Энэ долоо хоногт болох үйл явдал

Aдмин / Нүүр

2026 оны гуравдугаар сарын 23-29-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

3 дугаар сарын 23-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

3 дугаар сарын 23-нд: “Монгол-Оросын бизнес уулзалт” Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.

3 дугаар сарын 24, 25-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

3 дугаар сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 25-нд: Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан "Монгол ардын суут" драмын жүжгийг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.

3 дугаар сарын 25-нд: "ЖАНЦАННОРОВ" сан, ҮУИТ хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн-2026” тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулна.

3 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдөр тохионо.

3 дугаар сарын 27-нд: Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-тай холбогдуулан ой, ус, бэлчээрийн салбарууд хэрхэн оролцох, тэдгээрийн оролцооны ач холбогдлыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

3 дугаар сарын 27-нд: “18 дахь хаврын хайр” драмын жүжгийг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглоно.

3 дугаар сарын 28-нд: Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.

Орон нутагт:

3 дугаар сарын 25, 26-нд: Сэлэнгэ аймагт "Бид Сэлэнгийн үр сад" хүүхдийн урлагийн их наадмын шалгаруулалт болно.

3 дугаар сарын 26-27-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Самбо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Хилийн чанадад:

Швейцар улсын Фрибург хотноо болох Фрибургийн олон улсын кино наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино шалгарч үзэгчдэд хүрнэ.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.