Я.Мөнгөнцэцэг: У.Хүрэлсүх, С.Амарсайхан нар гэр хорооллыг оршуулга болгож байна

Л.Батцэнгэл / Нийслэл

“Гэр хороолол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.

-Сайжруулсан нэртэй муужруулдаг хорт түлшнээс болж зургаан хүний амь нас хохирлоо. Өвлийн өвөлд л утаа униар гэдэг байсан бол одоо бүүр угаар болоод явчихлаа. Та бүхэн эрх баригчидтай хариуцлага тооцно гэж хэвлэлийн хурал зарласан даа?

-Ерөнхийдөө маш хүнд нөхцөл байдал үүсчихээд байна. Ердөө гурав дөрвөн хоногийн дотор зургаан хүний амь нас хохирчихлоо. Угаартаж хордсон хүний тоо бараг зуу хүрчихлээ. Энэ тоо цаашид хэд болохыг бид таашгүй. Хамгийн гол нь ийм нөхцөл байдал үүсчихээд байхад төр засгийн удирдлагууд, ялангуяа Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хамраа ч цухуйлгахгүй байна. Харагдахгүй байна. Гарч ирж албан ёсны мэдээлэл хийсэнгүй. Засгийн газрын өмнөөс уучлал гуйсангүй. Иргэд нь амь насаараа хохирчихоод байхад Ерөнхий сайд хаа явж байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Гарч ирж ярьж байгаа хотын дарга С.Амарсайхан болохоор “Өнөөдөр бид энэ бүхэнд буруутан хайхаасаа илүү үнэн зөв мэдээллийг түгээе” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэнэг ч үгүй инээгээд зогсож байна шүү дээ. Хүн үхчихээд, үхэх үхэхдээ бүр тав зургаан хүн гэр бүлээрээ хохирчихоод байхад, хүүхдүүд эндээд байхад хүүхдийн эрх ярьдаг хүмүүс хаачив аа. Байдаг л нэг үзэгдэл юм шиг нэг нь ч дуугарахгүй байна. Тэгээд өнөөдөр гэр хорооллынхныг буруутгаж байна. Галаа түлж чадахгүй, зуухаа, яндангаа хөөлсөнгүй. Энэнээс болж ийм асуудал үүсэж байна. Бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж арьсаа хамгаалаад, хэн нэгийгээ буруутан болгож шонд өлгөх гээд “Чи юу, би юу” гээд хоорондоо хэрэлдээд хэлэлцээд сууж байна шүү дээ.

-Ёстой нэг дөжирсөн чулуун зүрхтэй улс юм даа?

-Хоорондоо хэрэлдээд сууж байх хооронд хордсон хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Төр засгийнхан юу хийж байна гэхээр үхсэн хүний тоо л гаргаад сууж байна. Цогцос тоолж ажиллаад байгаа юм уу гэмээр байгаа биз. Гадаадын улс оронд ямар нэгэн гай гамшиг тохиолдвол газар дээр нь очоод эмгэнэл илэрхийлдэг. Цаашлаад энэ аюулаас урьдчилан сэргийлж таслан зогсоохын тулд оновчтой шийдвэрүүдийг тэр дор нь гаргадаг. Өөрсдөө хариуцлага алдсан бол уучлал гуйгаад шууд огцордог. Дэлхийн улстөрчдийн ийм соёл жишиг байхад манай удирдагчид үзэгдэж харагдах ч үгүй, эмгэнэл ч илэрхийлэхгүй байна шүү дээ. “Галаа түлж чадаагүй юм чинь хохь чинь” гэж хэлэх нь халаг байна. Үүнийг “Гэр хороолол” хөдөлгөөн эсэргүүцэж байна. Манай хөдөлгөөнийхөн зөвхөн өнөөдөр эсэргүүцээд байгаа юм биш.

-Хэзээнээс эсэргүүцлээ илэрхийлэв?

-Сүүлийн гурван жилийн турш утаагүй түлшний бизнес битгий хийгээч, гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдийг газар дээрээ халуун хүйтэн устай байшин барьж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөөч, гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлээч гэж зөндөө тэмцсэн. Утаанаас салахын тулд утаагүй түлш үйлдвэрлээд ямар ч нэмэр байхгүй. Зуух тараагаад нэмэр байхгүй, барилгажуулж, дэд бүтцийг нь татаж өгч байж гэр хороолол хөгжинө гэж бид шаардаж, гурван жилийн турш тэмцэл хийсэн. Сүхбаатарын талбайд жагссан. Засаг даргаар С.Батболдыг байхад ч огцор гэдгийг шаардлага тавьсан. Энэ хүн ажлаа өгсөн. Дараа нь Амарсайхан гэдэг Засаг дарга гарч ирсэн. Бид энэ хүнд яг энэ шаардлагуудаа тавьсан. “Шахмал түлш ямар ч нэмэргүй шүү. Төрд гарсан дарга нарын хийж байгаа бизнес шүү” гэж удаа дараа сануулсан. Шаардах бичиг хүргүүлж байсан. Бид нарыг хүн гэж авч үзээгүй. Сүхбаатарын талбайд очоод улаан майхан бариад суухад биднийг зодож хөөгөөд, майхныг минь урж тасдан, хоёр гурван зуун цагдаа нараар бүслүүлж хөөсөн. Өнөөдрийг хүртэл ийм байдалтай явж ирсэн. Ийм байдалд хүрнэ гэдгийг урьдчилан сануулсаар байсан. Харамсалтай нь өнөөдөр ийм дүр зурагтай болчихоод сууж байна. Хүмүүс гэр бүлээрээ үхээд, сэрэхгүй үүрд унтчихаж байхад арга хэмжээ аваач ээ.

-Шахмал түлш ч аюул болчихлоо л доо?

-Хүмүүс алцаганасан байдалд ороод яахаа мэдэхгүй. Шахмал түлшийг нь түлэхээр угаартаад үхчихнэ гэсэн айдастай. Түлэхгүй байхаар хөлдөөд үхчихнэ гэсэн айдастай болчихлоо. Хүмүүс энэ дунд яах учраа олохгүй байна. Энэ байдлаас болоод өчнөөн хүний амь эрстэх аюул тулгарчихаад байна. Тийм учраас шийдвэр гаргаж чадахгүй байгаа дарга нар огцрох хэрэгтэй. Өнөөдөр Япон, Америк ч бай бүх улс оронд иргэд алдах нь байтугай байгалийн гамшиг тохиоход удирдагчид нь ард түмнээсээ уучлал гуйгаад огцордог. Гэтэл өнөөдөр зургаан хүн нас барчихаад байна. Хотын дарга, Ерөнхий сайд хоёрын огцрох бүрэн үндэслэл шалтгаан мөн. Огцрохгүй бол огцрох хүртэл Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна. Хэрэв огцрохгүй бол суулт болгож үргэлжлүүлнэ. Цаашид огцрохгүй бол өлсгөлөн зарлах хэмжээнд хүртлээ тэмцэнэ. Улс төрийн ямар хурц тэмцэл байдаг юм тэр болтол нь тэмцэнэ. Гэр хорооллынхоо иргэдэд “Өөрсдийнхөө эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө, амьд явах эрхийнхээ төлөө бидэнтэй нэгдээд өөрсдийнхөө төлөө тэмцээч. Алийн болгон төрд гарсан луйварчдын сонгуулийн шоуны золиос болж дуусах вэ” гэж уриалж байгаа юм.

-Шахмал түлшний бизнес чухам яагаад гаарах болсон юм бол?

-Ерөнхий сайд өнгөрсөн жил Солонгос Улсад айлчлаад 700 сая ам.долларын зээл авсан. 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулна гэж зарласан. 500 сая. ам.доллар гэдэг монгол төгрөгөөр 1.2 их наяд төгрөг болж байгаа юм. Энэ их мөнгөөр шахмал түлг хийж байгаа. Энэ шахмал түлшийг Таван толгойгоос зөөж оруулж ирж, Улаанбаатар хотод үйлдвэрлэж зарахын тулд энэ мөнгийг зарцуулж байгаа гэж ойлгож байгаа. Чухам тэр их мөнгөний хэдийг нь зарцуулж буйг хэлж мэдэхгүй. Засгийн газар энэ бүх тайлан тооцоогоо нийтэд ил тод тайлагнах ёстой. Хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээллээс харахад 1.2 их наяд төгрөгийн 650 орчим тэрбумаар Таван толгойгоос Чойр хүртэл автозам тавьсан гэж ойлгогдож байгаа. Энэ автозамаар Таван толгойн нүүрсийг Улаанбаатарт тээвэрлэж оруулж ирээд хэвлээд зарж байгаа. Шахмал түлш гэдэг нүүрсний агууламжийг бууруулаад, түүхий нүүрс түлснээс арай дээр утаагүй, хоргүй түлш гаргана гэж ард иргэд ойлгож байгаа.

-Шахмал түлш нь тэгээд түүхий нүүрснээс ч долоон дор юм боллоо доо?

