УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлаар Ёс дүйн дэд хороо хуралдана

Б.Мөнхцацрал / Улстөр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ.

Ажлын хэсгийн хуралдаан: Есдүгээр сарын 16-ны Даваа гарагт

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд.

Есдүгээр сарын 17-ны Мягмар гарагт:

  • Улсын Их Хурлын даргын 177 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

09 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд;
  • Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН: Есдүгээр сарын 16-ны Даваа гарагт:

1.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн талаар.

Есдүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.83] 2019-09-16 15:18:39

Өөрсдөддөө зориулсан энэ хуулийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй.Монгол улсын төсвийн болоод,албан тушаал ашиглан улсаа,ард иргэдээ цөлмөдөг шуналын микробуудыг эн хүрээнд л чөлөөлж байгаа нь шудрага ёс,шудрага хууль гэж Монголд байгаа юу гэж асуухад хүрдэг.Хэдэн арван тэрбумаар идсэн,ашигласан,Авлигдсан мөнгийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгээр толгойг нь илээд гэмт хэрэгтнийг өөгшүүлж байгаа хамгийн үл бүтэх заал.Яаралтай хас,урьдах хэргүүдээ сэргээ.

Зочин [24.16.188.187] 2019-09-16 08:11:33

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ичгүүргүй юмаа больж үз. Өөрсдөдөө зориулж хийсэн зүйл. Бүр нэг бөөлжис цутгамаар ичгүүр сонжуургүй

Зочин [73.221.181.240] 2019-09-16 09:49:52

Энэ хөөн хэлэлцэх хугацааг анх оруулж ирсэн, дэмжсэн болгоныг шалгах хэрэгтэй юм. Өөрийхөө арыг бодсон хулгайч нар л байж байгаа даа.

Паа [202.126.88.182] 2019-09-16 07:24:16

Паа Ёс зүйгүйн хороо хуралдаж Ёс зүйгүй гишүүдийг Ёс зүйтэй болгохым биз дээ

Зочин [103.229.120.8] 2019-09-15 16:42:34

Уих-д ёс зүй ёс суртахуун ичих булчирхай гэж байдаг юм уу байдаггүй л байх зүгээр хэдэн хүн давхар орон тоо гаргаж хэдэн цаас олж авах ажлын орон тоо биз хэрвээ ёс зүй ёс суртахуун ичих булчирхайтай байсан бол арай өөр байх байсан даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.