Соронзон шуурга зургаа хоног үргэлжилнэ

Aдмин / Технологи

Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр, сүүлийн хоёр сарын хугацаанд ажиглагдаагүй хүчтэй соронзон шуурга 19-ний орой Дэлхийг нөмөрчээ. Шуурга дэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж одон орончид үзэж байна. Тухайлбал, Наран дээрх дэлбэрэлтээс үүссэн плазмын урсгал Дэлхийд хүрч иржээ. Мөн Дэлхий рүү харсан Нарны гадаргууд титэмт нүхнүүд үүссэн нь шуурга дэгдэхэд нөлөөллөө.

Энэ удаагийн шуурга нь нэгдүгээр сарын дундуур G4 түвшинд хүрч ширүүссэн шуурганаас хойших хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Шуурганы хамгийн эрчимтэй фаз нь 19-21-ний өдрүүдэд тохиох бөгөөд энэ үед плазмын хоёр том урсгал Дэлхийд хүрч ирнэ. Дараа нь 22-24-ний өдрүүдэд титэмт нүхнүүдтэй холбоотой харьцангуй сул үйлчлэл хадгалагдах ажээ.

Энэхүү гео соронзон үзэгдэл 24-ны өдөр хүртэл зургаа хоног орчим үргэлжлэх бөгөөд туйлын туяа үүсэхийг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Харин уг үзэгдэл хүмүүст нөлөөлөх эсэх талаарх тэдний дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Эмч нарын үзэж байгаагаар, соронзон шуурганы улмаас даралт ихсэх, толгой өвдөх, ажлын бүтээмж буурах, түгшүүр төрөх, архаг хууч өвчнүүд сэдрэх гэх мэт зовиурууд илэрч магадгүй юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.