихаа л больчих

Зочин [203.91.115.42] 2019-09-11 17:34:37

Univision reklam ikh yavuuldag MCS in baraag surtalchildag teneg cable

Зочин [64.119.18.8] 2019-09-11 17:15:52

skytell gesen honogtoo kartaar tseneglehgui bol utas yrij bolohgui ene ter geed er n hugatsaa ene ter gej hudlaa daldagnahaa l bolichih heregtei uuren telefonii gazruud.huntsenegleed l yridag biz dee?esvel buh uuren holboog boliod gantshan jimobail heregledeg bol.undesniihee uuren holboog demjih heregtei tur n ch anhaarah estoi.

Иргэн [66.181.177.134] 2019-09-11 16:26:48

Юнивишн байнга үнээ нэмдэг болсон. Дарханы юнивишн үнэ яагаад нэмэгдсэнийг асуухад ухрааж үзсэн байна гэдэг ганцхан үг хэлдэг 1 сар шахуу гэртээ байхгүй ухрааж үзээгүй байхад л ухрааж үзсэн гээд л мөнгө авдаг даа

Зочин [64.119.18.63] 2019-09-11 16:03:47

Unitel Mobicom хоёр, танд ...эрх бэлэглэж байна гэх боловч тэр нь нэг л ойлгомжгүй.Ялангуяа unitel-ын smart days гэж нэг нэгж уучихдаг учир нь олддогүй багц баынаа.

СӨХ-ийн гишүүн [202.131.245.69] 2019-09-11 16:00:54

УБ хотын СӨХ-үүдийг татан буулгаж орон сууцны контор буюу хэрэглэгчийн үйличлгээний төвд үйлчилгэгэ шилжүүлэх. энэ 2 байгууллагын давхардсан төлбөр их байна. энэ чиглэлээр ахмадуудтайга анийлээд сайн шалгаж зөв шийдвэр гаргана уу.

zochi [64.119.24.151] 2019-09-11 16:00:18

Юнивишн ийн энэ олон төлбөртэй хошин шог киногоо болимоор юм

тв үзэгч [202.131.245.69] 2019-09-11 15:58:43

Skymedia бас тэгдэг. сувгийн тоо нэмсэн гээд шал хэрэггүй сувгийг хүчээр нэмнэ. эсрэгээрээ гоё сувгууд нь гэнэт алга болсон нь төлбөр нь буурахгүй. хэлээд огт тоохгүй. Энийхийг шалгах хэрэгтэй.

Батаа [202.21.109.54] 2019-09-11 15:41:56

Юнитэль хог болсон бна лээ үнээ нэмнэ

Зочин [59.153.114.31] 2019-09-11 15:37:38

Юнивишин багцаа багасгаж болдоггүй юм байх даа, шалгаад өгөөч ээ

Зочин [202.179.31.4] 2019-09-11 15:31:11

Мобиком иргэдийн тархийг янз бүрийн урамшуулал нэрээр тархийг нь угааж шулдаг,энэ компаниас татгалзмаар байгаа юм даа.

Зочин [66.181.166.36] 2019-09-11 15:04:16

Юнивижн-ыг бас шалгаад өгөөч

Зочин [66.181.168.131] 2019-09-11 14:44:44

Torgood unguruh bish zurchliig ni arilgaj huuchin baisan unend ni bolgoh ni chuhal shuu, torguulchaad unee nemeed baival ymar hereg baih ve

Зочин [202.179.27.48] 2019-09-11 14:40:35

багцаа соль гэж дахин дахин дарамталсаар сүүлдээ өөрсдөө дур мэдээд сольчихсон бна лээшд 9900-г 14000 болциймүү хаашаа юм

Зочин [203.217.138.1] 2019-09-12 12:35:09

Хэлж мэдэгдэлгүйгээр гэрээгээ зөрчиж дураараа багц сольсон байсан.

Зочин [202.21.99.42] 2019-09-12 09:42:00

Харин тийм хуучин 9900-төгрөгий багцаар сүлжээ харгалзахгүй 200минут ярьдаг байлаа. Одоо тэгсэн Сүлжээндээ үнэгүй ярь бусад сүлжээнд нэгжээр ярь гэдэг багцруу хүчээр оруулсанд гомдолтой явдаг.

Зочин [202.179.26.146] 2019-09-11 14:40:13

Үнэн, шударга өрсөлдөөн байхгүй. Байнга далд аргаар үнээ нэмэх, хэрэглэгчээс хяналтгүй, программын аргаар илүү төлбөр авах зэрэг үйлдэл их гаргадаг.

Зочин [66.181.161.36] 2019-09-13 08:59:10

suhuudi


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.