-Тэр шахмал түлшнийх 98 хувь нь нүүрс. Үлдсэн хоёрхон хувьд нь барьцалдуулагч бодис хийсэн өөрсдөө тайлбарлаад байгаа. Ийм хоёрын хооронд шахмал түлш хийх юм бол түүхий нүүрс түлснээс юугаараа ялгаатай юм бэ. Энэ бол цэвэр бизнес хийх зорилготой л зүйл. Таван толгойн нүүрсийг оруулж ирж, шахаж, ард түмэнд бизнес хийх гэж байгаа үйлдэл юм уу гэсэн хардлага эндээс төрж байгаа. Ерөнхий сайд үнэхээр шударга ёс ярьдаг, үнэхээр ард түмэндээ хайртай дүр эсгээд өнөөдрийг хүрлээ. Улаанбаатар хотыг утаанаас нь салгаж, тавин хувь бууруулж, гавьяа байгуулсан дүр бүтээж сонгуульд орох гэж байсан юм байна. Харамсалтай нь өнөөдөр энэ нь бүтэлгүйтэж зургаан хүний аминд хүрчихээд байна. Ардын намынхны яаж сагсалзаж байлаа. Улаанбаатар хотын утааг тавин хувь бууруулсан жүжиг тоглож, 2020 оны сонгуульд найдвартай ялна гэж туршлагагүй, ийм давьтаргүй шийдвэрүүд гаргасны үр дүнд гэр хорооллын иргэд хохирч байна.

-“Түүхий нүүрс түлбэл торгоно” гэж их ч айлгасан нь л ийм эмгэнэлт байдалд хөтлөх шив?

-Ерөнхий сайд өнгөрөгч жил “Түүхий нүүрс түлэх юм бол шалгана, хорино, гэр орноор чинь цагдаа нар явуулж нэгжинэ. Түүхий нүүрс түлж байвал захиргааны арга хэмжээ авна. Нүүрс түлж утаа гаргаж байгаагаараа хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийж байна шүү” гэж удаа дараа мэдэгдэж заналхийлсны хүчинд ард иргэд нийтээрээ айдаст автсаан. Түүхий нүүрс түлбэл шоронд орох юм байна айдаст автуулж, заналхийлсээр байгаад өөрийнхөө шахмал түлшний энэ бизнесийг хийж байгаа юм. Тэгээд өнөөдөр түрүүчээсээ энэ хорыг нь түлээд алтан амиа алдаж байна. Иргэд энэ түлшийг хэрэглэхийн тулд ямар зуухтай байх ёстой юм гэсэн заавар гарын авлагыг тараах ёстой байсан. Шахмал түлш ямар зууханд таарах ёстой, ёсгүй вэ гэдгийг туршилт хийж тогтоогоод, угаар хэмждэг багажаар хэмжилт хийх ёстой байсан. Юу нь мэдэгдэхгүй юм хийчихээд хүн үхээд эхлэнгүүт “Яндангаа хөөлсөнгүй, зуухаа хөөлсөнгүй” гэж санаанд багтамгүй ичгүүр сонжуургүй юм яриад сууж байгаа. Ерөнхий сайд өнөөдөр зургаан иргэний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлж чадахгүй байна. Ийм удирдагчидтай улс орон яаж хөгжих билээ. Тийм учраас тэд огцрох ёстой. Огцрох төдийгүй, хүний амь нас хөнөөснийхөө ялаа эдлэх ёстой.Эдгээр хүмүүс хүний амь нас хохироосон буруутай нь тогтоогдвол хууль хяналтын байгууллагаар шалгаж хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Хүний амь насанд хүрээд байгаа шахмал түлшний бизнесээ нэн даруй зогсоох хэрэгтэй. Ерөнхий сайд, хотын дарга нарын гаргасан шийдвэр маш ноцтой үр дагавар дагууллаа. Өдрөөс өдөрт нас барагсдын тоо нэмэгдлээ. Гэр хорооллыг тэр чигээр нь оршуулга болголоо. Улаанбаатар хотыг тэр чигээр нь чимээгүй хот болгож байна. Энэ зөвхөн гэр хорооллын асуудал биш. Гарч байгаа утаа нь химийн хорт бодис ялгаруулж байна. Үндэсний аюулгүй байдалд ч заналхийлж байна. Ийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар нэн даруй огцрох ёстой. Энэ шахмал түлшийг гэр хорооллынхон түлж эхлэх юм бол бүгдээрээ сүйрнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:37:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:37:37

Ард [202.9.45.216] 2019-10-16 00:10:27

Бат-Үүлийн бөгсний нүхийг үнэртэж амьдардаг улёууд бий болжээ. Түүний нэг нь энэ хүүхэн.

Зочин [139.5.218.215] 2019-10-15 23:29:41

Ene balai avgai zailbal taarna utaanaasaa gej yadaj bhad yar bolood bhiin

Гэр хороолол [150.129.143.217] 2019-10-15 22:24:35

Чи өөрөө гал түлж үзсэн үү, хэн чамайг захиралаар тависын хүний нэр барьсан балай хүүхэн бэ

ААК [72.52.87.93] 2019-10-15 16:33:43

УТАА ЭРС БАГАССАН БАЙНА ЛЭЭ ШҮҮ, 10-12-НД ӨГЛӨӨ ЭРТ ХОТООС ГАРАХАД ХОТ 8-9 ХЭМ БАЙСАН ХОЙШОО ЗУСЛАНД 10-15 ХЭМ ХҮЙТЭН БАЙХАД УТААГҮЙ САЙХАН БАЙСАН БА АЛСЫН УУЛ АЙЛУУД ЗҮГЭЭР Л ХАРАГДАЖ БАЙСАН ШҮҮ, ШАХМАЛ ТҮЛШЭЭ 1 БҮТЭН ЖИЛ ТҮЛЭЭД ҮЗЬЕ ДЭ, БҮҮ УЛС ТӨРЖҮҮЛЭЭЧ ЭЭ,

Зочин [103.14.36.218] 2019-10-15 14:34:04

ter manangin hulgaich narin hurungiig huragad oron cuuz baraich

Зочин [103.14.36.218] 2019-10-15 14:31:32

huduni tenemeluud ajil hiihgui bas gal tulj busdig horduulana haana ch hamagui oromj bosgono ajil hiij baiga humuusig heleegui chuu

Зочин [103.14.36.218] 2019-10-15 14:27:13

teneg huduni maluudig hotod hen duudsn tom tom gedestei bologui bas machin uhanater n hog deer hausan huni hog

зочин [202.21.98.166] 2019-10-15 13:39:53

Бат-Үүлийн даалгаврыг биелүүлж яваа арга ядсан амьтан л байна хөөрхий

тогтох [202.21.100.210] 2019-10-15 07:56:52

За болио тэгээд түүхий нүүрсээ түлээд утаандаа амьдраад байхуу Хүний амь эрсдэж байгаа нь харамсалтай гэхдээ зоригтой урагшаа алхах хэрэгтэй биздээ

АРД [103.10.23.125] 2019-10-14 12:00:42

ЭНЭ МӨНГӨНЦЭЦЭГ ГЭЖ ДУРА УЛААНБААТАРЫГ УТААГҮЙ БОЛГОХОД ЮУ ХИЙСЭН ЮМ БОЛОО? ХЭЛСЭН ЯРЬСАН ЮМЫГ НЬ ХАРАХАД УСАН ТОЛГОЙ БОЛОЛТОЙ. ЮМ УНШ, ТАРХИА ЦЭНЭГЛЭ. АНГЛИ, ОРОС ХЭЛ МЭДЭХГҮЙ ЛДЭЭ МЭДЭЭЖ, ШИНЭ ЮМЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙХААР ГАНЦ ЗӨВЛӨМЖ ОРЧУУЛЖ БИЧЭЭД ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛҮҮЛЭХГҮЙ ТЭГЭЭД ЯА ГЭЭД БАЙГААН. ХУУЧИН ШИГЭЭ УТААН ДОТРОО ХОРДООД БАЙЖ БАЙХ ЮМ УУ? ЭНЭ ГЭР ХОРООЛЛЫНХОНЫ НЭРИЙГ БАРЬСАН УЛААН ШАНТААЖЧИН Л БАЙГААДАА. УГААРТААД БАЙГАА ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙ ШДЭЭ. ХҮМҮҮС УДААН АСАЖ ЦОГШДОГЫГ НЬ МЭДЭХГҮЙ НҮҮРС ШИГ БОДООД ЭРТ ЯНДАНГИЙН ХААЛТАА ХААЧИХААД БАЙНА. ЯНДАНГАА ХӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ, ХАНАН ПИЙШЭН ЗУУХ ХООРОНДЫН БИТҮҮМЖИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОЛОН АЙЛ ЗӨВ ХЭРЭГЛЭЭД БОЛООД, ОРЧИН ТОЙРНЫ АГААРДЛЫН БОХИРДЛОО БУУРУУЛААД БАЙНА. Эцэст нь энэ эмэгтэйд хэлэхэд эхлээд тархиныхаа хөө, тортогыг цэвэрлэ, шантааж биш ажил хийж амьдар, тэгвэл цаашдын чинь амьдралд өлзийтэй, агаарын бохирдол буурахад чиний бохирдсон толгойд ч бас хэрэгтэй шүү.

