Шахмал түлш “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлтийг нуужээ

Ц.Анударь / Хууль

АН-ын бүлгийн төлөөлөгч М.Тулгат: -Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрсийг хориглож шахмал сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлсэн. Харин сүүлийн үед хүний амь хохирч байгаа маш эмгэнэлтэй мэдээллүүд гарч байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бид маш ихээр санаа зовж байна. Агаарын бохирдол болон үүнтэй тэмцэх ажлын хүрээнд сар болгон мэдээлэл авч нөхцөл байдлын явцтай танилцаж ирсэн. Гэвч зарим нэг мэдээлэл дутуу ирсэн байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр сайжруулсан түлшний чанарын талаар “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлт гарч байж. Энэ мэдээллийг бид одоо л олж авч байна.

- Хаанаас гарсан дүгнэлт вэ?

-Энэ бол Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас. Маш эмзэг асуудал. Ямар нэгэн байдлаар улс төржих зүйл биш юм. Одоо дахиад олон хүний амь эрсдэх вий. Одоо цахим орчин, хэвлэл мэдээллээр маш олон мэдээллүүд явж байгаа. Энэнээс яг аль нь үнэн бодит мэдээлэл вэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Ардчилсан намын бүлгийн болон бусад намын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын “Нийтий сонсголын хууль”-ийн дагуу энэ асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх албан хүсэлтийг НИТХ-ын даргад өнөөдөр өргөн барьлаа. Энэ асуудлаар нийтийн сонсгол явуулах болно.

2019 ОНД УЛС, НИЙСЛЭЛ БОЛОН ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭС НИЙТ 168.4 ТЭРБУМ ТӨГРӨГ АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ЗАРЦУУЛСАН БАЙНА.

МАН-ын бүлгийн төлөөлөгч С.Мөнхчулуун: “Энэ бол ямар нэгэн намын эсвэл улс төрийн асуудал биш ээ. “Улаанбаатарчууд нэг уушгитай” гэж ярьдаг. Угаарын асуудал хэрээс хэтэрлээ. Өнөөдөр болж байгаа асуудлын талаарх мэдээллийг бид хэвлэл мэдээллээс авч байна. Тиймээс энэ олон мэдээллүүдийг нэгтгээд ямар асуудал байгаа вэ гэдгийг, асуудлуудыг яаж шийдэх хэрэгтэй вэ гэдгийг ном журам, хууль дүрмийн дагуу явуулахын тулд “Нийтийн сонсгол”-ыг зайлшгүй явуулах шаардлагатай юм. Өнөөдөр төлөөлөгчид өөрсдөө мэдээлэлгүй байна. Нийслэл болон хотын удирдлагууд бүгд өөр өөр мэдээлэлтэй байна. Таван толгой түлшийн зөвлөхүүдийн зүгээс олон асуудлуудыг ярьж байгаа. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан мэргэжилтэн өчигдөр өөрөө мэдээлэл хийсэн. Бидний хэрэглэж байгаа зуухаар хэрвээ энэ түлшийг хэрэглэх юм бол хүний амь нас эрсдэх аюултай гэдгийг хэлж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс иргэдийн хурлын төлөөлөгчид нэгдээд нийтийн сонсголыг хийе гэдэг асуудал яригдаж байна. Нийтийн сонсгол гэдэг маань тал талын мэргэжилтнүүд, хохирогчид болон хийж хэрэгжүүлж байгаа газрууд оролцон мэдээлэл хийгээд албан ёсны дүгнэлтийг гаргаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг авах ёстой. Тэгэхгүй бол энэ түлшийг хэрэглэсээр байвал ямар үр дүн, хохирол гарахыг хэлж мэдэхгүй байгаа юм.

Өмнө нь иргэдийн хурал дээр сар болгон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр асуудлуудыг ярьдаг. Гэвч энэ хоёрдугаар сард гарсан шинжилгээний мэдээлэл огт хөндөгдөж байгаагүй. Авсан мэдээллээр Үндэсний хороон дээр энэ асуудал танилцуулагдаагүй өнгөрсөн байна.

АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү: “Нийслэл Улаанбаатар хотод нэн тулгамдаж байгаа асуудлаар НИХтөлөөлөгчид нэгдэж байгаа юм. Үүнд нам, улс төр гэсэн асуудал байхгүй. Нийт албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээлэл бүгд зөрөөтэй байна. Ямар нэг байдлаар нэгдсэн мэдээлэл өгөөчээ гэдэг хүсэлтийг дүүрэг, дүүргийн иргэд санаа зовнисон байдлаар бидэнд хандаж гаргаж байна. Энэ утгаараа Нийслэлийн иргэдийн хурал дахь төлөөлөгчид нийлж “Нийтийн сонсгол” хийх хэрэгтэй гэж үзсэн. Нийтийн сонсгол хийснээр үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид, түлшийг хэрэглээд хохирч байгаа иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хохирлыг бууруулахын төлөө онцгой анхаарч сар болгон агаарын бохирдлын асуудлаар сонсгол хийдэг байсан. Хамгийн харамсалтай зүйл гэвэл шийдвэр гаргагчид “Дутуу шаталт илүү байна” гэдэг мэдээлэл гарчихаад байхад энэ мэдээллийг нуудаг байсан байна. “Мэргэжлийн лабораториудаар түлшнийхээ дээжийг шинжлүүлсэн үү?” гэж төлөөлөгчид байнга асууж байхад “Шинжлүүлж байгаа. Хариу сайхан гарсан” гэдэг. Гэтэл одоог хүртэл Геологийн төв лабораторийн хариу гараагүй байгаа. Гаалийн төв лабораторийн дүн, Мэргэжлийн хяналтын газрын дүн гарчихсан. Бүх дүнгүүд гарсны дараа тодорхой мэдээлэл хийнэ. Төлөөлөгчдийн дөрөвний нэг нь өнөөдөр гарын үсгээ зураад иргэдийн хурлын төлөөлөгчдын даргад өргөн барьж байна. Нийтийн сонсголыг нэн яаралтай хийх хэрэгтэй.” гэжээ.

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.112] 2019-10-10 14:57:15

Утаанбаатар бид амьрах нөхцөлгүй амьд явах эрх хаана байна түүхүү нүүрс амьдын там энэ тар утаагүй түлш хийж өг гээд л байсан одоо хувь хүний өөрсдийн хариуцлага байдал одоо яах вэ 90 оноос хойш олны олон хүн үхлээдээ ардчилсан нам юу ч бодоогүй л үхүүлсэн дээ

багаа [124.158.112.90] 2019-10-09 08:36:05

Та нар - АН юу ч хийхгүй байж, битгий юм хийсэн хүмүүст гай бол, МАН юм хийж байна, алдаа гарч л байдаг, засаад явахад болно.

Зочин [202.126.89.16] 2019-10-10 14:42:04

МАН Ынхан юу хийгээд байгаа юм бэ хийсэн болгон нь ард түмнийхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байна шүү дээ ирэх биш юуюу болоод өнгөрвөө өнгөрсөн 3 нь жилд

