Хов зөө, ШАХМАЛ ТҮЛШЭЭР шагная

М.Амаржаргал / Нийслэл

-ХОТЫН УДИРДЛАГУУД ХУРГАН ДАРГА НАРЫНХАА ҮГЭЭР ҮГ ХИЙСЭЭР ӨВӨЛТЭЙ ЗОЛГОХ УУ-

Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган өрх амьдардаг. Нэг өрхөд хамгийн багадаа гурван хүн амьдардаг гэж тооцвол 600 мянга хол давсан иргэд өвөл гал алдах уу, үгүй юу гэсэн айдастайгаар өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэг ёсондоо нийслэлчүүдийн амь амьдрал 100 хувь шахмал түлшнээс хамааралтай болчихсон гэсэн үг. Намрын хяруу унав уу үгүй юу шахмал түлштэй холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч нэг айлд хоёр уутнаас илүү сайжруулсан түлш худалдахгүй гэж сүржигнэж эхлэв. Төд удалгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга гэх нөхөр “Нүүрс түлж буй айл өрх, албан байгууллагын талаар мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнана” гэж нэгэн хэвлэлд ярилцлага өгөв.

“Сэрэлт” кинон дээр гардаг шиг гэр хорооллын айл өрхүүд Ч.Гантулга даргад “Багш ээ, Бумаа гуайнх шөнө зуух руугаа түүхий нүүрс хийчхэж байдаг шүү. Яндангаас нь хар утаа олгойдоод л” ингэж хов зөөж шахмал түлшээр шагнуулах юм гэнэ. Уг нь ажлаа мэддэг удирдлагатай байсан бол матаасаар биш бодит байдалтай танилцаж, илчгүй, үнс их гараад байна гэх шахмал түлшнийхээ чанарыг яаж сайжруулах вэ гэдэгт толгойгоо гашилгаж суух цаг үе мэт. Гэтэл огт байрнаасаа хөдөлсөнгүй, арьсан сандал дээрээ шалз шиг шигдчихээд хурган дарга нарынхаа үгээр үг хийж нийслэлчүүдийг “Хов зөө” гэж дамшиглав.

image

Гэр хороололд амьдардаг 220 мянган өрх идэр ес эхлэхээр бүгдээрээ шахмал түлш худалдаж авна гэвэл эндүүрэл. Эдгээр өрхөөс хэд нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, хөлдөж үхэхгүйн тулд гарт баригдсан бүхнээ түлж дулаацна гэдгийг тооцсон болов уу. Нүүрсгүй нэг нь хаягдал дугуй, өнгөрсөн өвлөөс үлдсэн түүхий нүүрсээ түлнэ. Энэ бүхэнд хов зөөж шагнана гэвэл нийслэлчүүд өвлийг өнтэй давахгүй л болов уу. Өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” компани 180 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн. Гэвч нэг сар гаруй хугацаанд хэрэглээд дуусах түлш. Намрын налгар цагт ховрын бараа болсон шахмал түлш өвөл нийслэлчүүд хүрэлцэх үү гэх асуулт гарч ирнэ. Тиймээс нөөцийг нэмэгдүүлж, худалдан борлуулах газрыг олон болгоход анхаарч, нэг хүнд хоёроос илүү шуудай сайжруулсан түлш зарахгүй гэдэг картын барааны үеийн хоцрогдсон аргаа зогсоохгүй бол өнөөдрийн энэ журам иргэдийг чирэгдүүлж гүйцэж байна.

Хөхөө өвлийн хүйтэнд осголтой нь биш дээ, дулаацахын тулд зуух руугаа нэг юм хийж л таарна. Дарга нараа хөрсөн дээр бууж ажлаа хийе.