Зочин [195.46.106.44] 2019-10-14 10:42:21

Шинэ юманд дасаж ,сурч мэдэхгүй хордоод байгаа юм бишүү, Яндангийн чинь сойлт онгорхой,яндан чинь бөглөрөөгүй байж байвал юу ч түлсэн дотогшоо хордохгүй бүх утаа чинь хортой хоргүй гадагшаа гарна гэдгийг заавал хүн гэрт нь очиж зааж сургах шаардлагагүй биз дээ. Байр орон сууцанд амьдрах,0 боловсон жорлонд бие засах,замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож сурах,нус цэрээ зориулалтын газарт нь хаяах,хүн хүндэлэх, гээд хотын жирийн иргэн болоход суралцах олон юм байна даа хөдөөгөөс ирсэн найзууд минь. Өөрөө мэдэхгүй бол ядаж хүн хараад сураач. Олонхи нь ч овоо болж л байгаа юм. 20-30 насны нэг таахалзсан хоосон толгойнууд. Амьтаны мал хулгайлж хотод орж ирээд явдаг явдаггүй буруу зөв рультэй нэг нэг сэг барьчихсан.Тэд бол юу ч хийхээс буцахгүй жинхэнэ дахин сургах шаардлагатай хагас хүмүүс юм даа. хөөрхий... хувь заяа нь яана даа...

ganaa [66.181.161.38] 2019-10-13 14:56:29

ta yasan sain medej yum

на [103.57.95.226] 2019-10-12 14:55:50

үхсэн хатсаны чинь гүйцэтгэх захирал вэ чамайг хэн сонгосон юм бэ түмний нэр барьж солиорохоон боль новшоо

Зочин [103.212.119.240] 2019-10-14 09:12:34

энэ бид хоёр юу вэ, хэдэн төгрөг горьдоод хуцлаа байна

д [103.57.95.226] 2019-10-12 14:57:33

сайхан хэллээ

ол [103.57.95.226] 2019-10-12 14:50:40

эн э одоо хаанаас нэг өмхий амтай юм гарч ирээд гэр хорооллынхоны нэр бариад хуцаад байна аа энэ мэтийн яс горьдсон нохойнууд чимээгүй л байж үзээрэй

Mangar Mongol [66.181.191.101] 2019-10-13 23:33:27

Omnoh nokhortei sanal neg baina.

vf [103.212.116.231] 2019-10-12 22:45:10

bogs doloogch hiij amidardg em um shg bh chn v zailuul

Яанаа [202.131.246.46] 2019-10-11 16:17:34

Энэ өвөл дуусахаас өмнө Улаанбаатарчууд бүгд үхэх юм байна. Гэртээ угаартах нь угаартаад үлдсэн хүмүүс нь агаарт тархсан үнэргүй, өнгөгүй, харагдахгүй аймшигт хорт хийнд хордож үхэх юм байна даа. Ямар тэнэг төр засагтай азгүй улс вэ бид.

за [103.57.95.226] 2019-10-12 14:52:56

ийм өмхий амтай юмны үгийг бүү сонс энэ юу мэддэг гээд худлаа хуцаад байна аа

зочин [66.181.161.78] 2019-10-12 01:02:10

насаараа налайхын нүүрсийг түлж зарим пийшэн зуух муутай буруу зөрүү түлдэг айлуудын угааран дунд өслөө үхээгүй өдий хүрлээ харин багануурийн нүүрсийг ойрын хэдэн жил налайхчууд аргагүйн түлж байна энгийн галлагаанд налайхын нүүрсэнд аль ч талаараа хүрэхгүй юм байна шүү угаар утаа тортог тоосонцор үнэр танар хэцүү дээ захад нь хаягдсан заазны бидний тухай нөгөө налайхдаа бидэнд хайртай амарсайханаас эхлээд алуурчинаар дуудсан хүрэлсүх нар дурсах ч үгүй юм даа улаанбаатарчуудад хамгийн их гай чирсэн алтанхуягын багануурын нүүрс хөтөлбөр дөө уршигийг нь тооцвол шоронд орох ч энүүхэнд

зочин [66.181.161.78] 2019-10-12 00:49:18

ард олноо алаад дуусгая гэсэн хүмүүсийг бид төрд сонгоогүй нь ойлгомжтойл доо ийм янз бүрийн нэр зүүсэн төрийн бус байгууллагын ардчилагч нэр өөртөө зүүсэн зүсэн зүйлийн үймүүлэгчид л энэ монгол орныг дуусгах нь лавтай түлшин дээр анхаарах ёстой юу үнэхээр маш няхуур хандах нь зүйн асуудал шүү митлинг гэгч баяжуулалтын сүүлд үлдсэн одоогоор борлогдохгүй холимог овоолгийг технологийн нүүрс гэж нэг талыг барьж үйлдвэрлэл явуулж байгаад тодорхой алдаа бий шүү анхаараарай

аа [202.55.191.205] 2019-10-11 16:13:05

энэ өөрөө гэр хороололдоо амьдардаг болуу

Зочин [66.181.169.70] 2019-10-11 15:37:06

халтар ямаа ч юу бэ хэний гар хөл хийж яваан

Зочин [66.181.161.34] 2019-10-11 12:46:40

Ene busguin zuv.Temtsej baij saijruulna.Ugariin hii yalgaruuldag tuuhii nuurs l dee

зочин [202.55.191.194] 2019-10-11 14:32:39

харамсалтай юм болжээ. Гэхдээ утаагүй өвөл байгаасай. Шинэ нүүрс түлээд зүгээр бна даа. Зарим нь яагаад болдоггүй юм бол доо

зочин [202.55.191.194] 2019-10-11 14:22:48

энэ муу сэтгүүлч юу гээд бгн. Утаагүй байхийн төлөө чи юу хийсэнюм бэ хариулт авий чамаас

зочин [202.55.191.194] 2019-10-11 14:20:43

манайх түлээд л зүгээр л байна. Түлэх технологи гэж байдаг юмуу гэхээс. Өвөл утаагүй өвөлжмөөр бна шдээ. Бүх.нийг харлуулах гээд байхийн. энэ сэтгүүлч шиг юм больмоор юмаа

Зочин [115.70.196.165] 2019-10-11 14:00:02

яамаар ч юм дээ. нэг сая хүнийг аврах гэтэл 6 хүн угаартаж үхэв. түлшиндээ бол биш л дээ, хэрэглэж сураагүй л байсан хэрэг. Үүнийг улс төржүүлж чулуу болгох сонирхол бол жаахан завтай завьжнуудад дүүрэн байх шиг байна дөө. яамаар ч юм дээ. уг нь таныг болон намайг оролцуулаад ёая гаруй хүний л төлөө хийж байгаа ажил юмсан...

БАТАА [49.0.212.128] 2019-10-11 12:03:16

МАНАЙХ САР ГАРУЙ ЭНЭ ТҮЛШИЙГ ТҮЛЖ БАЙНА ТҮЛЭХЭД ХҮНДРЭЛГҮЙ ЦЭВЭРХЭН ДУЛААНАА САЙН БАРЬДАГ ЦОГШИЛТ САЙН ИЙМ Л ТҮЛШ БАЙНАЛЭЭШДЭЭ УТАА БАГА ГАРДАГ ЭНЭ ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЭД УЛС ТӨР БОЛГООД БАЙГАА ЮМ БОЛ ЗАРИМ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨСӨӨ ЗӨВ ТҮЛЭХГҮЙ ЯНДАНГИЙН ХААЛТАА ХАМААГҮЙ ХААСНААС БОЛЖ УГААРТААД БГААМ БИШ ҮҮБАС ПИЙШЭН ЗУУРАА ЯНДАНГАА ЯНЗААГҮЙГЭЭС Ч БОЛЖ БГАА БАЙХ ИЙМЭЭС ХАРИЦЛАГАА САЙЖРУУЛЖ ЗӨВ ТҮЛВЭЛ МАШ САЙН ТҮЛШ БАЙНА ЛЭЭ ҮР ДҮН Н ЖИЛИЙН ДАРАА ХАРАГДАНА

ган [183.81.171.2] 2019-10-11 10:28:07

МАНАЙ ГАР БҮЛ ЭНЭ ТҮЛШИЙГ 5 САРЫН ХУГАЦААНД ТҮЛЖ БАЙНА. ИЛЧЭЭ УДААН БАРЬДАГ. ЦЭВЭРХЭН ЮМ БИЛЭЭ. ДУТАГДАЛТАЙ ТАЛ НЬ ҮНС ИХ ГАРЧ БАЙНА. ХҮНИЙ АМЬ НАСЫГ ШИНЭ ТҮЛШТЭЙ ХУТГАЖ, УЛС ТӨР ХЙИЖ, НЭР ТӨР ХАЙЖ, ОЛОНД ТААЛАГДАХ ЗЭВСЭГ БОЛГОХ ХАНДЛАГА ИХ БОЛЛОО. ХҮНИЙ АМЬ ЯРЬЖ СҮРТЭЙ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЧИН САНАА НЬ ҮНЭН ДЭЭ ХАЙР БАЙГАА БОЛОВ УУ?

Gan Guai-d [64.119.17.192] 2019-10-13 20:15:36

Haluun zunaar tleed baigaa tulsheer chini yaaj uveliig davna daa.

Зочин [59.153.115.67] 2019-10-10 21:28:22

Хүний амь үрэгдээд байхад ингэж дуугарахгүй яадаг юм. Хүний амь үнэ цэнгүй юмуу. Амьд явах үндсэн хуулийн эрх чинь хаана байна. Ингэж байж зөв замд нь оруулна биз дээ.

