БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой мэдээллийг албан ёсоор авах хүсэлт гаргав

Aдмин / Хууль

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо боллоо. Энэхүү чуулганд Интерполын гишүүн 162 улсын 900 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Мөн чуулганы үеэр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд баримтлах бодлого, стратегийг тодорхойлсон үр дүнтэ байлаа. Чуулганд Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч, мөн улсын Үндэсний цагдаагийн газрын дарга, Интерполын Ерөнхийлөгч нар чуулганыг нээж хэлсэн үгэндээ гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх гол арга зам нь хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, мөн хууль сахиулах байгууллагуудыг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх явдал гэдгийг онцолсон байна. Чуулганы эхний өдөр цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна.

Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах, түр хороо, сонгуулийн хороо сонгох, Австрали, Нигери, Португаль, Судан Улсын цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан "Цагдаагийн залуу манлайлагчид" хөтөлбөрийн явц байдлын талаар танилцуулга хийсэн байна.

Өнөөдөр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргыг улируулан томилох эсэх, Интерполын үндсэн үйл ажиллагаа болох гэмт хэрэг, гэмт этгээдийн талаарх мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг зохицуулсан Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тус тус санал хураах юм.


Сэтгэгдэл

Ter [83.23.240.89] 2019-10-18 09:54:19

Polsh 10 ziliin daraa hereg huuchirdag tegeed l hergee haahyn tuld iim azyl hiilee geed tailagnaz bgaa jum naadah balai azlaa zogsoo hereg hiisen humuus jumaa sonsoo l biz

Зочин [195.46.106.44] 2019-10-18 09:44:00

Энэ Болдбаатар гэдэг билүү ихээхэн сонирхолтой этгээд чинь цагдаадаа байгаа юм уу.Цагдааг цол, албан тушаал, шагналын наймаанд оруулахад Сандаг очироос дутуугүй гавьяа зүтгэлтэй хүн гээд цагдаагийнхан өөрсөдөө шуугиад байдаг нөхөр чинь харин интерпол орчихсон цохиж явна. Цагдаа боловсон хүчнээр хүндхэн л байгаа юм байна даа.

Зочин [202.55.188.82] 2019-10-18 09:43:09

Ene ulsad huuli gj bn uu. Huuliin daguu ajil hodolmor erhlesen ni hohirood huuli bus naimaa hiisen ni bayajaad bgaa yum bn l daa

Irgen [202.9.42.151] 2019-10-18 09:35:44

Saaral jagsaaltad tamxi xyyli bys namia orox ch gesen yg ene tsag yed nuluulsun gol asyydal bol alban tysaalaa yrvyylan ashiglaj mungu ygaasan avilgachid bayr bayrtsogt elbegdorj saixanbiler tergyytei yls ornoo zarj bayjsan lyivarchid ednii offshort bga xamsaatnyydiig olon ylsad zarlaaad bgaad ymarch arga xemjee avaxgyi turuun lyivarchdiin gaigaar odoogiin ene saaral jagsaalt yrigdaj bga ene asyydal 10 jiliin umnux tamxinii asyydaltai zyirlexgyi asyydal anxaarliig uur tiish xandyylax shaardlaggyi offchorchid lyivarchdaa shiidexiig shaardaj bna

Зочин [202.179.25.42] 2019-10-18 09:34:39

польшид олон жил рекет хийсэн о,,,,,,,гээс асуу

hh [202.55.191.205] 2019-10-18 09:16:27

польш эрэн сурвалжлаа л биз монголдоо хэрэг хийгээгүй л юм бол юуны хамаа байна өөрсдөө эрэн сурвалжлаа л олоод авдаг юм байгаа биз

Bold o [223.62.8.13] 2019-10-18 04:31:07

Saaral jagsaaltand oroh bolohooroo genet sanaad nehej bn uu .!!! 2009 onoos gemt heregtenguudee yavuul geed bhad duliidombo orgiod bsan ..odoo davraad har tamhi zoodog bolson bn manai diplomatuudaas bolj saaral jagsaaltand orj bgaa gesen shuu ..Tsogtvaataraa ogtsorson ni deer dee

ZOCHIN [109.192.189.181] 2019-10-18 01:48:36

muriitei togloomchin tamkhini naimaachin niislelin cagdaagin orlogch darga hurandaa Cogbaatar geed bgaa daa naad ners dund chin yamarch arga hemjee avahgui baij dahin dahin avch yah nuu turuuchin ugsun ners n alga bolchihjee geh uu

Зочин [59.153.113.251] 2019-10-17 21:04:33

Та бүгд томчуудаадаа долигноод нуусан шүү дээ. 2009 онд манайд албан бичиг ирсэн. Тамхи зөөж байснаа хар тамхи зөөсөн. Хүний наймаа боолчлолтой ч холбоотой

Bold o [121.163.70.184] 2019-10-17 20:19:00

Enenees bolj saaral jagsaaltand orson shuu ..

Зочин [202.179.31.105] 2019-10-17 19:11:21

Та нарт албан ёсоор 2009 онд өгсөн.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.