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.210] 2019-10-02 08:14:20

Хувийн хэвшлийхэн энэ түлшийг үйлдвэрлэдэггүй юм уу. Улс нь Нээх гоё шуудаадтай муу түлшээ шахаад байхын. Хувийн хувшлийн муу шуудайтай ч сайн түлш хийх байлгүй дэ. Төр хувь хоер яалтчгүй ялгаатай байдагдаа. Тийм л зүйлийг хүлээж байна. Сайн түлшийг үнэтэй авсан ч яахав.

Зочин [66.181.170.229] 2019-10-02 20:00:42

САЙН Л БНЛЭЭ

Буруу Цолмон [103.10.23.113] 2019-09-24 18:42:46

Энэ одоо ямар гээч тэнэг шийдвэр вэ Ард түмний амьдарал нийгэмийн сэтгэлгээг мэдэж түүнд тохирсон шийдвэр гаргаач Энэ түлэшнийхээ үнийг 2000 төг болгооч Нам даралтын зуухийг шинэчлээч Үнэ нь нүүрснээс бага байж гэмээн айл өрөх бүр нүүрс биш энэ түлшийг бүр авч түлнэ шүү дээ Савалгааг нь кл г даан хүргэж савлаач Хэллэж байгаа хэлийг нь шалгаач Зарим савлаж байна борлуулагч нар дэндүү бага савлаж байна Хэллэж байгаа хэл нь худлаа байна

zochin [192.82.65.29] 2019-09-24 14:27:31

Оросууд ч гэсэн зарим бүс нутгуудад амьдарч байгаа хүмүүсийн цалинг 2 дахин нэмэхээр болж бна. Мөн төрийн албан хаагчдаа 2020 оноос эхлэн орон тоог нь цомхотгож үлдсэнийх нь цалинг нэмнэ гэсэн шййдвэр гаргасан. Социализмын үед ч манай улсад хязгаар нутагт амьдарч байгаа хүмүүсийн цалин 20 хувиар илүү бсан. Тиймэрхүү зохицуулалт хийвэл хотын хүн ам буурах боломжтой л шдээ. Шахмал түлшийг зарим нь сайн асч илчтэй бна гээд бсан, нэг нам нь нөгөө намынхаа хийж байгаа нь үгүйсгэдэг нь Монгол заншил болсон юм биш үү..

Зочин [103.10.23.113] 2019-09-25 13:05:09

Шахмал түлэш гүүцэд хатаагүй байна их үүрч бутарч байна шуудаандаа үүрч чавханы чулуу шиг болсон байна хэт их яаарсанаас болсон болуу

dorj [202.131.233.11] 2019-09-24 13:32:36

Uguumur zahaas zuun tiish 300, 400meter yavaad narnii zamiinhaa urd tald Narnii Buman Gerel gej shargal 2 davhar sandwichen barilga bee............ter tom tom mashinaar ni l avchraad tuleeed baigaa daa

Зочин [182.160.34.98] 2019-09-24 08:34:42

АН-хан энэ төслийг зогсоож хотын угааранд умбуулж ард түмнийг мунхруулах гүтгэлэг мөнгө цацаж суртал ухуулга хийж байна гэсэн.

Зочин [66.181.170.229] 2019-10-02 20:01:55

UNEN

Зочин [202.21.100.210] 2019-09-23 08:26:14

Сайн ажиллах хэрэгтэй.. Хувийн хэвшлээ дарамтлаад түлш хийлгэхгүй гэсэн яриа байгаа энэ үнэн бол наад төсөл чинь нуран унах байхдаа. 180,0 тн биш 80,0 тн бэлдээд бусад 100,0 тн хиймэл тоо гэсэн мэдээлэл гадуур цацагдсан шүү.