зочин [66.181.185.114] 2019-10-10 19:57:45

Түүхий ч бай шахмал ч бай аль ч нүүрсний утаа хортой. Гэхдээ шахмал түлш түлсэн айл бүхэн яагаад хордоогүй вэ? гэдгийг яасан ойлгодоггүй авгай вэ? Чи битгий цуурхал тараагаад бай. Хийж байгаа ажлыг усгах гэсэн хорон санаа өвөртөлсөн хаанахын дайсан, тагнуул вэ? Эх орон ийм муусайн юмнуудыг нийгмээсээ зайлуулмаар байна. Энэ эмэгтэй арай ч дэндэж байна. Монголд төр, хууль гэж байдаг бол одоо л харуулмаар байна даа.

Орхон [64.119.17.148] 2019-10-10 17:23:41

Маш харамсалтай зүйл болж б.а.эрдэнэт хүний амь эрсдээд байхад нэг нэгийгээ муу үгээр булаад яах юм бэ. Хэсэг ашиг хонжоо хайгч нарын хийж байгаа ажил буруугаа хүлээгээд шууд огцрох хэрэгтэй.

Зочин [192.82.65.154] 2019-10-10 15:23:25

Бид бүгдээр энэ хүн шиг ярьж тэмцэж чадахгүй гэр гэртээ ам амандаа муу хэлээд л сууж байгаа биздээ. Бид нарын өмнөөс дугарч тэмцэж байгаа та бүхэнд баярлалаа. Бид нарыг хонь шиг номхон дуугаа хураагаад амьдаараа өрцөө ухуулдаг шиг болгохыг энэ ман нам хүсэж байгаа

Зочин [66.181.189.27] 2019-10-13 09:46:46

Наад хүн чинь ингэж тэмцэж байгаад л УИХ-ын гишүүн болно доо/АН-ын жагсаалтаас/.Түүнээс биш сэтгэлээрээ хүний төлөө яваа юм биш ээ.

Зочин [66.181.161.34] 2019-10-10 20:13:13

harudlaa g

Иргэн [203.91.118.180] 2019-10-10 09:59:20

Утаанаас салах гэж аль байдгаараа оролдож л байна, айлуудын зуух гэж ямар аймаар задгай яаж өдийг хүртэл хордож үхээгүй юм гэж бодохоор юм байхын, хэд хоног л харлаа, ажил хийх гэсэн нэгнийгээ улстөржүүлээд л байхын, ер жил бүр л хэдэн арваараа угаартаад нас барж л байдаг, тэр үед нь ярьж байх н яаасын

Зочин [182.160.36.52] 2019-10-10 09:19:18

энэ нөгөө батүүлд бавуулдаг хар хүүхэн байнашд. нөхөр нь мэдээд бөөн хэрүүл болж батүүл 5 саяыг өгөөд салсан.

зочин [66.181.187.160] 2019-10-09 21:26:21

энэ ажлыг харлуулах гэж ядаж байгаа нѳхдүүд нэг хэсэг нь албан тушаал эрх ямбаа алдсан нѳхдүүд түүхий нүүрсний ченж нарын хийж байгаа ажил

Зочин [103.57.92.243] 2019-10-09 21:00:46

Улаанбаатарын утаанд арай ч ингэж хүн гялс үхэж байгаагүй байх, аажмаар бол үхүүлдэг хор. Гэтэл сайжруулсан түлш чинь хүмүүсээ шууд гэрт нь үхүүлж нөгөө хорт утаагаа гэрт нь оруулж ирчлээ биш үү таминь ээ? ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА. Эрхтэн дархтан эвэртэн туурайтангууд аа? Ард олны амиар тоглогсод юу ч болоогүй мэт Зөв галлаач ээ гэж хуцах юм. Түүхий нүүрсээ түлдэг байхад дулаан өвөлждөг байлаа, хүн амьтан хүүхэд шуухад арай ч ингэж олноороо угаартдаггүй байсан Дөнгөж 10 сарын эхний 7 хоног ш дээ. Цаашдаа яахын наад зуухнаас чинь хорт утаа ялгараад байна, тэрнээс яндантай зуухнаас угаартах гэж юу байхав. Дутуу шаталт явагдаад гэрт хорт утаа алдагдаад байна шүү дээ. Шууд зогсоогооч ээ. Одоо дахиж хүн үхүүлж болохгүй.

зочин [66.181.161.4] 2019-10-09 20:58:05

чи гал түлж үзсиймүү үзээгүй тийм болхоор түүхий нүүрс шахмал түлшний яалгааг мэдэхгүй

Зочин [64.119.24.36] 2019-10-09 20:06:12

ШУ-ны үндэслэл нотолгоогүй ийм юм ярьдаг хүмүүсийг мөн хурдан олжээ. дараа нь өөрөөсөө ичих болов уу

zailaa [150.31.20.83] 2019-10-09 19:49:48

zailaa. Piar chin.

Зочин [43.242.243.233] 2019-10-09 17:50:33

Захирлаа хат. Хар пиарчин

иргэн [203.217.139.225] 2019-10-09 16:28:59

одоогийн нөхцөлд үүнээс өөр ямар арга байх вэ дээ, тэр угаар мэдрэгчийг нь яаралтай тарааж өгөөсэй дээ, цаашдаа бүх айлыг орон сууцжуулах арга хэмжээ авах байлгүй дээ,

иргэн [203.217.139.225] 2019-10-09 16:25:38

муухай амтай хүүхэн бэээ, оршуулга байхдаа яах вэ дээ, тэнэг

иргэг [202.179.22.115] 2019-10-09 15:00:13

НЭГ Ч ХҮН ҮХЭХ ЁСГҮЙ ШҮҮ.ХҮНИЙ АМИАР ТОГЛООД БАЙГАА,УЛСЫН ХӨРӨНГИЙГ БУРУУ ЗҮЙЛД ЗАРСАН БОЛ ШУУД ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ЭНД ЯМАР Ч УЛС ТӨР ХАМАА БАЙХГҮЙ

Зочин [139.5.219.19] 2019-10-09 14:58:42

Бат-Үүл гэдэг салга өвгөний нууц амраг Ягааны Мөнгөнцэцэг хүүхэн. Энд хөгшчүүдийн боов хөхнө. Амьдрах арга нь тэр шүү дээ. Боловсролгүй боов хөхөгч Бат-Үүлийнхээ боовноос гар аа

Зочд [64.119.17.206] 2019-10-09 14:58:02

Энэ нэг хөлсний амьтан Зайлуул!

Монгол [2.247.245.219] 2019-10-09 14:37:01

Шахмал түлшийг түлдэг тусгай зуух байдаг. Манайхан шиг гөлмөн төмрөөр хийсэн зууханд түлж болохгүй ээ! Би Германд амьдардаг, энд дандаа шахмал түлш түлж байна, Пийшэн нь манай гэр хороололд хэрэглээд байгаа жирийн гөлмөн төмрөөр хийсэн зуух 1 ч байхгүй ээ! Зориулалтын зуухнууд байна. Ядаж аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж өгөх хэрэгтэй байна .

Монгол [176.59.133.109] 2019-10-09 14:33:52

Галааа тулж чадахгуй ухаантай Монгол байвал ухэж л таараа !!! Хуухдууд хайран !!!Ичиж нэрэлхэлгуй сургалтанд суудаа гал тулэх суогууль нээхээс

иргэн [119.40.98.106] 2019-10-09 14:21:42

Хот сайхан утаагүй байна. Шахмал түлшээ зөв түлж сурцгаа даа. Ухрах аргагүй. Шахмал түлш түүхий нүүрс биш. Манайх шиг нийслэлээ түүхий нүүрсээр утдаг улс бараг байхгүй байх шүү.

Зочин [66.181.161.125] 2019-10-09 14:01:34

бэхжүүлэгч нь хортой байхаа

Шаагаарай [202.126.89.226] 2019-10-09 13:51:36

Өмнөх жилүүдэд Нүүрсний угааранд хэдэн хүн хорддог үхдэг байсныг ярилдаа. Хот ямар сайхан утаагүй байна.

Зочин [182.160.34.164] 2019-10-09 13:46:21

За ямарч байсан ард иргэдийнхээ амь насаар туршилт хийдэг байж болохгүй.Иргэд хэрэглэж эхлэхээс өмнө бүх талын туршилт хийгээд хор хөнөөл байгаа эсэхийг баталгаажуулсан байх ёстой байсан.Дотооддоо чадахгүй бол гадаад улс орнуудад шинжлүүлж дүгнэлт гаргуулах байсан.Хүний амь насыг юман чинээ бодохгүй элдэв сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс өөрсдийгөө гэр хороололд амьдардаг байсан бол гээд бодоод үзэх хэрэгтэй.Гэр хорооллын иргэдийн амь нас үнэ цэнэгүй дарга нар мөнгөтэй хүмүүсийн амь нас үнэ цэнэтэй гэсэн ойлголт байж болохгүй тэр хүмүүс бас амьдахын төлөө яваа тэдний ард бас энэлэн шаналж байгаа ар гэр ойр дотны хүмүүс нь байгаа.

