Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарыг заалт бүрээр нь уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Дөрөв.Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах: 29.3.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

image


Сэтгэгдэл

Үнэн [202.9.44.76] 2019-10-21 06:33:56

Бүх ардчилсан орнуудад Үндсэн хуулиа ард нийтийн санал асуулгаар шийддэг байхад Монгол улс дарангуйллын нийгэмд байгаа мэт парламент нь шийддэг нь дотооддоо болон гадаадад эсэргүүцэл төрүүлж байна.

Зочин [192.82.72.249] 2019-10-21 05:45:24

Хууль тогтоох ажилд оролцдоггүй .Хууль бусаар хөоөнгөжсөн гэж нотлогдсон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол эгүүлэн татах зөв.

Иргэн [64.119.24.236] 2019-10-20 13:26:19

УИХ төр , улсын нийтлэг асуудлыг авч хэлэлцдэг байгууллага болохоос хувь хүний / гишүүний/ асуудлыг авч хэлэлцдэг байгууллага биш . Өөрчлөлт ор нэрийн төдий зүйл болжээ.

Тэнэг [202.179.4.250] 2019-10-20 10:56:23

Хуулиа хэрэгжүүлэхгүй байж үндсэн хууль өөрчилсөн дүр үзүүлэх хэрэггүй новшнуудаа. Гишүүнийг эргүүлэн татах үндэслэл хуучин хуульд бий. та нар л хэрэгжүүлэхгүй. 60 тэрбум, ЖДүү-гээ хамгаалаад үндсэн хуулийг уландаа гишгээд байгаа шүү дээ. МАНгаруудаа

Иргэн [64.119.24.236] 2019-10-20 10:49:57

УИХ- ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл нь огтоос буруу байна. Үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа нь ,ёс суртахууны доголдол нь эргүүлэн татах үндэслэл болно

Зочин [202.126.88.58] 2019-10-20 10:09:10

Үндсэн хууль зөрчвөл гэсэн байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үү. Өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэх үү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.