Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Aдмин / Орон нутаг

Архангай аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нарын баталсан ой, ан байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн “Б” зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн 99 ширхэг тарвага, Хангай сумын иргэн “О” 23 ширхэг тарвага тус тус тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Шалгалтаар илрүүлсэн тарваганы тулам 111, бүтэн тарвага 3, тарваганы мах 8 нийт 122 ширхэг тарвагыг Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хүлээн авч анхан шатны бүртгэлд бүртгэн хүйсийг тодорхойлж, шинжилгээний шаардлага хангасан 36 сорьцийг шинжлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч, эсрэгбие илрээгүй.

2019 оны 09-р сарын 28, 10-р сарын 08-ны өдөр аймгийн прокурор, МХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, БОАЯЖГ-ын мэргэжилтэн ЗӨСТ-ийн тархвар судлагч эмч нарын хяналтын дор хохирогч хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хураагдсан тарвагыг ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд халдваргүйтгэж устгалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Сэтгэгдэл

[202.131.227.178] 2019-10-16 07:02:11

Хулгайн ан хийх гэж БОАЖЯ-д ордог. Хулгайн мөнгөө нуух гэж Сангийн яаманд ордог. хүн алах гэж цагдаа хуулийн байгууллагад ордог. хүчин хийх гэж эмнэлэгийн байгууллагад ордог. өөр аль боломжоороо хууль зөрчий гэвэл тэр чигэлэлээрээ ажилд ордог


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.