ERKA [182.160.38.112] 2019-10-09 14:16:23

ENE BATUULIIN BUUNI GOLOG BNA BATUUL GEJ TSOLNO AHDSAN ADGIIN NOBSH BNAA HAIRAN BAATAR TSOLNI NER GUTAASAN MUU GOLOG GER HOROOLIIG BARILAGJUULNA GEED HAMAG AMITNIIG OROH ORONGUI BOLOGCHHOOD UY HUDAL HUTSAAD BNAA HAANA BNA MONGOLIIN TOM KAMPANI MONNISID ZAHIIN AR TALIIN GAZARIIG OGCHHOOD 2014 OGSON ODOO BOLTOL BAIRCH BAIDGUI TUREESCH BAIDGUI OORIIHNO HIISEN AJIL BOL ZOB BUSADIIN HIISEN AJIL BOLHOOR BURUU BAIDAG UMUU

Зочин [103.229.123.244] 2019-10-09 13:32:45

Hutsdag ork ve

Zochin [192.82.66.210] 2019-10-09 13:42:27

Uuriiguu zahiral gechihjee iim ahar bodoltoi uhaan muutai bj yaj saidiig ogtsor gej helj chadawaa ichij uhwel taarna

иргэн [192.82.66.152] 2019-10-09 13:31:30

Хэлсэн үг үйлдлээ мэддэггүй загнадаг зандардаг хүсэл нь биелэхгүй бол тэмцэгчдийг ардаа асаасан 200 танк болгодог ийм ЕСайдтай.Үүнийг нь өөгшүүлж яг адилхан ааш авир гаргаж төрийн мөнгийг өөрийн хүслээр зарцуулах гэж гүйцэтгэх албан тушаалтангуудаа байнга шахаж дарамтлаж биелүүлэхгүй бол сольдог халдаг сайдтай яам байна.Энэ яам энэ түлштэй 100 хувь хамааралтй.Газрын дарга нар нь ажлаа мэддэггүй зөвхөн сайдынхаа л хүслийг биелүүлэх зорилготой.Зорилго нь биелэхгүй бол сайдтайгаа нийлж хална солино гэж дарамтладаг яам байна.Үүнийг хэлж тэмцэх аавын хүү охин байдаг болоосой.Тууштай тэмцэж жааханч гэсэн үр дүнд хүргэж ард түмэн биднийг мэддэг юм байна гэж мэдрүүлдэг тэмцэл болоосой.Амжилт.

Зочин [202.126.89.124] 2019-10-09 14:03:44

Ёр нь манай ёрөнхий саад их тэнэг хүндээ мэдлэг боловсролгүй хүч түрсэн орк байгаа хажууд алтанхуяг сайд шинжлэх ухаанч хол илүү

Ganaa [203.91.115.54] 2019-10-09 13:09:20

Hurelsuhiig muulah geed yadchih yumaa, harin shaltgaaniig togtooh Uchriig oloh tuhai yarahiin orond ulstorjij bgaa tsarai ni ter, arai l denduu tuilsharch bna,

tserendash [202.9.43.47] 2019-10-09 13:05:07

ENE MUNGUNTSETSEG GEJ AMISGAA YU GEED HUTSAAD BNAA ali namiin gichii we chi henii zaraalar unenii tuluu yvaa 2 huniig muulad bn

Иргэн [203.217.139.226] 2019-10-09 13:01:53

Хотын захад эрүүл хүнээс гадна согтуу, хар тамхи хэрэглэсэн , мэдрэл муутай гээд зөндөө олон оркууд гал түлж байгаа шүү. Тэд яаж ч мэднэ шүү. Үүнд л гол нь анхаар

Зочин [203.217.139.226] 2019-10-09 12:57:54

Юун сүрчигнэсэн амьтан бэ? УБ-ын 1,5 сая хүнийг хордуулж алах гээд байгаа түүхий нүүрсийг хорьж шинэ юм нэвтрүүлж байхад. Иймэрхүү оркууд хөдөө рүүгээ тонилох хэрэгтэй.

z [182.160.39.22] 2019-10-09 12:50:19

мөнгөө дэмжиж байна.

Зочин [103.87.255.66] 2019-10-09 12:46:34

Дарга нарын шахааны бизнэс үхэл дагуулж байна

Зочин [103.229.123.111] 2019-10-09 12:45:37

Хүүк засгийн газар зөв шийдэл гаргаж шахмал түлш хөтөлбөр болих талдаа явчих шиг боллоо.Ажил хийж байгаа хүнд алдаа оноо байх юунд ч хүрээгүй байж оршуулга энэ тэр бичиж ярьж эмэгтэй танд хэлэхэд эрсдэлгүй их өөрчлөлт хийх хэцүү чи өөрийгөө их айлын эзэн болгоод үз дээ. Чи өшөө утаанаас гарах зам байна уу?хэлээ ч бичээ ч бүсгүй минь Харлуулах амархан хийх хэцүү шүү.

Зочин [112.72.12.5] 2019-10-09 12:37:28

Ийм малнууд зүгээр хөдөө уруугаа залсан нь дээр.

зочин [202.126.88.182] 2019-10-09 12:31:35

оронд нь чамайг тавих уу малаа

Зочин [202.126.89.138] 2019-10-09 12:16:36

Зайсанд алтан жорлонд баадаг лалар Батүүлийн санхүүжилтээр орцонд баадаг энэ хөлсний оорк авгай хуцах нь яасан эвгүй юм бэ? Эд нар нэг залхуу ооркын ямбий пийшинг сонгуулийн пиар болгож дууслаа. Түүхий нүүрс нөү шүү лалар батүүл гуай?

Зочин [122.201.21.40] 2019-10-09 12:11:20

Шинэ юм хийж утаанаас салах арга хайж байхад ингэж хийрхэцгээгээдд яахав дээ!! Хаанаа алдаа гарсан, хэн нь буруутайг л зөв тогтоох хэрэгтэй!!

Зочин [202.126.89.138] 2019-10-09 12:10:37

АН-ы энэ хар пиарын сайтыг хаагаач ээ. Танай АН багануурын хортой нүүрсний үнсээр хотыг дарж алж байснаа юу гэхэв.

Зочин [38.75.137.32] 2019-10-09 13:23:26

Тэр нүүрс чинь харин сайн байсан шүү. Шигшээд нунтаг хог нүүрс, чулууг нь түүсэн. Үнэ бас боломжийн хямд байсан. Тэгэхээр утаа бага гарч, элдэв хог хаягдал бага түлэгдсэн байх шүү.

Zochin [202.126.89.223] 2019-10-09 12:07:02

Hashaagaa hayad oron suutsand oroo irged ee.

Зочин [66.181.161.52] 2019-10-09 12:05:55

Сэтгүүлчийн асуултыг нь л хараад байгаарай. Өдөөн хатгасан, чиглүүлсэн маягтай асуултууд тавьсан бна.

Зочин [202.70.38.18] 2019-10-09 12:04:44

ЭЭ ХӨӨРХИЙ , УЛС ТӨРЖИХӨӨ БОЛИОЧ, ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭЭД, УТААТАЙГАА ЯВЪЯ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ... ТЭНЭГ ЮМ ДАА.

Ганбаа [202.131.225.197] 2019-10-09 12:03:01

Өмхий самхай ханхлах орчинд олон батгана дүнгэнэх. Жингэр хуцахуй нь тэмээн жингийн цуваанд ямар хамаа байна. Энэ авгайн ард хэн байгааг тааж ядах хэрэг ҮГҮЙ

Зочин [202.179.31.85] 2019-10-09 11:49:44

Ажил хийдэггүй хүн алдаа гаргадаггүй гэж үг бий чи муу Батүүлийн бууны нохой ингэж ч дайрч давшлах эрх байхгүй шүү.Эцсийн бүлэгт тэнэг минь чиний,чиний үр хүүхдийн чинь төлөө хийсэн зөв зүйтэй ажлын эхлэл мөн байсан.Монголчууд болсон хойно хэнэггүй загнаж байж ингэж алдаа гаргаж амь насаараа хохирч байна шүү дээ.Хаана хаанаа хэлэх үгээ бодож яримаар юм.Хариуцлага аль аль талдаал яригдана шүү дээ.

Зочин [64.119.19.156] 2019-10-09 11:48:26

Гэртээ үлддэг настай хүмүүс хүүхдүүд их өртөхвмй яана даа. Одоо цаг агаар дулаан салхитай үeд ингэж байгаа юм чинь хүйтрээд 9 эхлээд салхигүй жиндээд ирэх үэд шахмал түлшний аюул бүүр л нэмэгдэх байх даа яана даа. 9 эхлээд жин хайрахаар манай оронд салхи багатай болдог. Салхигүй бол яндангийн таталт эрс буурдаг. Гэтэл шахмал түлшийг сайн асаахын тулд чюяндан маш сайн таталттай байх ёстой байдаг . Яадаг ч юм байгаан.

Зочин [150.129.142.64] 2019-10-09 12:03:08

Удаан галлаагүй пийшэн цаг агаар дулаан байхад муу татдаг юм. Хүйтрэх тусам итатадлт сайжирдаг юм. Хагин шахмал түлшнихй жинэхэн чанар ямар байгааэ бол доо. Яндангаар утаа гарч байна гэлцэх юм. газар дээрээс нь харуулаач ээ.

Лхагва [66.181.161.93] 2019-10-09 11:42:23

Өөрсдийн буруу хайхрамжгүй байдлаасаа болсон тохиолдолд яахаараа өрөөл буруудаж уучилал гуйх ёстой болдог юм ардчилал ярьсан хулгайч нар сэгэн дээр цугласан хэрээ шиг гуагалцгааж байна дөа

Зочин [202.126.89.182] 2019-10-09 11:38:20

chi anzaarsan bol hot uuruu orshuulga bolchood bna

MMM [202.126.89.170] 2019-10-09 13:37:52

Хар массын толгой дээр гишгэлж төрд гарах...