БЦ [103.10.23.113] 2019-09-25 13:12:28

Энэ түлэш их муухай үнэртэй байгаа нь ямар юм хольсон болоод тэр вэ Ард иргэдийн эрүүл мэндэд энэ үнэр нь нөлөөлөх үү хэлээд өгөөч Хүн үүнээс болож өвчлөх юм бол хэн хариуцлаг хүлээх вэ төлбөрийг нь хэн төлөх вэ Хийж байгаа зүүлдээн бүхийл талаас нь анхаараач Болсон нь боривоор Түүхий нь түрүүгээр гэж бүү хандаач ирээдүүтэй зүүль хийгээч хийсэн зүүлээн амьжалтай болгоход санаа тавих хэрэгтэй баймаар шат болгонд нь хяналт сайн тавих хэрэгтэй байна

Зочин [66.181.161.70] 2019-09-23 07:40:10

Сайн явж байгаа ажлыг сааралтуулах хэрэгтэй л юм байхдаа. Бичсэн эрхэм ядаж нэг уут шахмал түлш түлж үзсэн үү. Храгдахгүй л байна даа.

иргэн [103.10.23.113] 2019-09-24 19:04:21

Энэ түлэш Монгол гэрт бол түлээд байж болох түлэш бэлээ Үнэс ихтэй юм бэлээ үнсийг аваад байж болно үнэ нь уут нүүрснээс өдөр байна савалгаа нь зарим газарт бага байна чанарын хувид харилцан адилгүй байна Нам даралтын зуухийг бол дийлэхгүй юм бэлээ Энэ асуудалын шийдэх зуух хэрэгтэй байна зуухийг нь бага үнээр хүүгүүгээр тарааж өгвөл зүгээр юм УТААНААС САЛИЙ ИРГЭДЭЭ

Зочин [182.160.35.192] 2019-09-23 06:41:51

энэ хогийн сайт түүхий нүүрс сурталчаадд байгаам уу? атаархуу ховдог шунахай ардчилсан намын сайт гээ биз дээ.

санчир [64.119.25.92] 2019-09-23 00:13:25

засгаас үнэгүй өгсөн зуухандаа зөв түлж чадвал сайн юм бна гэсэн шүү ер нь иргэнийхээ үүргийг биелүүлхэд буруу юу бна түлш ч зөв харин түүхий нүүрс төлбөл торго хотоос гарга

haabar [59.153.87.54] 2019-09-22 22:52:48

Багадаа 1 тонн нүүрс бункертээ хийж байж хэвийн ажиллагаандаа ордог автомат зуухтай айлууд хэрхэн өвөлжих юм болж байнаа, шаргиа нүүрс 2 тонн нь нэг сард хүрдэггүй байсан, энэ сайжруулсан түлшний 3 тонн нь нэг сард хүрэх эсэх нь эргэлзээтэй байна шүү. Өвөлдөө багадаа 9 тонныг түлэх шаардлагатай болохоор харагдаад байдаг, гэтэл 3 тоннос илүүг өгөхгүй гэлүү.

Зочин [66.181.169.70] 2019-09-27 14:13:42

угаартаад үхээч

Зочин [103.10.23.113] 2019-09-25 13:16:31

Юун 3 тонн гэж түүгнээс хавгүй их орно нэг хүн дэргэд нь үргэлэж галлаж байхыг шаардана гээч

Хадөө тохил [202.9.43.244] 2019-09-22 21:28:26

Ямаа гэхээр тэмээ гэдэг... Утаандаа хордож, үр хүүхад хөгрид хь үхаж ирсэн гамшгийг арилгах гэж ядаж арга хамжээ авч бхад хов гэж үзэн ядаж байгаа. Малыг хөдөө хь одуулвал яанаа... Оюуны ийм хоосролд орогсод УБт 70-80 хувь баых шиг.

Зочин [103.10.23.113] 2019-09-25 13:18:01

Үнэр гэж их муухай үнэртэй байна юу нийлүүлэж зуурсан юм вэ энэ үнэр эрүүл мэндэд нөлөөлөх нь хэр вэ

Зочин [202.9.43.1] 2019-09-22 16:14:15

энэ шахмал түлшийг зарим хүмүүс элч муутай утаа гаргадаг гэх юм. зарим хүмүүс элч сайтай утаа гардаггүй гэх юм. аль нь үнэн юм бэ.

