PC тоглоомын газрууд сүрьеэгийн голомт болохыг үгүйсгэхгүй

Ц.Анударь / Эрүүл мэнд

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн их эмчтэй уулзаж сүрьеэгийн талаар тодруулга авахад: “Улсын хэмжээнд жилд нийт 13000 гаруй хүн сүрьеэтэй гардаг гэсэн судалгаа бий. Үүнээс жилд 4000 гаруй хүнийг оношлодог. Цаана нь 8000-9000 хүн оношлогдож чадахгүй байна. Манайд ирж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь дандаа хүндэрсэн хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс байна. Энэ нь хүмүүс хүндэрсэн шатандаа эрүүл мэндийн байгууллагад хандаж байна гэсэн үг. Аймаг болон дүүргүүдэд сүрьеэгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх боломжтой үнэ төлбөргүй постууд байдаг. Сүрьеэ эхэн үедээ эм уугаад эдгэрэх бүрэн боломжтой байдаг боловч хүмүүс эрт үед нь оношлуулах тохиолдол бага. Энийг эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбож ойлгож болно. Дээр дурдсан 8000-9000 хүний 60 хувьнь Улаанбаатар хотод байдаг.

Сүрьеэ өвчний үүсгэгч бактери нь харанхуй, чийгтэй, агааржуулалт муу орчинд 1-3 жил амьдрах чадвартай. Харин нарны туяа болон гадаа орчинд 24 цагийн дотор устдаг учраас гэр болон ажлынхаа өрөөнд байнга агаарын солилцоо явуулдаг байх хэрэгтэй. Тийм орчинд сүрьеэгийн халдвар тарах боломж маш муу байдаг. Тэгэхээр PC тоглоомын болон шөнийн цэнгээний газрууд, шорон гэх мэт харанхуй, агаар муутай, нарны гэрэл бага тусдаг газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг үгүйсгэх аргагүй. Ялангуяа PC тоглоомын газар нь тус өвчний халдвар тарах тохиромжтой орчин болж байгаа юм. Одоогоор иймэрхүү газруудад ямар нэгэн шинжилгээ хийгдээгүй байна.

Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн тутмын 500 гаруй нь сүрьеэгийн халдвартай байна. Нэг хүн сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд өөр 10-15 хүнд тараадаг. Энэ тоо нь бусад Азийн улс, орнуудтай харьцуулахад маш өндөр тоо” гэсэн юм.

image


Сэтгэгдэл

irgen [103.212.118.32] 2019-10-04 22:17:37

harin pasportiin heltes l magadguo deee esvel niitiin teever

zochin [202.180.220.172] 2019-10-04 13:44:35

unen sh de pc toglodog zaluu uvduj bsniig bi medeh l ym. Agaargui orchind.

Зочин [64.119.19.225] 2019-10-04 13:21:43

Хөөе Ц Анударьа дураараа битгий ийм заваан үндэслэлгүй юм бичиж бай PC нүүдийн ихэнх нь маш тохилог таны хэзээч ашиглаж үзээгүй өндөр хурдны интэрнэт хүчин чадалтай комтой байгаа агааржуулагч кондишн бас бий мэдээж олон дотор цөөхөн муу орчинтой газар бий л байх гэр хорооллын 3 ээлжээр хичээллэдэг жоохн зайд 50 60 уулаа бараг хонох шахдаг сургуулиуудаа сурвалжил өвчтэй багш ажиллуулаад сургуулиаараа өвдөө биз дээ pc үүнд ямар хамаатай юм насанд хүрсэн хүмүүс тоголдог бага насны хүүхэд оруулахаа байсан гэтэл 23 цагт хаа гэдэг насанд хүрсэн хүн 23 цагаас хойш тоглож болохгүй харин бааранд 04 цаг хүртэл архи ууж болно ийм ммьдралгүй зүй тогтолгүй хууль дүрмээ өөрчилөх хэрэгтэй цагдаа нар рс цагйн хуваарь хэтрүүллээ гэдэг тэнд өөр ямар ч зөрчил байдаггүй баар дэн буудал хар тамхи биеэ үнэлэлт хулгай дээрмээ хянах хэрэгтэй рс ийг биш тэнд дандаа насанд хүрсэн залуучууд тоголдог согтуу галзуу хүн байдаггүй ямар часуудалгүй итгэхгүй бол очоод байгаад үзээ

Зочин [202.55.188.42] 2019-10-04 23:49:41

Гуццдаарай иуу пс тоглуудагч жорлон минь

ЗОЧИН [202.21.107.106] 2019-10-04 12:07:53

ИЙМ ЭРИН ҮЕД ПС ТОГЛОЖ СУУГАА НЬ АРАЙ ХҮҮХЭД НАСАН ДЭЭРЭЭ БАЙХ ШИГ ҮҮНЭЭС ӨӨР ГАЗАР АРХИДАЛТ ХАР ТАМХИ ЯНХАНДАЛТ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ГЭЭД ИХЙИМ БАЙНАШҮҮ БУУДАЛЫГ ЯМАР ӨВЧИНТЭЙ ГЭХ БОЛ ЭМЧЭЭ ХАРИН ЭХ ЭЦЭГ ХҮҮХЭДТЭЙГЭЭ АЖИЛЛАХ ЦАГ НЬ БОЛЖӨӨРСДӨӨ АРХИ УУЖ АГСАМ ТАВЬЖ ГЭРЭЭСЭЭ ХӨӨЖ ТУУЖ ГАРГАХААР ХҮҮХДҮҮД ХААНА ХОНОХЫН БУУДАЛДУУ ПС ҮҮ ЭСВЭЛ БААРУУ

zochin [202.55.188.38] 2019-10-04 09:56:08

Bitgii hudlaa yriad bai. Tseejeer uvdsun 14 honogoos deesh hanialgasan gevel surie gej taamgaar onosh tavij buruu emchilj baisnaas uur uvchniig ni hundruulj amiig ni hunuuchuhuud surie uvchuu hundruuleed irzen gej barin tavin hudlaa yrij gemt hergees multardag aluurchid ym bilee ene HUSUT iin emch suvilagch nar chini. Umnu ni 15 r surguuliin bagshiig gutgej baisan odoo PS togloom ch geh shig. 1993 onoos hoish surie uvchnuur halhavchilj idej uusan munguu il bolgooroi.

ааа [66.181.161.94] 2019-10-04 08:29:19

Юм л бол Пи Си рүү дайрдаг юм. Архи хар тамхиа эхлээд ярь. Орчин цагт өөр юу хийхийн

Зочин [66.181.182.59] 2019-10-04 08:04:49

Мундаг эмч шүү амжилтхүсье


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.