Зочин [202.126.89.98] 2019-10-09 11:32:30

Saihan shaadag emgen bn daa

Зочин [202.9.45.143] 2019-10-09 11:30:28

энэ нэг хийрэхсэн хөлдүү эм больж үз. юмыг яаж мэдхэв өөрөө хорлон сүйтгэх ажиллагаа явуулчихаад энд элийрээд сууж бгаа юм биш биз. пийшингээ хөөлөөд үнсээ авсан байхад сайхан асна_ харин муу төмөртөй пийшин халууныг тэсэхгүй хайлж цоорхой бий болгодог, үнс ч бага гардаг юм шүү цогыг нь дахин ашигласанаар 24 цаг дулаанаа барьдаг

хх [202.55.191.205] 2019-10-09 11:24:23

ерөнхий сайдыг дэмжиж байна ийм дайчин, монголоо гэсэн сэтгэлтэй шаргуу хүн энэ төрд үгйлэгдээд байсан юм

Bi bas [153.224.1.99] 2019-10-09 11:56:12

Bi ch bas demjij baina.

Зочин [202.126.89.175] 2019-10-09 11:23:18

tegvel tegeed TUUHII NUURSEE tuleed 1neg hoyulaa bish hotoorooo 1 sayulaa hordoj,ugaartaj uheye l dee. BOLJ BUTEJ baigaa yumaa demjihiin orond butsaagaad harluulahaa l bodoh yumaa

хх [202.55.191.205] 2019-10-09 11:21:12

нүүрс мод ер нь юу л түлнэ буруу ашиглавал угаартана шүүдээ битгий улс төржүүл аваар осол хэлж ирдэггүй юм энүүгээр улс төржиж сөрөг суртчилгаа хийгээд засгийг унагаах нь юу л бол бүх юмны цаана бидний хэнэггүй зан хариуцлага л байгаа юм

hh [202.55.191.205] 2019-10-09 11:15:59

мөнгөцэцэг ээ чи үгээ олж яриарай хэний захиалгаар ийм сөрөг суртчилгаа хийгээд байгаан

Шилээ [103.57.92.17] 2019-10-09 11:10:59

Яг үнэндээ бол утаа хэдэн зуун хүний амь насыг авч, тэр битгий хэл төрөөгүй хүүхдийг хүртэл алж байгааг энэ авгай мэдэж байгаа даа.

зочин [203.91.116.118] 2019-10-09 11:10:03

Энэ засаг ХҮрэлсүх утааг эрс багасгах түүхэн боломж нээж өгсөн шүү, Бид хэрэгжүүлж чадвал ямар олон хүний амь,аварч ямар олон хүүхдийг дутуу төрөх, гажигтай төрхөөс сэргийлж чадахийг мэдэж байна уу, Ямар олон хүн уушигний хавдараар нас барахаас сэргийлж болохийг мэдэж байна уу, Энэ мэтийн халтар авгайчууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй ,, хүний гар хөл болж яваагаа мэдэхгүй,,,өөрийг нь үр хүүхдийг нь аврах ажлын эсрэг юм яриад л ,,,өрөвдмөөр

irgen [119.40.103.3] 2019-10-09 11:00:11

ugaartahaa irvel modnoos ch shatdag buh yumnaas ugaartdag. uls tor hiihee bolimoor bna, zalhaj bna

Зочин [103.57.94.13] 2019-10-09 10:56:18

Уг нь зуух пийшингийнхээ үнсийг сайн аваад , яндангаа сайн хөөлөөд түлхэд зүгээр л байгаашт энгийн пийшинд харин ч сайн асаж байгаа шүү

Зочин [150.129.140.133] 2019-10-09 10:55:57

Боль

Гэр хороолол хөдөлгөөн [66.181.188.137] 2019-10-09 10:52:15

Гүйцэтгэх захирал ч гэх шиг.Энэ орк нүүрс түлэх битгий хэл нүүрээ гүйцэд угааж чадах уу.

Зочин [202.179.8.130] 2019-10-09 10:45:10

Аргалын утаа боргилсон малчины гэрт төрсөн бид нар аргалын утаанд ч угаартана. Ер нь шатдаг юм болгоноос угаартана шүү дээ. Зуух пийшингээ битүүлж утаа гардаггүй болгооч ээ. Шаал худлаа улс төрийн оноо хайгсадаа болил доо. Би утаагаа хотод амьдармаар байна.

Зочин [87.88.180.137] 2019-10-09 10:38:37

Хүрэлсүх огцороо дандаа улсаас хулгай хийнэ

Хүн [103.20.152.50] 2019-10-09 10:35:27

Маш жижиг бодлын үнэр үнэртэж байна. 200 гаруй жилийн өмнө цахилгааны шон татхад, төмөр зам тавьхад хуучинсаг үзэлтэй хүмүүс ямар их эсэргүүцэж байсныг Амеркийн аж үйлдвэрийн түүх, Хятадын аж үйлдвэрлэлийн түүхээс үзээрэй...ЯМАР Ч ЮМ 2 ТАЛТАЙ. ХООЛНЫ ХУТГА буруу хэрэглэвэл амь ч таслана.

Baastai burhdiig muulj bolohgvi tevd chini baga darga ibeeldee abaad hiij baigaa [202.9.43.67] 2019-10-09 10:22:04

Olon dagagchtai shalgarsanudirdagchid muulj bolohgvi .

Зочин [66.181.190.243] 2019-10-09 10:18:54

Y.munguntsetseg gej harah tsarainii hulduu huuhen bnadag.jijig bietei muuhai haltar bor har tsaraitai.chamtai chamgui tsaana chini hotiin darga ajilaa hiij bna shuudee muruuruu hol ochij huts nuurendee tarag turhej tsagaarchihaad dongos

Зочин [103.212.117.135] 2019-10-09 10:18:24

ЭНЭ 500 САЯ $ООРОО ОРОН СУУЦАНД ИРГЭДЭЭ ОРУУЛАЛДАА .ТИЙМ Л АЖИЛ ХИЙДЭГ МУНДАГ ЮМ БОЛ ... ИНГЭЖ ХАА БСАН ХОЛОС ЗАМ ЭВДЭЖ НҮҮРС ЗӨӨЖ БАЙХААР .... ХАНГАЛТТАЙ ОРОН СУУЦ БНА ШДЭЭ .... ЧАДВАРТ НЬ ТААРСАН ТҮРЭЭСИЙН СУУЦ , БАГА ХҮҮТЭЙ ИПОТЕК , ЦАХИЛГААНААР ХАЛААГУУЛАХ ГЭЭД 500САЯ $ ООР УТАА ГАРГАХГҮЙГЭЭР ЮУГ Л БОЛ ЮУГ Ч ХИЙЖ БОЛОХООР БНАШДЭЭ.ЗААВАЛ ХҮНИЙ АМИНД ХҮРЧ ... ИНГЭЖ ЗАРДАЛ БОЛЖ ДУНДААС НЬ МӨНГӨ ЦАВЧИЖ БАЙХААР .... ХАЙРАН МӨНГӨ .ЭНЭ НЬ БАС ӨРИЙН МӨНГӨ ШҮҮ 500 САЯ $ .... БИДНИЙ ИРЭЭДҮЙ ТӨЛНӨ Ш ДЭЭ ... ИНГЭЖ Ч ХАРАЛГАН БАЙХ ГЭЖ ДЭЭЭ ... ЭНЭ ИХ МӨНГӨӨР ЯМАР ИХ ОЛОН АЙЛЫН ЯНДАН ЦӨӨРНӨ ГЭЭЧ ...

Зочин [66.181.187.68] 2019-10-09 10:16:04

АН хан болио

Зочин [202.126.89.4] 2019-10-09 10:14:20

Хаягдал дугуй, хуванцар, хог хаягдал түлээд олон жил угаартахгүй олон жил дулаан өвөлжөөд байгаа айлууд байгаа шүү

Мөөгий [66.181.161.64] 2019-10-09 10:13:07

Одоо тэгээд яах вэ энэ түлшийг нь түлэхээс айгаад бна бид нар яах ёстой юм бэ

Зочин [202.126.89.4] 2019-10-09 10:08:06

Нүүрсний бизнес хийдэг хүмүүс 200 н мянган хэрэглэгчээ алдах гээд байгаа болохоор хэвлэл мэдээллээр хор хутгаж байна

Зочин [103.212.117.135] 2019-10-09 10:03:26

ЭНЭ ТҮЛШНЭЭС ЧИНЬ НҮҮРСТӨРӨГЧИЙН ДАН ИСЭЛ ЯЛГАРЧ ХҮН УГААРТУУЛААД БАЙНАА ГЭЭД ЭНЭ ЧИГЛЭЛИЙН ЭРДЭМТЭД ХЭЛЭЭД БАЙНА .ТИЙМЭЭС ДОХИОЛОЛ ТАВИАД ХАМТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БСАН ГЭЭД БНА. .ТҮҮНЭЭС ТҮЛШ ЭСЭРГҮҮЦСЭН НЭГ Ч ХҮН АЛГА . ЗӨВ ЭХЛЭХ БСАН Л ГЭЖИЙНЭ .ТЭГСНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ НЭГ ХҮҮХЭН РҮҮ ЯАСАН ХАРААЖ ДАЙРДАГ ЮМ .ЯАГААД ЮМ ХЭЛЖ БОЛОХОО БАЙЧИХСАН ЮМ НАМЧУУДААА .НАМГҮЙЧИД ЮМ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ЮУ ???? ЮМАА САЙН ТАНИУЛАХГҮЙ ЯАСЫМ .??? ТАНИУЛААГҮЙ ДУТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ ЭДНИЙ БУРУУ БИШ ЮМУУУ НАМ ДАРГА НАР ИДЭЭЧДИЙГ ХАМГААЛАГЧИДААААА !!!!!!!

irgen [203.217.139.225] 2019-10-09 10:00:49

нээрээ хорлосон байхаа, яндан энэ тэрээ сайн шалгаж байх хэрэгтэй, үнэхээр утаа багасчихсан бна ш дээ, өнгөрсөн жилээс, түүхий нүүрс түлж байхад хүмүүс угаартаад л байсан даа, бас

ренчин [103.194.176.117] 2019-10-09 09:58:43

Улс төржихөө боль. Харин ч наад ЕС жил ажил хийж байна бас хийх гэж оролдож байна. Юу ч хийдэггүй хүн л алдаагүй малийгаад таргалаад бусдын зовлонг далимдуулж мөнгө улс төр хийдэг.