Зочин [103.10.23.113] 2019-09-25 13:23:01

Аль арль нь үнэн, шахалт сайтай сайн хатаасан нь чанартай Шахалт муутай дутуу хатаасан нь үүрч хэмхэрнэ муухай үнэр гарна чанар муутай байгаа юм Одоо бол гол төвөв чанар муутай нь байна Учир нь их яаарч дутуу хатаасан үүрч үүрмэн болсон үнэртэй нь байгаа юм Мөн уутлах гэж бас дэндүү их бага хийж иргэдийг хохироож байна

Зочин [64.119.16.34] 2019-09-22 07:48:02

Нүүрсний наймаачид зориуд ийм асуудал дэгдээж төарөгдүүлж байгаа юм. Хэн ч байсан иргэний үүргээ биелүүлж засагийн шийдвэрийг дагах ёстой.Орон нутагийн болон хотод ирж харъяалагдах дүүргийн тусгай хугацаатай " виз"-ээр хотод оруулдаг болох хэрэгтэй. Хотод амьдрах болзолыг чанга болго. Нийслэл хөдөөгийхэнд эзлэгдэж Нийслэлчүүд маш их хэлмэгдсэн. Нийслэлийг чөлөөлж хэлмэгдлийг арилгах ёстой

zochin [202.9.43.98] 2019-09-21 08:28:33

unen ug khelj b.gaagaa eldveer gutaakhaa bolioroo teneg setguulchee...

Зочин [122.201.24.210] 2019-09-20 18:07:11

Бүгд л дор бүрнээ хичээгээд энэ утаанаасаа салах хэрэгтэй ! Тэрнээс нэг хүн хэд орилоод бүтэх эд биш бүх нийтээрээ утаанаас яаж салахаа бодох нь зөв Хүн шүүмжлэх дон туссан хүүр вэ

Амраа [202.128.25.98] 2019-09-20 15:19:21

Хүүе, ЧД-н 18-р хороо Яргайтын 18-н 501 тоот түүхий нүүрс түлээд байлээ. Шагналаа авна шүү

Зочин [66.181.178.202] 2019-09-20 15:02:05

угын л ховч хүмүүс ш дээ. ямар сайндаа нохой шиг гэхэв дээ.бас атаач гэжийн даа

Зочин [66.181.161.117] 2019-09-20 19:13:29

Zochi

Зочин [66.181.178.202] 2019-09-20 15:02:59

бас сайн дураараа матаас хийх дуртай даа

ZOCHIN [203.217.139.227] 2019-09-20 14:07:40

CHAMAAS DOR TOLGOI NI OLGOI BOLSON HUN BAIHGUI EE SETGUULCH GUAI. TER CHINI ALI HEZEENII YARIGDAAD TOOTSOGDOOD HIIGDTSEN AJIL.

Иргэн [202.126.88.194] 2019-09-20 13:55:18

Энэ сэтгүүлч гэр хороололд амьдардаг байхаа.

Ахмад СХД [202.9.43.150] 2019-09-20 12:31:27

" ИТАЛИ "- шиг улсаас нь дорвитой хүн ардаа гэсэн шийдвэр гаргаж мөнгөн "УРАМШУУЛАЛ" -амлах юм бол хөдөөнөөс хотод шилжиж ирсэн иргэд ,дээр нь тэтгэвэрийн иргэд ,өндөр настангуудын нилээдгүй нь хөдөө хот тосгон ДАРХАН- ЭРДЭНЭТ- СЭЛЭНГЭ -ДОРНОГОВЬ -ЗАМЫН-ҮҮД- БАГАНУУР -ДОРНОД гээд УТААГҮЙ газар бараадах нь дамжиггүй шүү дээ ,ИТАЛИ -улс эзгүйрсэн хот тосгоноо ,эзэнтэй болгох үүднээс багаггүй хэмжээний " ЕВРО "амлаж нүүлгэн шилжүүлэлт хийх гэж байна шүү дээ ,ард түмнээ гэсэн сэтгэл шүү дээ .Манай төр засаг дууриалвал мөн их хөгжил дэвшил авч ирэх нь дамжиггүй шүү дээ

nuurs,tulsh 2 oo zereg duleed yavsan n deer baihdaa [103.212.119.119] 2019-09-20 12:26:57