HALH [66.181.161.64] 2019-10-08 19:08:55

END ARD TUMEN ULS TORJIH HEREGGUI!!!OVOL 9EHLEHED TULSEN HUMUUS BAITUGAI HOTIINHON TER CHIGTEE UGAARTAJ UHNEH BOLNO.ODOO L HOOLOI BOOJ TARHI TOLGOI NI OVDOJ BAIHAD!!!!ULS TOR NAMUUDIIN TSUNH BARIGCH DALDGANASAN HOOSON TOLGOITNUUDIIN TOGLOOM BISH.OCHNOON HUN UHEJ BAINA!!!!HUMUUSIIN BIYE NI TAVGUITEJ HOOLOI BOOJ TARHI TOLGOI NI ERGEJ OVDOJ HORT UTAAND HORDOJ BNA.UHER MONGOLCHUUDAA ORKUUDAA HOOSON TOLGOITNUUDAA SHUNALTNUUDAA MANANJIH ULS TORJIH HEREGGUI!!!!ARD TUMNIIHEE ESREG BAKTERLOGY HIMIIN ZEVSEG HEREGLESNEES YALGAAGUI!!!!!NEGEN DEEVER DOOR AMIDARCH BUI NEG NEGNEE HAIRLAYA.HUNII AMI NAS TOGLOOM BISH!!!!!

зочин [122.201.31.38] 2019-10-08 13:24:51

Ардчилсан намынхан та нар долоон буудалд очоод гэр бариад хэдүүлээ хэд хоно сайжруулсан түлшээ түл яах нь уу дараа нь ярилц.

зочиг [59.153.112.87] 2019-10-09 00:20:12

нам ямар хамаа бнаа тэгвэл ман ядуусаа цаөрүүлж бнаа даа өөр ядуурлаас гаргах ухаан хүрэхгүй

Чингэлтэйгээс [202.179.25.71] 2019-10-08 11:07:57

Баатархүү зөв зүйл хэлж байна. МАНы олон хүмүүс коммент бичээд яах вэ энэ хавиар бидний толгой эргээд байна шүү дээ.

Зочин [66.181.180.25] 2019-10-08 09:44:23

АН-хан утаа бууруулахад юу хийсэн бэ?? Зуух шахсан, цэвэр агаар сангаар баахан мөнгө хуссан, нүүрс шуудайлсан. Дэвшилттэй хийсэн бүтээсэн байхгүй. Одоо нурааж сүйтгэхээр эхэллээ. Энэ удаа болиочээ бүгд нэг агаараар амьсгалж байгаагаас хойш

Зочин [203.91.115.55] 2019-10-08 09:35:30

Ardchilsan namd 2020 ond ingeh tusam chine sanal uguhgui Hunii zovlongoor ulstur hiideg adgiin hognuud vee ? Buruu tulvel modnoos ch hun ugaartana gedgiig hen ch medne za yu

Зочин [122.201.31.56] 2019-10-08 09:23:46

Zarig.mn сайтыг үзээрэй хүмүүсээ Зуух пийшингийн чинь асуудалыг анхааруулсан бна лээ

Зочин [202.179.25.68] 2019-10-08 08:29:20

Шоучид, өөрсдийн үр хүүхдийнхээ ирээдүйгээр тоглож байна даа.

Зочин [202.126.89.121] 2019-10-08 08:24:26

Shaaj ogch bn ene bandi ooroo yum hj chadahgui orooliin hiiseniig zahialgaar uls tor hiiged atsnuud

Нийслэлчүүд [202.126.89.47] 2019-10-08 08:13:46

АН намынхан хүрэн нүүрс түлсээр байгаад нийслэлийнхнийг бүгдийг нь нухах зорилготой байхнээ.

зочин [59.153.112.87] 2019-10-09 00:30:29

АН биш МАН нухаад бгаа юм бишүү

Зочин [66.181.188.38] 2019-10-08 07:31:32

Гадаадад шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Бид өөрснөө чадахгүй.

тогтох [202.21.100.210] 2019-10-08 07:22:13

Бүү улс төржүүл утааг хүн бүр багасгах хэрэгтэй гэж байгаа биздээ. мөнгийг нь идээд юу ч хийгээгүй нөхдийг тэгээд яах юм

Иргэн [202.126.89.221] 2019-10-08 06:58:20

АН балай юмнууд

Ksa [202.126.89.35] 2019-10-08 06:56:26

Гал түлэхдээ л хайхрамжгүй, хэнэггүй байх шиг байна даа, манайхаан. Үүн дээр АН-нхан сүрхий попорч байна. Та нар хэзээ ард олны сайн сайхны төлөө байлаа даа.