Зочин [103.212.117.135] 2019-10-09 09:56:41

Энэ хүүхэн зөв ярьсан бна шдээ .түлшийг эсэргүүцээд утаатай байя гэж хэн бодохов дээ .ЮМ БОЛГОНЫГ НАМ ХҮН РҮҮ ЧИХЭХ ЮМ . НҮҮРСНЭЭС ОНДОО .ШҮҮ .ГЭЖ ЗААВАРЧИЛГААГАА МАШ САЙН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БСАН Ш ДЭЭ .ТЭГЭЭГҮЙ УЧРААС Л ХҮМҮҮНИЙ АМЬ ҮРЭГДЛЭЭШ ДЭЭ .НАСААРАА ГАЛАА ТҮЛСЭН ХҮМҮҮС ЗӨВ ЗААВАРЛААД ӨГВӨЛ ДАГАНА Ш ДЭЭ . ТҮҮНЭЭС ТҮЛШ ЭСЭРГҮҮЦСЭН НЭГ Ч ХҮН АЛГА ЭНЭ ЧИНЬ ЦЭВЭР АЖЛЫН ХАРИУЦЛАГА .ҮҮНИЙГ Яагаад ХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ . ЖААХАН ШҮҮМЖ ХЭЛСНИЙГ ДАЙРЧИХ ЮМ . ЭНЭ ХСҮХИЙГ ЧИНЬ ШҮҮМЖИЛЖ БОЛОХГҮЙ ХҮН ҮҮ .ТИЙМ ИХ ЮМ ХИЙГЭЭД БИДНИЙ АМЬДРАЛ ДЭЭШИЛЧИХСЭН ЮМУУ ??? ЭНЭ НАМ ӨМӨӨРЧ ИДЭЭЧДИЙГ ӨМӨӨРДГӨӨ БОЛИОЧ ...ХСҮХ 20ХЭДЭН ЖИЛ УЛС ТӨРД АДИЛХАН ХОР НАЙРУУЛАЛЦААД Л ЯВЖ БГАА ХҮН Ш ДЭЭ .

зочин [202.179.24.192] 2019-10-09 09:49:46

Арчаагүй эцэг эхийн буруугаас болж хүүхэд үхсэн болохоос түлшнээс болоогүй байхаа. Хүүхдий байгууллага энэ тэр гээд юугаа солиороод байгаа юм. танйа хүүхэд машинд дайруулчихвал хүүхдийн байгууллагын буруу юу. Монголд амьдарч байгаа нь л буруу байх.

топор [202.55.191.130] 2019-10-09 09:41:10

Хүрэлсүх, хотын дарга мэтийн суудал бөглөсөн юмнууд ажлаа өгөөд зайлцгаа. Та нарын ажлыг хийж чадах хүмүүс цаана чинь лааз өшиглөөд явж байна. Чаддаг хүмүүсээр нь ажлаа хийлгээд зайл.

шударга бай [103.26.193.172] 2019-10-09 09:32:30

Хүрэлсүхийн ЗГ ажлаа хийж байна.

Зочин [124.158.109.140] 2019-10-15 09:59:08

Засаг бариад юу ч хийлгүй, харин сайн хулгай хийгчид байж ядаад, энэ мэт хөлсний сэтгүүлчийг хөлслөж байдаг нь одоо нууц биш болжээ.

зочин [202.179.24.192] 2019-10-09 09:31:13

Энэ Мөнгөцэцэг дандаа нэг ийм юм бичиж байдаг юм. Өөрийнхөө гажууд үзэл бодлоо хүнд тулгана. Тэгээд чи өнөөдөр Монголд өөрөөр яаж байх гээд байгаа юм. Чи муу өөрөө гэр хороололд байгаа бол ингээд л үхэж далд орно шүү дээ. Өөр яах юм тийм л сүрхий юм бол чи яах талаар саналаа бичээч Яах ётсой юм. Гал түлэх нь үнэнэ утаа гарах нь үнэн, монгол ядуу нь үнэн өөр ямар ч арга үгүй нь үнэн. Нэгэнт гал түлж айл амьтан байсан цагт дээрээс нь ядуу бүдүүлэг зөрүүд, монголчууд хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг загнана. Ямар ч түлээ түлш түлсэн дахиад зөндөө л хүн үхнэ шүү дээ. Чи тэгээд яах юм. Яндан зуухаа янзлахгүй чи гал түлээд үз л дээ. Үргэлж нэг их сенсаци тарьж байгаа гэж өөрийгөө бодоод байдаг юм уу. Чамд сэтгүүлчийн ёс суртахуун байна уу. Ямар сургууль төгссөн баас вэ. Янадангаа хөөл хөөл гэж шаардсан хүн яахаараа ичгүүр сонжуургүй болно гэж. Хариуцлагаас айгаад их л туршилт шинжилгээ хийсэн шүү дээ. Энэ сэтгүүлчийг шалгахад гэмгүй. дандаа хэрэгтэй хэрггүй хов бичиж байдаг юм.

Зочин [202.126.89.4] 2019-10-09 10:03:21

Ямар ч түлшийг буруу шатаавал угаартана зөв түлвэл дулаан сайхан байна шахмал түлшиндээ биш байх хуучин дугуй хуванцар сав хог хаягдал түлээд хүмүүс хэдэн арван жил болж л байгаа шүү дээ

зочин [103.194.176.117] 2019-10-09 09:30:17

мөнцэцэгийн хэлсэнчилэн энэ өвөл гэр хороололынхон мөн ч олон хүн өнгөрөх нь дээ хөөрхий

Зочин [202.179.31.6] 2019-10-09 09:29:52

ИНГЭЖ ТУЙЛШРААД ЯАХАВ ДЭЭ МУУ ЁРТОЙН,

Зочин [202.70.46.20] 2019-10-09 09:44:34

энэ үнээн, хотоороо сүйрэх аюулд орсон байгаа. геноцит явагдаж байна. чернобил

Зочин [150.129.143.136] 2019-10-09 09:24:13

Үнэн үг л хэлж байна юу нь болохгүй байгаа нь.Хүрэлсүхийн л бизнес биздээ..Утаа гарч үзэгдэхгүй ч угаар хор хүмүүсийг хордуулаад байна..Түүхий нүүрс л гээд ад үзээд байсан түүхий нүүрснээс гарсан утаанд хордоод үхсэн хүнийхээ тоог гаргаад яриач.Худлаа туйлшрахаа болиоч малуудаа .Хэний амраг байсан ч яадгийн зөв л тэмцэж байна.БАТ-үүлийн амраг гээд үхэх гээд байгаа хүмүүс битгий атаарх та нарийг тэр өвгөн тоохгүй байхыг бодоход чи ямар байх нь мэдээж хүний бөгс ухах гэж ядаж байхаар өөртөө анхаар .Өшөө сайн тэмцээрэй дэмжиж байна

Зочин [182.160.36.191] 2019-10-09 09:22:54

Зөв ярьж байна. Дэмжиж байна

Зочин [66.181.167.55] 2019-10-09 09:22:06

Хүрэлсүх нүүрс нунтаглаад суугаагүй л байх. Юм хийлгэчэх санаатай л зүтгээд байгааг харж л байна. Сэдэл нь зөв л байна шүү дээ. Харин хийж байгаа хүмүүс нь хир юм хийснийг нь мөдхөн мэдэх биз. Мөнгө бодсон өөрийн гэгдэх хүмүүсээсээ салж, шуналгүй ухаалаг хүмүүстэй түншлээсэй.

Hurelsuh [153.224.1.99] 2019-10-09 11:58:03

Hurelsuh d hiie gesen setgel baigaag harj baina

Зочин [66.181.182.81] 2019-10-09 09:34:13

Хэлээд юү гэхэв Ёр нь энэ ЗГ-ийг ташуурдаж хөдөлгөж байгаа АЖЛАА мэддэг 2 хүн бн: Хүрэлсүх Оюүн -Эрдэнэ. Бусд даан ч онхиоогүй ,ажлах ЧАДВАРГҮЙ ,ажлаа МЭДЭДГҮЙ хулгайчууд хүрээлэнгийн бөглөөд бн аа.....