Adag suuld n baahan hun shuuheer orood boon uilaan mailaan bolood shorond orood duusna daa

Зочин [202.126.88.186] 2019-09-20 12:26:51

Утаагаар нийтээрээ хордсоноос арчаагүй хэд нь хөлдсөн нь дээр дээ

Дорж [202.9.44.199] 2019-09-20 12:23:28

Нам даралтын зууханд бол естоооооой түлж болдоггүйм байна лээ. Тэр гэртэй айлуудад л юу юм гэхээс.... Арай худлаа суртачилгаа явах юм аа.. Өөрсдийн гал түлүүлээд үзэх юмсан. яааж ч өвөлжих юм.... Тэгснээ 380 цахилгаан зуух тавия гэхээр 380 байхгүй өгөхгүй... хөлдөж үх гэж байгаа юм уу? !!!! Энэ төр засаг мэдрэлүүдээр дүүрсэн бололтой.

зочин [202.179.24.154] 2019-09-20 12:18:20

ХӨДӨӨНИЙХӨН ЧИНЬ ХОТОД ДАНДАА БАЙР АВЧИХСАН ХОТЫН ХҮМҮҮС ЧИНЬ ХЭЛМЭГДЭЖ БАЙНА ДАА ЭНЭ НҮҮРС ИХ СОНИН ҮНЭРТЭЙ ИЛЧ МУУТАЙ БНА ЯАНА ДАА

Зочин [64.119.25.50] 2019-09-20 12:13:01

ХӨДӨӨНИЙХӨН ЯВЧИХВАЛ ХОТ ДАМПУУРАЛ ЗАРЛАХ БИЗ ДЭЭ

Зочин [66.181.178.202] 2019-09-20 14:59:13

хэрүүлгүй сайхан амьдрах байх

чоно [66.181.169.116] 2019-09-20 12:12:54

Гэр хороололд яаж өвөлжидгийг мэдэхгүй юмнууд хэдэн хамуурсан толгойтой дарга нараа битгий өмөөр. Сэтгүүлч амьдралд ойр байдаг юм

зочин [202.179.8.210] 2019-09-20 11:10:31

Үнс ихтэй ,тортог ихтэй бутрамхай ,илчгүй муухай үнэртэй,барьцалдуулахын тулд тусгай барьцалдуулагч холисон түлш нэртэй зуурмаг байна.Энэ өвөл асуудал их ундарна даа.Энэ туршилтын түлшээр яаж өвлийг давах вэ?Төлбөрийн чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй айл өрхүүдэд түшийг үнэгүйгээр тарааж өгөхгүй бол өдрийн хоолоо бараг олж чадахгүй хоосон хонож байгаа айлууд түлшний үнийг дийлэхгүй хөлдөж осгсх хэрэг гарна шүү Хотын удирдлагуудаа анхааруулж хэлье.Хурган дарга нарын үгэнд орох биш айл өрхөөр яваад аж амьдрал ямар байгааг газар дээр нь үзээч ээ

Зочин [66.181.169.70] 2019-09-27 14:20:09

зайлаач

Зочин [103.10.23.113] 2019-09-24 20:15:56

Маш их үүрч унаж тортог ихтэй гар тас рах бологож байна байна дутуу хатсан юм биш үү ӨВӨЛ БОЛХООР ЧАНАР НЬ ТАНИГДАНА ДАА