Зочин [203.91.114.244] 2019-10-08 07:23:00

Дүгнэлт нуусан байна шүү дээ. Аль намын хүн ингэдэг байна аа? Арай МАН-ы гишүүн биш байлгүй дээ? АН ард олны сайн сайхны төлөө байгаагүй байж, тэгвэл МАН маань яагаад ийм, хортой түлш шахав? Үхээгүй байгаа нь баярлаад байх явдалгүй бололтой. Жинхэнэ галлагааны улирал эхлээгүй байхад шүү. Дүгнэлт дээр хортой бодис нь бүр Багануурын нүүрснээс их байсан байна шүү дээ. Бидэнд ногдох ногдол ашгийг энэ түлш рүү хийчихээд байхад л ийм өндөр үнэтэй байдаг. МАН маань хэний төлөө байгууллага вэ? Тэд дүүрсэн гарууд байж, гэтэл МАН-ы биш, бүр аль ч намын гишүүн биш мэргэжилтнүүд ч гэсэн МАН-ы дохио зангаагаар хөдөлж, дүгнэлт нуулцаж, харсаар байж иргэд хордоход, албан тушаалдаа л байвал болоо гэж бодсоор байгаа нь харамсалтай яа?

Зочин [77.38.148.28] 2019-10-08 06:32:33

ум мани бад мэ хум

Зочин [103.229.120.108] 2019-10-08 06:28:41

Хүрэн нүүрсээ түлэх нь АН ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан

Зочин [103.229.121.190] 2019-10-08 06:25:46

Энэ дээр нам эвсэл хамаагүй иргэдийн хурлын төлөөлөгч гээд сууж байгаа нөхөд бүгд хариуцлага хүлээх ёстой арчаагүй байна даа

Зочин [202.131.233.214] 2019-10-08 06:11:55

Shine dream team uu

Зочин [202.21.126.38] 2019-10-08 06:05:24

Ардчилсан нам гэж юу ч чадахгүй чадваргүй юмнууд ингэж тархи угаахаа боль Мэдээ.мн угаасаа арчилсан намын сайт

Зочин [202.21.109.126] 2019-10-08 11:39:27

зөв байна. чи эх оронч. чи бол өнөөгийн Зэнээ, Дашбалбар. Наадуулын чинь дундаас арай тархинд нь арай өөр юм байдаг болохоор Баавар нь зайлсан юм. цагтаа Элбэгдоржийн хамт л байсан ч дээ. Ардчилсан намынхан та нар Эрдэнэтийг хулгайд алдаж байхад ард түмний төлөө дуугарч байсан билээ. Та нартай Зэнээ, Дашбалбар зэрэг эх орончид үнэн нүүр царайг чинь эх эрт олж харчаад тэмцэж байсан нь гайхамшигтай. Та нарт сайхан завшаан болж, та нар олон юм хуцалгүй, дуугай байгаад " учрыг нь ольё" гэсэн бол илүү оноо авах байсан юм. та нарт эрдэнэтийн хулгайлагчдын долдоо нар биздээ. ЗАйл та нарыг 2020 онд дэмжих нэг архичин олдохгүй. мөнгийг чинь ч авахгүй.

Зочин [202.21.109.126] 2019-10-08 11:24:23

zyb, zyb

Зочин [180.149.93.14] 2019-10-08 06:54:07

albatai yum shig orj unshihaad daraa ni ene ternii, namyn gehin

Зочин [202.179.26.168] 2019-10-08 05:51:55

Ёстой энэ нүүрсээ л зарах гээд улайрчихсан хүний амь нас юу ч биш юм уу

зундуй [66.181.187.217] 2019-10-08 05:50:32

Битгий шаа

Зочин [202.179.25.175] 2019-10-08 05:39:01

Эруугийн хэрэг уусгээд огцруулаачээ ардчилсан намынхаан


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.