Хүрээг хар тамхинаас аврагсад-“Үнэрч нохой” Цогт-Очир, Сэрээтэр

Aдмин / Хууль

Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд гэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно.

Хар тамхины ангууч “Үнэрч нохой” Цогт-Очир, Сэрээтэр Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг цагдаагийн байгууллага 1922 оноос эхлүүлэн амжилт олж байсан сонирхолтой хэргийг архиваас олж үзсэн юм.

image

Нийслэлийн цагдан сэргийлэх хороонд ажиллаж байсан бага дарга Цог-Очир, цагдаа Сэрээтэр нарт “Хар тамхичдыг ангийн дайсан мэт үзэж, хаа таарсан газар нь барьж, төрийн шийтгэл хүлээлгэ” гэсэн үүрэг Ардын засгаас өгчээ. Хүрээний хятадууд эр, эмгүй урт гаанс зууж, хар утаа суунаглуулж суух нь ил доль байсан цаг байв. Монголчууд янжуур гэж боддог байсан бол үнэндээ тэр нь хар тамхины нэг төрөл байсныг Ардын засгийнхан мэдэж яаралтай арга хэмжээ авч байгаа нь тэр аж. Бага дарга Цогт-Очир хүндхэн асуудалтай тулгарснаа мэдэж хэрхэх талаар ухаанаа уралдуулж гарлаа. Тухайн үед багаж хэрэгсэл гэж байх биш, жинхэнэ улаан гараараа тэдэнтэй тэмцэх хэрэгтэй болов.

Ядаж байхад хар тамхи татдаг хүнийг барьж байгаа юм байна гэсэн яриа хүрээгээр дорхноо тархаж, хар тамхичид нуувчинд орчихов. Хар тамхины эх үүсвэр хятад худалдаачид мэдээллийг чихний хажуугаар өнгөрөөсөнгүй.

Цагдан сэргийлэх хороонд хятад пүүсийн эзний агуулахаас хураасан хар тамхи, гаанс ирлээ. Хар тамхичдыг илрүүлэхийн тулд үнэрлээд мэддэг байх нь хамгийн шилдэг арга байв. Ингээд л ялгахын аргагүй үнэртэй хар тамхийг үнэрлэж, зарим үед татаж үзэх нь тэр. Мансуурч толгой өвдөн, заримдаа ажил хийх тэнхэлгүй болох үе цөөнгүй байв. Цогт-Очир дарга “Хар тамхи үнэрлэсээр хэрэг илрүүлэх нь бүү хэл, донтох юм биш байгаа” хэмээн санаа зовдог ч “Би хүрээг хар тамхичдаас цэвэрлэх ёстой хэмээн” эрс шийдэмгий өөртөө хэлээд өдөр шөнөгүй зүтгэсээр байв.

Хүрээний хаана олон хүн цугларч, юу хийж байгааг мэдэхийг баруун гар болсон Сэрээтэрт үүрэг өгч шөнийн эргүүлд явуулсаар байв. Цогт-Очир шөнийн эргүүл хийсэн шөнө нь 18 хүрч буй охид хэзээний мансуураад ухаангүй хэвтэж байгаатай удаа дараа таарч байсан учир дахин дахин эргүүлд гаргасаар байв.

Ардын засгийнхантай хамт эргүүл хийсэн шөнө зөвхөн бүсгүйчүүд биш лам хуварга цөөнгүй хүн хар тамхичин болсныг мэдээд нэн даруй шуурхай арга хэмжээ авах ёстойг ухаарчээ. “Хүрээний хүүхнүүд үдэш орой цугларч даалуу тавихаас хэтрэхгүй байна. Зарим нь хятад худалдаачдынд очиж наймаа ярилцангаа архи ууж байна. Тэд их гоёмсог юм билээ. Ороодог ногооноос өөр зүйл татахгүй юм” гэсээр Сэрээтэр ирсээр. Дарга нь чи сайн үнэрт , шиншил гэж явуулсаар байв. Сэрээтэрийн үнэрлэх чадвар нь муу байсан уу , аль эсвэл шөнө дөлөөр гудамж хэрэн хэсэх нь хүнд байсан уу анх хэлсэн үгнээсээ өөр зүйл хэлэхгүй байв. Нэг өдөр Цогт-Очир дарга уурлаж, хэд хэдэн тамхи татаад, үнэрийг нь ялгаж сурахыг үүрэгдэхэд Сэрээтэр тэр даруй сурч, ямар тамхины үнэр болохыг төвөггүйхэн хэлж байлаа. Ингээд хүрээг хар тамхичдаас аврах “үнэрч нохойтой” болоод ажлаа эхэллээ.