Зочин [64.119.23.229] 2019-09-20 11:10:20

Хотоос гараад нүүрсээ түлж болно, битгий гоншигноод бай

зочин [192.82.65.154] 2019-09-20 10:51:28

Энэ бодлого манжаас эхлэлтэй дараа нь ногоон малгайтнууд хэрэглэж эхэосэн бие биенээ матаж алуулсан большевик арга барил. 21-р зуунд арай л бие биенээ алахгүй болов уу гэж бодсон бас л үгүй. 7 сарын 1-нд хэдэн хүн алуулж хэдэн хүн шоронд суусан билээ Бүү март мартвал сөнөнө гэж үг байдаг даа

Зочин [66.181.178.202] 2019-09-20 15:00:12

үгүй ба

Зочин [182.160.40.51] 2019-09-20 10:42:32

САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХОТООС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ СЭТГҮҮЛЧ СҮГ ҮНЭН ХӨЛДҮҮ ГАР БАЙНА.

Зочин [59.153.87.26] 2019-09-20 10:26:20

өвөл шалгалт ирж байна Ганхуяг шиг шорон явах хүн гарах вий!!!

иргэн [202.179.31.92] 2019-09-20 09:56:26

Гэр хашаагаа буулган,газраа улсад тушаасан айлд хөдөө аймаг,суманд очиж ажил үйлчилгээ эрхлэхэд нь хүрэлцэхүйц хөрөнгө өгөөд явуулмаар.ЖДҮ-гийнхний мөнгө бараг хүрнэ дээ.Ер нь гэр хорооллоос орон сууцанд хөнгөлттэй нөхцлөөр орж буй айлын өмчилсөн газрыг улс эгүүлэн авахгүй байгаа тохиолдолд гэр хороолол ,утаа энэ тэр бол улс төржсөн мөнхийн сэдэв байсаар л байх болно.

Зочин [103.10.23.113] 2019-09-24 20:18:42

Газар хашааг нь зах зээлийн үнээр аваад хөдөө гараг хотын асуудал нэг тийш болно Олон өрөх айл хөдөө гарна гаран даа

Зочин [64.119.22.87] 2019-09-20 09:43:57

Nuurs n asahgui elchgui bolool irged buhimdaj bna shdee oligtoihon uym hiigeed zaraachdee bolohgui bol dugui ntr l shataaj obliig dabah bolj bna shdee nuurs bish dugui geed suuj bh uym bna l daa huulindaa dugui bolohgui geegui bolhoor

Зочин [182.160.34.17] 2019-09-20 09:38:10

Энэ хотын удирдлага мэргэжлийн бус хүмүүсээр дарга тавиад өөрсдөө сүйрч байна. Хамгийн тод жишээ нь замын хөдөлгөөн зохион байгуулах ЭНХТӨР ДАРГЫГ Л ХАР

Зочин [202.9.43.127] 2019-09-20 10:04:57

tiim

зочин [202.179.30.178] 2019-09-20 09:38:07

Ажил хийж үзээгүй байж хийж байгаа нэгэндээ дэгээ тавидаг энэ тэнэг зангаа хэзээ болих вэ. Тийм сүрхий юм бол өөрөө хийгээд үзэлдээ

Зочин [202.179.14.26] 2019-09-20 09:35:16

Ямарч шинэ ажилд шинэ сэтгэлгээгээр алиллаж бай хуруу нэмж чадахгүй байж хошуу нэмэхээ боль утаа арилгах гэж чадан ядан зүтгэж байгаа хүмүүс рүү бйтгий ус цацаад бай эргүү малнууд минь бүр холоо очиж борго

Зөв хүн [122.201.26.172] 2019-09-20 15:21:35

Та их зөв Монголоороо байгаа хүн байна ..Дэмжиж ажиллахгүй байж утасны цаанаас дайсагнах асуудлыг таслан зогсоох хэрэгтэй .Манай улсад мэдээлэлийн хуулийг чангатгах ,хүнийг доромжлох дайрах асуудлыг анхаарах ёстой