Цоомоо [43.242.243.171] 2019-10-09 09:21:43

Я.Мөнгөнцэцэг ээ чи яг юу хийж чадах вэ ? Чи утааг яаж багасгаж чадах вэ? Чиний хийж чадах зүйл харлуулахаас өөр юу хийж байна

Зочин [64.119.18.153] 2019-10-09 09:20:19

Энэмулсыг утаанаас салгах сонирхолгүй , утаанд нь идүүлж сүйрүүлэх хүсэл сонирхолтой т гадна дотны энэ мэт үндэсний дайснууд маш их болжээ. Нийслэлийн 200 мянган айл өрх түлээд утаагүй байж болоод байхад зарим нэг хорлон сүйтгэгчид зориудаар галд нь газ хийж дэлбэлэх, яндангиймнь таглаж угаартуулах зэрэг хорлонт ажиллагаа явуулж байгааг цагдаа тагнуул анхааралдаа авч таслан зогсоогоорой. Утаанд улам их хүн хордож, үхэж үрэгдэж байвал түүнд баярлаж улс төр хиж энэ мэийн хулгайчмнаришигашиг хонжоо хайгчид их байгаа шүү!!!!

zochin [66.181.190.229] 2019-10-09 09:15:23

bitgi tenegt odoo l hereglej utaagui boloh heregtei zuw zuw ajil harin ard tumen uursduu mash haruistlagatai baih heregtei dandaa belen hool am ruu ni stutagsaar baigaad iim baidal uusej bna belenchleh setgelgeeg uurchluh tsag irsen gej bldoj bna shuu dor birnee uhamsaraa huuleh uuregtei

Зочин [202.55.188.46] 2019-10-09 09:15:18

Ard tumniihee erh ashig.n tuluu helj bga boluu tanar yhaara ingej 1 nee gsn sethuitei baigaach ene hund yund ataarhaad bga batuul.n nuuts bga um bol tanar nuutsaa hiigeech tegj chadahgui bolhoor ataarhaad bgamuu buruuch bai zuwch bai mongol tumniihee tuluu duugarch bn tanar ingej chadahuu chadahgui aimtgai amia bodson tm uchuuhen zan chanar chin tanariig iim uudgui amia bodson uzeltei bolgoj al nam hamaagui hun huniihee tuluu amidardag um tm huniig niigemshsen hungedgiim da huuhduud min

Зочин [66.181.189.35] 2019-10-09 09:13:24

Солиороод байлдаа бу зуцаад бнааа

Баяр [122.201.26.172] 2019-10-09 09:12:50

Яасан хорон, ичгүүр сонжуургүй зүйл ярих юм бэ дээ. Бат-Үүл ахынхаа бичиж өгсөн зүйлийг их л эмоцтойгоор наадах цаадахыг ялгахгүй ярих юм даа. Эрх баригчидын ажлын залгамж чанар гэж юм алга л даа. Маш өндөр өртөгтэйгээр хэрэгжүүлж байсан зуух төслийг харлуулсаар байгаад гарч ирсэн эрх баригчид одоо нэг зүйлийг олйлгож байгаа болов уу. Төслийн зуухнуудаа, (хямд үнээр нийлүүлсэн) зарахгүй, үрэхгүй, муулахгүй, ад үзэхгүй байлгаж байсан айл одоо л энэ ажлуудын уялдаа холбоог ойлгож баярлаж байгаа байх даа. Нийлүүлэгдсэн зуухнууд нийт гэр хорооллын иргэд, өрхөд бүрэн хүрэлцээтэй байсан байна. Мөн ч олон зуухыг Хөдөө орон нутгийхан худалдаж аваад явсан даа.

зочин [203.91.118.180] 2019-10-09 09:12:36

Энэ балай хүүхэн өөрөө юу ч чадахгүй байж болиоч ээ ичээч ээ

Зочин [150.129.143.136] 2019-10-09 09:26:03

Чи тэгвэл иым тэмцэл хийгээд гараад ирээч нүүрээ нуугаад хуцаж байхаар

Зочин [64.119.18.153] 2019-10-09 09:09:27

Энэ царай муутай яашка бас хэний өвөр түрийний зараалаар хон хон гэж хуцаж донгосдог слаа хаанахын хэн гээч бэ. Харах царайны ОАРК сдаа байнашт .Өөрөөсөө ичдэггүй ийм лаларууд юу хуцаж бөйгаагаа ч мэдэхгүй.

Зочин [202.55.188.46] 2019-10-09 09:07:21

Hurelsuh ug n zorigtoi hudulsuun unen daanch tootsoo sudalgaa bhgui hiisen ajil n 3 honogiin nastai bh uuriiguu toiruulaad hudalch hulgaich jdu huchendegch aluurchidiig busluulchihsen bhad yaj ajil n ywah we ehnii eeljind hotiin dargaa ogtsoruul olniig tagdaa tagnuul.r daramtluulsan

Зочин [66.181.161.5] 2019-10-09 09:05:25

Захирал нтр хаха утсан хүүхэлдэй

Зочин [150.129.143.136] 2019-10-09 09:28:52

Утсан хүүхэлдэй байсан ч яадгийн чамайг бодвол хэлэх үгтэй л байна . Чи захирал гэж ядаж цоллуулж үзсэн үү атаархуу мал

MGL [43.242.243.171] 2019-10-09 09:04:37

хөөрхий дөө.альл толгой муутай амьдрал таарууг олоол ашиглачихиимдаа энэ АНам.тамын тогооны үлгэр юмдаа

Зочин [202.70.38.18] 2019-10-09 09:00:11

ГАЛАА ТҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХАВ ДЭЭ...

Зочин [122.201.31.139] 2019-10-09 08:58:12

Яана даа энэ хүүхэн. Улс төрчдийн гар хөл болоод буруу замаар тэнэж өглөө.

Иргэн [202.9.42.13] 2019-10-09 08:53:04

Энэ орк хүүхэн юу гээд байна аа ?

Зочин [49.0.218.39] 2019-10-09 08:42:29

Hurelsuh said, Anarsanaa 2 ail ailaar orj galiin unsiig hiij ,asaaj, untarhiin huleej bgad yvmar ym BN Doo,,, bolj us huuhen guai,,,

Зочин [202.9.43.255] 2019-10-09 08:41:53

Okhin mini utaanaas salakh gants zam bol ene sjuu dee. Ger khoroololooroo yavj gal tulekh ene shine arga ajillagaand ni dadaj surgakhad ni tusalj uz. Showdaad khural khiij suukhaar. Jinkhene ajil chini ger khoroololdoo surgalt khiiiiiiii

Hg hg [202.170.69.98] 2019-10-09 08:39:20

Бат-Үүлийн нялх амраг улс төрд замаа засаж, од болох гээ юу? Горьдвоо!!!!!

Зочин [150.129.143.136] 2019-10-09 09:29:36

Чамайг тэр өвгөн тоох ч үгүй

Sreenn [203.91.115.46] 2019-10-09 08:37:38

Za muu almas mine muruuruu ajil hiij yavaa humuusiig baga doromjilooroi irged bid sonogoson humuus shuu novsh mine

Зочин [202.126.89.54] 2019-10-09 08:23:38

Асууж байгаа болон яриа өгч хоёрыг нэг хүн гэж ойлгогдохоор бна. Даа

Зочин [103.68.107.22] 2019-10-09 08:23:08

Яг үнэн. Огцортол нь тэмцэх хэрэгтэй. Угаасаа ч 4 жил юу ч хийсэнгүй. Эртхэн зайлуулах хэрэгтэй эд нарыг

Би монгол [73.39.102.84] 2019-10-09 08:21:40

Хэн нэгэн нь эрх барьж байхдаа хийж чадаагүй зүйлийг эрх барьж байгаа нэг нь хийчихээр ингэж ТЭНЭГ нэгнээ хөлслөн ард иргэдийн тархи, мэдрэлээр наадахаа л больчихъё л доо

Зочин [202.179.31.35] 2019-10-09 08:14:35

hoorhon huuhen bn sh dee

Зочин [103.111.68.3] 2019-10-09 08:12:50

ЧИ АЯТАЙХАН ПОПОРОХ БОЛОМЖОО ОЛСОН ГЭЖ БОДОВ УУ? БОГИНО БОДОЖ БАЙНАА ХӨӨ, ӨӨРИЙГӨӨ ХЭДЭН БОР ЦААСААР ЗАРААД ХЭНЧ БИШ БОЛЛООДОО...

Зочин [117.111.1.43] 2019-10-09 08:09:48

Мөнгөнцэцэг бол Батүүлийн амраг.

Зочин [124.158.109.140] 2019-10-15 10:02:19

Цамцныхаа захыг янзлаж амжилгүй яаран сандран бичиж дээ. Та нар зургий нь хараарай.

Зочин [202.179.25.68] 2019-10-09 08:07:11

Энэ авгай зайл. Улс төр хийхээ зогсоо

Зочин [223.11.147.159] 2019-10-09 12:34:29

zail zail hudlaa yarisan .... min

Зочин [59.153.112.87] 2019-10-09 08:38:52

зөв ярьжээ Мөнгөнцэцэгт амжилт манын дайралтаас бүү шантараарай

Зочин [202.131.245.34] 2019-10-09 08:20:14

Энэ авгай зайлаачээ,Улс төр хийж мөнгө олохоо бол ажил хийж байгаа нэгнийгээ татаж чангахаа боль


160 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
160 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.