Сар шинийн дараахан хүрээнийнхэн зав чөлөө муутай байв. Лам хуварга нарын ажил эхэлж, засал ном гээд түмэн завгүй ч шөнө дөлөөр Ёндон хамбын гэрийн ойролцоо хар тамхи үнэртсээр байгааг Сэрээтэр мэдлээ. Ингээд шөний эргүүлдээ гарах нь тэр. Хамбад сэжиг авахуулалгүй гэнэдүүлж ороход хамбатанд тусалдаг ядуу галч ламаас өөр хүн байсангүй. Гэсэн ч Сэрээтэр үнэртэж мэдсэн зүйлдээ итгэлтэй байсан учир шалгах ажлыг үргэлжлүүлсээр байв. Нөгөө л үнэр хамбын гэрийн хажуугаас үнэртсээр. Сэртээр, Цогт-Очир нар гэнэт орсонгүй, эргүүлийн цагдааг энгийн иргэний дүрээр оруулж, байр байдлыг нь туршихаар шийдэв. Хамба лам Ёндон гэртээ хоолоо идээд сууж байснаа хүн орж ирэнгүүт гал дүрэлзэн асан тулга руугаа нэг зүйл шидчихэж.

image

Үүнийг ажигласан эргүүл “Бие чилээрхүү байна” гэж хэлэн эм залаад гарлаа. Төд удалгүй дарга, цэрэг хоёр орлоо. “За, ламтан лагшин тунгалаг уу. Танайхаас нэг зүйл үнэртээд байна даа. Та юу хэрэглэж байгаагаа үзүүлнэ үү” гэтэл “Тан найруулдаг болохоор элдэв зүйл л хэрэглэх юм. Үзэх үү” гэв. Огт өөр зүйл үзүүлэх гэж байгааг мэдсэн Цогт-Очир хашаа байшин, гэр орныг нь нэгжээд юу ч олсонгүй. Аргаа бараад түүнийг орхихоор шийдлээ.

Тэд гэрээс нь гарахдаа тулганд аргалаас арай өөр зүйл шатаж байгааг хараад зог туслаа. Тэр зүйлийг гарган үзээд хар тамхины төрөл болохыг тогтоогоод байцаалтын ажлаа эхлүүлжээ. Лам хэргээ хүлээхгүй байсан ч гадна нь хураалттай байсан аргал дундаас хатааж бэлтгэсэн 10 жин хар тамхи олсноор хэргээ хүлээж, хэнээс авдгаа хэлэв.

Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн хошуунд Занцай гэдэг нэгэн хужаа амьдардаг байж. Нутаг хошуундаа “Цагаан бичээч” нэрээрээ танигдсан түүнийг ногоо тарьж амь зуудаг гэж нутгийнхан боддог байв. Цогт-Очир, Сэрээтэр хоёр үр тариа худалдан авах нэрээр Занцайтай уулзан элдвийг ярилцахад тэрээр хаширлан үг алдах шинж алга. Тариа хадгалдаг зоорийг нь нэгжлээ. Дотор хүний санаа гарган “Аа яаа дарга аа, танаа юу хэрэгтэй, би хямд өгваа” гэж бөхөлзсөөр байв. Хот хүрээгүй явж хар тамхичин ямар царай зүстэй, нүдэнд нь ямар өөрчлөлт орж, шүдний өнгө нь хэрхэн хувирдгийг гаргууд мэддэг Цогт-Очир түүнийг архаг хар тамхичин гэдгийг баттай мэдэж байв. Өдөр шөнөгүй байцаасан ч тэр хэргээ хүлээсэнгүй. Нэгжлэг хийсээр гэрээс нь 10 жин хар тамхи, боловсруулж амжаагүй хоёр хайрцаг хатаасан хар тамхи олжээ. Бултах газаргүй болсон Занцай хэнээр дамжуулж хүрээ хүргэдэг байснаа хэлсэн гэдэг. Тариа ногоо тарих нэрээр Занцай 100 пунт газар хар тамхины ургамал тарьдаг байсныг тэд илрүүлж чаджээ. Сэжүүрээ хөөсөөр Ховд,Улиастай, Зүүнхараа, Амгаланбаатар хотод хар тамхи тарьж, худалдаалж байсныг илрүүлэн дийлдэхгүй шахуу болж байсан хар тамхины асуудлыг хумьж чадсан гэдэг. Хүрээг бүрэн хянаж чадсан цагдаагийн хоёр ажилтан хар тамхичин нэр зүүн, олон түмэн адлаж байсан ч хожим нь учрыг нь мэдээд баяр хүргэсэн аж.