Зочин [59.153.87.59] 2019-09-20 10:10:02

chi bairand amidardag yumuu

Зочин [59.153.113.51] 2019-09-20 09:32:00

Хов биш .өвөл утаа тортогноос болж эмнэлэгийн үүд коридорт багатахгүй болтлоо дүүрдэг ханиад хатгааг багасгах ёстой .хар амиа хичээсэн новшнуудыг матнуу мэдэнлнүү хамаагүйшд ээ агаар л утаагүй бх ёстой хувийн буудлууд том том байшинтай айлужд маш их нүүрс түлдэг боломжгүйдэн биш шуналтайдаа түлж байгаа юм

Зочин [122.201.24.172] 2019-09-20 09:24:57

Хөдөөнийхөөн явчих тэхүү плийз та хэдэд нутагтаа очоол.гоё биздээ гуйжиийн

Зочин [150.129.142.122] 2019-09-20 09:18:35

Ta nar chini shahmal tulsh baitugai maliinhaa baasiig tuleed amidardag l biz dee bolood l baisan hotod orj iteed bitgii dabar lalaruud mini huduu ruugee zailshgaa.ugui bol hot bohirduulahgui duugai amidar.bur dabartsan zadgai baana sheene hereg tubug tarina hulgai deerem hiine hun alj huree talna .odoo boliulaa ed nariig baih estoi gazraa baih heregtei.tendee dabraad baas bish tulsh neheed suuj bai

Zail [103.10.22.120] 2019-09-20 09:14:36

Yvaad ug zailaad ug bi nutagtaa ufaagui amidarmaar bna tahai aimag sumand chin bi ochood bi utaa gargaagui shuu

нямган [202.131.233.251] 2019-09-20 09:05:02

Амраа1 Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал иайлахаа боль. Нэг нь юм хийх гэж ядаж байхад чулуу шидэдгээ боль. Тийм сүрхий юм бол чи өөрөө хийхгүй яасан юм бэ?

Хот [66.181.169.162] 2019-09-20 09:01:48

Хөдөөнөө очоод түүхий нүүрсээ түлээд дулаахан амьдралдаа лалруудаа. зайлалдаа хөөгөөд ад үзээд байхад явдаггүй ямар лайтай хөдөөний лалрууд вэ та нар чинь

Зочин [59.153.87.250] 2019-09-29 01:06:53

еерсдее суйдэлж байдаг юм байналээ энэ хедеенийхен газар нутгаа ихэнх нь орк нинжэ нар

Нутаг минь [103.10.23.113] 2019-09-24 18:54:25

Өвгөд дээдэс Эцэг эхээс өнөөг хүрч өвлүүлэж ирсэн нутанийг минь ус урамгал амьтангүй тоос шороо болгож ус галын минь хордуулаж ширгээж мал сүргийг минь идэх өвс бэлчих газаргүй болгож орхисон болхоор арга ядаад хотод ирлээ одоо утаа гаргаж суухаас өөр яаах юм Нутаг ороныг минь байсанаар нь болгож ус булагын минь байсан янзаар нь болгоод хэдэн малыг минь иргүүлээд өгчөх нутагтаан очмоор байна муусаан луйварчин хулгайч нараа

Зочин [202.55.188.36] 2019-09-24 01:15:35

Chi utaa gej uglen barin naanaa baihaar irj bolno shuu honichin heregteil bna

hot [202.126.88.234] 2019-09-23 15:21:31

umhii hujaagiin shees chi uuruu zailj uz

Хөдөө [77.111.245.76] 2019-09-20 16:57:54

Хотынхон очууд алт хайж уулыг нь эргүүлээд, усыг нь самраад, цианид хийгээд цай уух аргагүй, хор хийгээд хоол идэх аргагүй болгосон тул хотод ирж утаа уугиулж хариуг нь барихаар ирсэн бөлгөө. Та нар нутаг усыг минь зүгээр орхичихвол буцаад явчихна.


66 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
66 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.