Хэрэг илрүүлснээс хориод жилийн дараа Гэгээрлийн яамны үүдээр Цогт-Очир дарга алхаж явтал хэзээний танил үнэр хамар цоргих нь тэр. Хэдэн өдөр ажиглалт хийхэд ажил тарахын үед нэгэн эр тус яамны үүдэнд тарьсан цэцгийн мандлын дэргэд сууж байгаад явдгийг анзаарлаа.

Цогт-Очир цэцгийн мандлын нэг бүрчлэн үзэхэд хар тамхины төрлийг ургамал тарьсныг олж мэдээд холбогдох байгууллагад нь мэдэгдэн яаралтай арга хэмжээ авсан гэдэг. Цагдаагийн түүхэнд үнэрч нэрээрээ алдаршсан Цогт-Очир, Сэрээтэр нар олон мянган шавь нартаа энэ эрдмээ сургасан аж.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.113] 2019-09-25 04:59:31

Хятад хүнтэй хамат хар тамхи Монголд би болсон Хятад хүнтэй хамат хар тамхиМонголоос арилсан Ардчилын буяан ба нүглээр Хятад хүнтнй хамат хар тамхи Монголд ороод ирлээ

зочин [103.10.22.119] 2019-09-25 01:57:27

тайланд хятад гэх мэт улсууд хар тамхитай хатуу тэмцэж цаазалж байхад манай улс хэвийн зүйл мэт хүлээн авч хууль хяналт шийтгэл сул байна .хөрөнгө мөнгөтэй , албан тушаалтай болон олны танил болсон хүмүүс энэ хар тамхины хэрэгт орооцолдож байгаа болхоор хууль хүчны систем ингэж зөөлөн хандаж байгаа бол цаашид хэн байх нь хамаагүй хатуу чанга шийтгэлийн бодлого явуулах ёстой.цөөхөн хүн амтай улс орон хатуу гараар тэмцэж байж энэ аюулыг арилгана.

zochin [202.21.118.138] 2019-09-24 04:45:12

lammmbugain nulimas deer garsag huuhen chini har tamhichin .

Zochin [103.9.90.3] 2019-09-23 14:26:10

Da hvreed 18 nas hvreegui mansuuraad hewtej bsan hvvhnvvdees odoogiin Ulaanbaatariin uuguul irged torson bhda hoorhi

Зочин [202.131.251.146] 2019-09-23 04:11:13

Манайд хар тамхитай холбоотой хууль гэж гууль юм мөрдөж байна шүү дээ. Дуучин Баярхүүг ганцхан сар хориод л боллоо гэнэ. Үнэхээр хүн ардаа гэсэн сэтгэлтэй бол бусад орнуудынх шиг эхнээсээ цаазалж эхэл. "Монголд хар тамхи хэргэлэхэд түшмэдүүд нь хахуулд идэгдсэн, цаазын ялгүй учраас болно амархан мултарч болно" гээд гадаадынхан өөр ажил нэрээр зүсээ хувиргаад хар тамхины "Нууц орон" болгох гээд зүтгэж байна шүү" сайд Нямдож гуай.

zochin [77.111.245.60] 2019-09-25 15:08:05

www.setsen.mn

kkk [202.131.246.179] 2019-09-24 07:29:14

Дуучин Баярхүү биш ээ. Амархүү Борхүү

Зочин [202.131.227.178] 2019-09-24 02:22:38

эртхэн цаазалж бусад хүмүүсээ авар. одоо бүү газар авлаа. бүүр нууц хэлбэрээр рекламдаад эхэлсэн байх.

Зочин [59.153.112.229] 2019-09-23 14:40:40

Цаазлаад байвал хүн үлдэх юм уу

зочин [103.229.122.62] 2019-09-23 01:07:19

Манай цагдаагийнхан тун удахгүй хар тамхичдыг хумих нь ойлгомжтой чадварлаг боловсон хүчинтэй байхад санаа зовох зүйл алга харин хар тамхичид эртхэн больчих зориг зүрх байвал зүгээрсэн илрүүлэх нь ойлгомжтой алхах газар та нарт байхгүй.

Үйлийн үр чинь [59.153.112.229] 2019-09-23 14:38:17

Хар тамхи ургамал 2оо судалж уншиж мэдчээд хар тамхи хар тамхи гэж амныха зоргоор хурууныхаа тоогоор бичиж бай тэр хар тамхи гээд байгаа ургамалыг чинь олон2 хорт хавдартай хүмүүс хэрэглдэг

Банхар 103.57.95.43 д [202.21.109.126] 2019-09-22 10:51:04

1922 он гэж бичсэн байхад хувьсгалын өмнө гэж дэмийрээд байх юм. Эсвөл ардчилсан хувьсгал аа хэлээд байгаа юм уу?

Зочин [103.229.122.219] 2019-09-22 09:53:24

Гайхалтай түүх бна . Хоёрхон цагдаа Да хүрээг бүрэн хянаж чадаж байсан бна шүү ЦЕГ ын хар тамхи , мансууруулах бодистой тэмцэх албаныхаан

Зочин [103.212.118.171] 2019-09-22 08:56:38

Тэр үед ховд улиастай архангай

ХалхМонгол [103.26.193.5] 2019-09-22 07:14:00

Ховд Улиастайд манж-хятадын байнгийн цэргийн анги олон зуун жил болсон болохоор. хятадын эрлийзүүд маш их байдаг. Баруун аймагт арай л олон хятадын эрлийзүүд байдаг!

Зочин [49.0.184.30] 2019-09-24 05:05:09

odoo tgeed yah yum

Зочин [202.9.42.169] 2019-09-23 04:44:35

с.бямбацогт пүрэвдорж цогзолмаа гээд байнаа байна

Зочин [64.119.19.191] 2019-09-22 13:29:34

Тэр хятад худалдаачид, манж түшмэлийн үо сад чинь их хүрээ, ховд, улиастайгаар дүүрэн байна. Харин увсад увсын 7 хужаа гэдэг 7 хужаа байсан тэдний үр садыг сайн мэддэг байсан уусаад алга болсон.

зочин [203.91.118.180] 2019-09-22 04:50:27

Энэ үнэн түүх бол цагдаа хүн эх орон ард түмнийхээ төлөө өөрийгөө ингэж золиосолж зүтгэж чаддагийн амьд түүх юм одоо ч ийм залуучууд цагдаагийн эгнээнд их олон байгаа нь их бахархууштай

иргэн [64.119.18.26] 2019-09-22 03:51:57

Монголчуудыг дуусгах гэсэн хужаа бодлогыг өнөөгийн цагдаагийн бас амжилттай таслан зогсоожбайгаад хорссон ноход Нямдоржийг үзэн ядаж хараан зүхэж байна.

ho [205.201.55.98] 2019-09-22 02:02:09

DEER YEIIN HYMYYS UURSDUU HYRTEL HORDOOD TEMTSEJ BAIJEE ODOO HAHUULI AVSAN HYMYYS IH BOLJ DEE

Банхар [202.21.109.126] 2019-09-22 01:57:30

Цагдаа нохой болж. Тэгж байхын оронд үнэрч нохой сургаж болоогүй юм үү.

Зочин [202.55.188.83] 2019-09-23 06:32:53

Тэр үед манай орон маш ядуу .орших уу эс орших уу гэдэгээ мэдэхгүй шахуу байжээ хүү минь

zochin [103.57.95.43] 2019-09-22 02:03:22

Хувьсгалын өмнөх үеийн хэрэг байна.тэр үед тийм боломж байхгүй байсан байх аа.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.